NBA Lounge Mongolia
Хэдий одоохондоо 500 " Like" хүрээгүй байгаа хэдий ч ихэнхи хүмүүсийн хүсэлтээр, мөн лайк дарсан хүмүүсийг хүндэтгэн Леброн Жэймсийн 2011-12 оны улиралын " Үнэ цэнэтэй тоглогч "-ын шагналыг гардаж авахдаа хэлсэн үгийг орчуулан хүргэж байна. Бичлэгийн линк:
http://youtu.be/FQulAsHN2FU ( Өмнө нь оруулсан болно.)
Би энд гарч ирээд үг хэлэх ёстой болохоос өмнө миний олон нийтийн асуудлыг хариуцсан залуу болох Адам надад, тэр хаана байгааг нь би мэдэхгүй байна, надад үргэлж өгдөг байсан шигээ тэмдэглэл бичиж өгсөн. Би түүний тэмдэглэгээг дандаа авч гардаг ч зарим нэгэн шалтгааны улмаас ерөөсөө хэрэглэдэггүй л дээ. Учир нь ийм гоё агшинд би заль хэрэглэж хүмүүсийг хуурахыг хүсэхгүй байна. Би сэтгэлээсээ ярихыг илүүд үздэг л дээ.
Би урт удаан хугацааны турш байгаагүйгээрээ одоо сандарч тэвдэж байна. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч би сандраал байх юм. Маргааш бид Пэйсерсийн эсрэг тоглох болно. Пэйсерсийн эсрэг тоглоно гэхээр миний сэтгэл их хөдөлж байна. Гэхдээ би энэ тал дээр сандрахгүй байна.
Би хаанаас ирсэн тэндээс яриагаа эхлье. Өчигдөр ээжүүдийн өдөр байсан. Тиймээс би сүйт бүсгүйтэйгээ цуг нэг газар суугаад, мөн түүнд бэлэг авч өгсөн л дөө. Тэгээд дараа нь бид манай дүүгийн машинаар гэр лүүгээ буцаж байх зам зуур би дүүтэйгээ MVP-гийн талаар ярилцаж байсан. Удалгүй би үнэ цэнэтэй тоглогчын шагнал хүртэх болсноо твиттэр болон social network вэбсайтуудаас олж мэдсэн. Үүнийг мэдээд би “гайхалтай” гэж түүнд хэлсэн. Харин тэр үүнийг яг мэдэж байсан шиг л байсан.
Миний төрж өссөн газар Охайо-гийн Акронд над шиг эцэггүй Африк-Америк гаралтай хүүхэд амжилтанд хүрэхгүй гэж хүмүүс боддог. Чи амжилтанд хүрэхгүйээ, чи нэг бол гудамжинд хаягдана, нэг бол шоронд л дуусна гэж боддог. Чамд ирээдүйд НБА-гийн тоглогч, НБА-гийн үнэ цэнэтэй тоглогч болж , амжилтанд хүрэх ямар ч боломж байхгүй гэж боддог. 10 ч хүрэхгүй жилийн өмнө би НБА-д тоглоно, НБА-гийн багийн өмсгөл өмсөнө гэж мөрөөддөг байсан ч НБА-гийн үнэ цэнэтэй тоглогчын шагналыг хүртэнэ гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Би одоогийнх шигээ ийм өндөр зэрэглэлийн тоглогч болно гэж мөрөөдөж байсангүй. Гэвч одоо би энийг хүртлээ. Миний хэзээ ч бодож байгаагүй зүйл мань надад тохиож байна. Тийм болхоор миний сэтгэл их хөдөлж байна. Өнөөдөр би энэ шагналыг хүртэж, надад ийм зүйл тохиох болсон нь намайг дэмждэг хүмүүсийн ач гавъяа юм. Миний гэр бүлийнхэн болон намайг жоохон байхад сагсан бөмбөг яаж тоглодогыг, бас ямар хүн байх хэрэгтэйг минь зааж өгсөн миний дасгалжуулагчдын ач. Мөн он оны турш надтай цуг байсан манай 10 жилийн багийнхнаас эхлээд одоогийн мэргэжлийн сагсан бөмбөгийн багийнханы мань ач тус юм. Намайг энэ зэрэгт хүрэхэд маш олон хүн тус болсон. Тэдэнгүйгээр би одоо та нарын өмнө зогсож байхгүй байсан юм. Хэдий энэ хувь хүн тоглогчдод олгодог шагнал хэдий ч, хэдий энэ шагналд ганц миний нэр байгаа ч энэ нь ганц миний шагнал биш юмаа. Сая хэлсэн шиглэн манай гэр бүлийнхэн, миний найзууд болон намайг өдий зэрэгт хүрэхэд тус болсон хүн бүрийн шагнал юм. Та нарын дундаас нэг сэтгүүлч надаас чиний бие чинь өвдөж байна уу гэж асуусан, гэхдээ үгүйээ. Одоо болж буй зүйлсийн талаар бодоод зүгээр л миний сэтгэл хөдөлж байгаа юмаа. Энд зогсоод би 2 хүүгээ харж байна. Би энэ залуусын төлөө өөрийнхөө хийдгээ хийж, үдэш бүр дээд зэргээр тоглохыг хичээх болно. Учир нь би тэднийг сэтгэлийг гонсойлгохыг хүсэхгүй байна.
2-т миний энд байгаа шалтгаан нь манай багийнхны ач гавъяа юм. Хэрэв энэ залуус сүүлийн 2 жилийн турш үдэш бүр сэтгэл зүрхээ зориулаагүй байсан бол би энд ингээд зогсож байхгүй байсан. Энэ залуус бүгдээрээ хамт бэлтгэлээ хийж, хичээл зүтгэл гаргаж байж манай баг амжилтанд хүрнэ. Хувийн амжилт багийн амжилтнаас шалтгаалдаг гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Тиймээс залуусаа та нараас энд гарч ирэн надтай цуг зогсоно уу хэмээн хүсч байна.
Дашрамд хэлэхэд манай багийнхан сайхан хувцаслаж чадна. Энийг бид бүгд л мэднэ. Костьюм өмсөх хэрэгтэй байсан нь анзаарагдаж байна. Гэхдээ тэд сайхан харагдаж байнаа.
Энд байгаа 14 залуу бол надад бүх зүйлийг өгсөн, тиймээс та нартай цуг тоглох энэ боломжийг надад олгосон, үдэш бүр багийнхаа нэг хэсэг байх боломжийг олгосон та нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Майами Хитийн хамт олонд Мики, Пат, Ник болон миний нэг гэр бүл болсон энэ хамт олны бүх гишүүддээ энэ хамт олны нэг хэсэг байх боломжыг олгосонд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн миний ээж, миний гэр бүлийнхэн энд байна. Би та нартаа хичнээн их хайртай, та нарыгаа хичнээн их хүндэлдэг болохыг та нар мань мэдэж байгаа. Олон жилийн турш намайг дэмжиж тусалж байгааг чинь хүндэлдэг шүү. Тиймээс энэ шагнал та нарын минь бас шагнал юм шүү. Мөн хөгжөөн дэмжигчид мань, би хөгжөөн дэмжигчидээ дурьдахгүй өнгөрч чадахгүй. Зөвхөн НБА-д тоглож буй 9 жилийн турш биш, НБА-д орохоос минь ч өмнө хүнд хэцүү цагт болон амжилт дагуулсан бүх үед надтай цуг байсан, намайг дэмжсэн хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Та наргүйгээр ийм завшаан надад тохиохгүй байсан.
Хамгийн сүүлд хэлэхэд, өнгөрсөн жил би " Wheels for education" гэдэг төслийн санаачлага гаргаж, ажлаа эхлүүлсэн. Киа энэ үйл ажиллагаанд оролцох болсныг та бүхэн сонссон байх. Энэ төсөл нь 3-р ангийн хүүхдүүдээс сонгон авч Леброн Жэймсийн гэр бүлийн байгууллагын тусламжтайгаар эдгээр хүүхдүүдийг хүүхэд наснаас эхлэн ахлах сургууль төгстлөө, цаашлаад коллежэд элсэн орох, төгсөх, мөн ажлын карьерээ эхэлтэл нь тусламж үзүүлэх болно. Би гартаа нэг тууз / бугуйвч/ зүүсэн байгаа. Энэ бугуйвч эдгээр эдгээр хүүхдүүд болон миний хооронд тохиролцсон амлалтыг илэрхийлж байгаа юм. Тэд надад хичээл дээрээ багш нарынхаа үгийг сайн сонсоно, гэртээ аав ээжийнхээ үгийг сонсоно, эрүүл чирэг байж, гэрийн даалгавраа хийж, амжилтанд хүрэхийн төлөө бүхнийг хийх болно гэж амлалт өгсөн. Харин үүний хариуд би тэдэнд талбай дээр болон талбайгаас гадна мэргэжлийн тамирчин болон тэдэнд үлгэр дууриалал болж байгаа хүний хувьд тэднийг гонсойлгохгүй гэдгээ амласан. Тиймээс эдгээр хүүхдүүд та нар бол сүүлийн 2 жилд надад урам зориг өгч буй маш том хүч шүү. Хүүхдүүд бол бидний ирээдүй гэдгийг бид бүгд мэднэ. Тиймээс та нартаа бас баярлалаа.
Хэлэх үгээ би үргэлж 2 хүнд баярласан талархсанаа илэрхийлж дуусгадаг. Сүйт бүсгүй Саванна-даа миний нэг хэсэг болж явдагд чинь баярлалаа гэж хэлмээр байна. Энэ тийм амар зүйл биш шүү. Учир нь манай багийнхан бүгд эхнэртэй, сүйт бүсгүйтэй, эсвэл найз охинтой, харин бид гэртээ гэр бүлийнхэнтэйгээ байхаасаа илүүтэйгээр багийнхантайгаа цагийг цуг өнгөрүүлдэг. Тиймээс миний төлөө чиний хийж буй бүх зүйлийг хүндэлж явдагаа хэлээд баярласан талархсанаа илэрхийлье. Талархалаа илэрхийлэх ёстой хүмүүсийн жагсаалтын хамгийн сүүлд байгаа хүн бол мэдээж миний ээж юм. Түүний талаар хүн бүхэн мэдэх байхаа. Гэхдээ дахин дурьдаад өнгөрөхөд тэр намайг 17 настай байхад төрүүлж, ямар ч орлогогүй хэдий ч ганцаараа намайг өсгөж бойжуулсан. Тэр яаж намайг энэ өдрийг хүртэл аз жаргалтай өсгөж, өмсөх гуталтай, ширээн дээр идэх халуун хоолтой байлгаж, өвлийн хүйтэн шөнө гэрээ дулаахан байлгаж чадсан болоо. Энэ бүхнийг тэр яаж ганцаараа чадсаныг би үнэхээр мэдэхгүй юм. Би одоо хүртэл түүнээс яаж чадсаныг асуумаар байна. Гэхдээ тэр надад хэлэхгүй байх л даа. Та миний урам зориг юм шүү. Би төрж өссөн газар Охайо-гийн Акроны талаар ярихад бүх зүйл миний ээжтэй холбогдоно. Тэр намайг энэ амжилт, өдий зэрэгт хүргэсэн. Тэр надад хэзээ ч чи ингэж чадахгүй, тэгж чадахгүй гэсэн хариулт өгч байгаагүй. Тэр хэзээ ч миний мөрөөдлийг үгүйсгэж байгаагүй. Тэр надад үргэлж итгэж, чи хичээвэл мөрөөдөл чинь биелнэ, бодит байдал болно гэж хэлдэг байсан. Хүүхэд байхад надад миний ард зогсож аливаа нэгэн зүйлийг хийж чадна гэсэн найдлага өгөх хүн л хэрэгтэй байсан. Харин миний ээж тийм байсаан. Тиймээс Глория Жэймс, би таньд хайртай, бас таньд баярлалаа. Миний бага хүү ээжийнхээ өвөрт унтчихсан байна.
Хит багийнхан, бидэнд урьдаа тавьсан маш том зорилго байна. Энэ шагналын хувьд миний сэтгэл их хөдөлж байна. Гэвч энэ миний туйлын хүсэл биш гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Би аварга болохыг хүсч байна. Энэ л надад чухал. Баярлалаа.
/ Beck /