Petter Solberg Яс үндэс :Норвеги
Төрсөн огноо :1974 оны 11 сарын 18
Машины дугаар :4
Машин :Ford Fiesta RS WRC
Баг :Ford World Rally Team
Co-driver:Chris Patterson
ФИА дэлхийн аваргын түрүү :2003 оны ФИА раллигын дэлхийн аварга
WRC -н анхны уралдаан :1998 оны Шведийн ралли
WRC -н түрүү :13
"Холливүүд " хочит Петер Солберг өнөөг хүртэл нийт дэлхийн аваргын 175 уралдаанд оролцсон Норвегийн алдарт нисгэгч юм.Анх 1998 онд Форд багт орон анхныхаа раллигын дэлхийн аваргын уралдаанд оролцож байжээ.Дараагын жил нь Субару багт орсоноор түүний амжилтын гараа эхэлсэн гэж хэлж болно.Marcus Grönholm-н раллид дэд байр эзэлж улмаар 2003 онд Раллигын дэлхийн аваргад түрүүлсэн анхны Норвеги нисгэгч болсон байна.Тэрээр алдарт нисгэгч Себестьян Лоебын гол өрсөлдөгчийн нэг юм.
2011: Раллигын дэлхийн аваргын уралдаанд 5 дугаар байранд орсон ба 2 удаа шагналын тавцан дээр гарсан.
2010: Раллигын дэлхийн аваргын уралдаанд 3 дугаар байранд жагссан. 8 удаа шагналын тавцан дээр гарчээ.
2009: Петер Солбергийн раллигын багыг үүсгэн байгуулсан ба Раллигын дэлхийн аваргын 5-р байр мөн шагналын тавцан дээр 2 удаа гарав.
2008: Раллигын дэлхийн аваргын уралдаанд 6 дугаар байранд орсон ба 1 удаа шагналын тавцан дээр гарсан.
2007: Раллигын дэлхийн аваргын уралдаанд 5 дугаар байранд орсон ба 2 удаа шагналын тавцан дээр гарсан.
2006: Раллигын дэлхийн аваргын уралдаанд 6 дугаар байранд орсон ба 4 удаа шагналын тавцан дээр гарсан.
2005: Раллигын дэлхийн аваргын дэд байр, 3 удаа шагналын тавцан дээр гарсан.
2004: Раллигын дэлхийн аваргын дэд байр, 5 удаа шагналын тавцан дээр гарсан.
2003: Раллигын дэлхийн аварга , 4 гараанд түрүүлсэн
2002:Раллигын дэлхийн аваргын дэд байр
2001: Раллигын дэлхийн аваргын 10 дугаар байранд орж 1 удаа шагналын тавцан дээр гарсан.