by spain man » Sat Mar 25, 2006 5:44 pm
нгєрсєн амралтын єдрvvдэд Малайзид 57 дахь удаагийн Формула-1 ангиллын авто уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь гараа болж єнгєрлєє. Эхний гараанд амжилттай уралдаж тэргvvн байр эзэлсэн 2005 оны дэлхийн аварга Фернандо Алонсо болон тvvний Рено баг энэ удаа бvр ч гялалзсан амжилт гаргаж, хєгжєєн дэмжигчдээ дахин баярлуулж чадлаа.
Байрлал тогтоох уралдаанд Реногийн Итали нисэгч Жанкарло Физикелла магнайлсан бол тvvний ард БАР багийн Женсон Баттон, 2-р эгнээнээс Уилльямсын хос болох Марк Уэббэр, Нико Росберг нар, 3-р эгнээнээс Макларены Кими Рйакконен, Хуан Пабло Монтойя нар, тэдний араас Алонсо гарах болжээ.
Ням гаригийн буюу жинхэн уралдааны гарааг Физикелла амжилттай хийж, тэргvvн байраа хадгалж vлдсэн бол Алонсо 7-р байраа vлэмж урагшлуулж 3-т орж ирлээ. Харин Кими Райкконен анхнаасаа л аятайхан байрлал эзэлж чадалгvй мунгинасаар ердєє эхний тойрогт К. Клиентэй шvргэлцэн замаас гарснаар тvvний хувьд энэ удаагийн уралдаан дууссан юм. Мєн поул позишнд амжилттай уралдсан Уилльямсын хос ч бvтэлгvйтэж барианд орж чадсангvй.
Ерєнхийдєє энэ удаагийн уралдаан тийм ч сонирхолтой болсонгvй гэхэд болно. Реногийн давамгайлал гайхалтай байлаа. Яг л 3-4 жилийн ємнєх Ферарригийнх шиг. Физикелла тайван явсаар тэргvvн байранд орсон бол Алонсо Баттоныг гvйцэж тvрvvлснээр 2-т орж, Рено боломжит 18 оноог бvгдийг нь авлаа. Ийнхvv Флавио Бриаторегийн баг сvvлийн 24 жилд анх удаа давхар цохилт хийж байгаа нь энэ юм байна. Тэртээ 1982 оны 7 сарын 25-нд Ла Кастеллед Рене Арну болон Ален Прост нарын 2 Реногийн нисэгч эхний 2 байрыг эзэлж байжээ.
"Малайзийн гран при". Куала-Лумпур. Сепанг авто тойруулга. 310,408 км (56 тойрог* 5543 м).
1. Джанкарло Физикелла (Итали, "Рено") - 1:30.40,529 (дундаж хурд 205,397 км/ц).
2. Фернандо Алонсо (Испани, "Рено") - + 4,585 сек.
3. Дженсон Баттон (Англи, "Хонда") - +9,631.
4. Хуан Пабло Монтойя (Колумб, "Макларен-Мерседес") - +39,351.
5. Фелипе Масса (Бразил, "Феррари") - +43,254.
6. Михаэль Шумахер (Герман, "Феррари") - +43,854.
7. Жак Вильнев (Канад, БМВ-Заубер") - +1.20,461.
8. Ральф Шумахер (Герман, "Тойота") - +1.21,288.
Тойргийг хурдан туулсан: Фернандо Алонсо 1.34,803. 45-р тойрог
Лидер: 1-17 Физикелла, 18-19 Баттон, 20-26 Алонсо, 27-38 Физикелла, 39-43 Алонсо, 44-бариа Физикелла
Хала Мадрид