36.Эрэлхэг CLAY REGAZZONI
Клей Рейгаззони нь Формула 1-н улиралд 1970-1980 оны хооронд уралдаж байсан туршдагатай нисгэгч юм. Тэрээр 41 насандаа 1980 онд Америкийн ГП- н үер осолд орон хүчтэй бэртэл авч бэлхүүснээсээ доош мэдээгүй болж түүний Ф1 дэх карьеер дууссан байна. Гэвч тэрээр бууж өгөлгүй уралдсаар л байв.
Жанклаудио Жуссепе "Клей” Рейгаззони Швецарийн Мендресио хотод 1939 оны 9 сарын 5 ны өдөр мэндэлжээ. Түүнийг мэндэлсэнээс хэд хонгийн дараа Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн тул Швецарийн италиар ярьдаг нутаг болох Тикиногийн Порзад өсчээ. Клей анх 24 настайдаа 1963 онд авто машины уралдаанд оролцдог болж 1965 онд Брабхамд орон Формула 3 уралдаанд амжилттай уралдсанаар Формула 2 луу дэвшин уралдах болжээ. Гэвч түүний Ф2 н карьеер тийм ч дардан байсангүй 1968 оны Голландын уралдааны үер нас барсан Английн залуухан нисгэгч Крис Ламбертийн үхэлд түүнийг буруутгаж байлаа . Зарим ажиглагчигчид Регаззони маш их хурдтай машинааа жолоодож байсан ба Ламбертийн машиныг санаатайгаар шахсанаар Ламберт жолоодлогоо алдан гүүрийг мөргөсөн гэж үзэн олон жилийн турш түүний тухай яригдан Ламбертйин аав ч түүнийг буруутгаж 5 жил шүүхдсэний эцэст тэрээр цагаатав. Үүний дараагаар Клей спорт авто машины төрөлд уралдах болж 1970 оны 24 цагийн Ле Мансын уралдаанд Феррари 512S загварийн машинаар уралдав.Удалгүй Италийн Феррари баг түүнийг сонирхох болж тэрээр 1972 он хүртэл Феррарид хүчин зүтгэхдээ анхны ялалт болох Италийн Монзагийн Гран Прид түрүүлсэн байна . 1973 онд BRM багт очин Ники Лаудатай хамтран болж дотно нөхөрлөдөг болжээ.Тэрээр маш олон аюултай ослоос азаар мултарч гарч ирч чаддаг байлаа.Өмнөд Африкийн Гран Прийн үер гарсан аймшигт ослоос мөн л азаар амьд гарч чадсан байна. Тэр явдлаас болж таш их цочирдон тэр жилдээ дөнгөж хэдхэн оноо аван 17 дугаар байрт жагсан тааруухан амжилтыг үзүүлж BRM багч Ники Лаудааг нэгдүгээр нисгэгч хэмээн зарлаж тэр хэзээ ч дахиж уралдаанд ялахгүйгээ мэдэж байсан тул Феррари багтаа эргэж ирэв. Тэрээр Феррарид дахин 3 улирал уралдсаныхаа дараа Ensign дараа нь 1978 онд Shadow багт ирэв.Гэвч Тэр улирлын турш ердөө 2 оноотойгоор дэлхийн аваргад 16 д жагсан муу амжилтыг үзүүлсэнээр Williams багт ирэн Силверстөүний уралдаанд түрүүүлэв. Үүний дараа 1980 онд эргэн Ensign багтаа ирж Америкийн Гран Прид уралдсан нь түүний Ф1 дэх сүүлчийн удалдаан байв. Клей шулуун зам дээр ойролцоогоор цагт 280 км хурдтай жолоодож байгаад тоормос нь эвдэрч Рикардо Зуниногийн машиныг мөргөн замаас гарчээ. Хожим нь Клей “би Зуниногийн машиныг мөргөснөөр хашлага руу харайн мөргөсөн. би 10 минут хэртээ өөрийн ухаанаа алдсан байсан ч би зөвхөн миний ууц аймшигтай ихээр өвдөж байсаныг л санадаг” хэмээн дурсан ярьжээ. Ингээд Клей ослын дараа бэлхүүснээсээ доошоо мэдээгүй болж тэргэнцэр дээр суудаг болж Ф1 н карьеер нь төгссөн ч тэрээр зүгээр суулгүй 1980 – 1990 онуудад Дакар Ралли болон 12 цагын Себерийн уралдаануудад идэвхтэй оролцсож байсан нь үнэхээр гайхамшигтай зүйл юм. 1996 онд Италийн телевизод тайлбарлагч болж 2006 оны 12 сарын 15 ны өдөр Пармагын ойролцоо Chrysler Voyager машиныг жолоодож байгаад зүрх нь зогсож жолоодлогоо алдан осолдож нас баржээ.
Статистик Төрсөн огноо: 1939 оны 9 сарын 5
Яс үндэс: Швейцарь
Идэвхтэй онууд : 1970 - 1980
Уралдаж байсан баг : Ferrari (1970-72, 74-76),
BRM (1973),
Ensign (1977, 80),
Shadow (1978),
Williams (1979)
Оролцож байсан уралдаан: 139
Дэлхийн аваргад: 1974 оны дэд байр
Ялалт : 5
Шагналын тавцанд гарч байсан тоо: 28
Карьеерийнхээ турш цуглуулсан нийт оноо:209 /212/
Байрлал тогтоох гараанд тэргүүлсэн тоо: 5
Уралдааны тэргүүлэлт: 20
Анхны уралдаан: 1970 оны Голландын Гранд При
Анхны ялалт: 1970 оны Италийн Гранд При
Сүүлчийн ялалт : 1979 оны Английн Гранд При
Сүүлчийн уралдаан: 1980 оны АНУ-н Гранд При
Хурдан тойрог: 15