Митч Купчак
Митч Купчак-н Нуурынхантай холбоотой үеүүд нь тоглогч мөн удирдах албанд эргэн ирсэн. 1981 оны 12р сард өвдгөндөө маш хүнд бэртэл авсан ба энэ нь түүний спортын замнал дуусах нь дээ гэж бодохоор байсан юм.Гэвч 2 том хагалгаа хийлгэн бараг бүтэн 2 улирал өнжсөний дараа тэрээр 1983-84 улиралд эргэн ирж. Дараагын улиралаа Нуурынхан Бостоны Кэлтүүдийг анх удаа финалд буулган авахад хувь нэмэрээ оруулсан сайн сэлгээний тоглогч байж чадсан юм. "За , Бостон ч чанга л даа..Би хуучин шигээ хурдан байхаа больсон аль эсвэл талбай дээр сайн гүйж чадахгүй байж болно гэхдээ би 6 фүүт 10 инч 240 паунд шүү дээ" гэж хожсоныхоо дараа үндэсний телевиздээ ярилцлага өгч байж/Бэртэл аваад тоглолт нь эрс муудсан юм билээ/
Season G PPG RPG Аварга
1981-82 26 14.3 8.1 *
1983-84 34 3.1 2.6
1984-85 58 5.3 3.2 *
1985-86 55 6 3.5
2007 оны зун Купчак-д өөр нэг азгүй явдал тохиолдсон юм. Гэхдээ энэ удаад түүний нэр хүндтэй холбоотой байсан юм.Нуурынхны ерөнхий менежэрийн хувьд тэрээр багийн сүпэр од Коби Брайнт-д өдөөн хатгуулж байв. Хоёр удаа плэй-офф-н нэгдүгээр шатнаас мултарсны дараа багийн ирээдүйн чиг хандлагад сэтгэл дундуур байгаа Коби Брайнт түүнийг олон нийтийн хэвлэл мэдээллээр муу менежмэттэй хэмээн шүүмжлэж солилцоо наймаа хийхийг шаардаж байлаа.
2008 оны 2 сард нуурынхан Коби наймаанд оролцуулаагүй бөгөөд Пау-г авч чадсан юм. Ингэснээр тэд эргээд аваргийн өрсөлдөөнд оролцохуйц баг болов. энэ талаар 2008 оны плэй офф-д Коби " тэр Ф үнэлгээнээс Эй+ болж чадлаа"
Купчакын оффисын ажил нь түүний гэмтлээс эхэлсэн гэхэд болно.
1981 онд Вашингтоноос Лос Анжэлэс-д ирэхдээ гараанд гарч 4 дээр маш сайн тоглон 14.3 оноо 8.1 самбар дундачил байв. Гэвч Сан Диего Клиппэрсийн эсрэг хийсэн тоглолтонд Коби Брайнт-н аав Жо Брайнт-н эсрэг довтолгоонд гүйцэтгэж байхдаа бэртэл авав. Энэ гэмтэл нь түүны шагай болон мөгөөрс шөрмөсөнд нь гэмтэл учруулсан байна. Нөхөн сэргээх эмчилгээний хугацаанд тэрээр Калифорны Их сургуульд Бизнэссийн чиглэлээр МАСТЕР-н зэрэг эзэмшив.
Энэ талаар тэрээр 2008 онд өгсөн ярилцлагандаа " Мний спортын замнал ЛОс Анжэлэст ирсэнээс 4 сарын дараа маш түгшүүртэй болсон л доо...Би энэ байгууллагад/lakers-д/ ямар нэгэн юм өгөх туслах ёстой юм шиг санагдсан гэхдээ сэтгэл судлалын талаар ч юм уу хууль зүйн талаар биш... Би өдөрт 2 цаг нөхөн сэргээх эмчилгээнд зарцуулдаг байсан, өөр юу хийх хэрэгтэй вэ? гэж бодсон Тэгээд сургуульдаа буцаад явах нь сайн эмчилгээ болсон доо"
1985-1986 онд нуурынхны бүрэлдэхүүнд тоглосныхоо дараа тэрээр ерөнхий менежэр Жэрри Вэстийн удирдлаган дор туслах менежэрээр ажиллаж эхэлсэн юм. Тэгээд 2000 онд аварга авсны дараа Жэрри Вэст түүнд ажлаа хүлээлгэж өгсөн юм.
2003 онд 2р шатнаас мултрахаас өмнө түүний ерөнхий менежэр байсан 2 жилд нуурынхан аварга авсан юм. Купчак ирээдүйн алдрын танхимын гишүүд Карл Малонэ Гэри Пэйтон нартай гэрээ хийн Лос Энжэлэс-д сүпэр баг бүрдүүлж чадсан боловч энэ баг нь Дэтройт-н бүлүүрнүүдэд финалд хожигдож. Фил жэксон дасгалжуулахаа болисон Шакил солилцоо шаардсан Коби клиппэрсд орох талаар бодох болсон энэ бужигнаан дунд тэрээр коби багтаа үлдэх ямар ч баталгаа байгаагүй ч Шак-г Миамилуу явуулсан юм.Эцэст нь коби багтайгаа дахин гэрээ хийсэн ч 2005 онд плэй офф-д орж чадаагүй 2006 2007 онуудад Финикс-н нарнуудад 1р шатанд хожигдсоноор лигийн элит багын байр сууриа алдсан юм. Энэ бүх бүтэлгүйтэлд Коби Купчак-г буруутгаж байв. Мөн нэгэн видео бичлэгт доромжлонгуй Андрев Байнумыг Жэсон Киддээр сольж авчраагүйд итгэхгүйн гэж мэдэгдэж байж. Дараа нь энэ талаараа Коби тэр ч хөгийн юм болсон шүү гэж.
Гэвч тэр хэн нэгний хөгийн юм нь өөр нэгний лаг юм хийх хөшүүрэг нь байж. Купчак тоглолтоо гаргаж чадахгүй байгаа Квам Брауныг оролцуулан Мемфисийн Гриззли баавгайнуудтай наймалцан Пау газолыг авснаар 2009 2010 онд аварга авсан юм.
Сайн наймаа хийж өндөр үнэлгээ өмнө нь муулж байсан Коби-гоос авсандаа Купчак хөөрч хамраа сөхсөнгүй " Дахиад 6н сарын дотор би буцаад Ф үнэлгээнд очиж магадгүй шүү дээ" гэж.