by Гүртэн » Mon May 28, 2012 12:14 pm
3 сайхан залуу цол авлаа.
Ганзориг аймгийн арслангийн эрэмбэтэй заан байсан. А.Сүхбат аваргын нэрэмжит ирээдүйн аварга шагналыг нарийхан хар залуу авч байх үеэс түүний барилдааныг үзэх дуртай болсон. Асар богино хугацаанд дээшээ гараад ирэх байх гэж харж байсан ч эсргээрээ нэлээд удаж байж аймаг/цэргийн арслан цолоо албан ёсоор авлаа.
Хишигбаатар олон жил сумын заан цолтой барилдаж байгаа. Хэнээс ч айж бэргэдэггүй, цацаа цалгиатай, ухарч гишгэхгүй, хурдан шуурхай үзүүштэй барилдаантай нөхөр. Дандаа өөрийнхөө мэхэнд унадаг байсан. Бодибилдингээр хичээллэдэг. Давсан ч, унасан ч цаанаа л нэг үзмээр барилдаантай. Заалны барилдаанаас цол багадаад хасагдаад байдаг байсан. Одоо урам зориг ороод улам сайн барилдах биз.
Энхсайхан сумын заан цолондоо эзэн болж одоо барилдаж байгаа бүх сумын заануудын манлай нь гэдгээ батлаж чадсан өсөх ирээдүйтэй залуу. Өнгөрсөн 11 сараас хойш болсон сумын заануудын барилдаанд 2 түрүүлж 4 үзүүрлээд байгаа. 2 үзүүрлэхдээ хаяж яваад өөрөө сунасаныг санаж байна.
Эдгээр залуусдаа өндөр амжилт хүсэн ерөөе.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!