by Зак » Tue May 08, 2012 2:29 pm
За Ронни О Соливан Алистер Картерийг 18:11-ээр ялснаар 4 дэх удаагаа дэлхийн аварга цолыг хүртлээ. Тэрээр 2001, 2004, 2008, 2012 онуудад Дэлхийн аварга болсноор Жон Хигинстэй амжилтаараа тэнцэж ирж байна. Снүкерийн Мөрөөдлийн театрт дэлхийн аварга болсон тамирчдаас Стивен Хендри(7), Стив Дэвис (6) нар л түүнээс илүү түрүүлж байжээ.
Тэрээр Али Картертэй 12 дахь удаагаа таарч 12 дахиа хожиж байна. Түүний карер дахь 24 дэх түрүү нь болж байгаа нь Хигинстэй ижил болж байна. 36 нас 5 сартай түрүүлж байгаа нь 1978 оны Ray Reardon-с хойш түрүүлсэн хамгийн ахмад насандаа түрүүлсэн тамирчин болгож байна. Мөн өөрийн мэргэжлийн тамирчны замналдаа олсон 7 сая фунтын шагналын сангаас зөвхөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 сая фунтын орлого олоод байна. Энэ амжилтыг өөр бусад тамирчдаас зөвхөн С.Хендри үзүүлсэн байна.
The greatest one-ий өгсөн ярилцлага.
Би Алигийн гайхалтай тоглолтод баяр хүргэмээр байна. Тэр шигшээ тоглолтод хүрэх замдаа маш олон гайхамшигтай тамирчдыг хожсоор ирсэн. Чи сайн байсан шүү Али гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна.
Би илүү чөлөөтэй тоглож тэвчээртэй байхыг хичээсэн. Нэг удаа алдаа гаргасан байлаа ч бүх тэмцээний туршид хожигдохгүй юм шүү гэж үнэхээр хичээсэн. Үүний тулд маш хурдан эргэж тоглолтондоо орж сэтгэл хөдлөлөө хяналтандаа байлгаж анхаарлаа сарниулахгүй байх тал дээр анхаарсан. Нэг удаа тоглолт маань санаснаар өрнөхгүй байлаа ч гэсэн дараагийн удаад илүү сайн тоглолтоо гаргаж ширээний ард илүү их цагийг өнгөрөөж чадна гэдэгт өөртөө итгэлтэй байсан. Үүнийг бүхэл бүтэн 17 хоногийн турш гүйцэлдүүлэх маш хүнд байсан. Урт удаан марафон гүйлт шиг л байлаа. Би өөр ямар нэгэн тэмцээнд түрүүлэх чадвартай гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй байна, харин дэлхийн аваргад ахиад түрүүлнэ гэвэл асуудалтай л юм.
Сэтгэл зүйч Стив Петерс эмчид маш их баярлалаа. Хэн нэгэн надад снүкер яаж тоглохыг заах хэрэгцээ гарч байсангүй. Сүүлийн үед надад маш хэцүү байж, хэн нэгний туслалцаа хэрэгтэй болсон үед Стив намайг ойлгож уураг тархиа зүй зохистой удирдан, өөрийн хүссэн зүйлээ хийж гүйцэтгэх чадвартай болоход минь тусласан юм. Миний зүрхний гүнд снүкер тоглох хүсэл сонирхол маань үргэлж байсан. Би энэхүү тоглоомонд маш их дуртай хэдий ч энэ нь миний хувьд маш их хүнд дарамттай байсан. Тэр намайг төгс төгөлдөр биш байлаа ч гэсэн өөрийнхөө чаддагийг л хий, энэ нь чиний хийж чадах бүх зүйл гэж ойлгуулсан. Энэ ойлголт нь надад энэ тоглоомыг тоглож, түүнээсээ таашаал авах боломжийг олгосон. Би маш сайн тоглогч биш ч бай, өөртөө боломж олгох хэрэгтэй гэж бодсон юм.
Би ийм сайхан баярт мөчийг хүү Роннитойгоо хамт мэдэрч байх юм гэж төсөөлж байсангүй. Тэр снүкерт дуртай. Би түүнийг үүнд уруу татахгүй байхыг хичээсэн ч чадаагүй. Хүү маань надтай хамт танхимд байгаа болохоор урьд өмнөх тэмцээнүүдээс илүү сэтгэл хөдлөж байна..
Би маш удаан хугацаанд туулж өнгөрүүлсэн замаа бодсон. Би зодог тайлахад бэлэн биш байгаа ч гэсэн миний гэр бүл хамгийн чухал зүйл юм байна гэдгийг ухаарсан. Надад өвдөг нугалж зогсохоос өөр төлөвлөгөө байгаа. Бүх зүйлийг эргэцүүлж бодохын тулд хэдэн сарын завсарлага авч байна.
Надад энэ тоглоомыг сурталчлах асар том үүрэг хариуцлага байгаа гэдгийг мэдэрч байна. Үүнийгээ ч хийнэ. Гэхдээ тэмцээн болгонд оролцоод байх нь хэцүү юм.
Би өөрийгөө хөгширсөн гэж бодохгүй байна. Гэхдээ тэмцээнд орж буй эдгээр залуус надтай хэрхэн ширүүн өрсөлдөж байгааг хараад “Миний туулсан зам хангалттай” гэж бодох үе байдаг. Тэмцээнээс тэмцээнд миний хожих магадлал улам л багассаар байгаа хэдий ч миний ур чадвар, туршлага байгаа цагт надад боломж байж л байгаа гэж боддог. Миний тоглолт маш гайхалтай биш байсан ч боломжийн тоглож хэдэн цувралд хожиж, хохирол учруулах хэмжээнд байгаа.
Энэ дэлхийн аваргын тэмцээнд хийсэн хамгийн хүнд тоглолт нь Нэйл Робертсонтой тоглосон тоглолт. Дэлхийн хамгийн мундаг тоглогчдын нэгэнтэй сайхан тэмцэл өрнүүлж чадсан энэ тоглолтондоо бусад бүх тоглолтоос илүү сэтгэл хангалуун байгаа. Довтлох тактикаар тоглож ялсандаа сэтгэл хангалуун байна.
Сайн тоглосон тоглотоо тоочиж хэлвэл Марк Уилиамсын эсрэг хийсэн 6 гайхамшигтай цуврал, Нэйлийн эсрэг 2 гайхалтай тоглолт, Матьюгийн эсрэг хийсэн зарим нэг сайхан тоглолт, шувтрагад үзүүлсэн сайн тоглолтуудыг дурдаж болох ба үүнд зарим нэг нуултууд орж байгаа. Хүн болгон алдаж байхад чи ч гэсэн алдаж болно шүү гэсэн **н** бодол надад ямагт төрдөг. Энэ нь өнгөрсөн 17 өдрийн турш мартагдаагүй. Зарим үед энэхүү сул тал нь надад муугаар үйлчилж байгаа тул үүнийг засахын төлөө өөртөө шүүмжлэлтэй хандаж үүн дээрээ ажиллаж чадсан.
А.Картер: Би хожигдолтойгоо эвлэрч чадахгүй байна. Шувтрагын тоглолтод би сайн тоглосон гэж бодохгүй байгаа хэдий ч Ронни намайг ямагт дарамтандаа оруулж байсан. Түүний нуулт итгэмээргүй сайн, хагалсан цохилтууд нь надад үргэлж түвэг удаж байсан. Гэхдээ би сэтгэл хангалуун байна. Би тэмцэж чадсан, ирэх жил би дахин эргэж ирэх болно.
Ронни сайн тоглож байсан, тэр азтай байсан, хэн илүү байсан нь хожсон. Тэр агуу байсан, энэ бол Ронни О Соливаны шоу байлаа...
Viva Barca