[font=Times New Roman]
Английн "Челси" багийн довтлогч Андрей Шевченко уржигдар "Советский спорт"-д ийн ярьжээ.
- "Ливерпуль" хариу тоглолтод их сайн бэлдэж байх шиг?
- Тэгэлгvй яахав. Энд Аваргуудын лигийн шєвгийн тоглолт гэхээс илvv хоёр багийн эртний "єс хонзон"-гийн асуудал байгаа.
- Дасгалжуулагч Моуриньо "Ливерпуль"-ийг хожно гэж итгэлтэй хэлж байна лээ. Гэхдээ хариу тоглолт "Ливерпуль"-ийн талбайд болно шvv дээ?
- Тэр ч тийм. Моуриньо бол худал ярьдаг хvн биш. Тэр бидэнд их хэрэгтэй дасгалжуулагч.
- Та асуултад бvрэн хариулсангvй?
- "Ливерпуль" єєрийн талбайдаа хожигдох нь ховор байдаг нь vнэн. Гэхдээ бид єрсєлдєгчєє хожиж дєнгєнє.
- Их итгэлтэй хэлж байна?
- Манай багийн уур амьсгал яг ийм байгаа. Єєрєєр хэлбэл, бид ялалтад аль хэдийнэ бэлдчихсэн.
- Эрт бэлдэх хожигдлын эхлэл гэдэг шvv дээ?
- Бид энэ тоглолтод бvрэн тєвлєрч тоглож чадна. Премьер лигийн сvvлийн тоглолтод тэнцсэн "муу" амжилт ч vvнд нєлєєлєхгvй.
- Эхний тоглолтод та гоол оруулж чадаагvй. Энэ удаа яах бол?
- Миний гэмтэл сайн эдгэхгvй байна. Уг нь их хичээж байгаа ч аргагvй л зовиурлаад байгаа юм.
- Бас нас дарж байгаа болов уу?
- Хэдийгээр сонсоход эвгvй ч vнэн шvv. "Милан"-д тоглож байхад vнэхээр сайхан байжээ. Залуу ч байж. Яг vнэнийг хэлэхэд хурдтай хамгаалагчдыг гvйцэхгvй байгаа.
- Моуриньо vvнээс болж танд эвгvй хандаад байдаг юм болов уу?
- Vнэхээр хэлж мэдэхгvй юм.
- Та хоёр юунаас болж зєрчилдєєд байдаг юм?
- Зєрчилдсєн зvйл байхгvй. Хэвлэлээр л биднийг зєрчилдvvлээд байдаг юм.
- Та Моуриньог хэр дасгалжуулагч гэж боддог вэ?
- Би тvрvvнд хэлсэн шvv дээ. Тэр маш сайн дасгалжуулагч. Гэхдээ энэ нь Моуриньо сайн хvн гэсэн vг биш.
- Ойлгосонгvй?
- Ажлын хэнээтэн гэх юм уу даа. Ажилдаа vнэхээр vнэнч шvv. Энэ нь багт хэрэгтэй ч зарим vед vл ойлголцол vvсгэдэг юм.
- Моуриньо "Челси"-г орхих нь гэсэн яриа их гарсан. Та энэ талаар юу мэдэх вэ?
- Янз бvрийн яриа гарч байсан. Vнэндээ би сонирхоогvй л дээ.
- Одоо тэр багтаа vлдэх нь тодорхой боллоо. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?
- Хэнийг ажиллуулах нь багийн эзний шийдэх асуудал. Миний хувьд сайн тоглож гоол оруулах нь чухал.
- Та Моуриньог багтаа vлдвэл "Челси"-г орхино гэж хэлсэн юм уу?
- Хариулахгvй байж болох уу.
- Болно. Тэгвэл таныг "Барселона"-д тоглох нь гэсэн яриа vнэн байх нь ээ?
- "Барса"-гийн удирдлага тодорхой санал тавьж байгаа нь vнэн.
- 22 сая евро амласан гэл vv?
- Тийм ээ.
- Та зєвшєєрєв vv?
- Би vvнд огт хамаагvй. Багийн удирдлага шийдэх асуудал.
- Та єєрєє хvсч байна уу?
- Уучлаарай, хариулмааргvй байна. Харин Аваргуудын лигийн цомыг дахиж барьж vзэхийг хvсч байна шvv.[/font]
olloo.mn