Лионел Месси
Хамтрагчдаа уран гоё дамжуулалт өгч, бөмбөгийг гайхалтай сайн эзэмшиж, довтолгоог амжилттай дуусгадаг гээд тvvний ур чадварыг тоочвол нэлээд vргэлжилнэ. Гагцхvv энэ бvх авьяасыг тэр ийм залуудаа эзэмшиж чадсан нь бахдалтай. Месси 1987 оны зургадугаар сарын 24-нд Аргентиний Санта Фэ-д төржээ. Бvх л аргентин хvvхдvvдийн адил тэр багадаа ширэн бөмбөгтэй “нөхөрлөж”, “Ривер Плэйт”-д тоглохыг мөрөөддөг байв.
Таван нас хvрэх vедээ тэр орон нутгийн “Грандоли” багт тоглож эхэллээ. Удалгvй буйр сэлгэж арай нэр хvндтэй “Олд Бойз” багт шилжжээ. Тэнд амжилттай тоглож байсан Месси багын мөрөөдөл “Ривер Плэйт”-ийн скаутуудын анхааралд өртөв. Ингэснээр тэр хоёр клубийн төлөө хvчин зvтгэх болжээ. Ур чадвар нь өдрөөс өдөрт өсч байсан тvvнийг европын баячууд аль хэдийн овоо хараандаа авчихаад байв. Удалгvй Месси� хувь заяаныхаа их дуудлагыг хvлээн авч европыг байлдан дагуулахаар Испанийг зорилоо. Каталоны “Барселона” баг 13 настай жаалхvvтэй гэрээ байгуулсан нь энэ байж. Тvvний авьяас чадварыг эрт мэдэрсэн каталончууд шинэ тоглогчтойгоо 2012 он хvртэл гэрээ байгуулсан юм.
Шинэ нутагт хөл тавиад аргентин залуу гандан буурсангvй, бvгдийг гайхшруулсаар байлаа. “Барса”-гийн хvvхдийн багт хийсэн эхний тоглолтдоо тэр таван гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж олныг уулга алдуулсан. Тэр улиралдаа Месси 30 тоглолтод оролцож 35 гоол хийсэн байна.
Гэхдээ Месси довтолгоонд бус хагас хамгаалагчийн байрлалд тоглодогийг санах хэрэгтэй. 16 настайдаа тэр “Порту”-тай хийсэн нөхөрсөг тоглолтод анх багийнхаа vндсэн бvрэлдэхvvнд багтаж тоглов. Жинхэнэ албан ёсны тоглолтоо тэр “Эспаньол”-ын эсрэг хийлээ. Энэ нь тvvнийг “Барса”-гийн тvvхэн дэх гурав дахь залуу тоглогч болгосон юм. Тэр улирлынхаа төгсгөлд аргентин залуу “Альбасете”-гийн хаалганд хожлын гоол хийснээр “Барселона”-гийн бvрэлдэхvvнд хамгийн залуудаа гоол хийсэн тоглогчоор тодорчээ.
Тэр нутаг нэгт Марадона, Аймар нарыг бишрэн шvтэж явдаг. “Марадона бол vнэхээр агуу тоглогч. Би тvvнийг бvх цаг vеийн хамгийн шилдэг тоглогч гэж бодож явдаг” хэмээн Месси нэгэнтээ өгvvлж байсан. “Харин Аймар бол гайхалтай тоглогч. Тэр “Валенси”-д ихийг бvтээж чадсан. Би тvvний тоглолтыг vргэлж харж, суралцаж байдаг” гэжээ.
Одоо Месси “Барса”-гийн бvрэлдэхvvнд байнга тоглож багийнхаа салшгvй нэг хэсэг болж чаджээ.