Хэдийгээр тэрээр Формула 1 уралдаанд огт уралдаж байгаагүй ч яг одоо Ф1 -т байгаа цор ганц эмэгтэй девелоп нисгэгч учир түүний тухай мэдээгээр жагсалтаа эхлүүлж байна.
Их Британий нисгэгч Сьюзи Вольф 1982 оны 12 сарын 6 ны өдөр Шотландын жижиг хот болох Обанд мэндэлжээ. Тэрээр мөн л бусад эрэгтэй нисгэгчдийн адилаар карьеераа Картингиййн уралдаанаас эхүүлжээ. Тэр хүүхэд байх үеээсээ л Английн картингйин тэмцээнд тогтмол оролцон 1997 он гэхэд л Сьюзи аль хэдинээ шилдгүүдийн эгнээнд багтсан байлаа. Дараа жил нь Их Британийн залуучуудийн тив хоорондын “А” ангилалын уралдаанд орж эхний улиралдаа л 10 дугаар байранд оржээ. 2001 онд Вольф Мотовөрлд багт орон Фомула Реногын өвлийн цуврал уралдаанд дэвшин уралдах болжээ. Гэвч 2 жилийн дараа буюу 2003 онд Формула Рено Английн аварга шалгаруулах уралдаан дээр анх удаа шагналын тавцан дээр гарч үзсэн байна. Улмаар 2004 онд 3 дах жилдээ уралдсан Формула Рено Английн аварга шалгаруулах уралдаан дээр 5 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлж улирлын турш нийтдээ 3 удаа шагналын тавцан дээр гарсан байна.
Формула 3 2005 онд Алан Донинг багтай гэрээ хийн Английн Формула 3 дэлхийн авага шалгаруулах урлдаанд уралдах болсон ч тэр улиралдаа шагайндаа хүнд гэмтэл авснаар уралдаанаа дуусгаж чадаагүй юм. Гэвч тэр зүгээр суухыг хүсэлгүй 6 дугаар сард болсон Бранд Хатчид болсон Поршегийн Каррьера цомд өрсөлдөж байсан дайчин бүсгүй юм.
ДТМ2006 онд ДТМ уралдаанд орсон нь түүний хувьд маш том алхам байлаа. Тэрээр дэлхийн Touring Car –н аваргын томоохон тэмцээнй нэг Германы Touring Car цуврал уралдаануудад оролццох болсон байна. Мөн тэр үедээ Вольф 2004 онд Мюлкегийн мото спортын багт Mercedes-Benz C-Class Coupe- г унан түүний хамтрагч нь Даниел Ла Росе байв. Тэр улирлынхаа туршид 6 түрүүлэн улирлыг гайхалтайгаар эхлүүлэв.
2007 он2007 онд ДТМ цуврал уралдаануудаа оролцон Мюске мото спортын багтаа хүчин зүтгэсээр Италийн Мугилод болсон уралдаан дээр 10 дугаар байрын амжилтыг үзүүлжээ.
Формула 1 2012 онд Вольф нөхрийнхөө хөрөнө оруулсан баг болох Уилльямс багт девелоп нисгэгчээр орон одоо хэр нь хүчин зүтгэсээр байгаа билээ.