Европийн Бүх лигүүдийн Аврага тодорч ээдрээтэй хөгжилтэй зурайсан урт улирлийг багууд чадлыхаа хэрээр даван туулцгаасан.Мэдээж баг болгонд энэ жил онцгойрсон багаа чирсэн багыхаа гаргасан амжилтанд том хувь нэмэр оруулсан гайхалтай тоглогчд байжил таарааа.Пл үздэг хүн Францийн лиг Бундэс ч юмуу бусад лигийн талаар харицангүй муу мэдээлэлтэй байдаг байх Бундэс Ла лигийнхан ч бас ялгаагүй.Тийм болхоор Энэ улирал Европийн хүрээнд гайхалтай тоглолтийг үзүүлсэн шилдэг 50 тоглогчыг залхууралгүй оруулчхий гэж бодлоо.Ингэснээр тухайн тоглогчыг хэрхэн тоглсон мөн тэдний хүчин зүтгэж буй баг нь ямархуу амжилт үзүүлсэн зэрэг сонирхолтой зүйлсийг мэдэж болох юм. ......Шилдэг 50......50.Фэрнандө ЛорэнтэБилбао гийн хүчирхэг залуу энэ улирал хэр баргийн довтлогч мөрөөдөөд ч хийж чадахгүй 29 гоолыг 38 тоглолтонд хийж Билбаог Европа лигийн Финалд хүрхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн.Мэдээж ийм байсан хүнийг Акулууд зүгээр орхихгүйн тодорхой........
49.Антониа Дэ НаталиӨнгөрсөн улирал Гайхалтай байсан Удинэсэгийн хөгшин бурх энэ улиралч мөн гайхалтай байлаа түүний насанд ингэж тоглоно гэдэг гайхалтай тэр тусмаа хамгаалт зонхилсон тоглолт явагддаг Сэриа А-д түүний насны хүн 2 улирал дарааллан +20 гоол хийнэ гэдэг амар зүйл лав биш.Улирал эхэлхэд Хамгаалалтийн гол хүн Зарата болон Гайхалтай авяаслаг Санчэс нарыг явуулсан Удинэсэ г хэн Наполи Интэр ийг ардаа хийн 3т орно гэж санах билээ.Гэхдээ Ди Наталэ багаа гайхалтай чирлээ тэрээр 23 гоолыг Сэриа д хийсэн юм.
48.Ёонэс БэлхандаМонтпилэйр өөрсдийхөө түүхэн дэхь анхны түрүүгээ энэ улирал авсан.Түүний скилл болон хурдтай жигүүрийн тоглолт энэ улирал үнэрхээр сайн байсан бөгөөд Багийхаа ихэнх гоолд тодорхой хэмжээгээр оролцож тоглолт бүрт жигд тоглолтыг үзүүлж байсаМ.Бэлханда лигтээ 12 гоолыг хийж Монтпилэрийг аврага авхад маш том хуви нэмэр болж өгсөн юм.
47.Жан ВэртэгөнЭнэ улирлийн Голландийн лигийн шилдэг тоглогчийг авсан хамгаалагч залуу.Гайхалтай хамгаалалтаараа багтаа тус хүргэж байснаас гадна хамгаалалтийн байрлалд тоглдог хүн гэхэд лигтээ 8 гоол хийж.Харамсалтай нь тэрээр багаасаа ерөнхийдөө явах болвуу.
46.НэнэБүхэл улирлийн турш Монтпилэйртэй Францын аваргын төлөө ПСЖ-г өрсөлдхөд чухал хуви нэмэр оруулсан тоглогч бол Нэнэ юм.Улирлийн эхэнд баян эзэнтэй болсон ПСЖ довтолгоондоо Кэвин, Жэрэми Мэнэз зэрэг авяаслаг залуусыг авчирсанч тэрээр бууж өгсөнгүй тэднээс илүү байж нийт тэмцээнд 26 гоол 13 ассист хийсэн байна
45.ВидалХуучин ноёдын эргэн ирж буй гол шалтгаан нь тэдний дундийн шугамийн Пирло-Видал гэсэн хослол юм Пирлотой хамт Видал маш чөлөөтэй тоглож байсан бөгөөд ерөнхийдөө талбайд чөлөөт тоглогчоор тоглож байв.Тэрээр нийт 7 гоол 4 ассист хийж хамгийн чухал нь түүний хамгаалалт байв.Түүний такл хийх чадвар үнэхээр бишэрмээр 178 такл амжилттай гүйцэдгэж Энэ нь Сэриа-а г тэргүүлхэд хангалттай байсан байна.
44.Жавиэр МартинэзЛорэнтэтөи цуг Билбао гаас энэ хүү жагсаалтанд Мартинэз багтаж байна.Энэ улирал түүний дундийн шугам болон төвийн хамгаалагчаар тоглсон тоглолтууд нь үнэхээр Класс хэмжээнд байсан бөгөөд Билбао Европа лигийн финал хүрсэн амжилттай салшгүй холбоотой.Мэдээж тэрээр Багын анд Лорэнтэ тэй цуг томчуудийн Листэнд байгаа.
43.ПасторэАргэнтийн залуугын Франц дахь анхны улирал муугүй байлаа.Өөрийхөө үнэнд хүрхүйц тоглолтыг залуухан хагас хамгаалгч маань үзүүлж байв.Харамсалтай нь Түүний баг Монтплэйр ээс хэдхэн онооны ард 2 дугаар байранд оров.Ирэх улиралуудад тэрээр Францийн лигийг донсолгох бизээ.Тэрээр 13 гоол 6 ассистийг энэ улирал хийжээ.
42.Хавиэр МашэрэнөЭнэхүү жагсаалтанд орж буй цөөхөн хэдхэн хамгаалгчын нэг нь Машэрэнө юм.Пуёол болон Пикэ гийн гэмтэл Форм гүй тоглолт зэргээс болж тэрээр байнга гараанд гарж байсан бөгөөд Дасгалжуулагчынхаа итгэлийг алдсангүй маш мундаг тоглолтуудыг үзүүлж байсан.Барса лигтээ хамгийн бага гоол алдаснана түүнтээ холбоотой юм.
41.Папис СиссэСиссэ энэ улирал нийт 23 гоолыг 31 тоглолтонд хийсэн бөгөөд үүний 13 нь Ниү Кастлэ д харяалагдана.Гэрмэнаас 10 сая фүнтээр үнэлэгдэж ирсэн тэрээр 13 гоолыг ердөөл 14 хөн тоглолтонд хийж хэн бэ гэдгээ харуулаад байгаа юм.Европа лигт тавтай морил Ниү Кастл болон Паппис Сиссэ
40.Бурак ИлмазЭнэ улирал Мэсси Роналдо шиг багийхаа 50% гоолыг хийсэн ганц залуу бол Бурак Илмаз юм.Тэрээр Туркийн лигтээ 34 тоглолтонд 33 гоолыг хийсэн гэсэн аймшигтай стат үзүүлжээ
39.КошчэлниМэргэжлтнүүд түүнийг энэ улирлийн Арсэнал болон Пл ийн шилдэг хамгаалагч байсан гэж үзэж байгаа юм.Пэр байхгүй үед тэрээр үүргээ хангаллтай биелүүлсэн.Магадгүй дараа улирал Кош Пэрийн биш Пэр Кош ийн сэлгээ болж болох юм.
38.Эдисөн КаваниАваргуудын лигийн үхлийн хисгээс Наполи шалгархад хамгийн их тусалсан хүн бол Кавани юм.Түүний эрчтэй мөн уян хатан тоглолт нь өрсөлдөгч бүртээ хүнд учруул байв.Тэрээр энэ улирал Наполи гийн төлөө 50 тоглолтонд 33 гоол гэсэн бахдам амжилтийг үзүүлээд байна.Хэдий Наполи Сэриа д байх хэмжээнээсээ муу тоглсонч Кавани гийн хувид хийж чадах бүх зүйлээ хийсэн гэж болно.
37.Давид СилваСити гийн Мастро Өнгөрсөн улирал гялалзаж байсан бол энэ улирал мөнл гайхалтай тоглолтоо үргэжлүүллээ.Пл ийг Ассистаараа тэргүүлж гайхалтай найруулгаараа бусдыг гайхуулсан.Агүэрө гоолуудыг бөмбөгдөж байсан байж болно гэвч тэрхүү гоолуудын момэнтүүдийг Силва бүтээж байв.Энэ улирал үзүүлсэн гайхалтай ухаалаг найруулан тоглолтоороо тэр энэ жигсаалтын 37 бичэгдэж байна.
36.Златан ИбрахимовичСэриа а гаа Юувэнтүс д алдсан Ас Милан клубийн довтлогч Ибра өөрийгөө хэн бэ гэдгээ дахин 1 улирал харууллаа.Хэрвээ Ибра д туслах илүү сайн хамтрагчид байсан бол тэд Сл-ийн шөвгийн наймаас хасагдалгүй Сэриа а д түрүүлж улирлийг дуусгаж болох байсан байх.Ямартай ч тэрээр лигтээ 28 гоол хийж лигээ тэргүүлсэн бөгөөд нийт тэмцээнд 35 гоолыг 42 тоглолтонд хийж
35.БалэГарэт Балэ-ийн Ворл класс тоглолтууд үргэжлсээр.Одоо дөнгөж 22 залуу маань энэ улирал Тотэн хэм болон Пл ийн шилдэг тоглогчдын 1 байж чадлаа тэрээр багаа 14 ассистаар тэргүүлж 12 гоолоор багийхаа мэргэн буучдын 4т бичигдэв.Харамсалтай нь түүний баг дараа улирал Аваргуудын лигт оролцох боломжгүй болсон.
34.Шинжи КагаваӨнгөрсөн улирлийн хагасыг гэмтэлтэй өнгрүүлсэн Япон залуу маань энэ улирал үнэхээр өнгөтэй байлаа.17 гоол 10 ассистыг 42 тоглолтонд хийж Дортмундыг Бундэс лигт түрүүлхэд гол үүргийг гүйцэдгэж мөн Гэрманий цомын финалд Байрний эсрэг гайхалтай тоглолтийг үзүүсэн билээ.Ази тивээс маань энэ жагсаалтанд орж буй цорийн ганц тамирчин юм.Ирэх улирал түүнийг Плд харахдаа таатай байх болно.
33.Марио ГомэзТэрээр энэ улирал Гоолын машин ямар байх ёстой ягл тийм байлаа.Биешгээ хамартай залуу маань 44 тоглолтонд 40 гоол
гэсэн гайхалтай үзүүлэлттэй байна.Гэвч шийдвэрлэх тоглолтууд болох Гэрманий Цомын финал Аваргуудын лигийн финалд маш хангалттгүй тоглсноор маш их хэл амыг дагуулаад байгаа юм.Гэхдээ хэр баргын довтлогч 40 гоол хийж чадахгүй гэдгийг бодох хэрэгтэй.Хэрвээ тэрээр тухайн тоглолтуудад сайн тоглсон бол энэ хүү жагсаалтын нилээн дээгүүр оруулж болох байв.
32.ГазорлаМалага багийн шинэ баян эздүүдийн хүсэж байсан зүйл болох Аваргуудийн лигийн эрхийг авж өгхөд гол хүчин зүйл нь Газорла байлаа.Статик хархад тэр тийм гайхалтай байгаагүй мэт боловч тоглолтонд үзүүлсэн нөлөө идэвх найруулга гээд урд шугамд үнэхээр сайн байсан.Тэрээр ла лигт 9 гоол 5 ассист хийсэн юм.
31.Виктор ВалдэзТэрээр энэ улирал Ла лигийн шилдэг хаалгачд олгодог Заморогийн шагналыг хүртсэн.Валдэс ийн нэг тоглолтонд дунджаар алддаг гоолын хувиараа бусад хаалгачдыг дагуулахгүй.Магадгүй энэ нь Барса гын бөмбөг эзэмшсэн тоглолтын арга барилтай холбоотой байж болох ч яаавч Валдэс ийг үгүйсгэж болохгүй.
30.Сэржиө РамосРиал Мадрид гол төвийн хамгаалагч Карвалёо гоо гэмтэлж алдаж асуудалд ороод байсан ч Баруун хамгаалагч болох Рамосоо төвдөө тоглуулснаар асуудлыг зохицуулсан.Унаган байрлал нь биш гэхэд Рамос төвд маш сайн байсан бөгөөд өөрийгөө 2 байрлалд Ворлд класс хэмжээнд тоглох чадвартай гэдгээ харууллаа.Мөн тэрээр лийгтээ 4 гоол 7 ассист хийсэн юм
29.Яаяа ТүрэЯаяа Түрэ Сити гийн Мотор ийн хамгийн чухал хэсэг нь юм.Түүний олон талт тоглолт энэ улирал Ситид маш их тус хүргэлээ.Тэрээр нийт 9 гоол 9 ассист хийсэн бөгөөд түүний гоолууд хамгийн эгзэгтэй үед орж байснана маши чухал юм.Ямартайч Пл ийн хамгийн өндөр цалинтай тамирчингийн хувид энэ улирал бишэрмээр байж чадлаа үүнийхээ хүчин Тайтлаа ч авсан.
28.Манүэл НойрТэрээр энэ улирал тун мундаг байсан бөгөөд Аваргуудийн лигт чухал үед финалт хааж Риал Мадрид ийг мулталхад чухал үүрэг гүйцэдгснээс гадна Бундэс лигтээч шилдэг нь байлаа 17 клийн шит нийт ердөө 22 хон гоол алдаж өнөө үеийн шилдгүүдийн нэг гэдгээ баталсаар байна.Харамсалтай нь Байрн энэ улирал ямар нэгэн тэмцээнд түрүүлж чадаагүй билээ
27.Антониа ВалэнсиаУлирлийг бэртэлтэй эхлүүл даруухан залуу маань энэ улирлийн Юнайтдийн шилдэг Вингэр нь байв.Түүнийг бэртэл гэмтэл тодорхой хэмжээгээр зовоосон хэдий ч тэрээр аль хэдийнээ 6 гоол 13 ассист хийгээд амжиж.Улирлийн дунд хэсэгт үзүүлсэн тоглолт нь үнэхээр мундаг байсан бөгөөд талбай дээр цаг тутам бүрт хамгаалгчдад аюул учруулж байсан юм.
26.МилитоДиэгө Милито Интэр Милан клубийн төлөө энэ улирал чадах бүхнээ хийсэн бөгөөд харамсалтай нь Интэр хов хоосон хоцорсон.Зөвхөн Сэриа А-д тэрээр 24 гоол 3 ассистийг хийж довтлогч хүнийхээ үүргийг хангалттай биелүүлсэн юм.Түүний 24 гоол бараг л Интэрийн энэ улирал оруулсан гоолын хагас нь юм гэвч тэд Европа лигийн эрхт байрнаас ердөө 3 хон онооны ард улирлийг дуусгасан.
25.Винцэнт КампаниСити гийн Плд хамгийн бага гоол алдсан нь түүнтэй салшгүй холбоотой.Ахлагч хүн ямар байх ёстойг тэрээр талбай дээр хангалттай харуулж байв.Тэрээр мөн чухал үед чухал гоолуудыг хийж байв Манай эсрэг хийсэн хожлийн гоол нь энэ улирлийн Пл ийн хамгийн чухал гоол юм.Мөн мэдээж тэрээр Энэ улирлийн Пл ийн шилдэг тоглогчийн шагналыг авсан.
24.Бас ДостБас Дост зарим нэг нь бараг мэдэхгүй байх.Голландын лигт Хэрэнвийн багт хүчин зүтгэдэг довтлогч залуугын энэ улирлийн үзүүлсэн тоглолт үнэхээр бахдмаар бас аймаар 32 гоолыг 25 тоглолтонд хийж Европын хүрээнд гоолын хувиараа нилээн дээгүүр орсон юм.Түүний хүчинд Хэрэнвийн гэх даруухан баг Голландийн лигт 5т орон Европа лигт Плай офф оос оролцох эрхтэй болсон юм
23.ПаркэрӨнгөрсөн улирлийн Пл ийн шилдэг маань энэ улирал ч сайн тоглолтоо үргэжлүүллээ.Талбайн голд идэвхтэй цуцасгүй тоглолт нь үнэхээр мундаг байлаа.Улирал ийн эхний Хагасд Тотэнхэм хүснэгтийн эхний 3 т тогтмол явж байснана түүнтэй холбоотой.Тэр энэ жагсаалтанд орход хангалттай сайн байлаа.
22.Карим БэнзэмаВэнгэр өвөө миний хувид Бэнзэма бол дэлхийн шилдгүүдийн нэг гэж хэлж байснана худлаа биш гэдгийг Бэнзэма энэ улирал гайхалтай тоглолтоороо харууллаа.Энэ улирал тэрээр Мадридийн төлөө 52 тоглолт хийж 32 гоол 13 ассист хийж Ла лигийн мэргэн буучдийн 3т тасарсан 2 болох Роналду Мэсси нарын ард бичэгдсэн.Тэр үнэхээр 1 шат ахижээ
21.Марко РэүсГлабадча г хэн ч ийм өндөр амжилт үзүүлнэ гэж төсөөлөөгүй байх.Улирлийн 2 дугаар хагас хүртэл тэд Бундэс ийн хүснэгтийн оргилд явж байсан билээ.Марко Рэүс ийн гялалзсан тоглолт үүнд том нөлөө үзүүлж байв зөвхөн лигтээ Рэүс 18 гоол 8 ассист хийж нийт тэмцээнүүдэд 21 гоол 10 ассист хаясан байна.Энэ улирлийн шилдэг тоглогчдын 1 мөн шилдэг тэсрэгчдийн 1 байлаа
20.Жоэ ХартАнглийн шигшээн 1 номрийн хаалгач мөн Пл д байгаа хамгийн шилдэг нь гэхэд бараг буруудахгүй болвуу.Энэ улирлийн турш олон гайхалтай Сэйв үүдээрээ Сити-г аварч байв.Пл ийг 17 Клийн шит хийж тэргүүлсэн бөгөөд нийт Европийн хүрээнд ч өндөр үзүүлэлт юм.
19.БуффонЖувэнтүс Сэриа А гийн аврага авхад томохоон нөлөө үзүүлсэн хүн бол Буффон.Улирлийн турш Лигийнхээ хүрээнд 21 Клийн шит хийсэн гэсэн аймшигтай Статик түүнийг энэ жагсаалтанд 25т орход хангалттай юм.Юуутайч хуучин цагын Номэр 1 хаалгач маань харих болоогүй гэдгээ энэ улирал хангалттай харуулав
Үргэжлэл бийЯг оруулах сэдэв байхгүй энд оруулчлаа Пл ийн модууд уучилна биз.
Тоглогч бүрийн стат ийг шалгаж үзэх гэж цаг их авж байгаа тул өнөөдөртөө амжсангүй.Үлдсэн шилдэг 25 ийг удахгүй оруулнаа