Өнгөрсөн улирлын шилдэг 20 агшин.
20.
Улирлын эхний тоглолтонд Зарагозаг 6-0 ээр бут ниргэж, Кристиано хет-трик хийсан нь энэ улиралд бид багаасаа хангалттай их зүйл хүлээж болохыг харуулсан гэхэд болно.
19.
Икер Касиллас банана жерсигээ тайлж буй мөч. Энэ агшныг харуулсан видео, хөдөлгөөнт зурагнууд нэг хэсэгтээ л интернет сайтуудаар дүүрсэн гэхэд болно. Залуусын хувьд нэг их сонин биш байсан нь мэдээж боловч фэн охидуудыгаа үүнд хэрхэн ач холбогдол өгч байгааг харах хөгжилтэй байсан болов уу.
18.
Аяаксын эсрэг гайхалтай бөмбөг эзэмшиж 42 дамжуулалт хийсний эцэст хамгаалалтыг нь сэтлэн гоол оруулсан. Дэлхий дээр зөвхөн Барселона гэдэг баг л тики така хийж чадна гэж хэлдэг хүмүүст тодорхой хариулт өгсөн.
17.
Аяаксын эсрэг сөрөг довтолгоогоор хийсэн гоол. Хичнээн дахин үзсэн ч уйдамгүй гоолуудын нэг байсан.
http://www.youtube.com/watch?v=Qaqe2L0i ... r_embedded 16.
http://www.youtube.com/watch?v=nhEHBENJ ... r_embedded Reporter: “What do you think about Concentrao?”
Ronaldo: “Concentrao.. Who is this player ?
Reporter: “Yes the player.”
Ronaldo: “Concentrao? Coentrao!”
Reporter: “Coentrao, yes Coentrao.”
Ronaldo: “Coentrao is a good player, he proved that last year in Benfica and I’m happy that he’s with us.”
Another Reporter: Are you concentrated?
Ronaldo: “Yes I’m concentrated”
15.
Каллехон™-Селебрэшн
Энэ бол энэ жагсаалтанд зайлшгүй орох ёстой зүйлсийн нэг. Тэр энэ улиралд олон ч чухал гоолоор багаа аварч байсан. Тэгээд гоол оруулах бүртээ багийнхаа эмблем рүү зааж байсан нь одоо нэгэнт түүнийг өөрийн нэрийн селебрэшнтэй болгосон.
14.
Малагатай хийсэн тоглолтон дээрх Кристиано болон Марселогын бүжиг. Тэднийг энэхүү селебрэшнээ хийсний дараа Гансо-Неймар, Дани Алвес-Абидал гэх мэт олон тоглогчид энэ аянд тохируулан энэ бүжгийг хийж байсан. Дуучин Мичел Тело дэлхий даяар танил болж энэ дуу нь шилдэг хит болсон.
http://www.youtube.com/watch?v=9WPPP-_LSaM 13.
Агуу Роберто Карлос Бернабеуд эргэн ирж Реал Мадридын төлөө хийсэн зүйлсийнхээ төлөө хүндэтгэл хүлээв. Левантегийн эсрэг хийсэн тоглолтын бөмбөгийг тэрээр алдарт зүүн хөлөөрөө тоглолтонд оролцуулж, цэнгэлдэхэд цугласан үзэгч олон түүнд босож зогсон хүндэтгэл үзүүллээ.
http://www.realmadrid.com/cs/Satellite/ ... um=twitter
http://www.youtube.com/watch?v=3K3-RAmxMvA 12.
"Би Барселонаг шүүгчдийн талаар ярьдаггүй л гэж бодож байлаа"
Магадгүй энэ улирлын шилдэг ишлэл байх. Зарим хүмүүс Барселонаг хэт тахин шүтэж, хир халдаахаа больсон байсан энэ үед Хосе Каллехон чухам үнэнийг ингэж өгүүлжээ, тэд бол бусдын л нэг адил баг.
Сурвалжлагч түүнээс Шави болон Месси шүүгчийг шүүмжилсэн тухай сэтгэгдлийг нь асуухад тэр, "Би Барселонаг шүүгчдийн талаар ярьдаггүй л гэж бодож байлаа." гэж хариулжээ. "Ямар нэг зүйл өөрчлөгдсөн юм шиг байна" гэж тэр яриагаа дуусгажээ.
11.
Халамцуу Шаби Алонсо.
Сан Мемест шүүгчийн шүгэл дуугарч Реал Мадрид албан ёсоор лигийн аварга болоход, энэхүү баяраа төв талбай дээр тэмдэглэж байхад бидэнд хамгийн класс гэгддэг Шаби Алонсог арай өөр талаас нь харах боломж гарав.
Тайван хянамгай Шаби Алонсо алга болж огт өөр танихгүй гэмээр хүн гарч ирлээ.
Халамцуу Шаби.
Халамцуу Шаби гараа савчиж, халамцуу Шаби толгойгоо сэгсэрч, халамцуу Шаби шар айргаа Пипитад "дамжуулахгүй" байв. Халамцуу Шаби юу хийж байгаагаа ч мэдэхгүй байсан байх. Халамцуу Шаби-хөгжилтэй Шаби байлаа.
10.
Жозегын морь.
Местаяад тооны харьцаа 2-2, байдал эвгүйдэж байх үед Кристиано гоолдож багаа урагш нь гаргав. Гоолын баяр нь харин гоолоосоо дутахгүй олны сэтгэлийг хөдөлгөв.
9.
Каллехон хариугаа авсан нь.
Бүгд Бернабеуд цуглан баяр хөөрөөр бялхаж байх үед Каллехонд микрафоноор ярих боломж олдов. Тэр "Би одоо нэг зүйл хийгээд л энэ улирлыг дуусгамаар байна" гэж хэлээд Моугын нуруун дээр үсрэн гарлаа.
8. Эргэн ирэлтүүд.
Атлетико, Малага, Маллорка, Зарагоза, Бетис... Юугаараа төстэй байна?
Тиймээ, энэ бол бидний эргэн ирэлт хийж хожсон багууд.
Энэ тоглолтууд дээр бид суудал дээрээ тогтож ядан, заримдаа зүрх маань зогсонгоо алдаж, гоол орон ортол байж ядан байсан.
Гэхдээ эцэст нь энэ бүгдээс сэтгэл ханамж илүү өндөр байсан. Ийм агшнуудыг үзэхгүй бол жинхэнэ хөгжөөн дэмжигч байхын аз жаргалыг мэдэрч чадахгүй шүү дээ.
7.
Памплонад 30-аад метрийн зайнаас пуужин шиг гоол оруулсныхаа дараа тэр баруун гуяа дэлхий нийтэд ийнхүү харууллаа.
6.
Бензема! Ван Бастен гоол!
Осасунагын талбай үргэлж л хожил авахад хэцүү газар байсаар ирсэн. Барса энд ирээд хожигдоод буцсан тул хүмүүс тэдний дараагийн золиос нь Реал байх болов уу гэж таамаглаж байлаа.
Гэхдээ энэ бүгдийг франц залуу Карим, маш хэцүү нарийн өнцгөөс гайхалтай гоол оруулан үгүй хийлээ.
http://www.youtube.com/watch?v=-AVv9N8V ... r_embedded 5.
Пипита, үлдээч!!!
Пипитаг багаа орхино гэсэн яриа гарч, сүүлийн тоглолтын дараа багийн бүх тоглогчид түүний цамцан дээр гарын үсгээ зурж, цэнгэлдэхэд цугларсан үзэгчид түүнийг үлдээч гэж гуйж байх үед бид түүнийг явж байна гэдэгт бараг бүрэн итгээд байлаа.
Харин одоо тэр дараагийн улиралд (магадгүй дахиал олон олон улирал) Реал Мадридын өмсгөлийг өмсөхөөр болж байна.
Ямар ч Мадридистагаас асуусан гэсэн тэд Пипитаг Реалд зодог тайлаасай гэж хүсдэг л гэж хариулна байх.
http://www.youtube.com/watch?v=-X8d2ohM ... r_embedded 4.
Том тоглолтын флоп маань шүүмжлэгчид, Ноу Камп-д ингэж хариу барив.
3.
Класико.
2008 оны 5-р сарын 7-нд Барселонаг 4-1 ээр ялсныхаа дараа тэднийг дараагийн 4 жилийн турш ялж чадахгүй байх юм гэж хэний санаанд орох билээ.
Урт удаан, зовлонтой 4 жилийг үзсний эцэст амттайхан шиг хожлыг, лигийн хувь заяаг шийдвэрлэсэн ялалтыг авч чадлаа. Тэднийг талбай дээр нь, 90-ээд мянган үзэгчдийнх нь өмнө буулган авсан нь уг хожлыг илүү амттай болгосон.
Хараал тайлагдлаа.
Касилласын хэлсэн шиг, бид хангаллтай зовсон, харин одоо Барсагын ээлж.
2.
Сан Мамес дахь ялалт.
Хэцүү өрсөлдөгчийнхөө талбайд ялалт байгуулах, тэгээд багийн чинь гол тоглогч лигийн лого руу заан үүнийгээ илэрхийлэх гайхалтай биш гэж үү?
Бид үүнийг авчихлаа!
1.
Лигийн цомоо гардаж авав. Бид багаараа бахархаж болно.
http://www.youtube.com/watch?v=4aatzAmu ... ntext-vrec