by UNIVERSE » Mon Apr 30, 2007 3:46 pm
ямар ч өрсөлдөөнгүй гэж хэн ч яриагүй. Хэн нь илүү өрсөлдөөнтэй, чанартай вэ ? аварга болоход аль нь хэцүү вэ гэдэг дээр л мэтгэлцэцгээсэн дэг. Гэхдээ энэ асуудлаар хангалттай мэтгэлцээд дууссан..
Манайх яаж гарах вэ?
Хамгаалалтад: Карвальо гэмтэлтэй тоглохгүй, гээд ямар бууж өгөлтэй биш нэгээр нь орлуулна. Миний бодлоор Эссэйнийг төвийн араар гаргавал буруудна. Кроучыг тэр барьж чадахгүй, намдана. Ард Булахрузыг гаргаад, Эссэйнийг яг урд нь зоох хэрэгтэй байна. хурдтай Каюутыг Эссэйнээр марк хийлгэх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд манайх бараг л гоол алдагүй дээ... Баруунд туршлагатай Фэррэйра нь дээр, хэрвээ алуур хийх янзтай байвал Диараг оруулж ирж болно, тэгээд ч хоёр жигүүрийн арууд сайхан амарсан байгаа гайгүй биз.
Дунд: Эссэйн-г цэвэрлэгээнд, Микелийг Лампардтай цуг дунд. Микел Эссэйн хоёр байраа солиод гүйгээд байж болно. Микел бөмбөгөө сайн нуудаг, сайн тогтоож, эзэмшиж чаддаг нь мааш их хэрэгтэй. Гэм нь тэр амарч чадаагүй. гээд залуу хүн гайгүй биз дээ. Макалэлэгийн хувьд амралт авсан сэлгээгээр оруулж болно. Лампард сайн амарч чадаагүй авч формлог байвал багтаа хэрэгтэй зүйл хийж чадна. Эндээс бөмбөг эзэмшилт өмнөхөөс арай илүү болох байх.
Урд: Коул, Дрогба, Калу-г гаргах хэрэгтэй. Аль аль нь бөмбөг эзэмшилт, дрибл, дамжуулалт сайтай. Шевченко тун тусгүй харагдах юм. Удаан болхи хөдөлгөөнтэй, бөмбөг эзэмшилт, тогтоолт муу, финиш хийх чадвар болон туршлагаараа л Калугаас илүү байж магад... Коул, Калу хоёр довтлогоонд түргэн оролцохын зэрэгцээ арагшаа татаж хамгаалалтандаа илүү туслаж чадна.
Довтлогоо хэрхэн явагдах вэ? - Ашлийн алсын пасс тун оновчтой байгаа бөгөөд Дрогбаг байнга олж байгаа. Энэ нь Ливерпүүлд аюул тарьна. Араас бол Эссэйн гаргаж өгөөд байх байх. Коулын кросс тун хэрэгтэй , бөгөөд Ливерпүүлд аюултай эд. Тиймээс өмнөх тоглолт шиг Ливерпүүлийн жигүүрийн хамгаалагчид довтлогооноосоо илүү манай Коулыг барихад анхаарал хандуулна. Энэ нь манайд тун ашигтай. Коул, Калу хоёр тэдэнд байнаг дарамт үүсгэж байх хэрэгтэй.
Ливерпүүлээс ямар өөрчлөлт ирэх вэ?
Нэгд тэд талбай дээрээ тоглож байгаа тул сэтгэл санааны хувьд тун итгэлтэй, дайчин үзэх байх. Мөн хожигдож байгаа тул эцсээ хүртэл ширүүн тэмцэх биз ээ.. Энэ нь манайд багагүй дарамт үзүүлэх байх..
Сонголтын хувьд:
Довтлогоонд - Бэлламиг биш Кроуч, Каюут хоёрыг урд гаргах байх. Кроуч мөргөнө, Каюут хурдтай боломжийн хувилбар.
Жигүүр - зүүнээр Бэллами, Зэндэн, Гонзалес 3-н хэнийг ч гаргаж магад, Помпэйтэй хийсэн тоглолтод оролцсоноос харахад Гонзалесийг гаргахаар бэлдэж буй байж тун магад. Зэндэн сэлгээгээр орж ирэх байх. Ингэж гарахад дунд арай илүү чөлөөтэй болж манайд ашигтай.
Баруунд бол эргэлзээгүй Пэнант гарах байх- түүнийг амраасан/сэлгээгээр оруулж/. Төвд Сиссоко, Жерард хоёрыг тавих байх даа.
Жерард төвд тоглох нь довтлогоо эхлүүлэх, боломжийг/аюултай дамжуулалт/ үүсгэх, холын цохилт, мөн буцаж хамгаалалтадаа оролцох гээд олон зүйлд Ливерпүүлд ашигтай. Сиссоко Дрогбаг барих зорилгоор гарах байх.
Ар- Ливерпүүлийн арын 4 өнгөрөгч тоглолттой/Челситэй хийсэн/ адил гарна. Рийз лут формлог л байхгүй бол манайд ялгаагүй, төвийн хоёр ар манай уяаа сойлго нь таарсан адуу шиг дүүхэлзэх харыг барихад их хэцүү дээ, Сиссоко сайн туслахгүй бол нэг гоол зоолттой алдах байх.
Ингээд харахаар манайх айх юм алга. Хоёр жилийн өмнө хожигдсны хариуг авч чадна, өнгөрсөн тоглолт шигээ сайн барьж тоглох хэрэгтэй, яарах, шатах, улайрах шаардлагагүй, эхнээсээ л жигд тоглох хэрэгтэй. Гэнэтийн алдаануудыг гаргахгүй байвал манайх дараагийн шатанд гарлаа ....
Миний таамаглал: 0-0/хамгийн магадлалтай нь /, 1-1, гэж тэнцэх байх даа.
Харин айж байгаа зүйл гэвэл энэ хатуу тэмцэлдээнээс Дрогба, Коул нар шар хүртэж ирэх тоглолтод өнжих болчих вий дээ гэж.
One day we will do it. Champions Champion