by Nomer 10 » Fri May 11, 2012 6:02 pm
За ёстой хохь нь гэхээс өөр юу гэхэв дээ. 3 тоглолтоос баригдаад тайтлаа алдах юм гэж зүүдэнд ч орсонгүй. САФ маань аргагүй л нас нь явж байна даа. Чухал тоглолтод дандаа буруу шийдвэр гаргах юм. Би энэ 3 тоглолтыг үзэж чадаагүй. Сититэй хийсэн гарааг харахад үнэн бүтэхгүй гараа бна лээ. Барсад тэр жил Гиггзийг өөх ч биш булчирхай ч биш байрлалд зоогоод өнөөх нь ч аль учраа олохгүй мунгинасаар хожигдлын гол буруутан болсон. Роналдо дараа нь САФ тактикаа буруу хэрэглэсэн гэж байсан нь үнэн үг байсан. 2 жилийн дараа дахиад л Гиггз дээр гол анхаарлаа тавьснаас болоод буруудаж байсан. Ер нь одоо зоримог залуу хүн хэрэгтэй болсон байх аа. Ирэх жилдээ өвөө нэг үзнэ, тэгээд Олэ юмуу Ройг авчирмаар бна. 2 3 жилдээ алдана л биз, тэгж байгаад юм сурна даа. Сити дээр зүгээр л сая Свонсигийн гараагаа гаргахгүй. Бас энэ жил Бэрбаг жийсээр байгаад буруудаж бна даа. Улирлын ийм хүнд үед тэр л хэрэгтэй байсан юм. Тэгэхэд Сити Тэвезийг ашигласаар байгаад аварга болж байна. Одоо айл талбайдаа тэгээд хомоол хамж байгаа багийг бут ниргэх нь тодорхой. Уржнан Челси сүүлийн тоглолт дээрээ Виганыг 8-0-р бут ниргээд манай өчүүхэн горьдлогыг бут цохиж байсан. Энэ удаа бас л иймэрхүү үр дүн гарна биз. Тэгээд ч манайх өөрөө Сандэрландыг талбайд нь барах болов уу даа. Ямар ч баг улирлын сүүлийн тоглолтоор фэнүүддээ бэлэг барьж өндөрлөхийг хүсдэг. Манайх энэ жил гэхдээ ЧЛ-т хасагдсаныг эс тооцвол тааруу сэлгээгээр маш өндөр амжилт үзүүллээ. Байрлал бүрдээ шилдэг 2 тоглогчтой сититэй эцсийн мөч хүртэл алалцана гэдэг нь аргагүй аваргын буйрыг харууллаа даа. Вида байсан бол тэр олон алдсан гоолноос хэдийг нь хаах байсан бол оо, Флэтчер байсан бол төвдөө ингэж олон дээрэлхүүлэхгүй л байсан даа, Скоулз эрт ирсэн бол бас л өөр зураг харагдах байсан байх, Чичо 3 зун дараалан амраагүй нь ядралт үүсгээд үндсэн тоглолтоо энэ жилжингээ гаргаж чадсангүй, Рүүний галзуу формтой явж байгаад шигшээдээ мангартсанаас хойш өнөө айхтар форм нь удаан хугацаанд алга болсон, Бэрба гэдэг хүн ор тас мартагдсан, залуухан шинэ хаалгачтай улирлыг эхлүүлж хэд хэд паакталсан, Валэнси чухам алж хядах үе дээрээ гэмтээд алга болсон... гээд л түлхүүр шалтгаан олон байна даа, даанчиг.
Олон олон шөнө нойргүй хонуулсан нэгэн улирал ингээд дуусваа гэж. Одоо эндээсээ санаа авч зуны наймаандаа юм бодох цаг хэдийнэ болжээ. Тэгэхгүй бол хэдэн жилдээ сити дийлдэхгүй багтай болчихоод байна. Одоо тэгээд тайтл авч байгаа болохоор улам хөөрөөд ирэх улирал ямар ч багийг гаргаахгүй болно доо. Хөгширчихсөн Челсиг үзэхгүй, Арсенал гол хүмүүсээсээ зулгаалгаад дахиад л шинэ залуу хүмүүс авна биз, шаазгайнууд бузгай баг бүрдүүлсэн ч сэлгээ алга, рэдс бол нэг хоёр жилдээ лав бүтэхгүй, харин спөрс сайн сэлгээгээрээ овоо үзэж мэдэх юм. Тэдний хувьд энэ жил туршлага дутсан ч хор нь гарч байгаа, ирэх жил шал өөр тоглох байх, гэхдээ л тэд шаргуу эсэргүүцэл үзүүлэх ч ситиг ирэх жилдээ арай л барахгүй. Ингээд харахаар сититэй ирэх улирал үзэх баг нь дахиад л манайх болж таарна. Энэ байдлаараа манайх барахгүй. Нэг үеэ бодвол манайх төвийн хамгаалагч овоо дээрдсэн. Урдаа сайн сонголттой дээр Чичо зунжингаа амраад ороод ирнэ. Жигүүр болно, тэгэхээр төвийн хагаст л 2 дориун хүн авчихмаар байна. Хазард жигүүрт болохоор манайд хэрэггүй, Кагаваг авна гэвэл схемээ ромбо болгож сольж таараад байгаа. Манайх хэзээнээсээ тэгш 4-4-2-оор үздэг баг. 10 номер нь үеийн үед төвийн довтлогч байсаар ирсэн баг. Өнөөдөр гэртээ өнжиж байхдаа Спортбокс дээр 2003/04 улирлын Фулхамтай хийсэн тоглолтыг үзлээ. Тэр үед тэдэнд Пэмбриж гэдэг гар байсан. Довтолгоог зогсооно, довтолгоог эхлүүлнэ, холоос буудна, фрийкик аймаар цохино. Яг тийм гар олмоор байх юм. Реал тиймэрхүү хүмүүс сайн олох юм аа. Макэлэле, М.Диарра одоо энэ Алонзо гээд л. Манай сул байрлал л энэ болчихоод байна.
Эцэст нь ирэх жил ЧЛ-т дахиад финал хүрээсэй, улмаар тэнд хожоосой гэж хүсч байна. Энэ жил бид арай л эрт баярлачихлаа. Гэхдээ хөлбөмбөг гэдэг ийм л таашгүй эд дээ. Гэхдээ олон сайхан тоглолт дурсамж болон үлдлээ. Тэрэн дунд Лондонгийн 2 акул буюу манай сүүлийн арван хэдэн жилийн хамгийн том өрсөлдөгч 2 багаа нэгийг нь бут ниргэж, нэгийг нь 3-0-оос барьж гайхалтай тоглолтууд харуулсан нь мартахын аргагүй.
Үүнээс хойш сул хэсэгт л орж баймааргүй юм байна. ЧЛ-т бүгд л нүд үзүүрлээд байсан, яг л тэр жилийнх шиг сул хэсгээс дахиад л мултарчихлаа. Бас Аяганы цомд чигээрээ финал гээд л байсан, яагаа ч гүй үсэрчихсэн. Уржнан ЧЛ дээр чигээрээ финал, нөгөө талд бүх томчууд алалцаж байна гэсэн чинь Байернд бүдэрчихсэн. Хүмүүсийн нүдний хор ордог юмуу хаашаа юм. Бас шинэ жилийн тоглолтоо бүтэлтэй хийж баймаар юм байна. Тэр жилийнхээ өнгийг тодорхойлчих юм. Уржнан Лийдст хусуулаад тэр жилээ Челсид харамсалтайгаа тайтлаа алдсан. Энэ жил Блэкбурнд хусуулаад тэр нь явсаар ситид тайтлаа алдаж байна.
За тэгээд зун сайхан еврогоо үзээд тус тусынхаа багаа дэмжээд дараа нь сайхан амарч байгаад ирэх жил дахиад л нойроо хугаслацгаая даа.
Hup Holland Hup