AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Төрболд » Tue May 15, 2012 7:11 pm

Бага нас Ер нь алдар цуутай хүмүүсийн намтрыг харж байхад ихэнх нь хүүхэд насандаа хүнд хүчир амьдрал туулсан байдаг. Хөлбөмбөгт ч ялгаагүй , ийм жишээ олныг дурьдаж болно. Домогт Пеле л гэхэд багадаа , өлсөхийн эрхэнд найз нартайгаа хамтран хулгай хийж , өдөр хоногийг олон зэлмүүн өнгөрүүлж явснаа өөрийн номондоо бичсэн байдаг. ”Шидэрхэг” хэмээх хочоороо алдартай бидний танил Роналдод багад нь автобусны мөнгө олддоггүй байсан тул , хэдэн буудал газар алхаж сургуульдаа ирдэг байжээ. Энэ мэтчилэн Марадона , Ривелина , Зико , Ривалдо гээд бүгд л ядуусын хороололд бөмбөг өшиглөн гүйж , зовлон бэрхшээлийн дунд хатуужиж хүн болсон. Үүнийг дурьдахын учир гэвэл манай гол баатар Какад маань , эдгээр оддоос тэс өөр хувь тавиланг бурхан заяажээ. Чинээлэг айлын ууган хүү болон мэндэлсэн тэрээр хэзээ ч шавар шавхайтай гудманд халтар бөмбөг элдэж явсангүй. Хэзээ ч өлсөх даарах, дутагдах гачигдахын зовлонг эдэлж , маргаашийн амьдралдаа санаа зовниж байсангүй ээ. Магадгүй өөнтөгч нэгэн нь үүнийг сонсоод баян айлын эрх жаал , зовлон бэрхшээл туулаагүй нялцгай гурил шиг амьтан юм шивдээ гэж бодож байгаа бол тийм биш шүү. Харин ч эсрэгээрээ тэр, хэн хүнд байдаггүй тэсвэр хатуужилтай , ухаалаг , зарчимч , зорьсондоо хүрэхийн төлөө бүхнээ дайчилдаг , шаргуу хөдөлмөрч жаал байсан юм. Мөн боловсролтой сэхээтэн гэр бүлд өссөн болохоор тун чиг эелдэг боловсон , багш нарынхаа хайрыг татсан сурагч байлаа. Хөлбөмбөгч болох эхлэл Бразилд хөлбөмбөгийг спорт гэхээсээ илүү үндэсний уламжлал , соёлын хэмжээнд авч үздэг. Пелегийн зодог тайлах ёслол дээрээ хэлсэн нэг үг байдаг шүү дээ.” Та нар яагаад гуниглаад байгаа юм бэ ?. Бразилд надаас илүү авьяаслаг хэдэн мянган хүүхэд байгаа шүү дээ. Итгэхгүй бол далайн эрэгт очоод үзээрэй ” гэсэн. Үнэхээр ч энэ нутгийн хүүхэд бүр хөлбөмбөгөөр ”өвчилж” ирээүйн супер од болохыг хүсдэг билээ. Кака ч ийм л зүйлийг мөрөөдөж өссөн. Түүнийг долоон настай байхад гэр бүл нь Сан Паулу хот руу нүүсэн бөгөөд эцэг нь хүүгээ алдарт Ревилиногийн нэрэмжит ”Алфевилье” академд өгчээ. Үүнээс жил орчмын дараа Сан Паулу клуб , бяцхан авьяастныг анзаарч өөрийнхөө академд суралцахыг урьсан байна. Дэлхийн анхны ”мянгат гоолтон” домогт Артур Фредринайхаас өгсүүлээд , Фалкао , Беллини , Гурсон , Кафу , Леонардо зэрэг оддыг төрөн гаргасан энэ алдарт клубт суралцана гэдэг хэнд ч нэр төрийн хэрэг байх нь ойлгомжтой. Тиймээс ч Какагийн эцэг эх энэ саналыг уриалгахан зөвшөөрчээ. 1997 онд Кака 15 нас хүрч мэргэжлийн гэрээ байгуулснаар залуучуудын багт тоглож эхлэв. Авьяас чадвараараа үеийнхэн дундаа илт ялгарах түүний хувьд ганц бэрхшээл нь биеийн хөгжил л байлаа. Сан Паулугийн академийн эмч энэ тухай ”Кака бусад хүүхдүүдээс харьцангүй сул биетэй байсан болохоор амархан ядардаг байсан. Арван долоон нас хүрэхдээ бараг 1.80 см болтлоо өссөн ч туранхай хэвээр байсан учир бид нилээд хэдэн сар системтэй бэлтгэл хийлгэж ажилласны хүчинд хэвийн хэмжээнд оруулж чадсан’’ хэмээн дурсжээ. Бурханы аврал Гоол оруулсныхоо дараа гараа өргөн , тэнгэр лүү заах Какаг бид олон удаа харсан. Мөн I belong to Jesus буюу Би Есүст харьяалагддаг гэсэн бичигтэй цамц үргэлж өмсдөгийг нь ч мэднэ. Харин яагаад түүнийг ийм их шүтлэгтэй болсон талаар нь тийм ч олон хүн мэдэхгүй болов уу. Түүний ертөнцийг үзэх үзлийг өөрчилж , чин сүсэгтэй болоход нөлөөлсөн тэр явдал 2000 оны зун болжээ. Тухайн үед 18 настай байсан Кака , гэр бүлийнхэнтэйгээ аялж байлаа. Зочид буудлын усан сангийн хамгийн дээд тавцангаас үсрэх гэж байхдаа тэрээр гишгэгдэл алдаж доош унасан байна. Арав гаран метр өндрөөс хатуу хашлаган дээр унаж , нуруугаа хүнд бэртээсэн Какаг эмнэлэгт тэр дор нь хүргэсэн ч , эдгэх найдлага тун бага , эдгэрсэн ч гэсэн хөлбөмбөг цаашид тоглох боломжгүй гэсэн оношыг эмч нар тавьж байв. Гэтэл чухам гайхамшиг гэгч нь болж , хэдэн сар шаналсан хүү бүрмөсөн эдгэж чадсанаар барахгүй , ногоон талбайд дахин гарах боломжтой болжээ. Тэр талаараа Кака ”Ямар ч найдлагагүй гэж байсан тэр үед ч би итгэлээ алдаагүй. Өдөр болгон залбирч намайг эдгээж өгөхийг гуйдаг байлаа. Бурхан намайг сонсож , авралын гараа сунгасан учраас би насан туршдаа түүний боол байх болно гэж өөртөө амласан юм” хэмээжээ. Ийнхүү гайхамшгийн хүчээр хөл дээр боссон тэрээр католик шашны сүмд байнга хандив өргөж , ядуу зүдүү хүмүүст тусламжын гараа сунгадаг заншилтай. Мөн нэгдсэн үндэстний байгууллагын Өлсгөлөнгийн эсрэг хөтөлбөрийн элчин сайдаар 2004 онд томилогдсон бөгөөд зодог тайлсныхаа дараа ч энэ ажлаа үргэлжлүүнэ хэмээн мэдэгджээ.. Миланыг зорьсон нь Дээрх осол болоогүй байсан бол Кака нилээд эрт Сан Паулугийн үндсэн бүрэлдэхүүнд багтчих боломжтой байсан. Гэвч клубын удирдлага эрсдэл хийхээс цааргалж , түүний бэртлийг бүрэн эдгэтэл хүлээхээр шийдсэн аж. Ингээд 2001 оны улиралаас л түүнийг нэгдүгээр багт дуудсан бөгөөд тэрхүү улиралдаа 27 тоглолтонд 12 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ. Мөн Сан Паулу , Рио ди жаниеро хоёр хотын багуудын хооронд болдог ”Torneio Rio-Sгo Paul” тэмцээний шигшээ тоглолтонд хоёр гоол оруулж багаа түрүүлүүлсэн байна. Тэр тусмаа багаа 1 : 0-р хожигдож явсан хүнд үед сэлгээгээр орж ирсэн дубль хийсэн нь түүнийг Бразил даяар алдаршуулсан ажээ. Өмнөд Америкаас төрөн гарсан шинэ оддыг Европын томчууд бие биенээсээ өрсөн ”зулгаахыг” оролддог нь нууц биш. Гэхдээ Какагийн хувьд дэндүү олон клуб санал тавьсан болохоор , шийдвэр гаргахад хэцүү байв. 2002 оны ДАШТ -д оролцож түрүүлсэн нь ч үүнд нөлөөлсөн. МанЮ , Реал , Байерн , Барселона гээд томчууд бүгд л шинэ авьяастныг сонирхож байсан ч эцсийн эцэст санаанд оромгүй хямд үнэ буюу 8.5 -хан сая еврогоор Кака , Миланыг зорьжээ. МанЮ -н тавьсан санал л гэхэд үүнээс хэд дахин илүү байсан гэдэг. Энэ наймаанд гол нөлөө үзүүлсэн хүн нь Миланаас эх орондоо дөнгөж ирээд байсан Леонардо байсан гэдгийг хүмүүс сүүлд мэдсэн аж. Тэр л Какагийн ”толгойг эргүүлж” улаан-хар жерсиг өмсүүлж чадсан аж. Та бүхэнд нэгэн сонирхолтой түүх дуулгахад тухайн үед Челси-г дөнгөж худалдаж аваад байсан Роман Абромвич ч Какад асар их мөнгө амлаж , Лондонд ирэхийг ятгажээ. Энэ талаар тэрээр ‘‘Би Английн лигийн хатуу ширүүнээс айгаагүй , харин Лондонд очихоосоо өмнө ЦСКА -д нэг улирал тоглох ёстой байсан нь намайг айлгасан” хэмээжээ. Үүнтэй төстэй түүх дөнгөж саяхан давтагдсаныг та бүхэн санаж байгаа байх. Хөлбөмбөгийн ертөнцийн ээлжит ”Абрамович” болоод байгаа Абу Даби групын ерөнхийлөгч Мансур бин Аль Нахян , Какад 100 гаран сая фунт амлаж хүн бүр л түүнийг ‘’бараг явчихаж байгаа юм биш үү’’ гэж эргэлзэж байх үед , үнэнч шүтэн бишрэгчид , багийн анд нөхдөө орхилгүй Миландаа үнэнчээр үлдэх шийдвэрийг гаргасан билээ. Хэдийгээр түүнийг ухаалаг , шударга хүн гэдгийг нь хөлбөмбөгийн ертөнцөд хүн бүр мэддэг ч энэ явдлаар өөрийгөө жинхэнэ жентельмен гэдгээ тэр дахин батласан юм. Мөн тэрээр энэ шийдвэрийг гаргаснаараа мөнгөөр бүхнийг шийдэх гэж зүтгэж буй ”даварсан Арабт” томоохон сургамж хүртээсэн нь дамжиггүй. Хар-улаануудтай хамт 2003 оны Аваргуудын лигт дөнгөж түрүүлээд байсан Миланд , Рикардо Изексэн дос Сантос Леите хэмээх нэгэн залуу цус сэлбэхээр ирлээ. Бразилдаа од болсон ч , европт хараахан танигдаж амжаагүй байсан түүнийг ”хөгшин тивийнхэн” анхааралтай ажиглаж байв. Өндөр нуруулаг болохоор хүчний тулаанд дийлдэх нь ховор , дээрээс нь ур чадвар сайтай ,ухаалаг тоглолтой , цохилт сайтай гээд л амжилт гаргахад хэрэгтэй бүх л шинж энэ залууд бүрэлджээ хэмээн мэргэжилтнүүд бичиж байлаа. ‘’Кака бол Бразил техниктэй , европ бие галбиртай залуу” гэж Бразилийн дасгалжуулагч Уандерлеи Луксембурго хэлсэн бол ”Надад тэр Платини-г л санагдуулаад байгаа юм даа” хэмээн Зико уулга алджээ. Эдгээр бүх магтаал , урмын үгс хий хоосон зүйл байсангүй. Кака дөнгөж ирсэн жилдээ л Миланы гараанд багтаж нутаг нэг Ривалдог сэлгээний сандалд суулгаж дөнгөсөн. 2003-2004 оны улиралд Милан 17 дахь удаагааа Сери А -д магнайлж , дээрээс нь Европын супер Цомыг хүртсэн нь яах аргагүй Какагийн ач гавьяа. Түүний оруулсан 10 гоол , талбайд гарсан 30 тоглолт нь багийнхаа амжилтанд үнэхээр их тус болсон билээ. Дараачийн улиралд нь Карло Анчелотти 5 хагас хамгаалагчтай тактикийг сонгоход Кака , Шева -н ард довтолгооны хагасаар тоглох болж цөөнгүй гоол оруулсан. Харамсалтай нь Россонерри Аваргуудын лигийн финалд пеналтиар дийлдэж нүдэндээ нулимстай Станбулыг орхисон билээ. Хэдийгээр Кака тэмцээний шилдэг хагас хамгаалагчаар тодорсон ч , энэ нэр хүндтэй цомыг атгаад алдсандаа харамсаад юу болж байгааг ч ухаараагүй хэмээн өгүүлсэн байдаг. Гэхдээ энэ цомоо , эргүүлэн авах мөч тун удахгүй ирнэ гэдгийг Кака тэр үедээ мэдээгүй байх. Авах авахдаа , гутамшигтай ялагдсан тэр багаасаа эргүүлэн авахад түүнд ердөө хоёрхон жил л хэрэгтэй байж. 2006-2007 оны улирал Шевченког Англи руу явснаас хойш Миланы довтолгооноос хэн ч айхаа больсон нь нууц биш. . Гоол оруулдаг хүнгүй болж , ихэнх тоглолт нь 0 : 0-р өндөрлөж байв. Хөгшин бүрэлдэхүүнтэй , уйтгартай тоглолттой энэ Милан явахгүй ээ хэмээн гоочлох хүмүүс цөөнгүй байсан ч , нэг л хүн тэднээс тэс өөр зүйл бодож байжээ. Тэр бол Кака. Чухам түүний оруулсан шийдвэрлэх гоолуудын ачаар Милан , зүтгэсээр байж финалд шалгарсан юм. Нэн ялангуяа хагас шигшээн МанЮ-н талбайд хийсэн тулааныг онцлохгүй байхийн аргагүй. Ямарч багийн зүрхийг чичрүүлдэг энэ агуу багийн эсрэг алдарт Олд Траффордод нь хоёр гоол оруулна гэдэг түүнийг дэлхийн шилдэг гэдгийг бэлхнээ нотлоод өгсөн. Оруулсан хоёр гоол нь үнэхээр гайхалтай байсан гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.Энэхүү тоглолтоос хойш тэднийг зогсоох баг байхгүй юм байна гэдэгтэй олон хүн эвлэрсэн байх. Шигшээ тоглолт ч олны бодож байснаар Миланы ялалтаар өндөрлөж , тэд түүхэн дэх долоо дахь европын цомоо хүртсэн билээ. Тэмцээний турш гоол оруулсныхаа дараа алдарт залбиралаа үйлдэж байсан Кака энэ өдөр , сүүлчийн удаа баярласан талархаснаа илэрхийлж зөөлөн шиврэх бороон дунд дээш харан залбирч байсан тэр мөч , одоо ч танд харагдаж байгаа байх. Оны төгсгөлд түүн дээр шагналын хур бууж , авч болох бүхий л нэр хүндтэй ”гуншинг” хүртсэн нь мэдээж зүй ёсны хэрэг байсан. ФИФА -н шилдэг , УЕФА -н шилдэг тоглогчоор шалгарснаас гадна , Сери А -н шилдэг гадаад тоглогч , шилдэг латин америк тамирчин , шилдэг найруулагч гэх мэт тоолж баршгүй их шагналыг тэрээр гардсан билээ. Энэ бол яах аргагүй түүний карьерийн оргил жил байсан. Гэхдээ одоо 26-настай түүнд дахиад ч ийм амжилт үзүүлэх цаг хугацаа , авьяас чадвар хангалттай байна. Түүний авьяас дундаршгүй билээ. Пента-Кампеонуудтай хамт…. 2002 оны 1 сард Кака анх шигшээ багтаа дуудагдсан бөгөөд , үүнээс 5 сарын дараа эх орноо төлөөлөн ДАШТ -д оролцжээ. Тухайн үед түүний байрлал дээр Ривалдо , Роналдиньо нарын шилдэгүүд тоглож байсан болохоор талбайд гарах найдвар бараг байсангүй. Гэхдээ дөнгөж хорин настай залуугийн хувьд ДАШТ -д түрүүлнэ гэдэг гайхалтай эхлэл байлгүй яахав. Үүнээс жилийн дараа тэрээр КОНКАКАФ бүсийн Алтан цомын (Gold cup) тэмцээнд шигшээ багаа ахлан оролцож , аман хүзүүдүүлсэн бөгөөд өөрөө 3 гоол оруулжээ. Жилээс жилд шигшээд эзлэх Какагийн байр суурь батжиж , 2005 он гэхэд л альхэдийна гарааны сольшгүй тоглогч болоод амжжээ. 2005 оны Тив хоорондын цомын тэмцээнд энэ нь бүр ч тодорхой харагдсан. Финалын тоглолтонд Аргентиний хаалгыг мялаасан болохоор ч ингэж хэлж байгаа юм биш. Багийнхаа бүх довтолгооныг найруулж , тэмцээний турш ганц ч тоглолт алгасалгүй гараанд гарч , шилдэг тоглолтыг үзүүлсэн болохоор ийн хэлэх үндэстэй юм. Тэр цагаас өнөөг хүртэл Какаг сэлгээний сандалд суулах ”зүрхтэй” дасгалжуулагч гараагүй л байна. Ойрын хэдэн жилдээ л гарахгүй байх. Өдгөө түүнд авч үзээгүй цом ,түрүүлж үзээгүй тэмцээн үлдээгүй ч энэ амжилтандаа сэтгэл ханаж , бусад шиг хойш суухийг хүссэнгүй. Харин ч оролцсон тэмцээн болгондоо түрүүлэхийг хүсэж байна хэмээн саяхан өгсөн нэгэн ярилцлагандаа дурьджээ. Хувийн амьдрал Одоогоос 4 жилийн өмнө Кака , Сан Паулугийн Христийн сүмд анхны хайрттайгаа гэрлэсэн. Каролино Келочо хэмээх энэ царайлаг бүсгүй түүнээс нэг дүү бөгөөд , 2008 оны 6 сард хосууд Луко Леличо Леите хэмээх бяцхан хүүтэй болжээ. Спортын ертөнц дэх хамгийн сайхан хосуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог Каролина , Кака нар өдгөө Миланд аз жаргалтай , амар тайван амьдарч байна. Hэрний тухайд Өмнөд америкийн тоглогчдын нэр ихэнхдээ сунжирсэн урт байдгийг анзаарсан байх. Тиймээс тоглогчид хэлэхэд эвтэйхэн хоч нэртэй болохыг илүүд үздэг. Какагийн тухайд гэвэл багад нь Рикардо хэмээн дууддаг байв. Харин түүний бага дүү Родриго энэ үгийг хэлж чадахгүй , Кака хэмээн шулганадаг байснаас , түүнийг ийн нэрлэх болжээ. Мөн европын зарим хэвлэлүүд түүнийг Рикки Кака гэх нь бий.
Эх сурвалж mn.wikipedia.org
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Төрболд » Tue May 15, 2012 7:17 pm

хиймээр санагдаад гоё....
AC MILAN БАГИЙН ТҮҮХ




Алфред ЭдвардсХерберт Киплин нар 1899 оны 12 сарын 16-ны өдөр АС Милан буюу Хөлбөмбөгийн Холбоо Миланыг “Хөлбөмбөг, Крикетын клуб Милан” нэртэйгээр анх байгуулсан юм. Миланы анхны ерөнхийлөгч, Их Британы дэд сайд асан Эдвард нь Миланы дээд ангийнхан дунд танил нэгэн байлаа. Эхэндээ клуб нь крикетын багтай байсан ба Эдвард Берра улирддаг байсан бол хөлбөмбөгийн клубыг Дэвид Эллисон удирддаг байжээ.Албан ёсны өнгөөр хар, улаан өнгөөр сонгон Херберт Килпиний удирдлаган доор тоглож эхэлсэн. Эхний цом Medaglia del Re буюу хааны Медалыг 1900 оны нэг сард хүртсэн юм. Үүний дараа үндэсний лигд 1901, 1906, 1907 онуудад түрүүлсэн. 1901 оны ялалт нь маш нэр хүндтэй чухал ялалт байв. Учир нь 1901 он хүртэл ганцхан баг буюу Женоа л түрүүлдэг байжээ.
1908 онд гадаадын тоглогчидыг элсүүлж авахтай холбоотой маргааны улмаас баг хоёр хуваагдан Интернационал Милан үүсэв. 1916 онд Холбооны цом хүртэв. Энэхүү цом нь Дэлхийн нэгдүгээр дайнаас болон хойшлоод, хожим нь Италийн лиг болон өөрчлөгдсөн боловч үүнийг Италийн аварга хэмээн тоодоггүй. 1919 онд баг нэрээ “Милан хөлбөмбөгийн клуб” болгон өөрчлөв. Үүнээс хойш тэд өндөр амжилт гаргахаа байлаа. Үргэлж хүснэгтийн дундаас дээгүүр байранд ордог болов. 1938 онд Фашист дэглэм тогтсоноор Associazione Calcio Milano гэсэн шинэ итали нэртэй болжээ. Гэвч Дэлхийн хоёр дугаар дайны дараа Associazione Calcio Milan болгон сүүлийн үг буюу Милан хотын нэрийг англи болгосон юм. Энэхүү нэр нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж байна.Дайны дараагаас АС Милан италийн шилдэг гурван багын эгнээнд буцан орж ирсэн ба 1951 онд 34 жилийн дараа “Скудето” авав. Үүнээс эхлэн Миланы эхний алтан он жилүүд эхэлсэн билээ. Шведийн алдарт гурвал Гре-Но-Ли нэрээрээ алдарт Гуннар Грин, Гуннар Нордаль, Нилс Лэйдхолм болон Лорензо Буффон, Чезар Малдини, Карло Анноваззи нараас бүрдсэн баг нь хөлбөмбөгийн түүхэнд Il Grande Milan буюу “Аугаа Милан” нэрээр үлдсэн билээ. Тухайн үеийн хамгийн том ялалт нь 1950 оны хоёр сарын 5-нд Турины Ювентусыг 7-1 харьцаагаар хожсон юм 1951 оны ялалтын дараа гурван удаа Серие А-гийн аврага буюу “Скудето”-г 1955, 1957, 1959 онуудад, хоёр “Латины цом” 1951, 1956 онуудад хүртэв. 1947/1948-аас 1956/1957 оны хооронд үргэлж эхний гуравт ордог байлаа. 1961/1962 онд дахин Скудето хүртэв. Энэ удаа тэд Нерио Роккогийн удирдлаган доор тоглож байв. Тэрээр хөлбөмбөгт ultra-defence /catenaccio/ буюу катеначио тактикийг бий болгож багт залуухан Жианни Ривера, Алтафини нарыг элсүүлэв. Дараагийн улиралд Алтафинигийн гоолын ачаар Бенфикаг 2-1 харьцаатайгаар буулган авч анхны Европын цом хүртэв. Энэхүү цом нь анхны италийн баг Еврод цом хүртсэн тохиолдол байлаа. Гэвч 1960-аад онд Милан цөөхөн цом хүртсэн юм. Учир нь Хэленио Херрерагийн Интер Милан ноёрхож байлаа. Дараагийн Скудеттогоо 1967/1968 онд л авав. Тэр улиралдаа Цомтой багуудын цомд Хамбург СВ-г Курт Хамриний 2 гоолийн ачаар буулган авав. Дараагийн улиралд хоёрдах Европын цомоо Голландын алдарт Аяаксийг 4-1 харьцаатайгаар бут ниргэн авчээ. Мөн тэр жилдээ анхны Тив хоорондын цомоо Аргентиний Эстудиантесийг хоёр тоглолтын нийлбэрээр 4-2 харьцаатайгаар буулган авсан байна. Аравдах Скудетто, анхны серие Б1970-аад онд гурван Италийн цом, хоёрдах Цомтой багуудын цомыг хожсон боловч жихэнэ зорилго нь 10 дах Скудеттог авах байв. 10 скудетто хүртсэн баг нэг таван хошуутай болдог билээ. 1972 онд тэд гайхалтай тоглолт үзүүлэн УЕФА-гийн цомын хагас шигшээд хүрсэн ч тэр жилийн аварга Тоттенхам Хотспарсд хожигдов. 1972/1973 оны улиралд тэдэнд 10 дах скудеттогоо хүртэх боломж гарсан ч тэд хамгийн сүүлчийн өдөр Хеллас Веронад хожигдон сайхан боломжоо алдав. Ийнхүү тэд 1978/1979 оны улирал хүртэл хүлээх хэрэгтэй болжээ. Энэ жил Жианни Риверагаар удирдуулан 10 дах Скудеттогоо хүртэв. Энэхүү агуу ялалтынхаа дараа тэрээр зодог тайлсан юм. 1979/1980 улиралын дараа С.С Лациогын хамт мөрийний хэргээс болон доод лигрүү унав. 1980/1981 улирал тэд Серие Б-д хялбархан түрүүлсэн боловч дараа улиралд маш муу тоглон дахин Серие Б-руу унасан юм.


Хэд хэдэн санхүүгийн асуудал зэргээс шалтгаалан Милан амжилттай тоглож чадахгүй байсаар 1986 оны 2 сарын 20-ны өдөр Силвио Берлусконид худалдагдав. Берлускони дасгалжуулагчын гараагаа эхэлж байсан Арриго Саччи, Голландын гурван тоглогч Марко ман Бастен, Франк Райкаард, Рүүд Гүүлит нар мөн Италийн одууд болох Роберто Донадони, Карло Анчелотти, Жиованни Галли нарыг худалдан авснаар толгой эргэм ялалтын жилүүдийг дахин эхлүүлсэн юм.
Саччи 1987/1988 оны улиралд Диего Марадонагаар удирдуулсан Наполиг хожин скудетто авав. 1988/1989 улиралд гуравдах Европын цом, хоёр дах тив хоорондын цомыг авав. Дараагийн улиралд энэ амжилтаа дахин давтав. Тухайн үеийн гарааны бүрэлдэхүүнд: Жиованни Галли, Мауро Тассоти, Алессандро Костакурта, Франко Бареси, Паоло Малдини, Ангело Коломбо, Франк Райкаард, Карло Анчелотти, Роберто Донадони, Рүүд Гүүлит, Марко ван Бастен нар байлаа.
Саччи Италийн үндэсний шигшээ багыг дасгалжуулхаар явсаны дараа залуухан Фабио Капеллог дасгалжуулагчаар сонгов. Түүний удирдлаган доор Россонери 58 тоглолт нэгж хожигдолгүй тоглон Gli Invicibili буюу “Ялагдашгүй” хочтой болжээ. Ялагдашгүй багын арын хамгаалалтыг хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу хослол болсон Ф.Бареси, А.Костакурта, П.Малдини нар, хагас хамгаалалтыг Марсел Десайлли, Роберто Донадони нар, Д.Савичевич, З.Бобан, Д.Массаро нар довтолгооны хэсгийг бүрдүүлж байв. 1992-оос 1994 оны хооронд гурван жил дарааллан, 1991/1992 онд нэгж тоглолт хожигдолгүй Скудетто хүртжээ. Мөн 3 жил дарааллан Аваргуудын лигын финалд хүрсэн ба эхний жил 1993 онд Марсейлд 1-0-оор хожигдов. Энэ тоглолтыг дараа нь шүүгчийн хуувилдаан орсон, допинг хэрэглэсэн хэмээн хэсэгтээ маргалдсан. Дараагийн жил Барселонтой тоглох болов. Тухайн үеийн Барселона нь Мөрөөдлийн баг нэртэй, аугаа Йохон Криүфын удирдлаган доор тоглож байлаа. Гэвч тэд хожигдлын амтыг 4 бөмбөгөөр мэдэрсэн юм. 1995 оны финалд дахин хожигдов энэ удаа Аяакс Амстердамын инээх ээлж байжээ. Дараа жил нь Роберто Бажжио, Марко Симоне, Жиорж Вий нараар удирдуулан 15 дахь Италын аварга цолоо хүртэв. 1996 оны гарааны бүрэлдэхүүнд : Себастиано Росси, Кристиан Пануччи, Алессандро Костакурта, Франко Бареси, Паоло Малдини, Роберто Донадони, Деметрио Албертини, Марсел Десайлли, Звонимир Бобан, Жеорж Вий, Роберто Бажжио нар байв.
Фабио Капеллог явсаны дараа Оскар Вашингтон Табарезийг дасгалжуулагчаар сонгосон боловч эхний тоглолтуудадаа хожигдсон учир халан Арриго Саччиг буцаан авчирч Ибрахим Ба, К.Дугарри, Эдгар Давидс нарыг худлдан авсан боловч 11 байранд оров.
Саччиг дахин Капеллогоор солин К.Зиеге, П.Клюьерт, Леонардо нарыг худалдан авав гэвч үр дүн нь өмнөх жилээсээ нэг байр дээшлэн 10-аар байранд оров. Энэ улиралын хамгийн муу тоглосон тоглолт нь талбай дээрээ 1-6 харьцаатай Ювентусд хожигдсон тоглолт байлаа. Капелло Саччигийн адил халагдав.
Берлускони шинэ дасгалжуулагчийн эрэлд гарлаа. Өнгөрсөн улирлад Удинезег гуравдугаар байранд оруулсан Алберто Заччерониг Оливер Биерхофф, Томас Хелвег гэсэн хоёр тоглогчийнхон хамт авчирлаа. Мөн тэр жилээ Роберто Аяала, Луйжи Сала нарыг худалдан авж 3-4-3 гэсэн тактикаар тоглон 16дах аварга цолоо авав. Гарааны бүрэлдэхүүнд: К.Аббиати, Л.Сала, А.Костакурта, П.Малдини, Т.Хелвег, Д.Албертини, М.Амбросини, З.Бобан, Андрес, Ж.Вий, Оливер Биерхоф нар байв.
Дараагын улирал Заччерони амжилттай тоглуулж чадсангүй. Украйны шинэ од Шевченко ирсэн боловч Серие А-д 3-р байр, Аваргуудын лигд хэсгийн 6 тоглолтонд ердөө нэг хожил 2 тэнцээ, 3 хожигдол аван хасагдав.
Дараа улиралд Милан амжилттай тоглож эхэлжээ. Динамо Загреб, Бешикташ, Барселонаг хожин дараагийн шатанд шалгарсан боловч хожигдолын цуваа эхлэв. Серие А-д Ювентусд 3-0-оор, Аваргуудын лигд Депортиво Ла Корунаг хожиж чадалгүй хасагдсанаар Зачерони халагдав. Түүний оронд багын ахлагч П.Малдинигий аав нэгэнтээ Миланы төлөө хүчин зүтгэж байсан Чезар Малдиниг авчирсанаар нөхцөл байдал дээрдэж эхлэв. Анхны тоглолтоо Бари-г 4-0-оор буулган авж эхэлжээ. Мөн гол өстөн Интер Миланыг 6-0 харьцаатайгаар бут ниргэсэн юм. Энэ тоглолтд Сэржинио гайхамшигыг үзүүлсэн байна. Гэвч Милан дахин хожигдож эхлэв. Клубын удирдлага Малдинид эхний 4т оруул гэсэн шаардлага тавьсан ч 6 дугаар байранд оров.
2001-2002 улиралд од тоглогчидыг цуглуулав. Депортиво Алвесаас Хави Морено, Космин Контра, Динамо Киевээс Каладзе, Фиорентинагаас Рью Кошта, Ювентусаас Инзаги, Хеллас Веронагаас Мартин Лаурсен, Галатсрайгаас Юмит Давал, Интер Миланаас Андреа Пирло нарыг худалдан авч дасгалжуулагчаар Фатих Теримыг томилжээ. Гэвч эхний таван сарын байдлаар Фетим лигд 5 байранд унагасан учир түүнийг халан Карло Анчелоттиг оронд нь тавив. Багын ахлагч Малдини гэмтлийн улмаас тоглоогүй боловч тэрээр 4 байранд оруулав. Гарааны бүрэлдэхүүнд: К.Аббиати, К.Контра, А.Костакурта, М.Лаурсен, К.Каладзе, Гаттузо, Албертини, Сержинио, Рьв Кошта, Шевченко, Инзаги нар байв.


2002-2003 оны улирлыг 6дахь аваргуудын лигийн цомтойгоо дуусгав. Серие А-д гуравдугаар байрд оров. Тэр жилээ Италийн цом, европын Супер цомуудыг хожжээ. Аваргуудын лигын гарааны бүрэлдэхүүнд: Дида, А.Костакурта, А.Неста, Малдини, Каладзе, Гаттузо, Пирло, Сийдорф, Рью Кошта, Шевченко, Инзаги нар байв. Дараа улиралд Бразилын залуу од Кака-г худалдан авав. Багыг I Meravigliosi буюу Гайхамшигууд хэмээн дуудах болов.


Довтолгоонд Шевченко, найруулагчаар Кака, хамгаалалтанд Неста, Малдини нар тоглон гайхалтай тоглолтыг үзүүлж байв. Харамсалтай нь талбай дээрээ Депортиво Ла Корунаг 4-1 харьцаатай хожсон боловч зочилж тоглохдоо 4-0 харьцаатай хожигдон Аваргуудын лигээс хасагдав. Италийн аварга болсон ч гэсэн шүүмжлэгчид хасаг хамгаалалт муугаас бол сайн тоглолт үзүүлж чадахгүй байна хэмээж байсан.
Креспо гайхалтай сонголт байсан гэдгээ батлав. Амбросинигийн цаг дуусах мөчид хийсэн гоолийн ачаар Истанбулын Ататурк Стадинод Ливепүүлтэй тоглохоор болов. Эхний үед 3-0-оор Ливерпүүлд ямарч боломж олголгүй тэргүүлж эхэлсэн боловч хоёрдугаар үед 6 минутад 3 гоол алдан тэнцэж улмаар торгуулийн цохилтоор хожигдов. Ла Корунагын аймшиг Истанбулын аймшигаар солигдов. Серие А-д хоёрдугаар байр, Аваргуудын лигд 2-р байр, Италын цом хожсоныг дүгнэж үзвэл гайхалтай улирал өнгөрсөн боловч Ювентус Серие А-гийн аварга, Ливерпүүл Европын аварга болсон юм.
Серие А-гийн тоглолт сүүлийн жилүүдийн хамгийн сайн нь болон 28 хожил авсан ч Ювентусын 91 онооны дээр гарж чадсангүй. Гэвч энэ бүхэн авилгалын хэргээс үүдэн ямар ч хэрэггүй болон авсан нийт онооноосоо 30 оноо хасуулан гуравдугаар байр, дараа жил нь 8 хасах оноотой эхлэх торгуул хүртсэн бол түрүүлсэн Ювентус доод лигрүү унасан юм. Аваргуудын лигд хэдий амжилттай тоглон Байерн Мюнхен, Лионыг хожин хагас шигшээд хүрсэн ч тэр жилийн аварга Барселонад хоёр тоглолтын нийлбэр 1-0-оор хожигдсон юм.
Серие А-д -8 оноотойгоор эхэлсэн ба улиралын эхний хагасд муу тоглолт үзүүлэн өвлийн амралт болоход хүснэгтийн дунд бичигдэж байв. Өвлийн цонхоор Массимо Оддо, Бразидийн супер од Роналдо нарыг эгнээндээ элсүүлэв. Улиралын төгсгөлт гайхалтай тоглолтуудыг үзүүлэн Серие А-д 4-р байранд, Аваргуудын лигийн аварга болсон билээ.

Өмнөх жилийн авилгын хэргээс үүдсэн торгуулаас үүдээд Милан аваргуудын лигийн 3дах шатнаас тоглохоор болов. Ред Стар Белградыг төвөггүй хожин цаашлан групээсээ нэг дүгээр байраар шалгаран Шоландын аварга Селтиктэй тоглохоор болов. Нэмэлт цагт оруулсан Кака-гын гоолын ачаар дараагийн шатанд Германы аварга Байерн Мюнхенийг хоёр тоглолтын нийлбэр 4-2 харьцаагаар буулган авсан юм.


Байернийг хожин хагас шигшээд Манчестер Юнайтедтай тоглохоор болсон нь сүүлийн таван жилд 4дэх удаагаа хагас шигшээд шалгарсан явдал байв. Эхний тоглолт Манчестерд Олд Трафорд цэнгэлдэх хүрээлэнд болов. Тоглолт эхний 5минутад К.Роналдо гоол хийсэн ч Кака хариуг нь барин 2 гоол хийсэн. Гэвч Рүүний мөн хариу 2 гоол хийн Манчестер Юнайтедын хожилоор дууссан юм. Энэ тоглолтын тухай Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини сүүлийн хэдэн жилд болоогүй гайхамшигтай тоглолт боллоо хэмээсэн. Хоёр дахь тоглолт Сан Сирод болсон ба Милан эхний үед төгс тоглолт үзүүлэн Кака, Сийдорф нар нэг нэг гоол хийн тэргүүлж эхэлсэн ба хоёрдугаар хагасд Жилардино нэг гоол хийн 3-0 харьцаатайгаар дэлхийн хамгийн шилдэг довтолгоотой хэмээн яригдаж байсан Манчестер Юнайтедыг элэглэсэн юм.


Ийнхүү тэд 2005 оны финалын өрсөлдөгч Ливерпүүлтэй дахин тоглохоор болов. Энэхүү тоглолт Грекийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 5 сарын 23 нд болсон. Энэ цэнгэлдэх хүрээлэнд 1994 онд Барселонаг 4-0-оор хожиж байсан сайхан дурсамжтай мөн 2005 оны хариугаа авах хүсэлтэйгээр ирцгээсэн байв. Тоглолт 2-1 харьцаатайгаар дууссан ба хоёр гоолыг хоёуланг нь Инзаги хийсэн юм. Энэ тоглолтонд ялснаараа Милан 7 дахь удаагаа Европын аварга, сүүлийн таван жилд 3 удаа финалд хүрэн 2 удаад нь хожсон амжилтыг тогтоосон юм.
эх сурвалж википэдиа.орг
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby fanaticalantifanatic » Wed May 16, 2012 12:00 am

Zlatan Ibrahimovic ● All 35 Goals ● 2011-2012

http://www.youtube.com/watch?v=-mvmOTYI6Ds
Image (барсагыхнаас туув, хэрэгтэй эд байна, админууд анхааралдаа авна уу)
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby CAHAKA » Wed May 16, 2012 1:42 am

Энэ сүүлийн үеийн хөлбөмбөгийн миксүүдийн ард дандаа ПианоГайз-н ая явдаг болжээ...
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Mr. Karim » Wed May 16, 2012 1:55 am

хаха.... мод болоо биздэ
"Ronaldo est mon idole. Je vais travailler dur pour atteindre son niveau."
User avatar
Mr. Karim
 
Posts: 124
Joined: Mon May 14, 2012 6:32 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Nobun@g@ » Wed May 16, 2012 9:49 am

Төрболд найс шүү...

За тэгэхээр хэдүүлээ одоо шинэ цаг үе, шинэ эрин эхэлж байгаа болохоор багийн бүрэлдэхүүний талаар санал бодлоо солилцвол ямар вэ...Одоогоор яг шийдэгдчихсэн байгаа тоглогчид бол дараах тоглогчид байна даа...

Бүрэлдэхүүний хувьд нийт 33 тоглогч байгаагаас 6 нь явна 3 нь зээл юм байна... Дээрээс нь үндсэн багт зээлээс эргэж ирэх нь Оддо, Тайво, Палоши, Женнаро, Адия, Зигони нар байх болов уу... Бас энэ дугаарууд байна... 4, 8, 9, 10, 13 хэнд очих бол доо...

Хаалгач /3/
1. Амелиа
30. Рома
32. Аббиати

Хамгаалагч /10 аас 2 явна/
5. Мексес
13. Неста - Явна
15. Месба
19. Замбро - Явна
20. Абатэ
25. Бонэра
33. Тиаго
52. Де Сиглио
76. Епес
77. Анто

Хагас хамгаалагч /13аас 3 явна, 2 зээл/
4. МВБ - Явна
8. Рино - Явна
10. Зийдорф - Явна
14. Мунтари /Зээл/
16. Фла
18. Акуа /Зээл/
22. Ноч
23. Амбро /Ахлагч/
24. Страссэр
27. Принц
28. Урби
37. Меркел
57. Валотти

Довтлогч /7оос 1 явна, 1 зээл/
7. Пато
9. Пиппо - Явна
11.Златан
21. Макси /Зээл/
70. Роб
92. Шаарави
99. Касс
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Барнаба » Wed May 16, 2012 10:48 am

10 дугаарийг Гансо ирээд аваасай...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby spain man » Wed May 16, 2012 10:50 am

Хэхэх.. яг бодож байлаа... Бараг ирчих биз ээ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby fanaticalantifanatic » Wed May 16, 2012 11:20 am

мэдэх юм алгадаа :ногоон:

8 дугаарыг Ночерино авах байх гэж байлуу, Гаттусо өөрөө өгж байна гэсэн байх шүү
10г Кассано авах талаар бас сонссон
Аллегри ирэх улирал бүрэлдхүүн 25 /26/ тоглогчидтой байна гэсэн байналээ тэхээр хэнийг /өөрийн өрөөлийн зээлний/ үлдээгээд явуулаад, шинэ наймаа нтр гээд мэдэх юм алгадаа...санаа зовоод догдолж байна шүү :ногоон:
Хэрвээ Ноч 8г авбал Монтоливогийн шигшээгийн 22 суларна, Акуаг Ливерлүү буцаавал 18 суларна...алийн авах бол?
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Nobun@g@ » Wed May 16, 2012 11:39 am

Рома, Фла, Месба нар явж магадгүй л байх даа...
Патог яах юм байгаам... Берлугийн нөлөөгөөр дархлагдаж магадгүй л юм... Уг нь бол шидийг нь үзчмээр байдаг... Гэхдээ энэ бэртэл гэмтэл... Үнэ хүрч байгаа дээр нь зарчмаар ч юм шиг... Дараа улиралын хугацаанд хэдэн тоглолтод орохыг нь хараад шийдвэл зүгээр ч юм уу...
Залуучуудаас бол Валотти арай болоогүй байгаа харин Де Сиглиогоо тордоод явчуул ч мундаг болно доо... Шаарави бол юу гэхэв угаасаа өөрийгөө харуулаад эхэлцэн...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby fanaticalantifanatic » Wed May 16, 2012 12:02 pm

Де Сиглиог ирээдүйд класс болно л гэж найдаж байгаа, аватараасаа салгахгүйээ :D
Харин Патог уг нь харчмаар л байх юм
Роббен нтр шиг юм болвол тэ...
энэ хараа, сэдвийн 2р хуудсан дээр ингэж муу амлаж байж... :grin:
Хашка wrote:Овоо үнэ хүрч байгаа дээр нь явуулчихаач. Угаасаа улирал эхлээд нөгөө бэртдэгээрээ бэртээд эхэлвэл бас гай шд. Дээр нь санал нь плюс гэжийшд, тэр старриж энэтэрээс нь явчихаач
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby HAZARD » Wed May 16, 2012 1:21 pm

Ван Боммел багаасаа Миланиста байсан юмуу? Нэг тийм зураг яваад байсан, манайхан тайлбарлаач :eek:
FORZA MILAN!
User avatar
HAZARD
 
Posts: 319
Joined: Sat Jun 14, 2008 8:47 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby fanaticalantifanatic » Wed May 16, 2012 4:25 pm

"When I was a child was a fan of Milan and Bayern and Barça"
Image

тийм байна, бүгдэд нь тоголжээ...
нээрээ албан ёсоор ПСВд нэгдсэн шүүдээ 1жилийн гэрээ
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Төрболд » Wed May 16, 2012 5:00 pm

мнайхан ч бас гоёлдоо дэлхийд манайх шиг амжилт үзүүлсэн баг бараг олдохгуй шүү
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Төрболд » Wed May 16, 2012 5:02 pm

:sad:: Кака маан байсан бол ч :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad:: :sad::
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Эрхэмcfc » Wed May 16, 2012 8:45 pm

хэдэн жилийн дараа харамсаад байна аа Төрөө....
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Чуугий » Wed May 16, 2012 9:02 pm

Сери А-н өнгөрсөн улиралын шилдэг болон муу багийг скайспортоос нэрлэж.
Шилдэгт манайхаас Ибра,Ночерино,Силва нар багтаж харин мууд Пато нэрлэгдэж.
Строотмэн дээр Интер шавар хаагаад эхэлж.
Тэр дугаарны асуудал дээр бол
4-Кришито
8-Ночерино
9-Ибра
10-Кассано
11-Гансо
13-Акерби?
14-Строотмэн
18-Монтоливо
19-Траоре
22-Кака??? аймар мөрөөдсөн гэгэгэ.
Last edited by Чуугий on Wed May 16, 2012 9:25 pm, edited 1 time in total.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Чуугий » Wed May 16, 2012 9:25 pm

Гаттузо маань хөлбөмбөгийн гараагаа эхэлсэн Шотландыг Глазгов Рэйнжэрст очмоор байна гэнэ.
Seedorf has accepted the offer of Botafogo!
Last edited by Чуугий on Wed May 16, 2012 11:07 pm, edited 1 time in total.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Мэсси » Wed May 16, 2012 10:05 pm

AC Milan-ийнхан City-гийн Tevez, Balotelli нарын төлөө Ibra-г өгөхөд бэлэн .............. Италийн AC Milan клубийн удирдлагууд багийнхаа довтлогч Zlatan Ibrahimovic-ийг City-гийн довтолгооны хослол Carlos Tevez, Mario Balotelli нарын төлөө өгөхөд бэлэн байгаа гэнэ.

Швед довтлогч Ibra Италийн AC Milan клубт тоглолт маш сайн зохицож, гайхалтай формтой байгаа билээ. Гэвч түүнийг багийнхаа удирдлагуудтай үе үе ам муруйж байдаг гэсэн мэдээлэл Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон.

Саяхан түүнийг ахлах дасгалжуулагч Maximiliano Allegri-тай ам муруйгаад амжсан гэсэн мэдээлэл Италийн хэвлэлээр цацагдсан ч багийн зүгээс худал цуурхал гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл AC Milan-ийн ерөнхийлөгч Silvio Berlusconi, мөн дэд ерөнхийлөгч Adriano Galliani нар ямартай ч Ibra-г явуулахад бэлэн байгаа бөгөөд тэдний сонирхлыг City-гийн довтолгооны хослол Tevez, Balotelli нар ихээр татаж байгаа гэнэ.

Ibrahimovic-ийн хувьд өмнө нь Испаний Barcelona клубт байхдаа мөн ахлах дасгалжуулагч Josep Guardiola-тай ам муруйж, эв муутай байгаагаас үүдэн Barca-гаас явж байсан удаатай.
~Més que un club~
User avatar
Мэсси
Барса фэн
 
Posts: 382
Joined: Sun Aug 08, 2010 10:47 pm
Location: Camp nou

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Skull » Thu May 17, 2012 1:16 am

Ахлагч маань гэрээгээ албан ёсоор 1 жилийн хугацаатай сунгажээ.

Монтоливо эмнэлэгийн 2дахь үзлэгээр саяхан орсон байна. Сайхан шүүдээ сайхан. Мөн тэрээр акуа явбал 18 дугаарийг авах юм бндаа.

Галлиани Ибра Силва 2 той уулзаж ахлагчийн туузны талаар ярилцсиймуудаа. Милан чанэлд бол ирээдүйд хамгийн боломжтой ахлагч бол Силва л гэсэн байна.

Галлиани мөн Палэрмо-н аргентин төвийн хамгаалагч Матиас Силвестр-г авахаар оролдож байгаамуудаа. Саяны улиралд лав 29 тоглолтонд гарж 5 гоол бол хийсэн л юм бна.

Де Шилио-г Аллегри ирэх улиралд бол хангалттай гараанд гаргах юм гэнэ. Тэгэхээр зүүн ард олигтой хүн нээх авахгүй нь бололтой. Аллегри нэмж хэлэхдээ Урби-г ЛБ дээр тоглуулах юм гэнэ. Мөн Меркэл Страссэр 2т ч бас боломж бгаа л гээд авж.

Ибра-г Сити рүү явах шуумьг Галлиани үгүйсгэсэн байна. Битгий инээд хүргээд бай ухааны юм ярисан бна хэхэ.

Аллэгри Патог маань энэ жил бэртэл гэмтлээс болоод сайн амраад авсан дадаадада гэсэн байна. Дараа улиралд бол тултал нь ашиглах юм бхаа.
Last edited by Skull on Thu May 17, 2012 1:40 am, edited 1 time in total.
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby fanaticalantifanatic » Thu May 17, 2012 1:36 am

Монтоливог манай өмсгөлтэй харна гэхээр сайхаан сайхан :D
тэр Акерби бол цаашаа л гэмээр байна, сэлгээ юмуу
түрүү жил Асторигаа 4 саяаар зарчихаад одоо ийм хүн хөөцөлдөөл, тэгснээ юуветэй буцааж авахын төлөө өрсөлдөж бна ч гэх шиг, 7 сая ч гэх шиг яахав шуум лдаа гэхдээл...
түргэн буцаамаар лбайна
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Skull » Thu May 17, 2012 1:44 am

Уг нь зайлуул Акуа-н агент хэлэхдээ түүнийг үлдэхийг хүсэж байгаа гэсийм байна. Сая нөгөө Хотон шувуунуудийн Кэнни нь явцан, Рафа-г тэрүүгээр эргэлдээд байгаа сурагтай. Рафа бол Акуа-г авчирж байсан гар. Эргүүлээд авнаа л гэх байхдаа.
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Skull » Thu May 17, 2012 3:05 am

Сити Коларов-г зөвхөн Боатэнг-р л тулна гэсийм шг байнадаа. Коларов уг нь чихэр, гэхдээ манай Боа бүр амттай чихэр. Аль аль нь л хэрэгтэй байрлал.
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Чуугий » Thu May 17, 2012 8:43 am

Акуйлани үлдэхээр болж байх шиг байна.
Aquilani accepts to cut his wages from 4m (currently paid by Liverpool) to 2m + bonuses to stay in AC Milan.
Макси Лопезыг бас жинхлэх дээрээ тулж байх шиг байна.
7 сая евро дээр л тохирсон гээд байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Nobun@g@ » Thu May 17, 2012 9:27 am

Сийдорф маань Ботафого явжээ...
Харин Рино маань өөрөө бол Рэнжирст очих хүсэлтэй эсвэл бүр дасгалжуулагч болох гээд байгаам биш үү... Тэгээд буцаад Миландаа ирнээ л гэж байна... Италиан жоб бол аймаар шүү дээ...

Үлдэх бүрэлдэхүүний хувьд бол үгүй яахав Акуа, Макси -г бол би нээх муу гэж боддоггүйм...
Макси бол манайд сайн сэлгээ болно... Акуа ч гэсэн хааяа нэг л гараанд гарна... Тэрийгээ зөвшөөрч байвал илүү сайхан юм юу байхав хэхэ... Тэгээд ч аль аль нь хямд гэж байгаа...

Монтог одоо хямд авч байгаа нь сайн хэрэг... гэхдээ сүрдүүлж байгаад 5 саяыг гаргаад л өвөл аваад ирсэн бол өдийд тайтл манайд байх байсан байх даа... Гэхдээ яахав...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests
cron