Chelsea FC :The Blues:

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Gooner » Wed Apr 25, 2007 1:57 pm

Скоулз нээх өөрөө лаг мэдрэмжтэйдээ, эрийн сайндаа нээх байрлал эзлээд яваад байхараа яаах вээд...
Тэгээд хагас хамгаалагч нар нээх хэзээ тэгтлээ их бөмбөггүй тоглолт хийж байсан юм. Харин хамгийн их бөмбөгтөй харьцдаг чинь хагасууд. Ямар хаалгач довтлогч байгаа биш.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby zigo » Wed Apr 25, 2007 2:19 pm

Gooner, Скоулз нээх өөрөө лаг мэдрэмжтэйдээ, эрийн сайндаа нээх байрлал эзлээд яваад байхараа яаах вээд...
Тэгээд хагас хамгаалагч нар нээх хэзээ тэгтлээ их бөмбөггүй тоглолт хийж байсан юм. Харин хамгийн их бөмбөгтөй харьцдаг чинь хагасууд. Ямар хаалгач довтлогч байгаа биш.


Ёоо чи бас ойлгохгүй байна уу?! Эрийн сайндаа гэнэ үү? хэхэ Бас мэдрэмжгүй гээд байна уу? Маш мэдрэмжтэй, ухаалаг, хувийн тактик сайтай хүндээ тэр царай муутай шар толгойт чинь. Хагас хамгаалагч гэхээрээ заавал байнга бөмбөгтэй байдаггүй юм байгаа биздээ?! Энэ дүгнэлтийг би бодож олоод хэлчихсэн юм биш шүү дээ. ЕПЛ-ийн мундаг экспертүүд нь хэлээд байна, ойлгохгүй л байна уу?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby El Payaso » Wed Apr 25, 2007 2:43 pm

аагийд

бөмбөггүй тоглолт гэдгийг заавал уншаад байх хэрэг юу байна... угаасаа сагс хөлбөмбөг гээд багийн спорт дээр байнга хэрэглэгддэг л үг ш дээ... ерөнхийдөө бол байрлалаа зөв эзлэх өөртөө чөлөө зай гаргах аль эсвэл өөр дээрээ айлын хамгаалагчидийг татаж бусдадаа боломж олгох гэх мэт...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby mick » Wed Apr 25, 2007 3:24 pm

Тэр эксперт нь тэгээд хэн юм бол? Паяас маяас юм биш биздээ?
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Gooner » Wed Apr 25, 2007 3:32 pm

el payaso wrote:аагийд
ерөнхийдөө бол байрлалаа зөв эзлэх өөртөө чөлөө зай гаргах аль эсвэл өөр дээрээ айлын хамгаалагчидийг татаж бусдадаа боломж олгох гэх мэт...

Бидний багад тоглодог байсан дүүгий даагий, эсвэл нөгөө нуугдаж тоглох, бүүр эсвэл чоно туулай, нөгөө будаг мудаг болж тоглодог тоглоомтой л төстөй юм байна. Тийм үү. :mrgreen:


el payaso wrote:айлын хамгаалагчидийг татаж бусдадаа боломж олгох гэх мэт

Нааш ирээ гээд дууддаг юмуу. Эсвэл тэгээд л талбайн төвөөр л анхаарлыг нь татаад гүйгээд байх хэрэг үү. Хэхэ.
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Lampard » Wed Apr 25, 2007 3:42 pm

yoooh hetsu yumaa end hereldeh yostoi yum shig l :sad:
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby mick » Wed Apr 25, 2007 3:47 pm

За жаахан мэдээнүүд:

Image
Виллаг 45 сая фунтээр авах санал тавихаар боллоо гэжээ.

Манай хуучин гар Тиагу Лионоос явмаар байна, том клубт тогломоор байна гэжээ. Итали хавь руу юмуу даа...

Байерн энэ зун Роббэнийг авна гэжээ.

Өнөө орой Карвалю тоглохнээ...

Улааны Алонсо манай фэнүүдийг дуугүй гэж гоочилжээ...Өнөөдөр орилж өгнөө. :mrgreen:

Креспо үлдмээр байна л гэж аварга болсныхоо дараа...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Mojul » Wed Apr 25, 2007 6:11 pm

rednasca wrote:уншлаа.....бид нар ингэж өөрөөр ойлгоод байна уу?
**н** гэх юм харагдсангүй......үнэхээр л бидний байдал тэднийхээс хамаагүй хүнд байгаа.....гэхдээ нөгөө талаар ойлгомжтой юмыг хэтэрхий нуршсан санагдчихлаа....зүгээр л ливерпүүл ганцхан тэмцээнд бүхнээ зориулаад сайхан юм гэхэд л хангалттай ш дээ....:RD


тэгээд энэ зовлон чинь хэнд хамаатай юм бэ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby rednasca » Wed Apr 25, 2007 6:30 pm

бид нарт хамаатай.....:smile:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby UNIVERSE » Wed Apr 25, 2007 6:44 pm

Наска санаа зовсны хэрэггүй, бид хожно. Манайх дийлнэ. Бид гэмтэлтэй, шартай л биз. тэглээ гээд яагаад муу байх ёстой гэж. Хожих ёстой, хожиж байж л аварга болно... Морино болон багынхан маань багтаа, фэнүүддээ, бидэнд, өөрсөддөө зориулж бэлэг бэлдсэн нь мэдээж, тэрийгээ барьж чадна гэж найдаж байна.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby .boldoo. » Wed Apr 25, 2007 6:55 pm

Моурино ч гаж гаж юм ярьдгийг эс тооцвол мундаг дасгалжуулагч шүү.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby spain man » Wed Apr 25, 2007 7:21 pm

Угаасааа суутнууд, Эсвэл мэдрэл муутнууд гаж байдаг ш д. . энэ хоёрын аль нь вэ гэж санал хураагаад ч хэрэггуй тийм биз дээ
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Breathe! » Wed Apr 25, 2007 7:38 pm

гаж биш тэнэгшд.. Жоги Моги чинь
Last edited by Breathe! on Wed Apr 25, 2007 8:01 pm, edited 1 time in total.
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Жавхлан » Wed Apr 25, 2007 7:45 pm

Image

[font=Times New Roman]Дэлхийд хєл бємбєгийн дасгалжуулагч хэд байдгийг мэдэхгvй юм. Гэхдээ одоо дэлхийд хамгийн алдартай дасгалжуулагч гэвэл эргэлзэх юмгvй Жозе Моуриньог нэрлэнэ. Биеэ авж явах байдал, хэл яриа гээд Жозе шиг онцлог дасгалжуулагч байхгvй билээ. Энэхvv дасгалжуулагчийг хувь заяаны тэнгэр олон удаа ивээн тэтгэж байсан.

- Хэсгийн тоглолтын vед танайхан Барсаг хасагдуулах гэж их хичээсэн гэж ярьцгаадаг. Vнэхээр тэгэж бодож байсан юм уу?
- Яах юм. Тэртэй тэргvй бид Барсагаас хvчтэй гэдгээ харуулсан. Айх юм байхгvй.

- Урьд нь та Челсигийн хувьд хамгийн том зорилго бол Премьер-лигэд тvрvvлэх гэж ярьж байсан. Хоёр тvрvvлсэний дараа бодол тань єєрчлєгдсєн vv?
- Vгvй шvv. Европын цомын тэмцээнд тохиолдолоор хожих баг гардаг. Жишээ нь 2004/05 онд бид дотоодын тэмцээнд таарах болгондоо хожиж байсан "Ливерпуль"-д алдаатай тооцсон бємбєгнєєс болж ялагдсан. Єнгєрсєн жил ч Барсагаас илvv байсан мєртлєє шvvгчийн алдаанаас болж хожигдсон. Дель Орнод улаан карт єгєх шаардлага байгаагvй. Тэгвэл улсын аварга гэдэг 38 тоглолт байдаг урт марафон тул vнэхээр хvчтэй баг л тvрvvлж чадна.

- Энэ жилийн Английн аваргийн талаар таамаглал дэвшvvлбэл?
- "Челси" тvрvvлж, хоёрт "Манчестер Юнайтед", гуравт - "Ливерпуль" (Раф Бенитесийн чадалд итгэж байна), дєрєвт - "Арсенал". Удаахь байрнууд сонирхол татахгvй байна. Улирал эхлэхэд Тоттенхэм гайгvй тоглож, топ-4 тэй єрсєлдєж магад гэж бодож байлаа.

- "Челси" улирлын эхэнд нэг л итгэлгvй тоглож байсан. Бэлтгэл дутсан уу?
- Дэлхийн аваргаас болоод бэлтгэл багассан нь vнэн. Манай багаас 15 тоглогч оролцсон шvv дээ. Гэхдээ бид ямар нэгэн алдаа гаргасан гэж бодохгvй байна. Муу тоголж байсан ч гэж бодоогvй. Харин Манчестер маш сайн тоголж байсан гэвэл єєр хэрэг. Гэхдээ би тоглогчиддоо итгэж байна.Одоогийн Челси Премьер-лигийн хамгийн агуу баг болж чадна гэж би итгэдэг. Яагаад болохгvй гэж. Бид улиралд авах онооны дээд амжилт тогтоосон. Одоо бид тоглолтоо улам сайжруулах тал дээр ажиллаж байна.

- Хэрэв энэ жил Аваргуудын лигэд тvрvvлж чадвал таны хувьд Челсид тавих зорилго байхгvй болох мэт санагдах юм.
- Зорилго байлгvй яахав. Алекс Фергюсонг хар л даа. Тэр Манчестэртэй авж болох бvх л цомыг авсан мєртлєє одоо ч дахин дахин цом авахыг хvсэж байна. Би ч гэсэн дахиад олон ялалт байгуулахыг хvсэж байна. Фергюсоныг даваж гарах сан гэж боддог. Нэг удаа Английн супер цомын шигшээ тоглолтын ємнє Арсен Венгер: "Би 4 удаа энэ цомыг авж байлаа. Тийм болохоор єнєєдєр тоглолт яаж ч дууссан надад хамаа алга гэж хэлэхийг сонссон юм. Би ажилд яаж тэгэж хандаж болохыг ойлгохгvй байна. Би Англид 5 дараалан тvрvvлэх, хоёр дахь Лигийн цомоо, хоёр дахь супер цомоо, анхны Английн цомоо авахыг хvсэж байна. Мєн хоёр дахь аваргийн лигийн цомоо энэ удаад Челситэй хvртэхийг мєрєєдєж байна. Харин хоёр дахь УЕФА гийн цом авахгvй ч байсан яахав.

Шевагийн тухай асуултуудаас залхаж байна

-Премьер-лигэд ялах улам хэцvv болж байна гэж боддог уу?
- Тиймээ, таны зєв. Одоо багууд манайхтай тоглохдоо бvрэн бvрэлдхvvнээрээ л хамгаалдаг болж. Гоол хийхийг бодохгvй хамгаалаад л байдаг багийг vзэн яддаг. Хамгаалаад байна гэдэг хєл бємбєгийн хамгийн амархан зvйл. Харин тийм багтай тоглоно гэдэг хамгийн хэцvv.

- "Челси"-г ч хэт хамгаалж тоголж байна гэж шvvмжилдэг байсан.....
- Челсиг хамгаалж тоглодог гэх нь хамгийн **н** юм. Зарим vед хамаг цоожоо тvгжих хэрэг мэдээж гардаг. Жишээ нь бид 1-0 хожиж байлаа гэж бодьё. Єрсєлдєгч баг биднээс илvv тоголж байвал хамгаалах нь мэдээж. Иймэрхvv юм бол байх. Тэглээ гээд Челси хамгаалж тоглодог, тоглолтыг алж байна гэж ярих эрх хэнд ч байхгvй. Бид тоглолтын ихэнх хэсгийг удирдаж давамгайлдагийг та анзаарсан байх. Єнгєрсєн жил Челси Дидье Дрогба эсвэл Креспо гэсэн ганц довтлогчтой тоголж, тэднийг хоёр жигvvрээс Роббен Дафф нар зарим vед Коул дэмждэг байсан. Манай 16-д орохоос нь ємнє прессинг хийж бємбєг булааж аваад л хурдан хєлтнvvдээ гvйлгэдэг байсан. Хурдан сєрєг довтолгоо хийх нь манай гол хєзєр болж байсан бол одоо бид айлын талбай дээр тоголж байсан ч хамаагvй бємбєг барин давамгайлах бодлоготой тоголж байгаа. "Манчестер Юнайтед" тэй хийсэн сvvлийн тоглолтод манай залуус тэднийг "Олд Траффорд" –д нь єєрсдийн хєгжим доор бvжиглvvлсэн шvv дээ. Ялангуяа хоёр дугаар vед манайх хамаагvй илvv байсан. Мэдээж хэрэг хамгаалж тоглох vе гарна, хамгаалахгvй гээд яах ч юм билээ. Гэхдээ дахиад хэлэхэд бид хамгаалах тактик барьдаг баг биш.


- Бvрэн тєгс болсон байсан 4-3-3 системээ 4-4-2 болгож єєрчлєсєн нь буруу алхам болсон гэж мэргэжилтнvvд ярьдаг. Шевченко, Баллак гэсэн шинэ одуудад байр олж єгєх гэж ийм алхам хийсэн гэдэг vнэн vv?
- Хєл бємбєг ойлгодоггvй хvн л тэгэж ярьна. Ямар ч баг хєгжиж урагшлах ёстой. Миний бодлоор шинэ систем илvv дэвшилтэт, vр дvнтэй. Дээр хэлсэн ёсоор 4-3-3 бол сєрєг довтолгоо хийхэд тохирсон тактик. Сvvлийн vед єрсєлдєгч нар маань талбайгаасаа ч гарахгvй хамгаалдаг болсон тул тэдний хамгаалалтыг сэтлэхэд улам хэцvv болж байна. Тэгээд ч бид хvсвэл тоглолтын аль ч хэсэгт хуучин системдээ шилжин орж чадна. Миний нэг нууц зэвсэг гэсэн vг. Сvvлийн тоглолтуудад та ажигласан байх.

- Шевченко Премьер-лигэд яагаад дасахгvй байна гээд асуугаад байхаар та залхаж байна уу?
- Маш их залхаж байна. Мэдээж алдартай тоглогчид хvмvvс анхаарал хандуулах нь ойлгомжтой хэрэг. Шева шиг том мастер арван бємбєг ч оруулж чадаагvй байна, тэгээд яагаад тvvнийг талбайд гаргаад байна вэ гэцгээж байгаа. Тэгээд л тэд Абрамович заавал тоглуул гэсэн vvрэг єгж гэсэн vлгэр зохиогоод эхэлсэн хэрэг. Ёстой хоосон яриа.

- Vvрэг єгєхгvй ч гэсэн чимээгvй дарамт vзvvлж байж болох уу? Абрамович Шевченког шvтдэг гэдгийг та сайн мэднэ шvv дээ.
- Vгvй дээ. Абрамович ухаантай хvн. Хэдэн жил хамт ажилласных би тvvний занг муугvй мэддэг болсон. Тэр хэзээ ч дасгалжуулагчид єєрийн бодлоо тулгахгvй. Нуулгvй хэлэхэд Роман хєл бємбєгийн талаар сайн мэдэхгvй (сvvлийн хоёр жил сайжирч байгаа ч). Тийм болохоор тэр дасгалжуулагчдаа итгэх ёстой. Vгvй бол тvvнд гэрээгээ цуцалсаны тєлбєр надад єгєх чадал ямар байхгvй гэх биш дээ.

Лампард тасархай

- 2006 онд та багийхаа халдашгvй найман тоглогчийг нэрлэсэн. Энэ тоглогчдын нэрсэд єєрчлєлт орсон уу?
- Ороогvй. Клод Макелеле, Фрэнк Лампард, Михаэль Баллак, Жон Терри, Рикарду Карвалью, Эшли Коул, Дидье Дрогба, Майкл Эссьен нар халдашгvй хэвээр. Дээр нь гэмтээд байгаа Петер Чех. Эргээд ирэхээрээ тэр автоматаар энэ хэсэгт орох болно.

- Vндсэн хаалгачийн гэмтэл багийн vзvvлэлтэд нєлєєлсєн vv?
- Мэдээж. Чех миний хамгийн чухал тоглогчийн нэг. Vнэнээ хэлбэл би талбайн таван тоглогчоор ганц тvvнийг солиход бэлэн.

- Баллак Шеваг бодвол хурдан багтаа даслаа.
- Тиймээ. Андрей шиг авьяаслаг тоглогч ч туулдаг бэрхшээлийг хурдан даваж гарсан. Одоо бол багийн тоглолтод ч даслаа. Гэвч довтлогчийн байрлал хєл бємбєгт хамгийн хэцvv гэдгийг мартаж болохгvй. Челсид мэдээж Милан шиг багаараа Шевад дамжуулж тоглохгvй. Миний бодлоор довтлогч гэдэг зєвхєн гоол оруулдаг ажил хийх ёсгvй. Маш єргєн хvрээнд тоглох ёстой. Тийм болохоор миний удирдаж байсан багуудад ганц лидер бомбардир хэзээ ч байгаагvй.

- Дрогба лидер бомбардир биш гэж vv?
- Тvvнийг сайн тоголж байгаад би баяртай байгаа. Гэхдээ нєгєє талаас багийн vзvvлэлт Дрогбагийн тоглолтоос шалтгаалж байгаа нь санаанд таарахгvй байна. Нэг хvн 30 гоол оруулж бусад нь дамжуулсанаас гурван хvн арав арван бємбєг хийвэл би илvv баярлах болно.

- Та одоо болтол Лампардыг дэлхийн шилдэг хєл бємбєгч гэж vзсэн хэвээр байгаа юу?
- Лампардад єрсєлдєгч байгаа гэж vv? Тэр хамгаалж ч чадна, дамжуулж ч чадна, гоол ч хийдэг. Нэг vгээр бvхнийг чадна. Амиа хичээдэггvй, тогтвортой тоглодог. Лампард бол дэлхийн хамгийн олон талт тоглогч. Заримдаа тvvнийг хаалганд зогсоосон ч чадах юм шиг санагддаг.

- Тэгвэл таны бодлоор бvх vеийн шилдэг хєл бємбєгч хэн бэ?
- 1996 оны Рональдо. Би Марадона, Эйсебио, Зидан, Гуллит гээд л олон алдартны тоглолтыг vзсэн. Гэхдээ тэдний хэн нь ч 1996 онд Рональдогийн vзvvлж байсан гайхамшигт тоглолтыг давтаж чадахгvй. Би тэр vед Барсад Бобби Робсоны туслах хийж байсан болохоор єдєр бvр энэ вундеркиндийн тоглолтыг vзэх завшаантай байлаа.

"Моуриньогийн Библи"

- "Челси"-д ирээд та хамгийн тvрvvнд тоглогчдод тусгай ном тараасан гэсэн. Английн хэвлэл дараа нь тэр номыг Моуриньогийн Библи гэж нэрлэсэн байсан.
- Тиймээ энэ номыг миний ажиллаж байсан багуудын бvх хєл бємбєгч уншиж судалсан. "Бенфика" –д орохоос ємнє 2000 онд завтай байхдаа би єєрийн тактикийн vзэл бодол, сэтгэл санааны бэлтгэл болон заах арга барилаа компьюторт оруулсан юм. Уншихад жирийн боловч мэргэжлийн хєл бємбєгчдєд тун хэрэгтэй зvйл.

- Таны Библийн эхний хуудаст юу гэж бичсэн байдаг вэ?
- Багийн ашиг сонирхол хэзээд хувийн сонирхолоос дээгvvр.

- Та багийхаа бэлтгэл хийх арга барил, сэтгэл зvйн тал дээр голчилж анхаарж байна гэж ойлгож болох уу?
- Болно. Орчин vед энэ хамгийн чухал. Шинэ агуу тактик, систем зохиодог vе єнгєрсєн. Тэгвэл бэлтгэх, заах арга барил дээр шинэ соргог юм нээж болно. Гэхдээ би онолоор голчилдог хvн биш, би бол ясандаа тултал практикийн хvн.

- Урьд нь онолд их анхаардаг байж гэсэн бодол тєрлєє.
- Байсан, цагтаа хєл бємбєгийн ашигтай гэсэн бvх зохиолыг судалдаг байлаа. Би бvр багаасаа дасгалжуулагч болохоор бэлтгэж эхэлсэн. Жишээ нь алдарт Onze Mondial ийг эх хэл дээр нь уншихын тулд л франц хэл сурж байлаа. Португалд энэ сэтгvvлийн захиалга байхгvй байсан тул тэр vед шигшээ багийн хаалгач байсан аав маань редакцийхантай яриад шуудангаар шууд авдаг болсон. Onze Mondial ийг уншдаг Португалийн цорын ганц хvvхэд ч байсан байж магадгvй. Португал хэл дээр гардаг хєл бємбєгийн бvх хэвлэлийг эхнээс нь дуустал уншдаг байж билээ. Сvvлдээ англи, испани, италиар уншдаг болж эхэлсэн. Зєвхєн сайн дасгалжуулагч болох тєдийгvй, хойч vедээ чанартай хэрэгтэй юм vлдээх сэн гэж мєрєєддєг байлаа. Ринус Михелс, Валерий Лобановский, Бел Гуттман , Жованни Трапаттони нартай эн зэрэгцэх онолч болж чадахгvй байж болох ч хойч vе маань миний судалгаа, арга зvйг урт удаан хугацааны турш ашиглах болно гэж найддаг. Жишээ нь улирлын ємнєх бэлтгэлийг єндєр ачаалалтай хийж болохгvй гэдэг байсан. Тэгвэл би дандаа тэгэж хийдэг, тэрнийхээ ч илvv талыг баталж чадсан.

- Та дасгалжуулагчийн ажил удаан хийхгvй гэж хэлж байсан. Эрvvл мэндээ бодоод тэр vv?
- Vгvй, хєл бємбєгєєс болоод зовоод байгаа юм байхгvй. Би хєл бємбєгт дуртай. Би хєл бємбєгєєр амьсгалж, мэдэрж, чухал тоглолтын эгзэгтэй мєчvvдэд кайф авдаг. Харин тоглолтын ємнєх нэг цаг л их хэцvv. Бvрэлдхvvнээ зарлаад, vvргээ єгєєд дууссаны дараа тоглолт эхэлтэл цаг маш удаан єнгєрдєг.

- Жозе Моуриньог жирийн хvнээс єєр, юу ч хийж мэдэх онцгой хvн гэж нэрлэдэг. Єєрєєр хэлбэл vргэлж єєрийхєєрєє л байдаг. Ингэж хэлvvлэхэдээ баярладаг уу?
- Би алдар хvндэд дуртай хvн биш. Vнэхээр заримдаа санаанд орохооргvй юм хийдэг л дээ. Жишээ нь Портотой Аваргуудын лигэд тvрvvлээд медалиа шидсэн, шагнал гардуулах ёслолд оролцоогvй гээд л. Гэхдээ УЕФА гийн цомд тvрvvлээд баярласандаа уйлж байсан.

- Єнгєрсєн улирал аварга болоод таныг Челсигээс явах гэж байна гэсэн яриа гарсан. Vнэхээр гарах гэж байсан юм уу?
- Тиймээ. Сэтгэл санааны хямралтай байсан гэх vv дээ. Би Челсигээс ємнє нэг ч багт удаан ажиллаж vзээгvйг хэлэх vv. Гэхдээ урьдах багуудад надад дэвшиж, шинэ шатанд гарах орон зай байгаагvй бол одоо би дэлхийн хамгийн хvчтэй лигийн шилдэг багийг удирдаж байна. Vvнээс илvv єєр юу хvсэх вэ. Харин Абрамович надад талбайд гарах бvрэлдхvvнийг заагаад эхэлбэл єєр баг хайж эхэлнэ дээ.

- Жозе тоглолт бэлтгэлийн дараа та яаж амардаг вэ?
- Квадроцикл унах дуртай байсан ч багийн даатгалаар хориглогдсон тул теннис тоглох, дугуйт тэшvvрээр гулгах гээд л хvvхдvvдтэйгээ єнгєрєєдєг.

- Кино vздэг vv?
- Vзнээ, гэхдээ ямар кино vзэхийг би биш хvvхдvvд шийддэг. Сvvлийн vед дандаа л Бетмэн гэх мэт хvvхдийн хит кинонууд vзсэн. Дуртай жvжигчин Хопкинс.

- Театр?
- Театрт vзэх юмыг эхнэр шийддэг. Ер нь би тоглогчдоосоо єєр хvн захирахгvй юм шиг байгаа.

- Хєгжим?
- Дуртай альбом маань "Пинк Флойд"-ын Сар. Мєн Брайан Адамс, Фил Коллинз, Стингийг шvтдэг.

- Дуртай хошин шогийн жvжигчин?
- Челсигийн массажчин Били Маккалок. Терригийн найз гэж байгаа. Ямар ч алиалагчаас тэр тусмаа мистер Бинээс ч илvv алиа гар бий.

Матч сэтгvvлээс орчуулсан Сугараа [/font]

olloo.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Wed Apr 25, 2007 7:54 pm

Image

[font=Times New Roman]Английн "Челси" багийн дасгалжуулагч Жозе Моуриньо энэ улирлын Аваргуудын лигт багаа тvрvvлнэ гэдэгт бvрэн итгэлтэй байгаа аж. Тэрээр уржигдар "Sоссег"-т ярилцлага єгснийг товчлон нийтэлж байна.

-Танай баг Аваргуудын лигт тvрvvлэх боломжтой багуудын тоонд орж байгаа. Боломжийг ашиглаж чадах болов уу?
- Мэдээж. Бид энэ тэмцээнд тvрvvлэх гэж л тоглож байгаа.

- Ингэж итгэлтэй хэлэх ямар нэг шалтгаан байгаа болов уу?
- "Челси" бол хvчтэй баг. Манай багт эв нэгдэл, харилцан ойлголцол байна. Бас шилдэг тоглогчид байгаа. Тэгэхээр тvрvvлэх магадлал их байлгvй яахав.

- Шєвгийн дєрєвт "Ливерпуль" багтай тоглоно. Тэд танай багийн хувьд их эвгvй єрсєлдєгч шvv?
- Тэгэлгvй яахав. Би єрсєлдєгчєє хэзээ ч дутуу vнэлж байгаагvй.

- Тэгээд?
- Дутуу vнэлэхгvй гэдэг чинь хожиж чадахгvй гэсэн vг биш. Бид єрсєлдєгчєє хожно, vvнийг хєгжєєн дэмжигчдэдээ амлаж байна.

- "Ливерпуль"-ийн Жеррард, Рийсе нарыг тогтоох хэцvv шvv?
- Тэд vнэхээр сайн тоглодог. Гэхдээ тэднээс сайн тоглогч манай багт бий.

- Роббен, Шевченко нар гэмтэлтэй байгаа гэсэн. Тэд эхний тоглолтод оролцож чадах уу?
- Эмчийн дvгнэлт гараагvй байна. Хэрвээ зєвшєєрвєл талбайд гаргана.

- Дрогба саяхан зvvн мєрєє гэмтээсэн гэсэн. Тvvний гэмтэл ямар байгаа вэ?
- Дрогба талбайд гарна.

- Та тvvнд их итгэл vзvvлдэг. Vvнийг хvмvvс янз бvрээр тайлбарладаг?
- Хэн юу ярих нь надад хамаагvй. Дрогба дэлхийн хамгийн шилдэг довтлогч. Тvvнд итгэснээрээ би хэзээ ч алдаж байгаагvй.

- Харин та Шевченкод итгэдэггvй?
- Итгэдэггvй гэж хэлж болохгvй.

- Тэгвэл та яагаад Шевченког сэлгээнд суулгадаг юм бэ?
- Муу тогловол хэн ч сэлгээнд суух учиртай. Шевченко манай багт ирээд тийм ч сайн тоглоогvй. Харин одоо огт єєр болсон. Тvvнийг vндсэн бvрэлдэхvvнд гаргахад асуудал гарахгvй.

- Шевченкогоос болж таныг Роман Абрамовичтой муудалцсан гэдэг. Одоо байдал ямар байгаа вэ?
- Ер нь vл ойлголцол хаана ч, хэний ч хооронд гардаг. Гагцхvv алдаагаа ухаарах нь асуудлыг шийдэх гарц болж єгдєг. Роман Абрамович хєлбємбєгт сонирхолтойн хувьд багаа их дэмждэг. Тиймдээ ч шилдэг тоглогчдыг худалдаж авахад гар татдаггvй.

- Та хоёр ойлголцсон хэрэг vv?
- Муудалцсан зvйл байхгvй шvv дээ. Vл ойлголцол байсныг нуухгvй ээ.

- Таныг єєр багт очих тухай яриа олон сар vргэлжилсэн. Энэ бvгдэд хэрхэн хандаж байв?
- Янз бvрийн яриа гарсан. Шуугианыг далимдуулж сонинууд багагvй ашиг олсон байх.

- Vнэхээр танд санал тавьж байсан юм уу, эсвэл?
- "Реал", "Ювентус" зэрэг баг надад тодорхой санал тавьж байсан.

- Та тодорхой ярьж болох уу?
- Уучлаарай, энэ нууц хэвээр vлдэг. Би хангалттай мэдээлэл єгсєн гэж бодож байна.

- Та Абрамовичтой ойлголцсон гэлээ. Таныг солих тухай яриа намжсан. Одоо бvх зvйл тодорхой болж байх шиг?
- Би ойлгохгvй байна.

- Та яагаад "Челси"-гээс явахгvй байгаа юм бэ?
- Ер нь явна гэж хэн хэлсэн юм бэ. Миний гэрээ дуусах болоогvй байгаа. "Челси"-г Аваргуудын лигт тvрvvлэх мєчийг би vзэх ёстой. Манай баг ч тvрvvлэх ёстой.

- Хэрвээ нууц биш бол гэрээгээ дууссаны дараа та ямар багийг сонгох вэ?
- Гэрээ дуусаагvй байхад элдэв зvйл ярьж болохгvй.

- Та Португалийн шигшээ багийг дасгалжуулах хvсэлтэй гэж хоёр жилийн ємнє ярьж байсан. Энэ бодлоо єєрчилсєн vv?
- Юу ч гэсэн гэрээний хугацаа дуусаг. Тэр vед зєвшєєрч магадгvй шvv.[/font]

olloo.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Бамбууш » Wed Apr 25, 2007 8:49 pm

- Та одоо болтол Лампардыг дэлхийн шилдэг хєл бємбєгч гэж vзсэн хэвээр байгаа юу?
- Лампардад єрсєлдєгч байгаа гэж vv? Тэр хамгаалж ч чадна, дамжуулж ч чадна, гоол ч хийдэг. Нэг vгээр бvхнийг чадна. Амиа хичээдэггvй, тогтвортой тоглодог. Лампард бол дэлхийн хамгийн олон талт тоглогч. Заримдаа тvvнийг хаалганд зогсоосон ч чадах юм шиг санагддаг.


Энэ их чадвараа vндэснийхээ шигшээд тоглохдоо гаргадаг болоосой Лампард. Шигшээдээ бол мань хvн амиатна азгvйтнэ . Худлаа хий хоосон буудна.
8-)
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Reda » Wed Apr 25, 2007 11:28 pm

Lampard buun idevhnees tsaashgui l sanagddag.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Postby gr_mgl » Thu Apr 26, 2007 1:36 am

idewhines tsashgui gej tegj bj l bolomjudig gargaj ugch bgaz de...unu oroi ch chelsea dusan dustal towtolj togloh bh da...
Glorious... Image
User avatar
gr_mgl
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 220
Joined: Mon Jan 22, 2007 1:29 am
Location: Europe

Postby otgoo99 » Thu Apr 26, 2007 2:11 am

[font=Arial] go go CHELSEA !!! CHELSEA CHAMPION CHELSEA CHAMPION CHELSEA CHAMPION!!!!!!!![/font]

[stream]http://chelsea2.chelseafc.com/yourchelsea/songs/WeAllFollow.wma[/stream]
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Postby Амараа7 » Thu Apr 26, 2007 2:28 am

tanaid chin dandaa tsetserlegiin xvvxdvvd ordiimuu Lampard delxiin shildeg bish mish bumbuggvi toglolt gesen gaixaj bariad iimerxvv jaaluud asuult forumd aaw eejiin xairtai jooxon xvvxdvvd gej bulan neegeed xoorondoo yariltsaj bai
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Postby Lampard » Thu Apr 26, 2007 7:09 am

yamar ch gesen hojiloo ,odoo anfield d hir uzehees l shaltgaalah ni de, muu essein balai drunk driving hiigeed barigdsan ni unen baij l de garaagui baina
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby Man!festo » Thu Apr 26, 2007 8:54 am

Муусайн болщевикуудыг болгож тавилаа. Одоо тэр коммунист нутагт нь дахиад нухнаа.

Өчигдөр шөнө Мэндээрүү мессеж явуулах гэсэн утасны цэнэг дуусцан байсан. Май чи :mrgreen:
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby Тэрри_10 » Thu Apr 26, 2007 9:00 am

Lampard wrote:yamar ch gesen hojiloo ,odoo anfield d hir uzehees l shaltgaalah ni de, muu essein balai drunk driving hiigeed barigdsan ni unen baij l de garaagui baina

Манайх гоал алдаагүй нь сайн хэрэг одоо Анфиелдэд цаг манайд ажиллах болно.
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Postby Gooner » Thu Apr 26, 2007 9:19 am

Энэ удаа Жозе гоё сюрприз бэлдэж. Дараагийн удаа Рафа-н сюпризыг харах байхаа даа. :-D
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Бат-Оргил » Thu Apr 26, 2007 9:36 am

Оройны тоглолт ямар уйтгартай тоглолт болов оо. Бараг үзсэндээ харамсаж байна шүү. Ганц гайгүй тоглосон нь миний бодлоор Дрогба л байлаа.
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron