Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon Jan 30, 2012 10:58 am

5 цаг 53 минут
1968 оноос хойш /Опэн эра дахь/ хамгийн удаан үргэлжилсэн финалын тоглолт боллоо.
1988 онд 4 цаг 54 минут үргэлжилсэн тоглолтын дараа Виландэр Лэндлийг хожиж байж.

Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээр Жокович 3 дараалан Их дуулгад түрүүлээд буй 5 дахь тамирчин /Лавэр, Сампрас, Фэдэрэр, Надал/ болж байгаа бол Надал хожигдсоноор 3 дараалан Их дуулгын финалд /Уймбэлдон, Амэрикийн нээлттэй тэмцээн/хожигдож байгаа анхны тамирчин болж байх шиг байна.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Цоомоо » Mon Jan 30, 2012 1:27 pm

Надаль гэхдээ Федерертэй тоглохдоо бол аймаар аймаар цохилтууд өгдөг, өчигдөр нээх харагдсангүй.
Эсрэгээрээ Жокович л ааглаад байсан.
Гаршиж байгаан байх даа.
Би уг нь энэ Надалийг Федерерийн рекорд эвдээсэй гэж боддогийн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Эрдэ » Mon Jan 30, 2012 2:28 pm

Жокович аймаар байна лээ.
Зүгээр зогсож байгаад цохиод байна лээ шд
Надаль хөөрхий гүйгээл гүйгээл
Аль аль нь л ядарсан
Гал гарсан тоглолт гэж л энэ дээ
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon Jan 30, 2012 3:22 pm

Жокович **н** **н** алдаа их хийж байсан. 2, 3-р үе дээр бол харин яг гоё тоглосон. 4-р үе дээр хожчих газар мангартаж байж нилээн оноо алдсан.

Нилээн нээрвний тоглох юмаа энэ Жокович, уурлаал, үглээл, ракэтаа шидээл. Тэгээд нээрвтээд ирэхээрээ илт оноо алдаал. Харин арай тайвширдынмуу яадын тэгэхээрээ гоё гоё оноо аваад байх шиг байсан. Муррэйтэй бол их нээрвтэж тоглож байсан. Нилэн хэдэн ракетаа хугалсан уу.

5-р үе дээр Надалыг харсан чинь өрөвдсөн шүү, ядарцан. 2, 3-р үе дээр тэгж хожигдчоод 4-р үеийг чардайж авч 2-2 болгож чадсан болохоор нь бас хожчоосой гэж бодогдож байналээ.

Миний бодлоор хэн хэн нь адилхан ана мана үзсэн, Жокович арай жоохон илүү л байсан санагдсан. Жокович мэдээж сүүлийн тоглолтуудад байнга хожцон болохоор өөртөө итгэлтэй тоглосон байх, Надал бол туршлагаар илүүрхэж байх шиг байсан.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby meesh » Mon Jan 30, 2012 3:40 pm

Бүүр хялайчлаа гэж бодсон чинь харин хождог байна шт...Надаль тэгээд сүүл рүүгээ ядарсан байх л даа ямар итгэлгүй болчих шиг...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Nomer 10 » Tue Jan 31, 2012 9:56 am

Жокович Мюррэйтэй тоглохдоо аймаар хүнд тоглолт хийсэн дээ. Надаль Рожертой бас хүнд тулаан хийсэн ч нэг өдөр илүү амарчихаад байсан. Ер нь шөвгийн 4 бүгд галзуу тоглолтууд болсон. Би ч Рожероо нухуулангуут Мюррэйг дэмжээд эхэлсэн. Аль аль нь хожих бүрэн боломжтой байсан даа уг нь. Уимблдоныг хамгийн том гэдэг ч зун наадам, дэлхий европын аварга гээд сүр бага өнгөрөх юм. Роланыг дурсах ч хэрэггүй. Намар болохоор шинэ хичээлийн жил гээд дагаад бүх юм шинээр эхлээд жимс ногоо шинээр гараад бас тэгэсгээд өнгөрдөг хэхэ. Өвөл болохоор бүх хүн гэртээ байдаг болохоор Австралиан опен л хамгийн их үзэгчтэй, хамгийн гоё болох юм даа. Тэгээд ч угаасаа клима нь нөгөө 3-аасааа хавьгүй илүү байдаг болохоор их гоё тэмцээн болдог.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Sat Feb 04, 2012 11:00 am

лайтай тоглолт болжээ дээ... Даанч үзэж чадсангүй...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Sat Feb 04, 2012 4:29 pm

аймар тоглолт болсоон. жинхэнэ алалцсан. арай илүү бас азтай нь хожсон :ногоон:
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue Feb 07, 2012 7:18 pm

Жокович 2012 оны Laureus Sports Awards-н эзэн боллоо. Багийн шагналыг Барсэлона клуб авсан билээ. :eek:
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby jacky » Sun Feb 19, 2012 10:31 am

Бид нар теннисний ертөнций амьд домог болхоор хүмүүсийг үзэн баясаж яваа азтай хүмүүс шүү , АО бол шүүрс алдам янзтай тоглолт болсон
jacky
 
Posts: 9
Joined: Sat Feb 18, 2012 9:01 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue May 22, 2012 2:29 pm

Францын нээлттэй тэмцээн 27-нд эхэлнэ.

Гол хүн нь мэдээж 6 удаагийн Ролан Гарросын аварга шороон талбайн хаан Надал.
Араас нь сүүлийн 3 Их дуулгад Надалыг хожиж түрүүлсэн, Францаас анхныхаа түрүүг авахыг хүсч буй Жокович.
Тэгээд шороон финалд 4 удаа зөвхөн Надалд хожигдсон Фэдэрэр.

Ноднингийн финалд Надал Фэдэрэр 2 ч гоё тоглосон шүү, хожчих боломж гүйээ мөн их байсан даа Фэдэрэрт.

Энэ жил 2 удаа финалд шалгарч байсан Содэрлинг, Фиш, Пэткович, Хантучова нар бэртэл гамтлийн улмаас өнжихөө албан ёсоор мэдэгдээд байна.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue May 22, 2012 4:26 pm

/орчуулга/
Их дуулгын 4 цомыг авсан тоглогч түүхэнд өөрийн нэрийг үлдээдэг болохоор тэннисний ертөнц дэх бүхий л домгууд Их дуулгын 4 цомыг дөрвүүлэнг нь авахыг хүсдэг нь мэдээж.
Энэ ховорхон амжилтын эзнээр хамгийн сүүлд Рожэр Фэдэрэр, Рафаэл Надал нар тодорсон. Фэдэрэр 2009 онд Францад, Надал 2010 онд Амэрикт түрүүлж энэхүү эрхэм алдрыг өөрийн болгож чадсан билээ.
Францын нээлттэй тэмцээнийг тэсэн ядан хүлээж буй энэ үед Австрали, Уймбэлдон, Амэрикийн нээлттэй тэмцээнүүдэд түрүүлсэн боловч Ролан Гарросын улаан шороон талбайг эзэгнэж чадаагүй 5 агуу тоглогчийн талаар танилцуулъя.

Пит Сампрас /АНУ/ - Тэр энэхүү жагсаалтыг тэргүүлэх нь мэдээжийн зүйл. 14 Их дуулгын түрүүг авч урьд өмнө гаргаж байгаагүй амжилтын эзэн болсон ч /сүүлд Фэдэрэр энэхүү амжилтыг эвдсэн/ тэр Францад түрүүлж чадаагүй. Уймбэлдонд 7 удаа түрүүлсэн рэкорд тогтооход тусалсан гайхалтай авъяас нь түүнд шороон талбай дээр тус болж чадсангүй. 1994 онд Ромд түрүүлсэн явдал түүний шороон талбай дээр түрүүлсэн цорын ганц тэмцээн нь болсон бол 1996 онд Францын нээлттэй тэмцээнд хагас шигшээд шалгарсан нь түүний хамгийн амжилттай оролцсон Ролан Гаррос байлаа. Тэрбээр энэ хагас шигшээд Кафэлниковт хожигдож байсан юм.

Жон Ньюком /Австрали/ - Tennis Channel-с бүх цаг үеийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 100 тэннисчний 31-д, эрэгтэйчүүдийнхэд 18-т шалгаруулж байсан. 1960-аад онд Францын нээлттэй тэмцээнд Австраличууд эзэгнэж байсан ч Их дуулгын 7 цомын эзэн тэрбээр Ролан Гаррост цом өргөж чадаагүй юм. /1962, 1963, 1965-1969 онуудад Австралийн тэннисчид түрүүлж байжээ/ Жон Ньюком 1974 онд чансаагаараа 1-т эрэмбэлэгдэж байсан билээ.

Жимми Коннорс /АНУ/ - 1974-1983 оны хооронд хэд хэдэн удаа чансаагаараа 1т эрэмбэлэгдэж, ганцаарчилсан төрөлд 109 тэмцээнд түрүүлж, Амэрикийн нээлттэй тэмцээнээс 5 цом өргөн рэкордын эзэн болж байсан Коннорс /сүүлд Сампрас, Фэдэрэр нар энэхүү рэкордтой зэрэгцсэн/ мөн л Ролан Гаррост түрүүлж үзээгүй юм. Хагас шигшээд 4 удаа гарч ирсэн ч финалд шалгарч байсангүй.

Борис Бэкэр /Герман/ - Уймбэлдонд 3 удаа, Австрали, Амэрикт тус бүр 2 удаа цом өргөж явсан Бэкэр 49 тэмцээнд түрүүлэхдээ нэг удаад нь ч шороон дээр түрүүлж байгаагүй аж. Коннорсын нэгэн адил хагас шигшээгээс илүү гарч байсангүй. Хамгийн сүүлд 1991 онд Ролан Гарросын хагас шигшээд Андрэ Агассид хожигдож байжээ.

Новак Жокович /Сэрб/ - 7 удаа шороон талбай дээр түрүүлээд байгаа ч Францын нээлттэй тэмцээнд финалд шалгарч үзээгүй байгаа билээ. Өнгөрсөн жил гэхэд тэр хагас шигшээд Фэдэрэрт хожигдож тэмцээнийг орхиж байлаа. Гэхдээ дээрх эрхмүүдээс ялгаатай нь энэхүү жагсаалтаас нэрээ хасах боломж түүнд байгаа юм.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Tue May 22, 2012 4:49 pm

:eek:

Сампрас л хамгийн харамсалтай нь шүү хөөрхий...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue May 22, 2012 4:58 pm

тхх харамсмаар

Фэдэрэр ингэж 1 ганц түрүүлээгүй бол насан туршдаа нэг хар юмтай зууралдаад л. Нөгөө Мэссиг ДА болвол л шилдэг гэж үзнэ дээ гэдэг шиг л байх байсан байх даа хэхэ.

Фэдэрэрийг Францад түрүүлэхэд хэдэн хоног газар гишгээгүй байх шүү би. Надалд баярлаж явдаг юм шүү сайхан боломж олгосонд нь :ногоон:
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue May 22, 2012 8:30 pm

Ролан Гарросын 10 рэкорд

1. A Pair of Sixes
Надал 2011 оны Францын нээлттэй тэмцээнд түрүүлснээр 6 Ролан Гарросын цом хүртэж Боржийн рэкордтой зэрэгцсэнээс гадна тасралтгүй түрүүлсэн рэкордыг ч хуваан эзэмшдэг. Борж 1978-1981 онд, Надал 2005-2008 онд 4 дараалан түрүүлсэн байна.

2. Versatility Wins Out
Маргарит Смит Кортыг Ролан Гаррост хэрхэн хожихыг сайн мэддэг тэннисчин гэхэд хилсдэхгүй. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд 1962-1973 оны хооронд 5, 1964-1973 оны хооронд эмэгтэй хос төрөлд 4, 1963-1969 оны хооронд хос төрөлд 4 удаа түрүүлж нийт 13 цомыг Ролан Гарросоос хүртсэн рэкордыг тогтоожээ.

3. Youth is served
80-аад оныхон Францын нээлттэй тэмцээнд анх удаа насанд хүрээгүй тоглогч түрүүлэхийг үзсэн хүмүүс. Тухайн үед чансаагаараа жагсаалтад багтаж амжаагүй байсан Виландэр 1982 онд 17 нас 9 сартайдаа түрүүлж хамгийн залуу аварга болж байлаа. 1989 онд 17 нас 3 сартай Майкл Чанг түрүүлж энэхүү рэкордыг шинэчлэн тогтоосон юм. 1987 онд эмэгтэйчүүдээс хамгийн залуугаараа түрүүлсэн рэкордын эзэн болохдоо Штэффи Граф 17 нас 11 сартай байжээ. Үүнээс 2 жилийн дараа Аранта Санчэс Викарио 17 нас 5 сартайдаа түрүүлж рэкордыг эвдсэн бол Моника Сэлэш 1990 онд 16 нас 6 сартай түрүүлснээр эрэгтэй эмэгтэй рэкордыг аль алиныг нь эвдсэн юм.

4. The 40 Set Club
Жюстин Энин 2005-2007 оны хооронд 3 удаа дараалан түрүүлэхдээ 2 жилийн хугацаанд 40 сэтээс 1 ч сэт алдаагүй гайхам амжилтыг үзүүлсэн юм.

5. No First Round Flameout
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Ролан Гарросын аварга болж байсан тамирчид хэзээ ч дараа жил нь эхний тойрогт хожигдож байгаагүй бол харин эмэгтэйчүүдээс 2004 онд түрүүлж байсан Оросын тэннисчин Анастасиа Мишкина дараа жил нь эхний тойрогтоо хожигдсон байна.

6. Veteran Success Крис Эвэрт анхны түрүүгээ 1974 онд авч байсан бол сүүлийн цомоо 1986 онд өргөж байжээ. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд хамгийн олон түрүүлсэн рэкордыг 7 түрүүлсэн амжилтаар эзэмшдэг бөгөөд хамгийн хөгширсөн хойноо түрүүлсэн рэкордыг ч мөн эзэмшдэг. 1986 онд түрүүлэхдээ 31 нас 5 сартай байсан бөгөөд 4 жилийн хугацаанд авсан 3 дахь цом нь байв.

7. Left-handed Legends
Рафаэл Надал, Род Лавэр, Мартина Навратилова, Моника Сэлэш нар юм.

8. Spanish Celebration
Эрэгтэй тэннисчдээс Испаний тэннисчид 14, АНУ, Австралийн тэннисчид тус бүр 11 түрүү авч байжээ. Гэхдээ 1969 оноос хойш 1 ч Австрали тэннисчин түрүүлээгүй байгаа юм байна. Эмэгтэйчүүдээс Амэрикчууд 27 түрүү авсан байдаг ч мөн л 2002 оноос хойш 1 Амэрик тэннисчин түрүүлээгүй байна.

9. Ultimate Underdog
Гастон Гаудио 2004 онд Францад маш гайхалтай эргэн ирэлт ирж түрүүг авснаар рэкорд амжилтын эзэн болжээ. Тухайн үед чансаагаараа хэнд ч танигдаагүй байсан Гаудио финалын тоглолтод эхний 2 сэт хожигдож яваад дараагийн 3 сэтийг авч түрүүлсэн бөгөөд Францын нээлттэй тэмцээний түүхэнд ингэж түрүүлсэн 6 тэннисчний 1 болжээ.

10. No Match
2009 онд 1/8-д Содэрлингэд хожигдохоосоо өмнө 2005-2009 оны хооронд Надал Францын нээлттэй тэмцээнд 31 тоглолт дараалан хожоод байсан юм. Энэхүү цорын ганц хожигдлоороо өөрийн мөнхийн өрсөлдөгч Рожэр Фэдэрэрт Францын нээлттэй тэмцээний цорын ганц түрүүгээ авах сайхан боломжийг нээж өгчээ.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Fri May 25, 2012 6:12 pm

ARBAR wrote:Ролан Гарросын 10 рэкорд



4. The 40 Set Club
Жюстин Энин 2005-2007 оны хооронд 3 удаа дараалан түрүүлэхдээ 2 жилийн хугацаанд 40 сэтээс 1 ч сэт алдаагүй гайхам амжилтыг үзүүлсэн юм.

:eek:
Үнэхээр мундаг л даа... Хэдэн дэмждэг Орос хүүхнүүдийг минь их ч балбасан даа...кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Sun May 27, 2012 9:34 pm

За ингээд Францын Их Дуулга эхлэлээ дээ... Яг одоо Потрогийн тоглолт явагдаж байна... Нөхрийн форм ч сайнгүй л харагдаж байна...

Гэснээс тэннисний мэдээлэл авчих гайгүй апп байна уу? гол нь тоглолтын хуваарыг орон нутгийн цаг руу хөрвүүлээд тоглолт эхлэх үед дохио өгдөг... НБА, хөлбөмбөг гээд л бүгдийг ИСПН-ий апп-аас харчихдаг юм... Тэгсэн тэнд нь теннис алгаа... кк

Роланд Гарросын апп бол хог юм байна... Нэг л сунжирсан юм...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Mon May 28, 2012 12:53 am

Иш муу Энди Роддик ч бүүр явахаа байж дээ... Эхний шатнаас л мулт үсэрлээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Tue May 29, 2012 4:55 pm

ARBAR маань хаагуур явнаа? :smile: Сайхан мэдээ энэ тэр оруулаач хө... Би ойрд бас яг суугаад үзэж чадахгүй яваад байдаг... Уг нь ч тэмцүүн дуулиан шуугиантай, халуухан л эхлэж байгаа болтой...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Цоомоо » Tue May 29, 2012 5:12 pm

hosko wrote:Иш муу Энди Роддик ч бүүр явахаа байж дээ... Эхний шатнаас л мулт үсэрлээ...

Хьюитт, Налбандиан, Штепанек нтр эхний тойргоо даваагүй байна.
Лидерүүд хожсоор байвал Новак Жокович - Рожер Федерер 2, нөгөө талаас Надаль - Мюррей 2 хоорондоо үзэхээр оноолт байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Наагий » Tue May 29, 2012 5:14 pm

Надал маань цомоо авч эxлээсэй
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Wed May 30, 2012 12:52 am

Надал болон Мария нар маань эхний шатаа ядах юмгүй л давлаа... Мария бүр сет ч алдсангүй...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Цоомоо » Wed May 30, 2012 9:56 am

hosko wrote:Надал болон Мария нар маань эхний шатаа ядах юмгүй л давлаа... Мария бүр сет ч алдсангүй...

Гэйм байлгүй дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Wed May 30, 2012 12:58 pm

Тийм байлгүй дээ... ккк ... Гэхдээ гэйм ч гэсэн болохоор л доо... 6-0, 6-0... кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Wed May 30, 2012 5:40 pm

Цоомоо wrote: Хьюитт, Налбандиан, Штепанек нтр эхний тойргоо даваагүй байна.
Лидерүүд хожсоор байвал Новак Жокович - Рожер Федерер 2, нөгөө талаас Надаль - Мюррей 2 хоорондоо үзэхээр оноолт байна.


Ноднин энэ 4 яг ингэж гарч ирээд, шигшээд Фэдэрэр Надал 2 үлдэж байсан.
Фэдэрэр хагаст Жоковичтэй нилээн хүнд тоглолт хийсэн болохоор Надалтай тоглоход нилээн ядарцан байсан гэхдээ л сайн тоглож билээ. Надал бол Муррэйг торохгүй хожоод гараад ирсэн гайгүй байсан байх.
Хожчихоор л байсан юм даа уг нь.

Фэдэрэрийг шороон дээр тоглож чаддаггүй гээд байдаг ч дандаа шигшээд шалгарч байсан гээд бодохоор ер нь Надалын дараа орохоор шороон дээр тоглодог юм бишүү кэкэ. Надал байгаагүй бол тэр 6 түрүү нь Фэдэрэрийнх байх байсан даа :RD

Энэ жилийн Надалын хэсэг бол торохгүй гараад ирэхээр сайхан хэсэг бналээ дээ.
Фэдэрэрийнх харин Роддик, Стэпанэк, Лопэз, Бэрдих, Дэл Потро гээд айхтар нөхдүүд бна даа гэж бодож байсан ашгүй 2 дайсны цэрэг нь дарагдаж кк.



Эмэгтэйчүүдээс Сэрэна Уйллиамс нутгийн бүсгүй Раззанод 4-6, 7-6 (5) 6-3-р хожигдсон нь эхний тойрогт хожигдсон анхны тохиолдол боллоо гэнэ.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron