МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Finalist » Thu May 17, 2012 12:27 am

Арбелоа нээрээ Аданыг муухай байдалд хийж байна даа :ногоон:
http://yfrog.com/nl4n8pz
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Finalist » Thu May 17, 2012 1:19 am

Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Mr. Karim » Thu May 17, 2012 1:53 am

роналдо!!!
"Ronaldo est mon idole. Je vais travailler dur pour atteindre son niveau."
User avatar
Mr. Karim
 
Posts: 124
Joined: Mon May 14, 2012 6:32 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Seikoni » Thu May 17, 2012 8:52 am

Күвэйтийн шигшээг Рон, Ди Мария нарын гоолоор хожжээ. Одоо ингээд амрах нь амраад шигшээ рүү явах нь явцгааж байгаа байх.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby TJ » Thu May 17, 2012 9:09 am

User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Thu May 17, 2012 8:16 pm

Image
Ахлагчын туузтай

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Thu May 17, 2012 8:22 pm

Image

Би Мадриддаа эргэн ирнэ.

Рауль зодог тайлахаасаа өмнө хөлбөмбөг идэвхтэй тоглож байх үедээ эргэн багтаа ирнэ гэсиймуудаа. Перез ч хаалга үргэлж нээлттэй гэж.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Мэсси » Thu May 17, 2012 11:15 pm

Реал Мадрид Yaya Toure-г сонирхож байгаа юу? Манчестер Сити клубын гол тоглогчдын нэг Кот д ивуар хагас хамгаалагч Яаяа Турег Испаний Реал Мадрид клуб сонирхож байгаа талаар түүний агент Dimitri Selcuk мэдэгджээ. Тэрээр: "Яаяа Турег олон клубүүд багтаа авахаар сонирхож байгаа. Реал Мадрид ч мөн адил сонирхож байгаа. Жозе Моуринью Яаяа Турегын тоглолтонд дуртай. Тэр бол маш сайн дасгалжуулагч тэр хэнийг авахаа мэднэ. Би түүнтэй илүү нухацтай ярилцах болно. Бид Моуриньюг Интерт байхад нь ч ярилцаж байсан" хэмээн ярьжээ.
~Més que un club~
User avatar
Мэсси
Барса фэн
 
Posts: 382
Joined: Sun Aug 08, 2010 10:47 pm
Location: Camp nou

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby a_odko » Fri May 18, 2012 1:30 am

Моу маань АBC-д ойрд яриагүй урт, сонирхолтой ярилцлага өгчээ. Зарим хэсгийг нь хасаад хөрвүүллээ.

ImageImage

Сүүлийн 10 жилд Испани, Англи, Итали болон Португалын лигийн 7 цомыг цуглууллаа. Хөлбөмбөгийн 3 том лигид аваргалсан анхы дасгалжуулагч боллоо. Энэ том амжилт мэдээж амаргүй байсан биз?

Тиймээ. Өмнө нь ямарч дасгалжуулагч ийм амжилт гаргаж байсангүй. Энэ бол миний зорилгуудын нэг байлаа. Гэхдээ ирэх 10 жилд өөр дасгалжуулагч эсвэл тоглогч мөн ийм амжилт үзүүлж чадна гэж бодож, найдаж байна.

Дараагийн зорилго бол Реал Мадридтай илүү олон цом хүртэх, ялалт байгуулах юм. Би Реал Мадридын дараа Англи, Испани, Итали гэсэн 3 том лигийн аль нэгт ажиллах болно. Гэхдээ миний гэрээ дуусахад дахиад 2 жил дутуу байна. Би болон миний гэр бүл Мадридад байгаадаа баяртай байгаа. Сүүлийн хэдэн жил бид нэг газар тогтвортой амьдарсангүй, 2-3 жил тутам нүүж байлаа. Тиймээс гэр бүл маань Мадридад үргэлжүүлэн амьдрахдаа тун сэтгэл хангалуун байгаа.

Таныг Барселонагийн ялалтын циклийг зогсоохын тулд авчирсан. Та үүнийг 2 жилийн хугацаанд хийж чадлаа?

Флорентино Перез надаар тун хэцүү сонголт хийлгэхийг хүссэн. Интерын хамт олон, Моратти үнэхээр гайхалтай байсан. Тэр үед надтай ажиллаж байсан тоглогчиддоо хайртай. Гэвч Флорентино өөрийн авъяас чадвар болон гайхалтай төслөөрөө бодол, санааг минь эргүүлж, намайг ятгаж дөнгөсөн. Тэрээр надад өөрийн төслөө нэг бүрчлэн танилцуулсны дараа Мадридад чи хэрэгтэй байна гэж билээ. Харин яг тэр үед буюу аваргуудын лигид Интертэй түрүүлсний дараа надад мөн Реал Мадрид хэрэгтэй болсон юм.

Би том гэж хэлж болох бүхий л тэмцээнд түрүүллээ. Өөрийн төрөлх эх орондоо ч Аваргуудын лигийн цомыг авчирсан. Надад одоо би ядарчээ, дэндүү их ажиллаа гэж хэлээд хөлбөмбөгөөс зодог тайлахад харамсах зүйл байхгүй. Харин Реал Мадридыг дасгалжуулаагүй байсан миний хөлбөмөгийн замнал ийм төгс биш байх байлаа. Реал Мадридыг дасгалжуулах эсвэл тоглох нь чухал тийм чухал бишээ, Реал Мадридтай ялалт байгуулах нь хамгаас чухал юм. Энэ дашрамд Ерөнхийлөгчдөө намайг энд ажиллах боломж олгож, үргэлж дэмжиж байдагт баярладагаа хэлмээр байна. Реал Мадридыг дасгалжуулах нь миний хийж байсан ажлуудаас хамгийн хэцүү нь.

Одоо гол асуултанд тань хариулъяа, Миний зорилго бол Барселонаг ялах бишээ. Бид Барсад хожигдож байсан. Барсад хожигдох нь Байернд хожигдсонтой адил намайг зовоож, сэтгэлийг хөндүүрлүүлэхгүй. Эсрэгээр Барсаг ялах нь хэзээ ч Байерныг аваргуудын лигийн финалд хожиж байсан шиг баяр, цэнгэл өгөхгүй. Сүүлийн 3 жил гэхэд л бид Барсаг ялж Аваргуудын лигийн /Интертэй/, Эзэн хааны цомын, Лигийн аварга тус тус боллоо. Өнгөрсөн 2 жилд Барсад хожигдож байсан нь бас үнэн. Гэхдээ тэднийг зогсоож лигийн цом хүртсэн нь маш чухал. Реал Мадрид шиг агуу багын хувьд удаан хугацаагаар гол өрсөлдөгчдөө лигийн аваргаа алдана гэдэг байж болшгүй зүйл юм.

Реалын ялалтын цикл ингээд эхэлчсэн гэж хэлж болох уу?


Ялалтын циклийн талаар ярих хэцүү лдээ. Жишээ нь сүүлийн үед бараг бүх хүмүүс Барселонаг хамгийн сайн баг гэж үзэж байлаа. Испанийн лигид 3 дараалж түрүүлнэ гэдэг гайхалтай амжилт. Гэхдээ тэд Аваргуудын лигид дараалж түрүүлж чадсангүй. Мөн намайг ажиллаж байх үеийн Интер хоёр жил үнэхээр ноёлсон гэхдээ одоо тийм биш байна.

Би нэг л зүйлийг тодорхой хэлж чадна. Реал Мадрид 2 жилийн өмнөхөөс үлэмж сайжирсан. Одоогоор бид аваргуудын лигит түрүүлж чадаагүй байна. Сүүлийн 2 жил дараалан хагас шигшээд шалгарч нэгэнд нь торгуулийн цохилтоор ялагдсан. Гэтэл өмнө нь Реал хасагдах шатны тоглолтын эхний шатыг ч давж чадахгүй байсан шүүдээ. Реал Мадрид үргэлж хожоод байж чадахгүй, гэхдээ үргэлж хожиход ойрхон хожигдож байх ёстой юм.

Таныг хамгаалалтанд түлхүү анхаардаг гэж шүүмжилдэгч Реалын гоолын тоо өссөөр, рекорд тогтоож байна. Энэ бүхэнд та юу гэж хэлмээр байна?

Миний удирдаж байсан багуудын үзүүлэлтийг хараарай. Чэлси хэдэн гоол оруулж, хэдэн удаа хожсон байна гээд… Миний кареерын баялаг зүйл нь өөр, өөр улсад ажилласан явдал юм. Жишээ нь Италид Англид байсан шигээ ажиллавал хэзээ ч ялахгүй. Англид очоод Испанид ажилладаг шиг байвал мөн л ялахгүй.

Дасгалжуулагчид клубын саналыг хүлээж аваад тэр улсын талаар огт мэдэхгүй ч ялалт байгуулахаар очдог шүүдээ. Чи өөрийн өрсөлдөгчөө, тус улсын болоод клубын соёл, хүмүүсийн болон тоглогчдийн сэтгэл зүй гээд олон зүйлсийг судлаж түүнд нь тааруулж ажиллах хэрэгтэй болно. Жишээ нь Франк Райкард Саудын Арабын багийн удирдаад Барселона шиг тоглуулна гэж байхгүй л байх.

Та тоглогчдийг бие болоод сэтгэлзүйн хувьд өөр түвшинд хүргэсэн. Гэтэл зарим нь таныг тоглогчдийн авъяасыг ашигладаггүй гэж шүүмжилдэг?

Авъяас чадвар, тактикыг салгаж ярихад хэцүү. Би хангалттай авъяаслаг тоглогчдийг л сэтгэлзүйн хувьд нь өөрчилсөн юм. Гэхдээ миний хувьд энэ хангалттай биш. Авъяас чадвар бол суурь гэхдээ эмоци, амбици, зүрх сэтгэл түүнээс дутахгүй чухал юм. Бидэнд Руй Фариа, Силвино, Морайс, Каранка гээд тун чадварлаг баг байна. Бид тоглогчдыг сонгож тоглолтонд дуудах, оролцуулахдаа бие болоод сэтгэлзүйн байж болох хамгийн сайн байдлыг л шаарддаг, харгалзан үздэг. Тоглолтонд оролцуулаагүйн төлөө Португаль дарангуйлагч гэж доромжлуулах үе ч гарч байлаа. Надтай ажиллаж байсан тоглогчид бүгд биш юмаа гэхэд дийлэнхи олонхи нь өмнөхөөсөө тоглогч болоод хувь хүний хувьд шат ахисан гэж би итгэлтэй хэлж чадна.

Та үзүүштэй хөлбөмбөгт дуртай юу, үр дүнтэй хөлбөмбөгт дуртай юу?

Би Реал Мадридын үзүүштэй хөлбөмбөгт дуртай. Эсрэг баг маань илүү их бөмбөг эзэмшихэд тийм ч дуртай биш. Хурдтай, шууд дамжуулалтанд тулгуурлан хурдан шилжилт хөдөлгөөн голлосон хөлбөмбөгт дуртай. Би багийнхаа бие болоод сэтгэлзүйн хувьд таарсан тусгай арга, тактикийг ашиглаж буй хөлбөмбөгт дуртай. Товчхондоо би Реалын тоглож буй хөлбөмбөгт дуртай. Одоогийн Реал болон миний удирдаж Аваргуудын лиги болон УЕФА-ийн цом хүртэж байсан Портогийн тоглолтын арга барил, хэв маяг адилхан юм.


Та элдэв шүүмжлэлээс үргэлж тоглогчиддоо хамгаалдаг. Гэхдээ таныг тоглогчидоо багагүй чангалдаг талаар сонсож байсан. Хоёр өөр төрлийн Моуриньо байгаад байнаадаа?

Тийм шүү. Тэдэнд хоёр өөр төрлийн Моуриньог үзүүлэх тохиолдол олон байдаг. Тэднийг удирдана гэдэг ер нь амаргүй лдээ. Чи уян хатан байх хэрэгтэй болно. Саяхан Касиллас надад “Эрхмээ, Улирлын туршид та бидэнд асар их дарамт учруулах үе олон байсан шүү, тэр үед та багт байгаа хамгийн өөдгүй этгээд болдог байлаа” гэж билээ. Тэгээд бид инээлдээд л өнгөрсөн. Зарим үед тэднээс байж боломгүй ихийг шаардаж, хатуу үгээр хэлж хурцлах, идэвхжүүлэх хэрэгтэй байдаг. Үүний эсрэгээр хийх үе бас байна. Бид торгуулийн цохилтоор Байрн Мюнхэнд хожигдосны дараа би тэдэнд “Санаа зоволтгүй ээ, залуусаа. Та нар аль хэдийн Ла лигийн аварга болсон шүү дээ” гэж билээ.

Пеп Гуардиола шүүгчийн талаар үргэлж эерэг зүйл ярьдаг. Гэхдээ сүүлийн үед арай өөр талаас нь яриад эхэлсэн?

Би түүнийг тоглогч байхаас нь л мэднэ. Би Барселонад туслах дасгалжуулагчаар ажилладаг байлаа. Бидэнд сайхан дурсамжууд олон бий. Гэхдээ тэр цагаас хойш олон юмс өөрчлөгджээ. Дасгалжуулагч байх, тоглогч байх хоёр хоорондоо их ялгаатай. Бид алдаа гаргадаг, түүнийгээ ухаардаг. Энэ бол байдаг зүйл. Харин бүх хүнд төгс болж харагдахыг хичээх нь хэвийн зүйл биш юм. Би өөрийн сул талаа хэзээ ч бусдаас нууж байгаагүй. Хэн ч төгс биш шүүдээ. Цаг хугацаа бүхнийг харуулна.

Та Пепийн шинэ амьдралд аз жаргал хүсээд багагүй шүүмжлүүлсэн. Испанийн хэвлэлийнхэн таньд итгээгүй. Гэхдээ та юу ч хэлээгүй бол бас л биеэ тоосон гэх мэтчилэн шүүмжүүлэх байсан биз. Тэд үргэлж таны бараан талыг харуулахыг хичээх юмаа?

Ер нь тэгж боддог болоод байгаа. Гэхдээ би хувийн шинжтэй дайралтыг огт тоодоггүй. Харин хүүхдүүд маань олоод уншчихсан “Ааваа, хараач. Таныг ингээд биччихсэн байна” гэхээр хэцүү санагддаг шүү. Би хөлбөмбөгт хайртай ч түүнийг хүрээлж буй зүйлст дургүй. Магадгүй энэ миний алдаа байх, гэхдээ би ийм л хүн. Би үргэлж гэртээ хооллодог. Би хэн нэгэнтэй элдэв зоогийн газар луу явж, үнэн худал нь мэдэгдэхгүй, богино хугацааны нөхөрлөл үүсгэхийг хүсдэггүй. Би өөрийнхөө тусгаар тогтносон байдалд хайртай. Би нээлттэй хүн биш ээ. Би ийм байсаар ирсэн, цаашид ч ийм байна.

Та Реал Мадридаас юу сурч байна вэ? Эсрэгээр Реал Мадрид танаас юу сурч байна?

Реал Мадридын тоглогч эсвэл дасгалжуулагч байхын тулд бусдаас өөр, онцгой байх хэрэгтэй. Хэрэв чи тийм бол өсөж, дэвжихэд чинь Реал Мадрид туслах болно. Хэдэн жилийн өмнө Флорентино Перез анх удаа надтай уулзаад “Чи хөлбөмбөгийн түүхэн дэхь агуу дасгалжуулагчдийн нэг болмоор байгаа биз дээ, Тэгвэл чи Реал Мадридыг удирдах хэрэгтэй” гэснийг огт мартдаггүй юм. Би үүнтэй санал нийлдэг шүү. Би үргэлж “хөлбөмбөгт ажиллаж байгаа хүн болгон тухайн ажиллаж байгаа клубтээ үнэн сэтгэлээсээ хайртай, дэмждэг байх хэрэгтэй” гэж хэлдэг юм. Би энд ажиллаж буй бүх хүмүүсийг Реал Мадридад чин сэтгэлээсээ хайртай байхыг, хөгжөөн дэмжигчид амралтын өдөр бүр багаа галзууртал нь дэмжээсэй гэж хүсдэг. Оскар Риботыг хар л даа. Түүний хамгийн хайртай зүйл нь гэр бүл нь, дараа нь Реал Мадрид. Энд надтай ажиллаж байгаа бүх хүмүүсийг ийм байгаасай гэж хүсдэг. Тийм биш нэгэнд нь энэ талаар хэлж, ийм байхыг шаарддаг. Клубт ийм уур амьсгал, амбици байхгүй бол зорилгоо биелүүлэхэд хэцүү. Би яг ийм бодол, сэтгэлээр энд ажиллаж байна. Хэдэн сарын өмнө хэвлэлүүд намайг өөр клубуудтэй холбон хэсэг шуугисан. Би тэр даруйд нь ерөнхийлөгчид “Би эндээ үлдэнээ, өөр клубт ажиллах бодол огтхон ч байхгүй шүү” гэж хэлж байлаа.

Таны төлөвлөгөөнд Игуаин багтаж байна уу?

Тэр багтаа үлдэнэ ээ, учир нь би болон удирдлага түүнийг явуулах бодолгүй байна. Түүнд боломжийн гэрээ бий, гэрээний хугацаа дуусахад ч олон жил дутуу байна. Тэр дөнгөж жилийн өмнө багахан үнээр ирсэн тоглогч биш шүүдээ. Багт чухал байр суурь эзлэх тоглогч. Магадгүй 40, 50, 60 саяын санал ирэх байх, гэхдээ түүнийг зарахгүй. Ганц асуудал нь түүнийг явуулахгүй гэж тэдэнд тайлбарлах л юмдаа. Гэхдээ энэ миний ажил биш. Би тодорхой хэлье. Ирэх улирал Бензема, Игуайн нар манай довтолгоог хариуцах болно. Харин Аданы хувьд ингэж хэлж чадахгүй нь.

Би танаас яг асуух гэж байлаа?


Адан энд үлдэх бодолгүй байгаа учраас Реал Мадрид шинэ хаалгач хайж байгаа юм. Би түүнийг ятгаж үзсэн. Икерээс бас түүнийг ятгаачээ гэж тусламж хүссэн.

Харин хэвлэлээр таныг Икертэй таарамжгүй харьцаатай байдаг, түүнийг явуулах зорилгоор шинэ хаалгач хайж байна гэж бичиж байсан?

Тийм шүү. Тэгээд бас Икерээс тусламж хүсч байдаг тээ.

Түүнтэй ямар нэгэн асуудалтай байгаагүй гэж үү?


Хэвлэлээр баахан бичсэн дээ. Үнэндээ ямар ч асуудал байгаагүй. Бидэнд Томас, Жесус гээд Кастиллагийн ирээдүйтэй залуу хаалгачид байгаа лдаа. Миний дуртай Пачеко ч бий. Гэхдээ тэд Реалын хоёрдугаар хаалгачийн хэмжээнд хараахан очоогүй байна. Би Аданд Хааны цомд гараанд тоглуулж байх талаар хэлсэн ч “Би эндээ үлдэхэд үнэхээр баяртай байх болно, гэхдээ би долоо хоног бүр тоголмоор байна” гэсэн. Би түүний хүслийг хүндэтгэж байна. Гэтэл хэвлэлээр Икер, бид хоёрыг муудалцуулаад эхэлсэн шүү дээ.

Пепе энэ улирал тун сайн тоголлоо. Гэтэл зарим хүмүүс түүний талаар муугаар ярьсаар байдаг?

Тэр энэ улирал гайхалтай байсан. Хүмүүс баримттай ярих хэрэгтэй. Өнгөрсөн зүйлийг марталгүй, түүнийг муулж ярьсаар байгаа тэдгээр хүмүүст ач холбогдол өгөх хэрэггүй л гэж боддог. Түүнд Англи, Итали явчих боломж олон байсан. Түүнд тийм сайн гэрээ байгаагүй, бас нэг жилийн дараа л гэрээ нь дуусаад дуртай багаа сонгох боломж байсан. Гэвч тэр үргэлж л Мадрид гэдэг.

Та яаж муурыг нохой болгож чадав?

Бензема сайн тоглогч. Түүний өөрчлөлтийн гол хүчин зүйл нь тэр өөрөө юм. Оскар Рибот хүмүүстэй харилцах, Испанид идээших, Зизу түүний тоглолтын арга барилд зөвлөх зэргээр туслаж байсан. Би түүнд “Чиний тоглолт хангалтгүй байна, Чи өөрлөгдөх ёстой” гэх мэтээр хэлж түүнийг хурцалдаг байлаа. Тэрээр өөрийг нь дагаж байсан үл үзэгдэгч айдсуудаас амжилттай салж чадсан. Тэр энэ улирал гайхалтай байсан.

Сахин үлдэх болов уу, эсвэл зээлээр өөр баг руу явах уу?

Тэр үлдэнэ ээ. Сахин багтайгаа улирлын эхний бэлтгэлүүдэд оролцож чадаагүй. Улирлын эхний бэлтгэл их чухал байдаг. Гэхдээ энэ удаа тэр оролцох болно.

Энэ жилийн дэлхийн шилдэг тоглогчид Роналду, Месси нар ширүүн өрсөлдөх нь дээ.

Кристиано, Месси хоёр бол бусдаасаа хол илүү, шилдэг тоглогчид. Хэрэв тэд өөр өөр үед тоглож байсан бол тус бүр арван Дэлхийн шилдэг тоглогчийн шагнал авах байлаа. Та надаас хэн нь шилдэг тоглогч болох вэ гэж асууж байх шиг байна. Энэ шагнал улирлын нийт үр дүнг харгалзан үздэг. Өнгөрсөн жил Роналду гоолын рекорд тогтоож, Пичичи хүртсэн. Гэтэл Месси Дэлхийн шилдэг болсон. Учир нь түүнд Аваргуудын лиги болон Ла лигийн цом байлаа. Харин энэ жил хэнд нь лигийн аваргын цом байна? Кристиано, Хэнд нь Аваргуудын лигийн цом байна? Хэнд нь ч алга. Хэн Дэлхийн шилдэг тоглогч болох эрхтэй вэ? Кристиано.

Та ирэх улирал дахин Ла лиги болон Аваргуудын лигийн төлөө өрсөлдөнө. Одоо Мадридчуудад Аваргуудын лигийн цом хамгаас чухал байх.

Бид энэ зун багаа сайжруулахаар хоёр шинэ тоглогч авчирна. Мөн энэ улирал шинээр ирсэн тоглогчид багтайгаа илүү дасан зохицож, тэр хэмжээгээр баг илүү сайжирна. Ер нь 2 жилийн дотор Реал Мадрид Аваргуудын лигит түрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа шүү.

Та Португалын шигшээ багийг дасгалжуулах болов уу?


Тийм. Би тэгнэ гэж боддог. Гэхдээ сар бүр нэг тоглолт хийгээд, 2 жил тутам томоохон тэмцээнд оролцоно гэдэг одоохондоо миний сонголт биш. Би 2007 онд Английн шигшээн дасгалжуулагчийн албанд бараг л очих гэж байлаа . Маш ойрхон байсан шүү. Гэхдээ би дахин бодож үзээд татгалзсан. Учир нь би ердөө хоёр сарын дотор л уйдах байсан юм.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby 7even_up » Fri May 18, 2012 5:30 am

Сайн орчуулсан байна.Баярлалаа.Ойрд ийм ярилцлага уншаагүй юм байна.
www.realmadrid.mn
User avatar
7even_up
 
Posts: 83
Joined: Wed Mar 30, 2011 11:29 am
Location: at heart of Real Madrid

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Makaveli » Fri May 18, 2012 9:35 am

Пепе энэ улирал тун сайн тоголлоо. Гэтэл зарим хүмүүс түүний талаар муугаар ярьсаар байдаг?

Тэр энэ улирал гайхалтай байсан. Хүмүүс баримттай ярих хэрэгтэй. Өнгөрсөн зүйлийг марталгүй, түүнийг муулж ярьсаар байгаа тэдгээр хүмүүст ач холбогдол өгөх хэрэггүй л гэж боддог. Түүнд Англи, Итали явчих боломж олон байсан. Түүнд тийм сайн гэрээ байгаагүй, бас нэг жилийн дараа л гэрээ нь дуусаад дуртай багаа сонгох боломж байсан. Гэвч тэр үргэлж л Мадрид гэдэг.

:eek:
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby spain man » Fri May 18, 2012 9:46 am

Гоё орчуулга байна... Найс найс... Манай финалист нөгөө листийнхээ дагуу ажлаа хийгээчээ ккк ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby SAVAGE » Fri May 18, 2012 9:58 am

Одко баярлалаа. Сайхан орчуулга байна...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby hosko » Fri May 18, 2012 1:27 pm

Найс жоб Одко... :eek:

Пэпэ маань ч хөөрхий багийн төлөө цохилох зүрх нь сайхан л даа.. Тэр нь ч угаасаа мэдрэгддэг... Яг нэг тийм хамгаалалтын торгон мэдрэмж л яах аргагүй байхгүй учраас л өөлөгдөөд байгаа юм л даа... Хажууд Неста ч юмуу нэг тийм хамгаалагч хамт гарах юм бол харин жинхэнэ хяргах хүн дээ... Моу уг нь манайд Фэрги шиг удаан ажилладаг бол хичнээн сайхан...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist922 » Fri May 18, 2012 6:43 pm

http://www.sportal.mn/read/1974
муу новшнууд хүний хөдөлмөр хүндэтгэхгүй юмаа
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby fanaticalantifanatic » Fri May 18, 2012 7:14 pm

(mannn наа хуулж тавьдаг гарууд нь болиосой, одоо энийг уншиж л байгаа байлгүйдээ...
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby ТОНИ » Fri May 18, 2012 7:16 pm

Дайралт хийе энэ сайтруу бөөнөөрөө дандаа xулгайлж байx юм... Админ нтртай нь xолбогдомоор юм...
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Johny » Fri May 18, 2012 7:17 pm

Ккк наад чинь Рэалист ахын найзуудийх нь сайтшдээ.Рэалист ах нэг юм хэлэх байлгүйдээ
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Fri May 18, 2012 9:05 pm

Одко сайхан ярилцлагагыг ёстой ганган орчуулжээ :eek:
Унамадрид дээр саяхан гарсан байсан хальт хараад өнгөрсөн ингээд унших гоё байна. Финалист нөгөө хэдээ орчууллалдаа :eek:

Соккер.мн дээр би тавьчих гэсиймаа, ийм ярилцлагуудыг олон хүнд хүргээд сайхан л байншт.
Доор нь реалмадрид.мн Одко гээд сайтаа ч бас давхар сурталчлуулаад авсан.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Real.madrid » Sat May 19, 2012 2:09 am

Realist wrote:Image

Image

рон хамгийн эхэнд сууцан арай л өөр байна даа.тэр манай 2ын голд сууцан нөхөр манай 2ыг найрж байгаа юм шиг гарчиж.
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Real.madrid » Sat May 19, 2012 2:11 am

Finalist wrote:Арбелоа нээрээ Аданыг муухай байдалд хийж байна даа :ногоон:
http://yfrog.com/nl4n8pz

хахах 10 жилд байхад нэг ийм юм болж билээ за тэр ч яахав ямар бичлэг нтэр байх биш энэ ёстой лайтай авж дээ ядаж байхад хэвлэлийнхэн нтэртэй :ногоон:
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Очир » Sat May 19, 2012 11:47 am

Realist922 wrote:http://www.sportal.mn/read/1974
муу новшнууд хүний хөдөлмөр хүндэтгэхгүй юмаа

Дандаа л хулгай хийдэг гарууд админ нь хүртэл хулгайна, гишүүд нь хүртэл хулгай хийнэ. ккккккк

VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Очир
Их Буучин
Их Буучин
 
Posts: 1319
Joined: Sun Dec 11, 2011 6:42 pm
Location: Fly Emirates

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Sat May 19, 2012 8:39 pm

Image

Madrid of the 'ic'

Модрич, Иванович 2-ын нэр дуулдаад эхэллээ.
Моу аль хэдийн Ивантай холбоо тогтоочоод байгаа гэнэ. Модричыг Какагын оронд авчирах төлөвлөгөөтэй.
Иван 20, Модрич 35 сая ойролцоогоор. 2уулаа л гоё сонсогдож байна. Модрич Испанид дорхноо идээших нь тодорхой. Тоглолтынх нь хэв маяг ч яг тохирно. Манайх өөрсдийн Иньеста-тай болж байгаам бишүү.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist922 » Sat May 19, 2012 9:33 pm

модрич озил роналду боломжин сонсогдож байна гэхдээ ди мариагаа яах юм.
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby a_odko » Sun May 20, 2012 5:05 pm

За Какагаа явуулах магадлал ер нь өндөр болоод ирлээ шүү... ПСЖ-ийхэн Мадридад ирцэн ярилцаж байгаа гэнэ.

Түүний оронд нь Модричийг авчирчихвал жинхэнэ гоё сонголт.. Тот-д манайх Ваартаа хямдхан өгч байсан дээр нь Реднапп Лассыг сонирхоод байгаа энэ тэр гээд ууг нь боломж бий дээ.

Чэлсигийн Иван худлаа биздээ... явуулахгүй биз.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests
cron