ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Moderator: Сагсан бөмбөг модууд

Д12, Нэш нар ирснээр Коби аваргын бөгжөө 6 болгож чадах уу?

Yes
13
72%
No
3
17%
Maybe
2
11%
 
Total votes : 18

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby RBK » Thu Jun 07, 2012 12:16 pm

Тэхдээ манайх бол сүүлийн 2 жил дандаа бүсийн аварга, НБА-н аваргуудад хожигдоод байшд... Ингэж бодхоор бас сэтгэл өег байна шүү... Хожцон бол юу ч болох байсийн...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Thu Jun 07, 2012 6:50 pm

Багийн 2011-12 оны улирлын зарим нэг сонирхолтой тоон үзүүлэлт

1

А.Байнум Бүх-НБА-ийн баг (2 дугаар баг)-т анх удаа нэрлэгдсэн. Мөн бүх оддын тоглолтод ч анх удаа оролцсон бөгөөд энэ нь 24 настай 7 фут өндөр төвийн тоглогчийн хувьд сайны шинж гэсэн үг. Тэрээр энэ улиралд 55,8 хувьтай довтолж 18,7 оноо, 11,8 самбар, 1,93 блок дунджилсан бөгөөд аль ч үзүүлэлтээрээ лигийн лидерүүдийн тоонд багтаж чадсан. Хэрвээ тэрээр суперстар гэсэн статустай болохыг хүсэж байгаа бол орой бүр ийм сайн тоглолтоо үзүүлж байх хэрэгтэй, яг л багийн анд Коби Брайнт шиг.

2

Коби ПО-д 8,641 минут тоглосон нь зөвхөн 8,851 минут тоглосон Карим Абдул-Жаббарын дараа 2-т орох үзүүлэлт. Тэрээр нийт 220 ПО-ын тоглолтод оролцохдоо 39,3 минут дунджилсан. Энэ нь бараг 3 бүтэн улирлын минуттай тэнцэнэ гэсэн үг. Мэдээж ПО-ын тоглолтод өнгөрөөх хором бүр улирлын тоглолтынхоос хамаагүй их эрч хүч шаарддаг нь ойлгомжтой. Коби ойролцоогоор дахиад 6 ПО-ын тоглолтод оролцоход л Жаббарыг гүйцнэ.

3

ПО-ын түүхэнд 4 дүгээр үеийг багадаа 9 оноогоор хожиж эхлүүлсэн ч эцэст нь хожигдсон 3 дахь баг болсон. Өрнөд бүсийн хагас шигшээгийн 4 дэхь тоглолтод манайх Оклахомагийн залуусыг 80-71 харьцаатай илүүрхэж 4 дүгээр үеийг эхлүүлсэн ч 103-100-аар хожигдсон.

5

Улирлыг дундаж оноо авалтаараа тэргүүлсэн 2 тоглогч ПО-д хоорондоо таарч тоглосон түүхэн дэх дөнгөж 5 дахь тохиолдол энэ жил болсон. Коби 2007-08 оны улирлаас хойшхи хамгийн их 27,9 оноог дунджилсан бол Дюрант түүнээс яльгүй илүү байсан. Бусад 4 тохиолдол нь гэвэл 1951 онд Өрнөдийн хагас шигшээд George Mikan (Lakers), Alex Groza (Olympians); 1993 оны Дорнодын 1 дүгээр шатанд Michael Jordan (Bulls), Dominique Wilkins (Hawks); 1995 оны финалд Shaquille O’Neal (Magic), Hakeem Olajuwon (Rockets); 1997 оны финалд Jordan (Bulls), Karl Malone (Jazz).

7

Байнум энэ улиралд 30+ оноог 7 удаа авсан. Өмнө нь 6 улирал тоглохдоо ганцхан л удаа 30+ оноог аваад байж. Ингэснээр Кобиг оролцуулахгүйгээр 2003-04 оны Шакаас хойшх нэг улиралд 7 удаа 30+ оноо авсан манай анхны тоглогч болж байгаа юм.

9

Сүүлийн 2 улиралд 9 удаа цаг сунгаж ганцхан хожигдсон байна. Энэ улиралд 5-1, 2010-11 оны улиралд 4-0. Ганц хожигдол нь 2011 оны 3 сарын 06-нд Детройтод бол хамгийн сүүлд энэ оны 4 сарын 22-нд Оклахомаг хожсон. 2007-08 оны улиралд (Газолийг багтаа авснаас хойш гэж хэлж ч болно) нийт 24 удаа цаг сунгаж тоглосон бөгөөд 21 хожиж 3 хожигдсон.

10

Барселонагийн уугуул иргэн По Газоль 1 сарын 20-нд Орландогийн эсрэг тоглохдоо 14,000 дахь оноогоо авснаар ийм оноог цуглуулсан гадаадад төрсөн 10 дахь тоглогч болсон. Бусад 9 нь (2012.01.20-ны байдлаар): Hakeem Olajuwon (26,946/Nigeria), Dominique Wilkins (26,668/France), Patrick Ewing (24,815/Jamaica), Dirk Nowitzki (23,072/Germany), Tim Duncan (21,854/U.S. Virgin Islands), Rolando Blackman (17,623/Panama), Steve Nash (16,073/South Africa), Kiki Vandeweghe (15,980/Germany) and Detlef Schrempf (15,761/West Germany).

11

Газоль 4 сарын 18-нд Голден Стэйтийг хожихдоо 22 онооноос гадна тус бүр 11 самбар, оновчтой дамжуулалт өгч трипль-дабль хийсэн. Тэр тоглолтод испани залуу маань нэг ч удаа бөмбөгөө алдаагүй бөгөөд ингэснээр карьерийнхаа туршид 3 дахь удаагаа бөмбөг алдалгүйгээр трипль-дабль хийж байгаа юм. Одоо тоглож байгаа тоглогчид дунд түүнээс гадна багадаа 3 удаа ийм амжилт үзүүлсэн 2хон тоглогч байгаа. Ж.Кидд 5, Г.Хилл 3 удаа. Газолийн хувьд 5 дахь удаагаа трипль-дабль хийсэн.

14

Коби 16 улирал тоглохдоо нийт 14 удаа Бүх-НБА-ийн аль нэг багт нэрлэгдсэн. Харин карьерийнхаа 16 улиралдаа бүгдэд нь All-NBA (1, 2, 3 дугаар баг, хамгаалалтын 1,2 дугаар баг, рүүкий баг, бүх оддын тоглолт гэх мэт)-д багтсан. Тэрээр бүх америкийн 1 дүгээр багт 10 удаа нэрлэгдэж Kareem Abdul-Jabbar, Elgin Baylor, Bob Cousy, Michael Jordan, Bob Pettit болон Jerry West нартай тэнцээд байгаа бөгөөд тэдний дээр зөвхөн К.Мэлоун (11) л байгаа юм. Мөн Бүх-НБА-ийн багт 14 удаа нэрлэгдсэн нь К.Мелоун, Шак нартай тэнцэж байгаа бөгөөд тэдний дээр К.А.Жаббар байдаг (15).

19

2011-12 оны улиралд Миннесотаг 4 хожсон бөгөөд нийт 19 дараалан хожоод байгаа нь одоогоор аль нэг баг нөгөө багаа хамгийн их дараалж хожсон цувралд тооцогдож байна. Манайх өмнө нь 1995-99 оны хооронд Далласыг 19 дараалж хожиж байж. Харин 1983-88 оны хооронд Сакраментог 24 дараалж хожиж байсан нь түүхэн дэх хамгийн их гэж тэмдэглэгдэн үлджээ.

25

Байнум 35,2 оноо дунджилсан нь лигт 25-т орох үзүүлэлт. Түүний хувьд карьерийнхаа туршид хамгийн хүнд өвдөгнийхөөс авахуулаад янз бүрийн олон гэмтэл авч байсан ч энэ улиралд ганцхан тоглолт өнжсөн нь мэдээж уйгагүй хичээл зүтгэлийнх нь үр дүн юм. Байнум 2010-11 оны улиралд ердөө 27,8 минут дунджилж байсан нь энэ улирлынхаас 7,4 минутаар бага. Тэрээр “Богино улирал маш хүнд, сэргэлт авах боломжгүй учир ритмээ хадгалах нь чухал. Миний бие маш сайн байгаа” гэж. Түүний өмнө одоо бүтэн улирал хүлээж байгаа учир өвдөгний бэртэлдээ онцгойлон анхаарах хэрэгтэй.

27 ба 133

Багийн дундаж нас. Фишер (37), Волтон (32), Капоно (31) нарыг Хьюстон, Кливеланд руу явуулж, Сэсшинс (25), Eyenga болон Хилл (24) нарыг авснаар дундаж нас 29 жил 149 хоног байсан нь 27 жил 133 өдөр болгон залуужсан.

30

4 сарын 11-нд Спөрсийг 98-84 харьцаатай хожиход Байнум 30 самбар авсан. Ингэснээр багийн түүхэнд 30+ самбар авсан 5 дахь тоглогч болсон. Нөгөө 4 нь дандаа алдрын танхимд багтсан тоглогчид. Wilt Chamberlain (16 times); Elgin Baylor (3); Kareem Abdul-Jabbar (2); George Mikan (2).
Мөн Байнум сүүлийн 15 жилд багадаа 30 самбар авсан ердөө 2 тоглогчийн нэг болсон байна. (Kevin Love, 11/12/10, 31).

31

Др.Жерри Басс Лэйкерсийг худалдаж авснаас хойш 33 улирал өнгөрсний 31-д нь ПО-д оролцсон. 94 хувийн амжилттай гэсэн үг.

40

Коби 1 сарын 10-14-ны хоорондо багадаа 40 оноог 4 тоглолт дараалан авсан. Сансын эсрэг 48, Юта 40, Кливеланд 42, Клипперс 42. НБА-ийн түүхэнд түүнээс олон удаа 40+ оноо авсан 2хон тоглогч байдаг. Wilt Chamberlain 271, Michael Jordan 173 удаа. Коби 40+ авсан тоглолтод баг 77-35 гэсэн амжилт үзүүлсэн. Коби 2005-06 оны улиралд нийт 27 удаа 40+ авч байсан бол 2002-03 оны улиралд 9 тоглолт дараалан 40+ авсан. Аль аль үзүүлэлтээр нь түүний дээр 2 удаа 14 дараалан, 1 удаа 10 дараалан, нэг улиралд 63 удаа 40+ авсан Чамберлэйн л бичигддэг.

48.6

Рашон Сэшсинс багт ирснээсээ хойш 23 улирлын тоглолтод оролцохдоо холын зайнаас 48,6 хувьтай шидэж байсан. Харин ПО-д маш муу 25 шидэж 4хөн буюу 16 хувьтай л байв. Түүний сэлгээ Блэйкийн хувьд олдсон боломжийг сайн ашигласан гэхэд болно.

50

Дараалсан өдрүүдийн тоглолтын хожлын хувь. 18 тоглож 9-9.

97.6

Оклахомагийн эсрэг 3 дахь тоглолтод хийсэн чөлөөт шидэлтийн хувь. Багаараа 42 шидэж 41 хийсэн бол Коби 18-18 буюу 100%. Багаараа багадаа 30 удаа чөлөөт шидэлт хийсэн тохиолдлоос 2-т орох үзүүлэлт юм. 2003 онд Даллас Спөрсийн эсрэг тоглолтод 50 шидэж 49-ийг нь хийж байсан.

Жич: Кобигийн 18-18-ийг ПО-ийн рекорд гэж тухайн үед нь бичиж байсан. Өмнөх рекорд нь 1971 онд Gail Goodrich Чикагогийн эсрэг бүсийн хагас шигшээд 17-17 хийж байсан гээд. Уг нь өнгөрсөн жил Дирк Оклахомагийн эсрэг 24-24 хийж ПО-ийн рекорд тогтоосон. Gail Goodrich нь Лэйкерсийн тоглогч, тэгэхээр Кобигийнхийг багийн рекорд юм болов уу гэхээр тэр үед ч одоо ч “багийн” гэж бичихгүй байгаа юм. НБА ганцхан жилийн өмнөх юмыг мартаад алдаа гаргаад баймгүй юм. Би л учрыг нь сайн ойлгохгүй байгаа юм байлгүй дээ.

271

Кобигийн бүх оддын тоглолтод авсан нийт 271 оноо нь түүхэн дэх хамгийн их нь. Тэрээр энэ жилийн бүх оддын тоглолтын 3 дугаар үеийн 4:57 минутад хурдан довтолгоонд орж тохсоноор өмнөх Жорданы 262 оноог гүйцсэн. Тэрээр хамраа хугарч, тархиа хөдөлснийг үл тоон тоглолтыг дуусгаж 9-17 довтлон 27 оноо авч Өрнөд 152-149 харьцаатай хожиход хувь нэмрээ оруулсан. Кобигийн 16 улирлын 14 дэх бүх оддын тоглолт нь байсан бөгөөд 4 удаа МВП хүртсэн.

1,543

Метта Уорлд Пийсийн карьерийнхаа турш хийсэн бөмбөг таслалтын тоо. Одоо тоглож байгаа тоглогчдоос ийм тоонд хүрсэн түүнээс гадна 5хан тоглогчийг ихээс нь бага руу жагсаавал Кидд, Коби, Гарнетт, Марион, Барон Дэвис. 2004 оны шилдэг хамгаалан тоглогч маань 5 улиралд топ 5 бөмбөг суйлагчийн нэгээр шалгарч байж.

1,935

Карьерийнхаа туршид нийт 29,484 оноо аваад байгаа Коби У.Чамберлэйн (31,419)-ийг гүйцэхэд шаардлагатай оноо. Хэрвээ Коби дараагийн улирлын бүх 82 тоглолтод оролцоод 23,6 оноо дундажлавал гүйцэж чадна. Харин энэ жилийнх шигээ 27,9 оноо дундажлавал түүнд 71 тоглолт л хангалттай. Тэрээр 2 сарын 2-нд Филаделфиагийн эсрэг тоглохдоо Шак (28,596)-ийг гүйцсэнээр одоогоор бүх цаг үеийн онооны жагсаалтын 5-т бичигдэж байна. Түүний дээр Wilt-ээс гадна Jordan (32,292), Malone (36,928) and Kareem (38,387) нар бичигддэг.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby bilgee80 » Mon Jun 11, 2012 4:45 pm

peace5 wrote:Хараад байхад гайгүйхэн дастай байсан бол танайх л ОКС-ыг хусахаар байж...


ПО-д үлдсэн 16 багийг xараxад шинэ дасгалжуулагчтай нь манайx л байгаа юм даа. нөгөө 15 нь бүгд xуучн дасгалжуулагчтайгаа...

Манайx Дэнвэрийг 7 тоглолт дээр арайxийж xожиж байж ОКС-г xожно гэж юу байxав... Нэгмөсөн 4-0 -дуулаад төмсийг xөөгөөсэй гэж бодож байсий шүү.
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby bilgee80 » Mon Jun 11, 2012 4:50 pm

Funky wrote:Ер нь энэ баг удахгүй Байнумын баг болох байхдаа


Ер нь бол Байнумын баг болций ш дээ. Байнум xэр сайн тоглоно-тэр чинээ xожиx боломж гардаг болчоод байна. Коби сайн тоглосон ч муу тоглолсон ч ялгаагүй бүx зүйл Байнумаас xамаардаг болоод байгаа. Даанч тэр эргүү дуxын сэтгэл зүйг нь xурцлаад өгөx xүн байxгүй болчоод байна. Зен багш нь байсан бол,...
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Цоомоо » Mon Jun 11, 2012 4:52 pm

Байнум бол офф.скиллээр лигийн хамгийн мундаг бигмен. Дуайт цаашаа л гэнэ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby bilgee80 » Mon Jun 11, 2012 5:13 pm

Гэxдээ л #2 ш дээ. #1-аар солиx шаанс гарвал соличиxоосой гэж л боддог.
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Цоомоо » Mon Jun 11, 2012 6:57 pm

bilgee80 wrote:Гэxдээ л #2 ш дээ. #1-аар солиx шаанс гарвал соличиxоосой гэж л боддог.

Дуайтад макс цалин өгөхөд Лейкерст асуудалгүй байх аа. Дуайт чинь өөрөө том зах зээл, их орлого олж өгнө, торгуулийнхаа мөнгийг өөрөө хөнгөхөн төлөх биз.
Жереми Лин л гэхэд Никст бас нэлээн орлого оруулсан даа, энэ жил.
1 сараас хойшхи Никсийн аялан тоглолтуудын бүх тикетүүд мангар хурдан зарагдсан байсан.
Америкийн бүх хотод Хятадууд байгаа, тэд нар бүүр хуу хамж авч, тоглолтыг нь үзэж байсан гэсэн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby LeMoN » Mon Jun 11, 2012 7:00 pm

Лин чинь Никс байтугай НБА-гийн орлогыг мэдэгдэхүйц нэмсэн гэлцэнэ лээшд.

Тэгээд 2К13-г бараг Лин-ий ковер-тай хийх гэж байгаа гэжийлээ.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Цоомоо » Mon Jun 11, 2012 7:03 pm

Жерси зарсан орлогын хувийг тоглогч, баг, НБА хуваадаг юм болов уу?
Эсвэл тоглогчид өгөхгүй НБА, баг авдгийн болов уу.
Ямар ч байсан Лин бол НБА-д үнэтэй капитал.
Хятадаас өмнө Яо, И нар хэрэндээ шуугиулсан, Яо бол од байсан ч өндөр болохоор Линийх шиг ийм их сенсаац болоогүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Mon Jun 11, 2012 11:29 pm

Кобе бүх цаг үеийн турш ПО-д 3 онооны шидэлт хийсэн гэдэг үзүүлэлтийг эзэмшиж чадах уу?

Түүний дээр одоогоор алдарт шидэгчид бна даа

1. Reggie Miller 320
2. Ray Allen 309
3. Kobe Bryant 292
4. Robert Horry 261
5. Chauncey Billups 261
6. Derek Fisher 243
7. Jason Kidd 233
8. Manu Ginobili 220
9. Paul Pierce 206

Түүний хувьд нэг тоглолтонд дунджаар 1,4 холын зайн шидэлтийг оруулдаг гэхээр 5аас дээш ПО-н цувралд оролцох хэрэгтэй бх...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Mon Jun 11, 2012 11:36 pm

Ламар одом маань 2010-2011 онд Нуурынхнаас төрсөн цорын ганц 6дахь тоглогч болж байв... эргээд ирээсэй гэж..
Age MP PTS TRB AST STL BLK FG% 3P% FT%
31 32.2 14.4 8.7 3.0 0.6 0.7 .530 .382 .675

The 2005-2006 Kobe won his first scoring title, the sixth won by a Laker player, with an average of 35.4 points, the 7th highest in NBA history.

Kobe leads all active players with 10,286 field goals made. He also leads all active players in field goal attempts with 22,706. Next is Kevin Garnett with 9,729 made field goals in 19,515 attempts.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Tue Jun 12, 2012 8:29 am

Saiza wrote:1. Reggie Miller 320
2. Ray Allen 309
3. Kobe Bryant 292
4. Robert Horry 261
5. Chauncey Billups 261
6. Derek Fisher 243
7. Jason Kidd 233
8. Manu Ginobili 220
9. Paul Pierce 206
...


:eek: ... Одоо өнөө ПО-н хутганууд гэдэг чинь жинхэнэ эд нар байна даа...

Гэснээс Байнум Ховард-с 2 дүү гэдгийг санаарай... цаг тулсан үед Байнум Ховард-с илүү тоглолтыг гаргана шүү бараг... зах зээл талаасаа л гэдгүйм бол Байнум-г Ховард-р солих нь тийм ч гоё сонголт биш гэж боддог... цаадах чинь 2 жилийн дараа бол аймаар төв болсон байна...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Nobun@g@ » Tue Jun 12, 2012 9:50 am

Байнумыг Ховардаар солих нь ухаалаг бус л шийдвэр дээ...
Харин ч Байнумын ид шидийг гаргадаг дас, түүн дээр төвлөрсөн тоглолтын хувилбар олж авчрах хэрэгтэй дээ...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby RBK » Tue Jun 12, 2012 7:37 pm

D12 ch bas jaahan uhaan muutai gar daa...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Tue Jun 12, 2012 9:29 pm

Гол нь Байнумын бэртлээс л хүнүүс айдаг... Тэрнээс бие бнауу бна.. Д12оос илүү потенциал байгаа л даа яах аргагүй.. хажууд нь нэг Гарнетт чюмуу Ламаркус бхад аая
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Johny » Tue Jun 12, 2012 9:44 pm

Image
Бийсли г таргэтлчихаад байгаан байна.Өвөл авах гээд чадаагүй байхаа.

Төмсийг халах талаар мэдээ сэлт ер байхгүй байх чинээ.Үлдээж тэнэгдэх юм биш биздээ :sad:
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Tue Jun 12, 2012 9:49 pm

Ванесса Коби 2 буцаж нийлэх гэж бна гээд шуугиж бна..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Johny » Tue Jun 12, 2012 10:22 pm

Image
Манай хүн Канадад зочлоод Ванкүвэр Гриззлэс багын Жэрси өмсөөд дуу дуулсан гэнэ.Энэнд нь манайхан нилээн шүүмжлэлтэй хандсан гэнэ
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby hosko » Tue Jun 12, 2012 10:23 pm

За тэгвэл Коби лааж эхлэх нь дээ... Нөү Пил, Нөү Ванеса, Нөү ринг гээд байсан биз дээ... ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby MaDeViL » Tue Jun 12, 2012 10:51 pm

Johny wrote:Image
Манай хүн Канадад зочлоод Ванкүвэр Гриззлэс багын Жэрси өмсөөд дуу дуулсан гэнэ.Энэнд нь манайхан нилээн шүүмжлэлтэй хандсан гэнэ

нөхөр бол бужигнуулна даа.... барагдахгүй байхаа... зотог тайлаад юу хийж бужигнуулах болдоо... арай Нохой зодоонд орохгүй байгаадаа хэхэ
User avatar
MaDeViL
 
Posts: 192
Joined: Sat Nov 17, 2007 5:31 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Цоомоо » Wed Jun 20, 2012 4:10 pm

Listen, in my prime I held sprewell, to zero points. T Mac to 7 and 9. Melo to 2. And many others.. In my prime defensively ;anyway....
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Цоомоо » Wed Jun 20, 2012 4:35 pm

Anyway , I still be the best wing defender.. I don't need all defensive awards to know that I am the best wing defender..
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Wed Jun 27, 2012 6:35 pm

Клипперс Одомыг Далласаас аваад манайд Мо-гоо зарах гэж байгаа бололтой... Тэдэнд Бледсое, СП3, Биллапс гээл байгаа даа..

Мөн Артест-г манайх драфтын эхний роундын эрхээр солихоор оролдож байгаам бна.. Үүн дээр манайх энэ 2ыг онцолж бган бна. Baylor forward Quincy Miller and Kentucky point guard Marquis Teague.
Манайд СФ хэрэггүй.._ Барнес, Ебанкс мөн Бийзлийг авч чадна гэж тооцож байгаа бололтой...

Мөн манайх Пау-г Визардс-н 3-аар эрхээр солилцохоор оролдох бололтой.. Хэрвээ ийм зүйл болвол Шидтэнүүдэд Нене, Окафор, Пау, Ариза гээл цуглах нь дээ..

Роккетс мөн драфтын 3 эрхтэй бган бна..Nos. 14, 16 and 18.. эдгээр 3 дээрээ тоглогч нэмээд Д12, Пау, Тайрек эд нарыг авахаар оролдох бололтой.. Тэр тоглогч нь Лоуври бх болов уу..

Манайх ер нь бол Байлор-н залуус болох Quincy Miller or Perry Jones-н аль нэгийг авахаар ихэд зүтгэж бган бна...
Quincy Miller is a 6’9″ forward who is 19-years-old. He averaged 11.5 ppg and 5.0 rpg as a freshman this year.
Perry Jones is a 6’11″ power forward who is 20-years-old. He had averages of 14.0 ppg and 7.7 rpg in his second year. Both players are from Baylor.

Эцэст нь Нэш хэзээ ч манайд тоглохгүй гэсэн бна хахахаха
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Wed Jun 27, 2012 6:49 pm

Image
:ногоон:

Image
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby 1OOOa » Thu Jun 28, 2012 11:09 pm

Ж-Смүүт Пау орсон наймаа? ийм наймаа хоорондоо ярилцаад байгаан бишүү?
I'm glad to live in the Scalabrine era
User avatar
1OOOa
 
Posts: 1054
Joined: Sun Mar 06, 2011 10:45 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests
cron