За хүсэн хүлээж, хүлээн хүссэн тоглолт болоход хэдхэн цаг үлдлээ гэж...
2004 оны Франц Английг Зизугийн хоёр гоолоор хождог тоглолтоос хойш энэ багийг дэмжихээр эргэлт буцалтгүй шийдээд өдгөө 8 жилийн нүүрийг үзлээ.
Тэрнээс хойш олон азгүйтэл, хожигдол, гутамшигийг мэдэрсэн боловч энэ багтаа үнэнч хэвээрээ л байна.
Тэр үеэс хойш миний мэдэрсэн жинхэнэ кайф бол 2006 ДАШТ.
Тэр дундаа Бразил-Францын тоглолт.
Тэмцээн эхлэхийн өмнө олон хүмүүс надаас асууж байлаа. Хаанахыг дэмжиж байна гэж...
Франц гэхэд олон хүмүүс гайхдаг байсан юм. Тэр болгонд нь би "Франц тийм сайн биш байж болноо. Гэхдээ ядаж финал хүрэх чадалтай баг шүү" гэж байж билээ.
Тэгээд ч хэлснээр минь болж финалд хүрж байсан. Гэвч шүтээн минь танхай нөхрийн амнаас гарсан унгасыг тэвчиж чадалгүй мөргөөд улаан хуудас авахад нүдэнд нулимс цийлэгнэхгүй байхын аргагүй байж билээ.
Ядаж байхад аав минь халамцуу хажууд түүнийг "халзан толгой чинь яадаг хар **н** вэ?" гээд улам уур хүргэж байсансан.
Тоглолт ч өндөрлөж Фабио Гроссо цохилтоо хийснээр миний өнөөх хэл минь татчихсан, барайгаал сууж байж билээ. Италийн фэн ах маань над руу утас цохиж "Итали түрүүлнэ гэж хэлээ биз" гэхэд халуун дуслууд хацар даган урсаж "Тэгээд яадгийн" гэж хэлээд харилцуураа шидээд орон дээрээ очиж шөнөжин уйлж хонож билээ. Нэг л мэдэхэд унтчихсан байсан. Өглөө нь нүд гарны шуутай наалдчихсан сэрсэн
Тэрнээс хойш аавыгаа харахаар нөгөө үг нь бодогдоод уур хүрдэг байж билээ. Хүүхэд ч байж дээ
2008 оны ЕВРО-гоор дэмжээд дэмжээд яваагүй дээ. Уур хүрч л байлаа.
2010 оны ДАШТ-ээр мөн л азгүйтэлтэй учирч форумын шинэков би энд олон юм ярьж уураа гаргаж байлаа. Бас зүгээр байхгүй Италийг Словакт хожигдоход сэдэв рүү нь орж "Италийн азгүйтэл миний аз жаргал" нтр гэж далдайгаад баахан хүний дургүйг хүргэж байлаа.
Одоо тэр бүх дурсамж, тэр бүх азгүйтэл ард хоцорсон.
Азарган тахиануудын шинэ эрин үе эхэлж байна.
БАГТАА АСАР ИХ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙНА. ALLEZ FRANCE!