Америкийн мэргэжлийн сагсан бємбєгчдийн олонх нь харууд агаад дийлэнх нь ядуусын хороололд єссєн учраа танхайдуу хvмvvжилтэй байдаг тэднээс “Сакраменто кингс” багийн тоглогч рактан Рон артест “зодоонч” гэдгээрээ алдартай.
Чухам тvvний гарт домогт “Нисдэг” Жордан єртєж хавиргаа хугалуулж байлаа. Тэр байтугай Рон артест vзэгчид рvv дайрч зодоон гаргаж байсан нэгэн.
-2001 онд чи домогт Майкл Жорданы хавиргыг хугалсан. Юу болсон юм бэ?
-NBA-ийн маш олон сагсчид ядуусын хороололд тєрж єссєн, тэнд дандаа л зодоон гарч байдаг би ч оролцож байсан. 3арим хороололд бvр жинхэнэ дайн болдог юм шvv дээ. Майклыг би гэмтээсэн нь vнэн. Тvvндээ их харамсдаг. Хэрэв жордан гэмтээгvй бол NBA-д удаан тоглох байсан байх. Тэгэхэд би залуухан дєнгєж 22 хvрч байлаа. Бидний тоглолт их ширvvн сэтгэлийн хєдєлгєєн ихтэй болсон л доо.
-Тэмцээний vеэр та єрсєлдєгчєє єдєж сэдэг нь таны зуршил уу?
-Заримдаа л дтэгдэг. Ер нь бол єрсєлдєгчийг єдсєн vйлдлийн хариуг нь барьдаг гэхэд болно. Сагсчид ерєєсєє бие биенээ их єддєг, зарим нь бvр дэндvv “чалчдаг” юм.
-2007 онд та Детройтод vзэгчид рvv яагаад дайрч зодоон гаргасан юм бэ?
-Шар айрагны лааз шидсэн vзэгч єєрєє л буруутай. Би vнэхээр тэсээгvй юм. Тэр нєхєр єєрєє л гайг дуудсан шvv дээ.
-Хэрэв єєр vзэгч тан руу ийм оролдлого дахин хийвэл та бас л зодох уу?
-Vгvй, би тэсээд л єнгєрнє.
-Яагаад?
-Детройтын тэр этгээдээс болж би 73 тоглолтод орох эрхээ хасуулсан. Цалингаа ч алдсан. Намайг даанч харгис шийтгэсэн юм даа. Хамгийн гол нь бидэн шиг ядуусын хороололд тєрж єссєн нийгмийн доод давхаргаас гаралтай сагсан бємбєгчдийг “айлгах”-ын тулд хянаж байх, гэж намайг тэгж хатуу шийтгэсэн гэж боддог. Тийм учраас би єдєєн хатгалгад дахин автахгvйг хичээх болно.
-Таныг авъяаслаг тоглогч бус зодоонч гэсэн ойлголтыг та юу гэж vзэх вэ?
-Хvмvvс намайг юу гэж дvгнэх нь хамаагvй.
-NBA-ийн сагсчдын гудамжны шинжийг арилгаж чадах болов уу?
-Тэгвэл NBA маш олон шилдэг тоглогчдоо л алдана гэсэн vг. Тийм учраас єє сэвгvй цэвэрхэн лиг бvрдvvлнэ гэдэг амаргvй.
-Та 201 см єндєр, 118 кг жинтэй. Бие бялдар хvч бяраараа NBA хvчирхэгт орно?
-Би штанга єргєх дуртай. Бас шидэлтийн дасгал их хийж усан спортоор хичээллэдэг. Одоо бvр боксоор оролдоод эхэлсэн. NBA-r орхисныхоо дараа боксчин ч болж магадгvй. Аавыг минь залуу байхад домогт боксчин Мохамед Алигийн дасгалжуулагч А.Данди бокст оруулах гэж их ятгадаг байсан юм. Ер нь намайг мэргэжлийн бокст орвол гайхах хэрэггvй.
-Бокс тогловол та амжилт олж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм уу?
-Ямар ч гэсэн сагсны талбай дээрхээс л хавьгvй амар. Жингээ жаахан нэмэхэд л би бэлэн болчихно. Хэрвээ ихээхэн мєнгє амлавал би тоглоно. Ялахын тулд єєрєєсєє хамаарах бvхнээ хийнэ.
Тэргvvн