ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Moderator: Сагсан бөмбөг модууд

Д12, Нэш нар ирснээр Коби аваргын бөгжөө 6 болгож чадах уу?

Yes
13
72%
No
3
17%
Maybe
2
11%
 
Total votes : 18

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby El Payaso » Thu May 24, 2012 8:59 am

Цоомоо wrote:Би одоо өөрийн эрхгүй л бичихгүй бол болохгүй болчоод байна аа кк.
2000-2002 онд бол Шакийн туслагч заавал Коби биш, өөр хэн нэгэн од байхад авна гэдэг үнэн л гэж боддог. Ялангуяа 2001 онд. Бүүр дэндүү тасархай байсан Лейкерс баг, тэр тусмаа Шак... 2000 онд бол Портлэнд нэлээн дөхүүлсэн ч чадаагүй, Коби Пиппен дээр кроссовер хийгээд Шакт гоё хаяж маш чухал оноо авч байсан....2002 оны тухайд ганц Сакраменто л өрсөлдөж чадсан. Гэхдээ Шак бөмбөг аваад л оноо болгож байсан. Арай л дэндүү доминант байсан...
Сүүлийн 2 дээр бол яах аргагүй Коби гол дүр, мэдээж бусад тоглогч нар үүрэг үүргээрээ тусалсан. Аризаг жишээ нь Фил Жексон ашиглаж чадсан л гэсэн үг, хэн ч үнэлдэггүй тийм л тоглогч байсан...

Аа тэгээд санал нийлэхгүй байгаа гол юм нь 3 нэр зааж, энэ 3 хамгаалалтгүй гэж. МакГрэйди бол 1-ийн эсрэг 1-д маш сайн хамгаалдаг тоглогч. Кобиг бол хамгаалдаг л байсан. Ямар ч байрлалын тоглогч дээр клач таймд 1-ийн эсрэг 1 хамгаалдаг байсан. Даанч 2-3хан жил л супер одынхоо хэмжээнд тоглосон, харамсалтай гэмтэл...

:eek:
Тэр үеийн Шак бол арай аймшигтай. Шак гэсэн мегастар Коби гэсэн өсч яваа залуу тоглогчийн тусламжтайгаар аугаа Фил жэксоны чиглүүлэгтэйгээр гурав аваргалсан л гэх байх. харин сүүлийн хоёр аварга бол Коби Пау гэсэн хоёр суперстар Одом Фишер Ариза гэсэн роле плэйрүүдийн тусламж Филийн удирдлаган доор аварга авсан даа... Өнгөрсөн жил ододоор билүү хэсэг НБЭ финалын тоглолтууд гаргаад байсан ш дээ... Тэр үеийн шакийг бөмбөг авуут л алдаа хийнэ... өнөөх нь тэгээд чөлөөт шидэлтээ талыг нь алдана тэгээд байгаа хэрнээ л 40+, 30+ оноо аваад байна... чөлөөт шидэлт арай дээр шиддэг байсан бол байнга 50 авах юм уу хаашаа юм... тэгээд довтолгооны хувь нь 60... арай л дийлдэшгүй амьтан... угаасаа бүх цаг үеийн хамгийн доминант тоглогч бүх цаг үеийн номер нэг төв байх.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Thu May 24, 2012 11:16 am

Төмсөн духыг ажлаас нь үтэр түргэн халаад Жэрри Слоун-г авчирвал яадаг бол...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby ХАЛИУН » Thu May 24, 2012 11:54 am

энд яагаад хариултын нэрийг оруулаад мялаад байгаан бол. эцсийн эцэст Коби лаг уу лаг. домог хэмжээнд яригдах уу яригдана. гэхдээ Хариулт шиг гав ганцаараа супер амжилт гаргаагїй л байх шїї. 184 см єндєртэй мєртлєє плей оффт нэг ч ялагдаагїй ЛАЛ-ыг талбай дээр баваад л єгсєн. яалт ч їгїй Шик байсан. энэтэй бол та хэд санал нэгдэх л хэрэгтэй. ШАК. бїр арай хэтэрхий байсан. хэрвээ тэр їед ЛАЛ-д Мутомбо & Коби, 76-д Шак & Хариулт байсан бол шїїрдэхийг нь мэдэхгїй ямар ч байсан 76 аварга авах байсан. тэгэхээр хаа хамаагїй Хариултыг мяалаад Шакыг їгїйсгээд Коби ганцаар Супер дїпер гээд тэр чигтээ чичрээд байгааг ойлгохгїй л байна. :beer
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby 1OOOa » Thu May 24, 2012 1:23 pm

Барнаба wrote:Төмсөн духыг ажлаас нь үтэр түргэн халаад Жэрри Слоун-г авчирвал яадаг бол...

Дон Нелсон бас байгаа
I'm glad to live in the Scalabrine era
User avatar
1OOOa
 
Posts: 1054
Joined: Sun Mar 06, 2011 10:45 pm
Location: Улаанбаатар

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby El Payaso » Thu May 24, 2012 1:24 pm

Хариулт ч яалт ч үгүй бие бялдараасаа болж түрүүлээд муудсан л даа... намхан жижиг хурдаар л тоглодог хүн нас яваад хурд нь суусан... нэмээд турьхан болохоор маш их бэртэж гэмтсэн дээ... арай илүү бие хаатайсан бол өдийд тоглоод л явж байж болох байсан биз... яааяа бас л тэр үедээ аймаар байсан шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Thu May 24, 2012 1:44 pm

Майкл Жордан болон Коби Брайант... нэг зураг хайсан биш, шал далий нэг зураг олоод үргэлжлүүлэн бөөн ийм зураг олов... кк... гоё зурагнууд байхаар нь оруулчлаа...

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby AG » Thu May 24, 2012 2:03 pm

кобе ч сүүлдээ Жорданы хөдөлгөөнийг их дууриадаг болсонлдоо
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Cule » Thu May 24, 2012 2:04 pm

Явж явж хамгийн төгс хөдөлгөөнүүд санагдсым байлгүй... кк

Тэр эргээд хойшоо уналттай шиддэг нтр бол яг шүү... Хаахад ч их хэцүү юм шиг байгаам...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Makaveli » Thu May 24, 2012 2:06 pm

Битгий л МЖ-гээс илүү гэж хэлээрэй. Аягүй бол дахиад 10 хуудас хжрүүл болох байх шүү. :ногоон:
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Thu May 24, 2012 2:07 pm

AG wrote:кобе ч сүүлдээ Жорданы хөдөлгөөнийг их дууриадаг болсонлдоо

Шүтээн нь юм чинь хэнчиг л дуурайна шт.. сонин юм ярихын
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Thu May 24, 2012 2:08 pm

Makaveli wrote:Битгий л МЖ-гээс илүү гэж хэлээрэй. Аягүй бол дахиад 10 хуудас хжрүүл болох байх шүү. :ногоон:

ингээд өөрсдөө л худлаа эхлүүлэх гээд байдышт
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Thu May 24, 2012 2:10 pm

Гүй ээ тэгээд Коби чинь 78 оных гээд үзэхээр Жордан-г НБА-д шуугиулж байхад Коби бацаан байсан... ядаж байхад өөрийнх нь хийхийг хичээдэг зүйлсийг амьдаар нь Жордан заагаад байхад багагүй зүйлсийг Жордан-ий тоглолтооос харж сураа биз дээ...

Ядаж байхад биеийн өндөр нь хүртэл яг тэнцүү шүү...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby fond » Thu May 24, 2012 2:11 pm

Античууд байх хэрэгтэй л дээ..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby ganaa991 » Thu May 24, 2012 2:57 pm

Жордан Кобе-г сайн дуурайжээ л гэж бичвэл гайгүй байх.
Сайхан зурагнууд бноо.
ganaa991
 
Posts: 72
Joined: Wed Nov 11, 2009 2:41 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Гансүх » Thu May 24, 2012 3:49 pm

Коби МЖ-ийн олон хөдөлгөөнийг төгс эзэмшсэн л дээ...Энэ тал дээр бол Коби аймаар аймаар...Тэр хөдөлгөөнүүдийг өөр хэн ч сурч чадаагүй л байна ш дээ...
Би ч гэсэн сагсчин байсан бол МЖ-ийн спин шидэлт Хариултын кросс Уэйдийн хоёр алхамтыг сурах гэж үзэх л байсан ккк...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Mish » Thu May 24, 2012 4:00 pm

Олон жилийн өмнөө, нэг бичлэг үзэж байсын байна...
Коби МЖ-н бичлэг үзэж их юм сурдаг гэж...
Одоо санаж байгаагаар бол шахаж байгаад нэг тийшээ зангаад нөгөө тийшээ эргээд шиддэг, гэхдээ гол нь зүүн тийшээ зангавал баруун өвдөгөө нугална гэх юмуу тэр нь их чухал юм шиг байгаам...хараад байхад тэр үедээ лав тэр хөдөлгөөнийг их л хийдэг байсан...
Би ч юугаар дутахав...туршиж үзнэ шд...кк
Гол нь тэгж өвдөгөө нугалаад нөгөө талруугаа эргэхэд их хурдан эргэж чаддаг юм шиг байгаам...Би ч бас энэ хөдөлгөөнөөр гүй мөн олон оноо авсан даа гээд балайраад байхгүй юу...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Thu May 24, 2012 4:02 pm

би тэр бичлэгийг үзье ааа.. сурмаар бна шт..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Nobun@g@ » Thu May 24, 2012 4:08 pm

Mish wrote:Олон жилийн өмнөө, нэг бичлэг үзэж байсын байна...
Коби МЖ-н бичлэг үзэж их юм сурдаг гэж...
Одоо санаж байгаагаар бол шахаж байгаад нэг тийшээ зангаад нөгөө тийшээ эргээд шиддэг, гэхдээ гол нь зүүн тийшээ зангавал баруун өвдөгөө нугална гэх юмуу тэр нь их чухал юм шиг байгаам...хараад байхад тэр үедээ лав тэр хөдөлгөөнийг их л хийдэг байсан...
Би ч юугаар дутахав...туршиж үзнэ шд...кк
Гол нь тэгж өвдөгөө нугалаад нөгөө талруугаа эргэхэд их хурдан эргэж чаддаг юм шиг байгаам...Би ч бас энэ хөдөлгөөнөөр гүй мөн олон оноо авсан даа гээд балайраад байхгүй юу...


Тийм Кобе мундаг хөдөлмөрч л дөө...
Жордангийн хөдөлгөөнийг бичлэг харж сурч байсан гэж байсан...
Мундаг ч эзэмшсэн... Тэр тал дээр бол араас гарч ирсэн болохоор Жордангаас илүү сурсан гэхээр...
Гэхдээ л Жордан, анхдагч гэдэг бол аймаар л даа...

Бас Олажуоний зангаж зай гаргаж шиддэгийг өөрөөр нь заалгуулж байсан биз дээ...
Одоо ч тоглолтууд дээр тэрийгээ өөрийнх болгоод хийдэг...

Одоо Вэйд, Ману 2-ын алхамт бас гоё л доо...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby 1OOOa » Thu May 24, 2012 4:22 pm

Митч Купчак

Митч Купчак-н Нуурынхантай холбоотой үеүүд нь тоглогч мөн удирдах албанд эргэн ирсэн. 1981 оны 12р сард өвдгөндөө маш хүнд бэртэл авсан ба энэ нь түүний спортын замнал дуусах нь дээ гэж бодохоор байсан юм.Гэвч 2 том хагалгаа хийлгэн бараг бүтэн 2 улирал өнжсөний дараа тэрээр 1983-84 улиралд эргэн ирж. Дараагын улиралаа Нуурынхан Бостоны Кэлтүүдийг анх удаа финалд буулган авахад хувь нэмэрээ оруулсан сайн сэлгээний тоглогч байж чадсан юм. "За , Бостон ч чанга л даа..Би хуучин шигээ хурдан байхаа больсон аль эсвэл талбай дээр сайн гүйж чадахгүй байж болно гэхдээ би 6 фүүт 10 инч 240 паунд шүү дээ" гэж хожсоныхоо дараа үндэсний телевиздээ ярилцлага өгч байж/Бэртэл аваад тоглолт нь эрс муудсан юм билээ/

Season G PPG RPG Аварга
1981-82 26 14.3 8.1 *
1983-84 34 3.1 2.6
1984-85 58 5.3 3.2 *
1985-86 55 6 3.5

Image

2007 оны зун Купчак-д өөр нэг азгүй явдал тохиолдсон юм. Гэхдээ энэ удаад түүний нэр хүндтэй холбоотой байсан юм.Нуурынхны ерөнхий менежэрийн хувьд тэрээр багийн сүпэр од Коби Брайнт-д өдөөн хатгуулж байв. Хоёр удаа плэй-офф-н нэгдүгээр шатнаас мултарсны дараа багийн ирээдүйн чиг хандлагад сэтгэл дундуур байгаа Коби Брайнт түүнийг олон нийтийн хэвлэл мэдээллээр муу менежмэттэй хэмээн шүүмжлэж солилцоо наймаа хийхийг шаардаж байлаа.

2008 оны 2 сард нуурынхан Коби наймаанд оролцуулаагүй бөгөөд Пау-г авч чадсан юм. Ингэснээр тэд эргээд аваргийн өрсөлдөөнд оролцохуйц баг болов. энэ талаар 2008 оны плэй офф-д Коби " тэр Ф үнэлгээнээс Эй+ болж чадлаа"

Купчакын оффисын ажил нь түүний гэмтлээс эхэлсэн гэхэд болно.

1981 онд Вашингтоноос Лос Анжэлэс-д ирэхдээ гараанд гарч 4 дээр маш сайн тоглон 14.3 оноо 8.1 самбар дундачил байв. Гэвч Сан Диего Клиппэрсийн эсрэг хийсэн тоглолтонд Коби Брайнт-н аав Жо Брайнт-н эсрэг довтолгоонд гүйцэтгэж байхдаа бэртэл авав. Энэ гэмтэл нь түүны шагай болон мөгөөрс шөрмөсөнд нь гэмтэл учруулсан байна. Нөхөн сэргээх эмчилгээний хугацаанд тэрээр Калифорны Их сургуульд Бизнэссийн чиглэлээр МАСТЕР-н зэрэг эзэмшив.
Энэ талаар тэрээр 2008 онд өгсөн ярилцлагандаа " Мний спортын замнал ЛОс Анжэлэст ирсэнээс 4 сарын дараа маш түгшүүртэй болсон л доо...Би энэ байгууллагад/lakers-д/ ямар нэгэн юм өгөх туслах ёстой юм шиг санагдсан гэхдээ сэтгэл судлалын талаар ч юм уу хууль зүйн талаар биш... Би өдөрт 2 цаг нөхөн сэргээх эмчилгээнд зарцуулдаг байсан, өөр юу хийх хэрэгтэй вэ? гэж бодсон Тэгээд сургуульдаа буцаад явах нь сайн эмчилгээ болсон доо"

1985-1986 онд нуурынхны бүрэлдэхүүнд тоглосныхоо дараа тэрээр ерөнхий менежэр Жэрри Вэстийн удирдлаган дор туслах менежэрээр ажиллаж эхэлсэн юм. Тэгээд 2000 онд аварга авсны дараа Жэрри Вэст түүнд ажлаа хүлээлгэж өгсөн юм.
2003 онд 2р шатнаас мултрахаас өмнө түүний ерөнхий менежэр байсан 2 жилд нуурынхан аварга авсан юм. Купчак ирээдүйн алдрын танхимын гишүүд Карл Малонэ Гэри Пэйтон нартай гэрээ хийн Лос Энжэлэс-д сүпэр баг бүрдүүлж чадсан боловч энэ баг нь Дэтройт-н бүлүүрнүүдэд финалд хожигдож. Фил жэксон дасгалжуулахаа болисон Шакил солилцоо шаардсан Коби клиппэрсд орох талаар бодох болсон энэ бужигнаан дунд тэрээр коби багтаа үлдэх ямар ч баталгаа байгаагүй ч Шак-г Миамилуу явуулсан юм.Эцэст нь коби багтайгаа дахин гэрээ хийсэн ч 2005 онд плэй офф-д орж чадаагүй 2006 2007 онуудад Финикс-н нарнуудад 1р шатанд хожигдсоноор лигийн элит багын байр сууриа алдсан юм. Энэ бүх бүтэлгүйтэлд Коби Купчак-г буруутгаж байв. Мөн нэгэн видео бичлэгт доромжлонгуй Андрев Байнумыг Жэсон Киддээр сольж авчраагүйд итгэхгүйн гэж мэдэгдэж байж. Дараа нь энэ талаараа Коби тэр ч хөгийн юм болсон шүү гэж.

Гэвч тэр хэн нэгний хөгийн юм нь өөр нэгний лаг юм хийх хөшүүрэг нь байж. Купчак тоглолтоо гаргаж чадахгүй байгаа Квам Брауныг оролцуулан Мемфисийн Гриззли баавгайнуудтай наймалцан Пау газолыг авснаар 2009 2010 онд аварга авсан юм.

Сайн наймаа хийж өндөр үнэлгээ өмнө нь муулж байсан Коби-гоос авсандаа Купчак хөөрч хамраа сөхсөнгүй " Дахиад 6н сарын дотор би буцаад Ф үнэлгээнд очиж магадгүй шүү дээ" гэж.

Image
Last edited by 1OOOa on Thu May 24, 2012 4:32 pm, edited 1 time in total.
I'm glad to live in the Scalabrine era
User avatar
1OOOa
 
Posts: 1054
Joined: Sun Mar 06, 2011 10:45 pm
Location: Улаанбаатар

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby 1OOOa » Thu May 24, 2012 4:23 pm

:D
Last edited by 1OOOa on Thu May 24, 2012 4:29 pm, edited 1 time in total.
I'm glad to live in the Scalabrine era
User avatar
1OOOa
 
Posts: 1054
Joined: Sun Mar 06, 2011 10:45 pm
Location: Улаанбаатар

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Takanohana_Nowitzki » Thu May 24, 2012 4:28 pm

Бурхан минь эдний сэдвийг амар тайван байлгаж хайрла. :)
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Thu May 24, 2012 4:30 pm

Hakeem Olajuwon Dream Shake гээд алдарт хөдөлгөөнийг нь өөрөөр нь заалгасан 2009 оны улирлын өмнө юм уу даа. Коби хөгширсөн ч шинэ зүйлд суралцсаар л гэсэн гарчигтай нийтлэлүүд гараад л. Бичлэг нь энэ.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Thu May 24, 2012 4:31 pm

Метта "Залуус өөрсдөдөө итгэлтэй байх хэрэгтэй. Кобигоос хэт хамааралтай байж болохгүй. Гэтэл тэд заримдаа Кобиг ямар нэгэн гайхалтай шидэлт хийхийг нь хүлээгээд зүгээр л үзээд суух хандлагатай болчихдог. Митч ямар нэгэн шалтгаантай болоод л чамайг энд авчирсан шүү дээ." Тэрээр Байнумын ПО-ын тоглолтын талаар "Тэр багийн хамгийн чухал хэсэг байсан. Талбай дээр Байнум хамгийн доминант байлаа."

Трой Мюрфи багаас хасагдах нь бараг л тодорхой биз. Өөрөө бол явахад бэлэн байна л гэж. "Энд тоглох сайхан байлаа. Харамсалтай нь тун удахгүй энэ бүхэн дуусах гэж байна" Тэрээр Кобигийн талаар "Түүний сагсан бөмбөгийн IQ миний хамт тоглож байсан аль ч тоглогчоос хамаагүй тасарчихсан. Үнэхээр биширсэн."

Сэшсинс өчигдөр багтаа үлдэх эсэх талаар бодож амжаагүй байна, хэдий эргэлзээтэй байгаа ч ЛА-д үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байна гэж байсан бол багийн удирдлагуудтай уулзсанаар үлдэх нь өнөөдөр 100 хувь тодорхой боллоо. Уг нь 6 сарын 20-нд шийдвэр гаргана гэж байсан юм. 5 улирал тоглохдоо 5 өөр дасгалжуулагчийн нүүр үзсэн Сэшсинс "Ялалт миний хувьд мөнгө санхүүгээс илүү чухал"

Ж.Хилл Кобитой хамт тоглож байгаа талаараа "Надад ийм зүйл тохиолдоно гэж, хамгийн шилдэг тоглогчдын нэгтэй хамт тоглоно гэж урьд өмнө төсөөлж ч байсангүй."

Газоль "Бидний найдаж байснаас эрт улирал дууссан нь харамсалтай. Багийнхныхаа бүх хичээл зүтгэлээр бахархаж байна. Та бүхэнд дэмжсээр байгаад тань талархлаа." Тэрээр Купчак болон Майк Браун нартай энэ улирлын талаар нэлээд ярилцсан бөгөөд удирдлагын зүгээс одоохондоо түүний ирээдүйн талаар ямар нэгэн тодорхой шийдвэр хэлж чадахгүй гэсэн байна. Түүнээс довтолгооны 3 дахь сонголт болсон талаар асуух нь их түвэгтэй байдаг байсан гэнэ. Хэзээ ч энэ тал дээр багийнхандаа гомдоллодоггүй, Коби Байнумаар довтолгоо явах нь ямар хэрэгтэйг мэддэг, ялангуяа Байнумд бөмбөг их өгч байсан. Коби улирлын турш маш олон удаа ганцаарчилсан тоглолт хийж, бусад нь үзэгч болж байсан нь багийн сул тал, гэхдээ үүнд Кобигийн буруу байхгүй, ердөө л багийн шийдвэр гээд эцэст нь Лондонгийн олимпод багаа ахлан оролцох нь тодорхой гэдгээ хэлж.

Д.Эбанкс "ЛА-д үлдэх эсэхээ сайн мэдэхгүй байна. Агент маань Купчактай болон бусад багийнхантай уулзаж байгаа". Түүний хувьд 2 болон 3 дугаар байрлал дээр Коби, Метта нарыг сэлгэж тоглож байсан. Тэрээр цаашид зарим үед 4 дүгээр байрлал дээр ч тоглох потенциалтай бөгөөд хэрхэн авьяасаа хөгжүүлэхээс л хамаарна.

Байнум Купчак болон Майк нартай уулзсаар, ярилцсаар л байгаа гэнэ. Мэдээж багт үлдэх эсэх талаар. Тэрээр "Би хаашаа ч явахыг хүсэхгүй байна" гэж. Өөрийнх нь дараагийн зорилго суперстар хэмжээний болох гэнэ. Үүний тулд дараагийн улиралд 15-18 футээс үсрэлттэй шидэх, давхар хамгаалалтын эсрэг эргэлттэй шиддэг болох төлөвлөгөөтэй бэлтгэл хийнэ. Одоогийн бүрэлдэхүүнийхээ талаар "Энэ баг эргэлзээгүй ялж чадна. Би маш чадварлаг баг гэж боддог"

Коби 16 жил тоглохдоо 12 удаад нь хамгаалалтын багт нэрлэгдлээ. 9-т нь нэгдүгээр баг 3-т нь хоёрдугаар багт. Тэрээр 2006-2011 оны хооронд 6 жил дараалан нэгдүгээр багт нэрлэгдээд байсан ч энэ жил 17 оноотойгоор 2 дугаар багт нэрлэгдсэн /1 дүгээр багт нэрлэгдвэл 2 оноо 2т нэрлэгдвэл 1 оноо өгдөг/. 30 дасгалжуулагчаас 7 нь нэгдүгээр багт 3 нь 2-т нэрлэсэн.

Харин Байнумын хувьд улирлын турш манай багийн хамгаалалтын гол зэвсэг байсаар ирсэн ч нэг ч санал аваагүй байна. Метта 3 оноо авсан.

Д.Моррис Кобитой сайн найзууд болсноос гадна улирлын турш түүнээс маш их зүйл сурснаа хэлж. Гауделок тэр хоёр маш олон удаа шидэлт хийж, нэгийн эсрэг нэг тоглосон. Моррис нэгийн эсрэг нэг дээр сайн бол Мини Мамба шидэхдээ илүү гэнэ. Моррисын хувьд Коби багийнх нь хамгийн их үлгэр дууриаллаа болгодог тоглогч бол Метта хамгийн сайн багийн анд нь, жинхэнэ лидер гэж. Ер нь л Меттаг багийнхан бүгд л хамгийн сайн багийн андаа гэж үздэг. Тэр бүгдийг нь л адилхан зоригжуулж, бүгдэд нь л санаа тавьдаг. Рүүкий нар бүгд түүнд хайртай л гэнэ.

МакРобертсийн хувьд улирлын эхэнд сайн нөөц болохоор харагдаж байсан ч 6 дахь тоглолтод бэртсэн. Ихэнх хугацаандаа бэртэлтэй байсан. Баруун хөлийн хуруугаа хугална гэдэг НБА-ийн ямар ч тоглогчийн хувьд хүнд бэртэл. Тэсрэлттэй үсрэх, гүйх боломжийг нь шууд хаадаг. Бэртэл нь л МакРобертсийг жагсаалаас хассан. Эрүүл болоод тоглох болоход Байнум, Газолийн минут ихэссэн, Мюрфи зайг нь эзэлчихсэн, эцэст нь Ж.Хилл гараад ирсэн.

Блэйк "Багт юу чухал хэрэгтэй байна би тэрийг хийхийг л хүсдэг, тэрнээс гараанд гарна уу, сэлгээнээс тоглоно уу гэдэг нь хамаагүй. Гол нь баг."

Мини Мамбагийн хувьд өөрийгөө НБА-ийн түвшинд шидэж чадна гэдгээ мэддэг. Түүний шидэлтүүд ч хэрэгтэй. Харин түүний дараагийн шат бол холбогчийн чадвараа дээшлүүлэх. Тэрээр энэ зун Байнумтай хамт Атлантад бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Түүний эцсийн зорилго нь оноо авч чаддаг шилдэг холбогч болох яг л Ч.Биллапс шиг. Гауделок багийн ахмад анд Меттагаас маш их зүйл сурсан гэж.

Барнесийн хувьд өнгөрсөн жилийн өвдөг энэ жилийн шагайны бэртэл нь л хамгийн их гай боллоо. Бэртлээсээ болж түүний тоглолтын ритм тэр чигтээ алга болсон. Шагай нь эдгээгүй байхад Денвертэй хийх эхний тоглолтын өмнө хүзүүндээ бэртэл авсан. ПО-д бага минут, муу тоглосон нь шалтгаан нь тэр. Тэрээр шагайгаа гэмтээхээс өмнө 4 сард 8,8 оноо, 7,8 самбар, 3,3 дамжуулалт дунджилж маш сайн тоглож байсан.

Купчак бага зэргийн шинэчлэл хийнэ л гэнэ. Ямартай ч Байнумтай дараагийн улирлын дараа дуусах гэрээг шинэчлэх ажил хийнэ. Өөрийнхөө ажлыг лигийн хамгийн сайхан ажил гээд дараагийн улиралд эндээ байна явахыг хүсэхгүй байгаа гэнэ.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby fond » Thu May 24, 2012 7:53 pm

Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby RBK » Thu May 24, 2012 8:00 pm

Манай сэдэв нээрээ юу болоо вэ??
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests
cron