Хэлэх үг алга. Үнэхээр Улаанууд байлаа гэж. Анфилд-д атаархлаа. Рафаг биширлээ.
Шөнө анх удаа Жозег тактикийн алдаанаас болж хараалаа. Эхний 25-30 минут яг юу тоглосон бэ?
Бөмбөгөө тогтоогоод, тогтмол темптэй, зохион байгуулалттай довтолгоо зохион байгуулж болж байгаа мөртлөө бөмбөгөнд хөл хүрэх боломж олдуул л урагшаа цөлчих юм. Янз нь гоол алдахгүй клийн шийт хийчих бодолтой байсан бололтой. Эхний 30 минут: бөмбөг эзэмшилт 76 - 34 гэж харагдсан.
Хэт дифенсив майндед тоглохоор угаасаа хамгаалалтын ачаалал улам нэмэгдээд тэрнийхээ гороор гоол алджиган.
Түрүүгийн тоглолтонд од болсон хар морь энэ удаа тус болсонгүй. Аггерт үнэндээ л эдлүүллээ.
Пеналти бол Ливерпүүл ойлгомжтой байсан дөө. Би л хувьдаа Чех дэлхийн номер нэг хаалгачид өрсөлдөх хэмжээний ч гэсэн Пеналти хааж байгааг нь ерөөсөө хараагүй....
ганц сул тал нь байх...
Тэгээд өөрсдийнхөө цохих гаруудыг харсан дотор харанхуйлаад л явчихсан.
Ямар ч формгүй, гэмтлээс дөнгөж ирсэн Роббен - сэтгэл зүйн хувьд ямар ч бэлтгэлгүй, Жереми бас яг ижилхэн дөө. Лампард ч гэсэн найдвартай цохиогүй. Рейна бараг л хаачихсан. Дэндүү мунаг цохисон тулдаа л хуссан.
Зооооооз, ирэх жилийг л хүлээхээс.
Энэ жилийн хувьд Ливерпүүлийг түрүүлээсэй гэж харах болж байна да.
Баяр хүргэе дээ фенүдэд нь.
Ливерпүүлийг нокаутад нухна гэж байхгүйн байна.
Дараа жил битгий таараасай гэхиймүү хайшаам...