Хөлбөмбөг хэмээх агуу спортыг чимж байдаг нэгэн зүйл нь дерби. Дэлхийн ихэнх оронд нэг хотоос гаралтай клубуудын өрсөлдөөнийг ийн нэрлэдгийг бид мэднэ. Дэлхий дээр олон алдартай дерби байдаг ч ,хамгийн алдартай нь Суперкласико буюу Аргентиний алдарт Бока Хуниорс – Ривер Плеит багуудынх гэдэгтэй ихэнх хүн санал нийлдэг. Мөн Селтик- Реинжерс ,Челси-Арсенал,Реал Атлетико ,Барса – Эспанёл ,Рома-Лацио ,Фенербахче -Галатасарай гээд энэ дэлхийн алдартай өрсөлдөөнүүдийг тоочоод байвал цаг цаас дэндүү их орно.
Ингээд та бүхэнд нэгэн цагт бага дэлхийн аварга гэгддэг байсан дэлхийн топ 5 лигийн нэг Италийн Сери А -н дербинүүдийг цувралаар танилцуулах гэж байна. Хамгийн түрүүнд мэдээж Мадонина -н дерби буюу Интэр-Милан. Харин дараа нь нийслэлийн дербиг танилцуулах болно.
Эхэн үеИталийн томоохон хотуудын нэг болох Милан болтүүх соёлын өнө удаан жилийн баялагтай ,гайхамшигт уран барилгууд ,цэцэн мэргэд ,сод авьяас билэгтүүдээрээ эрт үеэсалдартай хот. Энэ ч утгаараа жил бүр оон мянган жуулчдыг өөртөө соронзон мэт татаж байдаг билээ.Нэн ялангуяа Миланд зочилсон хүн алдарт Цогчин дуганыг нь үзээгүй бол энэ хотод очсон гэж хэлэх эрхгүй байдаг гэлцдэг. Тэгвэлүзэсгэлэнт дуганын гол чимэг болдогАриун Мэри -н хөшөөний нэрээр нэрлэгдсэн Мадонина – н дербихотынхоо нэрийг үүнээс дутахгүй өргөж байдаг нь гарцаагүй . Дэлхий дээрх хөлбөмбөг сонирхдог байтугай сонирхдоггүйхүн ч эдгээр хоёр багийг тааран тоглох болоход сэтгэл догдлон үзэж ,дууссаны дараа нь гайхамшигт түүхийн гэрч болсондоо сэтгэл хангалуун үлддэг юм.
1908 он : Есөн жилийн тэртээсанаа сэтгэл нэгдэн ‘Хөлбөмбөг Крикетийн клуб Милан’- г үүсгэн байгуулалцаж явсан эрхмүүд ,харь орны тоглогчдыг багтаа элсүүлэх асуудал дээр санал зөрөлдсөнөөс болж хоорондоо тун эв түнжин муутай болж эхлэв. Ингээд тун ч удалгүй Жеоржео Мужжиани ,Боссард ,Лана тэргүүтэй 10 гаран нэр нөлөөтэй нөхдүүд нэгдэн Интер буюу F.C. Internazionale Milano багийг үндэслэн багуулсан түүхтэй. Эндээс эвлэрэшгүй хоёрхар судалтнуудын тулааны түүх эхэлнэ. Өдрөөс өдөрт бие биенээ үзэн ядах сэтгэл нь нэмэгдэж байсан хоёр баг 1918 оны 3 сард тааран тоглоходХар хөхүүд өрсөлдөгчөө 8 гоолоор бутниргэж бах таваа хангасан нь гал дээр тос нэмсэн үйл явдал болсон нь мэдээж. Ер нь Интер клубыг тухайн үед ажилчид нэн ялангуяа гадаад орны цагаачид илүүтэй дэмждэг байсан ба ийм ч учраас Миланы фенүүд ‘хар ажилчдын баг’гэж тохуурхдаг байв. Нерразури -чууд чюу гэж дуугүй байхав ,’сагсуу ,ойворгон амьтад гэж хариуг нь барьдаг байлаа. Энэхүү нэг нэгнээ нийгмийн гарлаар нь доромжлох үзэл олон жилийн турш хөгжөөн дэмжигчдийн дунд байсан ба Италийн ерөнхий сайд С.Берлускони , Нефтийн томоохон бизнесмен М.Моратти нарын ачаар орчин үед замхран одсон билээ.
Маззола ба Риверагийн эрин1960 -аад он гарснаар Миланы дерби ихэд хүчирхэгжлээ. Нэн ялангуяа алдарт дасгалжуулагч Элена Херерагаар удирдуулж Сандро Маззола -гаар хүч нэмсэн Бенеаматачууд Европын цомд хоёр дараалан түрүүлж (1964 ,1965) шуугиан тарьж байлаа. Аргентин мэргэжилтэн Херера нь тухайн үедКатеначчио буюу хамгаалах тактикийг шинэ төвшинд гаргасан гэгддэг ба тэдний энэ үеийг нь La Grande Interбуюу Агуу Интерийн үе гэж түүхэнд тэмдэглэдэг.
Харин эсрэг талд нь байгааМиланд ч тэднээс нэг их дутаад байх зүйл байгаагүй. Шилдэг дасгалжуулагч ,авьяаслаг тоглогчдоор багаа бүрдүүлсэнРоссонери -н гол цөм нь Жианни Ривера хэмээх Итали эр байв. Багийнхаа бүх тоглолтыг найруулдаг ,гоолын дамжуулалтуудыг өгдөг байсан түүний бурхнаас заяасан мэт гайхалтай авьяасын ачаар Милан 1963 ,1968 онуудад Европын цомд түрүүлж байсныг Хар -улаануудын үнэнч фенүүд одоо ч дурсдаг. Ийм хоёр супер баг бүрэлдсэн байхад Дерби ч жинхэнэ гал гарах нь тодорхой. Дээрээс нь дербийн хоёр лидер Маззола & Ривера нарын таагүй харилцаа ,бие биенээ сонин хэвлэлээр доош нь хийсэн утгатай ярилцагууд нь жинхэнэ шуугиан тарьж ,фанатуудын цөсийг хөөргөдөг байсан аж. Тэдний энэ бие биенээ үзэн ядах сэтгэлнь Милан хотоосоо халин гарч Италийн шигшээд ч нөлөөлж байсан баямар сайндаа л шигшээн менежер Ф.Валкарежжи Маззола ,Ривера хоёын алийг нь гараанд гаргахаа шийдэх гэж толгойгоо гашилгаж байхавдээ. Хэрвээ тэд цугтаа ногоон талбайд гарах юм бол нэг нэгэндээ дамжуулна гэж байхгүй учир ихэнхдээ нэг нэгнээр нь сэлгэх л хамгийн оносон шийдвэр байсан гэдэг. 1970 оны Дэлхийн аваргад Аззуричууд муугүй үзэж финалд хүрснийг та бүхэн мэднэ. Тэрхүү шигшээ тоглолтонд Валкарежжи Маззола -г гараанд гаргасан ч , Миланы Ривераг хаа байсан 88 дахь минутад лсэлгээгээр оруулжээ. Альхэдийн 4 гоолоор ялагдаж явсан хүнд үед тэр орж ирсэн учир , байдлыг өөрчилж чадсангүй байсаар цаг дуусаж,цом Бразилчуудад очсон юм.Хэрвээ Ривера -г эртхэн оруулсан бол тоглолтын өнгийг өөрчилж чадах байсан гэж тухайн үед олон мэргэжилтнүүд шүүмжилж байсан ба гэхдээ өнгөрсөн бол өнгөрсөнөөрөө л үлдэх билээ.
Эдгээр жилүүдийн дараа аль алинийх нь хүч нилээд суларч ,тэр чинээгээрээ дерби ч мэдэгдэхүйц ,уйтгартай болж эхлэв. Хоёр багийн фенүүд хуучны гал гарсан тоглолтуудыг харахын тулд нилээд олон жил хүлээсэн юм.
Дахин хүчирхэгжсэн нь буюу Гурвалуудын тулаанНаяад оны сүүл ,ерээд оны эхээр алдарт гурвалуудын өрсөлдөөн дербиг чимж эхэллээ. Энд ямар гурвалуудын талаар ярьж байгааг та бүхэн мэдэж байгаа биз. Ван Бастен ,Франк Райкаард ,Рууд Гуллит гэсэн нисдэг Голландууд Миланы нэр төрийг авч явсан бол нөгөө талд Германы гурвал болох Лотер Матеус ,Юрген Клинсман ,Андрес Бреме Интерт мөр зэрэгцэн тулалдаж байлаа. Хоёр баг хоёулаа тун хүчтэй бүрэлдэхүүнтэйбайсан тухайн үед 1988 оны Скудетто -г Россонери өргөж байхаддөнгөж дараа жил ньаваргын цом Интерт шилжиж байх жишээтэй.Иймээс Сан Сиро цэнгэлдэхэд ,гайхамшигтай тулаанууд явагдах нь гарцаагүй бөгөөд үзэгчдийн уухай дор ,хоёр баг жинхэнэ алалцдаг байсан гэдэг. Цаг хугацаа явсаар нэг л мэдэхэд 1990 оны ДАШТ -т хаяанд иржээ. Милан – Интерийн гурвалууд шигшээдээ төвөггүй багтав. Гэтэл харин хэний ч санаанд ороогүй зүйл болж Дэлхийн аврагын их шөвөгт өнөөх Голланд – Герман хоёр чинь таарчихлаа. Тэгэхдээ бүр Жусеппе Миазза -дцэнгэлдэхэд шүү. Энэ нь мэдээж тэр даруйдаа маш том шуугиан тарьж ,хүн бүрийн ярианы сэдэв болох нь яриангүй. Сонин хэвлэл болгоноор Миланы дерби -н ээлжит тулаан гэж уг тоглолтыг нэрлэж байсан ба1990 оны 6 сарын 24ны өдөр Недерланд – Германы тоглолыг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчдийн дунд улаан -хар ,хөх -хар жерситэй фенүүд маш их харагдаж байжээ.
Райкаардын улаан карт ,Клинсманы гайхалтай гоол ,Куманы пенальт гээд л үзэх хара юмаар дэндүү арвин уг тоглолт 2 -1 -н харьцаагаарГерманы ялалтаар өндөрлөсөн болохоор Бенеамата -н фенүүдийн жинхэнэ загатнасан газар нь маажсан мэт л болж ,Миланистануудыг нилээд удаан тавласан нь гарцаагүй бизээ. Германчууд гол өрсөлдөгч Нисдэг голландуудаа ялаад ,гайхалтай ялалтуудыг байгуулан цаашааДэлхийн аварга болсныг бид мэднэ.Уг Мундиал – д шигшээн лидэрүүд болох Интерийн гурвал нийтдээ 10 гоол оруулсан ,Миланы гурвал ганц гоолтой нутгийн зүг буцаж байсан түүхтэй ажээ.
Хэдийгээр Дэлхий аврагад доромжлуулсан ч гэлээ Миланы фенүүдийг дербигээ тавлах хангалттай цаг хугацаа хүлээж байлаа. Ерээд он гарснаар Интерийг бүтэлгүйтлийн хар үүл нөмөрсөн гэж хэлж болно. Моратти хичнээн хөрөнгө мөнгө зарж ,хичнээн од авчраад чхүссэн амжилтаа үзүүлж чадалгүй фанатуудыхаа цухлыг барж байсан тэдгээр жилүүдэд Россонери -н фенүүд чухам л,ялалтын баяр ,аваргын цолоо бараг жил бүр л тэмдэглэн байсан билээ.
Гал гарсан тулаанХоёр багийн түүхэн дэх хамгийн гал гарсан сонирхолтой тулаан Аваргуудын лигийн 2005 оны улиралд тохиосон. Гэхдээ энд гал гарсан гэдэг үгийг шууд болон шууд бус аль алинаар нь ойлгох нь зүйтэй. Эхний тоглолтдоо Миланд 2 – 0 -р ялагдаад байсан Хар-хөхүүд хариу тоглолтондоо бас л арчаагүй үр дүнг үзүүлэн хожигдож эхлэхэд фанатууд нь галзуурч эхэлсэн. Нэн ялангуяа Камбиассо -н гоолыг тооцоогүй нь байдлыг бүр ч даамжруулж тэд гартаа таарсан бүхнээ шидэлж эхэлснээр эмх замбараагүй байдал газар авчээ. Дараа нь байдал бүр ч хурцдаж ,бөмбөгийг тоглолтонд оруулах гэж байсан Дида -н мөрөн дээр галт цацруулагч унав. Бразил эр тийм ч хүнд бэртээгүй ч сэтгэлзүйн хувьд нилээд шоконд орсон. Уг тоглолтын эцсийн дүнд ,Милан дараагийн шатанд шалгарч харин Интер 200.000 еврогоор торгуулсан юм.
Хамгийн сүүлийн Мадоннина -н дерби хэдхэн хоногийн өмнө болж ,шидэт Ронни -н гайхалтай гоолоор Милан ялсан . Уг тоглолтонд милан ялснаар 106 дахь удаагаа заналт өрсөлдөгчөө буулган авчээ. Ингээд та бүхэнд сүүлийн 15 жилийн түүхэн дэх 2багийн лигтээ тоглосон тоглолтуудын дүнг танилцуулж байна.