Страматай 3 жилийн гэрээ үзэглэсэн нь харин их оносон юм боллоо. Коуг өмнөх дасгалжуулагчдийн адил магтсан байсан мань хүн өөрийн ажиллах хугацаандаа залуучуудад илүү их боломж олгоно, шийдэмгий байна гэдгээ албан ёсоор хэлж. Манай хүн бидэнд хангалттай туршлагатай тоглогчид байгаа. Одоо амбицтай, тэмцэлтэй залуус бидэнд хэрэгтэй байна гэж. Миний бодлоор манай шинэчлэл нэг бол Страмагаар эхлэнэ эсвэл нэгмөсөн шинэчлэл хийхэд Страма нөлөөлнө кк. Юутай ч бид скудеттогийн өрсөлдөөн үзүүлэх багийг бүрдүүлнэ гэж. Том том дуугараад томхон амбицлаад эхлээсэй ирэх улиралыг.
Лавецци, Лукас гээд манай сонирхож байгаа гарууд дээр ПСЖ, Сити, Реал, Челси гээд хөрөнгөтнууд бас шавар хаагаад байгаа. Челси Лукаст 40, ПСЖ Лавеццид 28 гэж санал өгөөд аль аль нь режектлүүлж. Тэгсэн манайх Лукаст 18 сая+бонус, Лавеццид Пандев+Хуан гэсэн санал явуулсан байна
Хуаныг өгч болохгүй л юм байгаамдаа. Хоёр жилийн дараа л Лавеццигаас хол илүү хэрэгтэй, үнэтэй болсон байна даа. Лукас хэрвээ бүтэхгүй бол Болонъягийн Рамирезийг авчирна гэж. Бас л ганган тоглогч.
Бас Клубын техникийн албаны захирал, өнгөрсөн өвөл Монголд ирж Кампус төслийн эхлэлийг тавьж байсан Паулило ажлаа өгөөд оронд нь Марко Фассоне гэдэг хүн ирж. Нөхөр Наполид хоёр жил ажиллахдаа их мундаг ажиллаж ихээхэн туршлага бас хуримтлуулсан, 2004 онд дампуурал зарлахдаа бараг тулсан багийг одоогийн нөхцөл байдалд авчирсан юм байна. Наполигийн сүүлийн хоёр жилийн амжилт, багийн бодлого, санхүү гээд их олон зүйлийг хоёрхон жилийн хугацаанд шинэчилж чадсан гээд их магтаж. Бас даатгал, санхүүгийн корпораци удирдаж байсан, Юувэгийн 2006 оноос хойш сэргэхэд нөлөөлөх хэд хэдэн төслийг хэрэгжүүлсэн, шинэ стадиумынх нь төслийг гардаж гүйцэтгэсэн, Хятадад болон олон улсад нээгдэхэд мөн гол нөлөөг үзүүлсэн хүн юм байна. Манайд хийх ажил нь Азийн, тэр тусмаа Энэтхэг, Хятадын зах зээлд гарах, ИХХ, болон ФИФА-д лобби хийх, багийн санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, мөн хэд хэдэн төслүүд дээр ажиллах юм байна.
Манайхаас Италийн шигшээд ганцхан Раноккиа багтаж. Матераццид 2006 онд аз тохиосон шиг юм болохгүй л бол манай хүн гараанд тоглохгүй л дээ хэхэ. Паззини бас шигшээд багтсангүй. Энэ нөхрийн хийсэн юм ирсэн жилийнхээ сүүлийн хагасд хэдэн гоол хийснээс гавьсан юм алга. Арай л оверрэйтэд тоглогч юм даа. Тэгэхэд нөгөө Дестро нь шигшээгийн бүрэлдэхүүнд багтчихсан байж байдаг. Жилийн өмнө Дестрогийн 50 хувийг 1,5 саяар буцааж аваад Паззинигийн 15 саяыг өөр зүйлд зарцуулсан бол. Муу флопд Снайдерийг авчирсан шиг мөнгө зарцуулсан гэж бодохоос дургүй хүрчихлээ.
Форлан энэ зун явахгүй л гэж. Энэ жил өөрийгөө хангалттай харуулж чадаагүй, ирэх улирал надад дахин нэг боломж олдоно л гэж. Ямар ч байсан ирэх улирал тоголчихоод өөр чэллэнжийн тухай бодож магадгүй...
Гуаринийг жинхэлж. 12 сая орчим болов уу.
Дэд ахлагч Корбоба маань Индонезийг зорьж.
Снайпер маань өчигдрийн нөхөрсөг дээр гэмтээд сэлгэгдсэн боловч бэртэл нь тийм ч айхтар ноцтой биш гэнэ. Бүрэн бүтэн л байх хэрэгтэй.
Деки маань энэ зун явах бодолгүй байнаа л гэж. Харин экспертүүд нөхрийг аль эрт явуулчихсан байгаа. Үлдвэл банз халаах нь бат.
Лусио энэ зун явна гэсэн байна. Энэ хүнийг явуулж яагаад ч болохгүй. 1-2 жил хангалттай тоглох потенциалтай. Туршлага нь ч Хуан, Раноккиа хоёрт их хэрэг болно. Энэ зун тэгээд Ислаг авчихвал ардаа нээх сөрөгдүүлээд байхааргүй болно биз. Жонаттан бас лайтай хурдан, Биабианигаас лав дутахгүй юм билээ.