by Batuka00 » Thu Jul 21, 2011 12:49 pm
Монголын Хөлбөмбөгийн Холбооны солилцооны цонх 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээгдсэн билээ. Солилцооны цонх хаагдах хугацаа 2011 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байсан.
Томоохон солилцоо наймаанууд явагдсан бөгөөд хамгийн сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэе.
• Улаанбаатар ХБКлуб хамгийн сонирхолтой наймааг хийсэн бөгөөд тэд өнгөрсөн улирлын лигийн шилдэг хагас хамгаалагчийн шагналт, Улаанбаатар Дээд Сургуулийн багаас Монгол Улсын шигшээ багийн тамирчин А.Чинзоригийг 2,000,000 төгрөгөөр худалдан авсан нь Монголын хөлбөмбөгчдийн хамгийн их үнэ хүрсэн үзүүлэлт боллоо.
• Улаанбаатар ХБКлуб дараагийн сонирхолтой наймааг БНАСАУ-тай хийсэн бөгөөд 2010 оны ДАШТ-нд оролцож байсан тоглогч Ким Миён Вон, болон өсөх ирээдүйтэй тамирчин Син Чол Жин нарыг эгнээндээ элсүүлж чадсан байна. Тэд лигийн тэмцээнийг 7 болон 2 дугаараар уран гоё тоглолтоороо чимнэ гэдэгт итгэлтэй байна.\
• Мөн Улаанбаатар ХБКлуб арын шугамандаа ихээхэн анхаарал тавьж эхэллээ. Зодог тайлаад байсан хашир мастер Ч.Мөнхбатыг тоглуулахаар тохиролцоонд хүрсэн бол хамгаалагч Э.Эрдэнэболд, Г.Төмөр-Очир нараар арын эгнээгээ өргөтгөлөө.
• Улаанбаатар Дээд Сургуулийн багийн 2 туршлагатай тамирчин болох А.Чинзоригийг солилцоогоор, Б.Ганбатыг өвчний улмаас тоглох боломжгүй болгосон боловч Олон улсын хэмжээний мастер Б.Буман-Учрал болон шигшээ багт тоглож байсан Г.Мөнхгал нарын “хашир туршлагууд”-аар эгнээгээ өргөтгөж чадлаа.
• Хамгийн тогтвортой багаар “Сэлэнгэпресс” баг тодорчээ. Тэд энэ удаа ямар ч солилцоо хийхгүйгээр тэмцээндээ амжилт үзүүлэхээр шийдвэрлэжээ.
• Саяхан “Боргио Кап” тэмцээндээ амжилт үзүүлсэн лигийн хамгийн олон удаагийн тэргүүн “Эрчим” клуб 5 солилцоо хийсэн байна. Тэд Г.Цогбадрах, С.Баярчулуун, Т.Дүүрэнтөгс, Г.Жавхланбаяр нарыг Ц.Энхтөр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Эрхэмбаяр, М.Төгөлдөр болон нигери тоглогч Olajide Ronald Olatayo нарын залуу тоглогчдоор сольсон байна.
• Эрдэнэтийн “Хангарьд” клуб 17 настнуудаар эгнээгээ өргөжүүллээ. Тэд авъяаслаг залуу тоглогч П.Тэмүүлэн, Т.Энх-Эрдэнэ нарыг тоглуулахаар болжээ.
• “Улаанбаатарын мазаалайнууд” өөрийн багийн Д.Содбаяр, Л.Жавхлан нарыг дууджээ. Ингэснээр тэд гайхалтай тоглолтуудаар хөгжөөн дэмжигчдээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна.
• “Хүлэгүүд” тун бага хөдөлгөөн хийлээ. Солонгост амжилттай суралцан тоглож байгаа авъяаслаг тоглогч Х.Есөн-Эрдэнийг дуудсан бол Л.Батбуянг эгнээндээ нэгтгэлээ.
• Лигийг өнгөлж яваа “Хоромхон” клуб халаа сэлгээ ихээр хийхээр шийдвэрлэлээ. Багийн тамирчин Б.Нямдорж, Ц.Дөлгөөнтамир, Б.Жанчивдорж, Х.Амар, Б.Ууганбаяр нарын оронд А.Сандалай, Ж.Саруултоль, Ц.Амарсанаа, Б.Содбилэг, Ч.Пүрэв-Очир нараар солихоор шийдвэрлэжээ.
Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтууд 2011 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлнэ.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
Монголын Хөлбөмбөгийн Холбооны солилцооны цонх 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээгдсэн билээ. Солилцооны цонх хаагдах хугацаа 2011 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байсан.
Томоохон солилцоо наймаанууд явагдсан бөгөөд хамгийн сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэе.
• Улаанбаатар ХБКлуб хамгийн сонирхолтой наймааг хийсэн бөгөөд тэд Улаанбаатар Дээд Сургуулийн багаас Монгол Улсын шигшээ багийн тамирчин А.Чинзоригийг 2,000,000 төгрөгөөр худалдан авсан нь Монголын хөлбөмбөгчдийн хамгийн их үнэ хүрсэн үзүүлэлт боллоо.
• Дараагийн Улаанбаатар ХБКлуб дараагийн сонирхолтой наймааг БНАСАУ-тай хийсэн бөгөөд 2010 оны ДАШТ-нд оролцож байсан тоглогч Ким Миён Вон, болон өсөх ирээдүйтэй тамирчин Син Чол Жин нарыг эгнээндээ элсүүлж чадсан байна. Тэд лигийн тэмцээнийг 7 болон 2 дугаараар уран гоё тоглолтоороо чимнэ гэдэгт итгэлтэй байна.
• Мөн Улаанбаатар ХБКлуб арын шугамандаа ихээхэн анхаарал тавьж эхэллээ. Зодог тайлаад байсан хашир мастер Ч.Мөнхбатыг тоглуулахаар тохиролцоонд хүрсэн бол хамгаалагч Э.Эрдэнэболд, Г.Төмөр-Очир нараар арын эгнээгээ өргөтгөлөө.
• Улаанбаатар Дээд Сургуулийн багийн 2 туршлагатай тамирчин болох А.Чинзоригийг солилцоогоор, Б.Ганбатыг өвчний улмаас тоглох боломжгүй болгосон боловч Олон улсын хэмжээний мастер Б.Буман-Учрал болон шигшээ багт тоглож байсан Г.Мөнхгал нарын “хашир туршлагууд”-аар эгнээгээ өргөтгөж чадлаа.
• Хамгийн тогтвортой багаар “Сэлэнгэпресс” баг тодорчээ. Тэд энэ удаа ямар ч солилцоо хийхгүйгээр тэмцээндээ амжилт үзүүлэхээр шийдвэрлэжээ.
• Саяхан “Боргио Кап” тэмцээндээ амжилт үзүүлсэн лигийн хамгийн олон удаагийн тэргүүн “Эрчим” клуб 5 солилцоо хийсэн байна. Тэд Г.Цогбадрах, С.Баярчулуун, Т.Дүүрэнтөгс, Г.Жавхланбаяр нарыг Ц.Энхтөр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Эрхэмбаяр, М.Төгөлдөр болон нигери тоглогч Olajide Ronald Olatayo нарын залуу тоглогчдоор сольсон байна.
• Эрдэнэтийн “Хангарьд” клуб 17 настнуудаар эгнээгээ өргөжүүллээ. Тэд авъяаслаг залуу тоглогч П.Тэмүүлэн, Т.Энх-Эрдэнэ нарыг тоглуулахаар болжээ.
• “Улаанбаатарын мазаалайнууд” өөрийн багийн Д.Содбаяр, Л.Жавхлан нарыг дууджээ. Ингэснээр тэд гайхалтай тоглолтуудаар хөгжөөн дэмжигчдээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна.
• “Хүлэгүүд” тун бага хөдөлгөөн хийлээ. Солонгост амжилттай суралцан тоглож байгаа авъяаслаг тоглогч Х.Есөн-Эрдэнийг дуудсан бол Л.Батбуянг эгнээндээ нэгтгэлээ. Сонирхолтой нь спортын мастер дасгалжуулагч Ц.Энхтөрийн “хөдөлмөр” нэмэр болох бололтой.
• Лигийг өнгөлж яваа “Хоромхон” клуб халаа сэлгээ ихээр хийхээр шийдвэрлэлээ. Багийн тамирчин Б.Нямдорж, Ц.Дөлгөөнтамир, Б.Жанчивдорж, Х.Амар, Б.Ууганбаяр нарын оронд А.Сандалай, Ж.Саруултоль, Ц.Амарсанаа, Б.Содбилэг, Ч.Пүрэв-Очир нараар солихоор шийдвэрлэжээ.
АПУ ХК-тай хамтран зохион байгуулдаг “Нийслэл лиг” тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтууд 2011 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлнэ