[font=Times New Roman]
Дэлхийд хєл бємбєгийн дасгалжуулагч хэд байдгийг мэдэхгvй юм. Гэхдээ одоо дэлхийд хамгийн алдартай дасгалжуулагч гэвэл эргэлзэх юмгvй Жозе Моуриньог нэрлэнэ. Биеэ авж явах байдал, хэл яриа гээд Жозе шиг онцлог дасгалжуулагч байхгvй билээ. Энэхvv дасгалжуулагчийг хувь заяаны тэнгэр олон удаа ивээн тэтгэж байсан.
- Хэсгийн тоглолтын vед танайхан Барсаг хасагдуулах гэж их хичээсэн гэж ярьцгаадаг. Vнэхээр тэгэж бодож байсан юм уу?
- Яах юм. Тэртэй тэргvй бид Барсагаас хvчтэй гэдгээ харуулсан. Айх юм байхгvй.
- Урьд нь та Челсигийн хувьд хамгийн том зорилго бол Премьер-лигэд тvрvvлэх гэж ярьж байсан. Хоёр тvрvvлсэний дараа бодол тань єєрчлєгдсєн vv?
- Vгvй шvv. Европын цомын тэмцээнд тохиолдолоор хожих баг гардаг. Жишээ нь 2004/05 онд бид дотоодын тэмцээнд таарах болгондоо хожиж байсан "Ливерпуль"-д алдаатай тооцсон бємбєгнєєс болж ялагдсан. Єнгєрсєн жил ч Барсагаас илvv байсан мєртлєє шvvгчийн алдаанаас болж хожигдсон. Дель Орнод улаан карт єгєх шаардлага байгаагvй. Тэгвэл улсын аварга гэдэг 38 тоглолт байдаг урт марафон тул vнэхээр хvчтэй баг л тvрvvлж чадна.
- Энэ жилийн Английн аваргийн талаар таамаглал дэвшvvлбэл?
- "Челси" тvрvvлж, хоёрт "Манчестер Юнайтед", гуравт - "Ливерпуль" (Раф Бенитесийн чадалд итгэж байна), дєрєвт - "Арсенал". Удаахь байрнууд сонирхол татахгvй байна. Улирал эхлэхэд Тоттенхэм гайгvй тоглож, топ-4 тэй єрсєлдєж магад гэж бодож байлаа.
- "Челси" улирлын эхэнд нэг л итгэлгvй тоглож байсан. Бэлтгэл дутсан уу?
- Дэлхийн аваргаас болоод бэлтгэл багассан нь vнэн. Манай багаас 15 тоглогч оролцсон шvv дээ. Гэхдээ бид ямар нэгэн алдаа гаргасан гэж бодохгvй байна. Муу тоголж байсан ч гэж бодоогvй. Харин Манчестер маш сайн тоголж байсан гэвэл єєр хэрэг. Гэхдээ би тоглогчиддоо итгэж байна.Одоогийн Челси Премьер-лигийн хамгийн агуу баг болж чадна гэж би итгэдэг. Яагаад болохгvй гэж. Бид улиралд авах онооны дээд амжилт тогтоосон. Одоо бид тоглолтоо улам сайжруулах тал дээр ажиллаж байна.
- Хэрэв энэ жил Аваргуудын лигэд тvрvvлж чадвал таны хувьд Челсид тавих зорилго байхгvй болох мэт санагдах юм.
- Зорилго байлгvй яахав. Алекс Фергюсонг хар л даа. Тэр Манчестэртэй авж болох бvх л цомыг авсан мєртлєє одоо ч дахин дахин цом авахыг хvсэж байна. Би ч гэсэн дахиад олон ялалт байгуулахыг хvсэж байна. Фергюсоныг даваж гарах сан гэж боддог. Нэг удаа Английн супер цомын шигшээ тоглолтын ємнє Арсен Венгер: "Би 4 удаа энэ цомыг авж байлаа. Тийм болохоор єнєєдєр тоглолт яаж ч дууссан надад хамаа алга гэж хэлэхийг сонссон юм. Би ажилд яаж тэгэж хандаж болохыг ойлгохгvй байна. Би Англид 5 дараалан тvрvvлэх, хоёр дахь Лигийн цомоо, хоёр дахь супер цомоо, анхны Английн цомоо авахыг хvсэж байна. Мєн хоёр дахь аваргийн лигийн цомоо энэ удаад Челситэй хvртэхийг мєрєєдєж байна. Харин хоёр дахь УЕФА гийн цом авахгvй ч байсан яахав.
Шевагийн тухай асуултуудаас залхаж байна
-Премьер-лигэд ялах улам хэцvv болж байна гэж боддог уу?
- Тиймээ, таны зєв. Одоо багууд манайхтай тоглохдоо бvрэн бvрэлдхvvнээрээ л хамгаалдаг болж. Гоол хийхийг бодохгvй хамгаалаад л байдаг багийг vзэн яддаг. Хамгаалаад байна гэдэг хєл бємбєгийн хамгийн амархан зvйл. Харин тийм багтай тоглоно гэдэг хамгийн хэцvv.
- "Челси"-г ч хэт хамгаалж тоголж байна гэж шvvмжилдэг байсан.....
- Челсиг хамгаалж тоглодог гэх нь хамгийн **н** юм. Зарим vед хамаг цоожоо тvгжих хэрэг мэдээж гардаг. Жишээ нь бид 1-0 хожиж байлаа гэж бодьё. Єрсєлдєгч баг биднээс илvv тоголж байвал хамгаалах нь мэдээж. Иймэрхvv юм бол байх. Тэглээ гээд Челси хамгаалж тоглодог, тоглолтыг алж байна гэж ярих эрх хэнд ч байхгvй. Бид тоглолтын ихэнх хэсгийг удирдаж давамгайлдагийг та анзаарсан байх. Єнгєрсєн жил Челси Дидье Дрогба эсвэл Креспо гэсэн ганц довтлогчтой тоголж, тэднийг хоёр жигvvрээс Роббен Дафф нар зарим vед Коул дэмждэг байсан. Манай 16-д орохоос нь ємнє прессинг хийж бємбєг булааж аваад л хурдан хєлтнvvдээ гvйлгэдэг байсан. Хурдан сєрєг довтолгоо хийх нь манай гол хєзєр болж байсан бол одоо бид айлын талбай дээр тоголж байсан ч хамаагvй бємбєг барин давамгайлах бодлоготой тоголж байгаа. "Манчестер Юнайтед" тэй хийсэн сvvлийн тоглолтод манай залуус тэднийг "Олд Траффорд" –д нь єєрсдийн хєгжим доор бvжиглvvлсэн шvv дээ. Ялангуяа хоёр дугаар vед манайх хамаагvй илvv байсан. Мэдээж хэрэг хамгаалж тоглох vе гарна, хамгаалахгvй гээд яах ч юм билээ. Гэхдээ дахиад хэлэхэд бид хамгаалах тактик барьдаг баг биш.
- Бvрэн тєгс болсон байсан 4-3-3 системээ 4-4-2 болгож єєрчлєсєн нь буруу алхам болсон гэж мэргэжилтнvvд ярьдаг. Шевченко, Баллак гэсэн шинэ одуудад байр олж єгєх гэж ийм алхам хийсэн гэдэг vнэн vv?
- Хєл бємбєг ойлгодоггvй хvн л тэгэж ярьна. Ямар ч баг хєгжиж урагшлах ёстой. Миний бодлоор шинэ систем илvv дэвшилтэт, vр дvнтэй. Дээр хэлсэн ёсоор 4-3-3 бол сєрєг довтолгоо хийхэд тохирсон тактик. Сvvлийн vед єрсєлдєгч нар маань талбайгаасаа ч гарахгvй хамгаалдаг болсон тул тэдний хамгаалалтыг сэтлэхэд улам хэцvv болж байна. Тэгээд ч бид хvсвэл тоглолтын аль ч хэсэгт хуучин системдээ шилжин орж чадна. Миний нэг нууц зэвсэг гэсэн vг. Сvvлийн тоглолтуудад та ажигласан байх.
- Шевченко Премьер-лигэд яагаад дасахгvй байна гээд асуугаад байхаар та залхаж байна уу?
- Маш их залхаж байна. Мэдээж алдартай тоглогчид хvмvvс анхаарал хандуулах нь ойлгомжтой хэрэг. Шева шиг том мастер арван бємбєг ч оруулж чадаагvй байна, тэгээд яагаад тvvнийг талбайд гаргаад байна вэ гэцгээж байгаа. Тэгээд л тэд Абрамович заавал тоглуул гэсэн vvрэг єгж гэсэн vлгэр зохиогоод эхэлсэн хэрэг. Ёстой хоосон яриа.
- Vvрэг єгєхгvй ч гэсэн чимээгvй дарамт vзvvлж байж болох уу? Абрамович Шевченког шvтдэг гэдгийг та сайн мэднэ шvv дээ.
- Vгvй дээ. Абрамович ухаантай хvн. Хэдэн жил хамт ажилласных би тvvний занг муугvй мэддэг болсон. Тэр хэзээ ч дасгалжуулагчид єєрийн бодлоо тулгахгvй. Нуулгvй хэлэхэд Роман хєл бємбєгийн талаар сайн мэдэхгvй (сvvлийн хоёр жил сайжирч байгаа ч). Тийм болохоор тэр дасгалжуулагчдаа итгэх ёстой. Vгvй бол тvvнд гэрээгээ цуцалсаны тєлбєр надад єгєх чадал ямар байхгvй гэх биш дээ.
Лампард тасархай
- 2006 онд та багийхаа халдашгvй найман тоглогчийг нэрлэсэн. Энэ тоглогчдын нэрсэд єєрчлєлт орсон уу?
- Ороогvй. Клод Макелеле, Фрэнк Лампард, Михаэль Баллак, Жон Терри, Рикарду Карвалью, Эшли Коул, Дидье Дрогба, Майкл Эссьен нар халдашгvй хэвээр. Дээр нь гэмтээд байгаа Петер Чех. Эргээд ирэхээрээ тэр автоматаар энэ хэсэгт орох болно.
- Vндсэн хаалгачийн гэмтэл багийн vзvvлэлтэд нєлєєлсєн vv?
- Мэдээж. Чех миний хамгийн чухал тоглогчийн нэг. Vнэнээ хэлбэл би талбайн таван тоглогчоор ганц тvvнийг солиход бэлэн.
- Баллак Шеваг бодвол хурдан багтаа даслаа.
- Тиймээ. Андрей шиг авьяаслаг тоглогч ч туулдаг бэрхшээлийг хурдан даваж гарсан. Одоо бол багийн тоглолтод ч даслаа. Гэвч довтлогчийн байрлал хєл бємбєгт хамгийн хэцvv гэдгийг мартаж болохгvй. Челсид мэдээж Милан шиг багаараа Шевад дамжуулж тоглохгvй. Миний бодлоор довтлогч гэдэг зєвхєн гоол оруулдаг ажил хийх ёсгvй. Маш єргєн хvрээнд тоглох ёстой. Тийм болохоор миний удирдаж байсан багуудад ганц лидер бомбардир хэзээ ч байгаагvй.
- Дрогба лидер бомбардир биш гэж vv?
- Тvvнийг сайн тоголж байгаад би баяртай байгаа. Гэхдээ нєгєє талаас багийн vзvvлэлт Дрогбагийн тоглолтоос шалтгаалж байгаа нь санаанд таарахгvй байна. Нэг хvн 30 гоол оруулж бусад нь дамжуулсанаас гурван хvн арав арван бємбєг хийвэл би илvv баярлах болно.
- Та одоо болтол Лампардыг дэлхийн шилдэг хєл бємбєгч гэж vзсэн хэвээр байгаа юу?
- Лампардад єрсєлдєгч байгаа гэж vv? Тэр хамгаалж ч чадна, дамжуулж ч чадна, гоол ч хийдэг. Нэг vгээр бvхнийг чадна. Амиа хичээдэггvй, тогтвортой тоглодог. Лампард бол дэлхийн хамгийн олон талт тоглогч. Заримдаа тvvнийг хаалганд зогсоосон ч чадах юм шиг санагддаг.
- Тэгвэл таны бодлоор бvх vеийн шилдэг хєл бємбєгч хэн бэ?
- 1996 оны Рональдо. Би Марадона, Эйсебио, Зидан, Гуллит гээд л олон алдартны тоглолтыг vзсэн. Гэхдээ тэдний хэн нь ч 1996 онд Рональдогийн vзvvлж байсан гайхамшигт тоглолтыг давтаж чадахгvй. Би тэр vед Барсад Бобби Робсоны туслах хийж байсан болохоор єдєр бvр энэ вундеркиндийн тоглолтыг vзэх завшаантай байлаа.
"Моуриньогийн Библи"
- "Челси"-д ирээд та хамгийн тvрvvнд тоглогчдод тусгай ном тараасан гэсэн. Английн хэвлэл дараа нь тэр номыг Моуриньогийн Библи гэж нэрлэсэн байсан.
- Тиймээ энэ номыг миний ажиллаж байсан багуудын бvх хєл бємбєгч уншиж судалсан. "Бенфика" –д орохоос ємнє 2000 онд завтай байхдаа би єєрийн тактикийн vзэл бодол, сэтгэл санааны бэлтгэл болон заах арга барилаа компьюторт оруулсан юм. Уншихад жирийн боловч мэргэжлийн хєл бємбєгчдєд тун хэрэгтэй зvйл.
- Таны Библийн эхний хуудаст юу гэж бичсэн байдаг вэ?
- Багийн ашиг сонирхол хэзээд хувийн сонирхолоос дээгvvр.
- Та багийхаа бэлтгэл хийх арга барил, сэтгэл зvйн тал дээр голчилж анхаарж байна гэж ойлгож болох уу?
- Болно. Орчин vед энэ хамгийн чухал. Шинэ агуу тактик, систем зохиодог vе єнгєрсєн. Тэгвэл бэлтгэх, заах арга барил дээр шинэ соргог юм нээж болно. Гэхдээ би онолоор голчилдог хvн биш, би бол ясандаа тултал практикийн хvн.
- Урьд нь онолд их анхаардаг байж гэсэн бодол тєрлєє.
- Байсан, цагтаа хєл бємбєгийн ашигтай гэсэн бvх зохиолыг судалдаг байлаа. Би бvр багаасаа дасгалжуулагч болохоор бэлтгэж эхэлсэн. Жишээ нь алдарт Onze Mondial ийг эх хэл дээр нь уншихын тулд л франц хэл сурж байлаа. Португалд энэ сэтгvvлийн захиалга байхгvй байсан тул тэр vед шигшээ багийн хаалгач байсан аав маань редакцийхантай яриад шуудангаар шууд авдаг болсон. Onze Mondial ийг уншдаг Португалийн цорын ганц хvvхэд ч байсан байж магадгvй. Португал хэл дээр гардаг хєл бємбєгийн бvх хэвлэлийг эхнээс нь дуустал уншдаг байж билээ. Сvvлдээ англи, испани, италиар уншдаг болж эхэлсэн. Зєвхєн сайн дасгалжуулагч болох тєдийгvй, хойч vедээ чанартай хэрэгтэй юм vлдээх сэн гэж мєрєєддєг байлаа. Ринус Михелс, Валерий Лобановский, Бел Гуттман , Жованни Трапаттони нартай эн зэрэгцэх онолч болж чадахгvй байж болох ч хойч vе маань миний судалгаа, арга зvйг урт удаан хугацааны турш ашиглах болно гэж найддаг. Жишээ нь улирлын ємнєх бэлтгэлийг єндєр ачаалалтай хийж болохгvй гэдэг байсан. Тэгвэл би дандаа тэгэж хийдэг, тэрнийхээ ч илvv талыг баталж чадсан.
- Та дасгалжуулагчийн ажил удаан хийхгvй гэж хэлж байсан. Эрvvл мэндээ бодоод тэр vv?
- Vгvй, хєл бємбєгєєс болоод зовоод байгаа юм байхгvй. Би хєл бємбєгт дуртай. Би хєл бємбєгєєр амьсгалж, мэдэрж, чухал тоглолтын эгзэгтэй мєчvvдэд кайф авдаг. Харин тоглолтын ємнєх нэг цаг л их хэцvv. Бvрэлдхvvнээ зарлаад, vvргээ єгєєд дууссаны дараа тоглолт эхэлтэл цаг маш удаан єнгєрдєг.
- Жозе Моуриньог жирийн хvнээс єєр, юу ч хийж мэдэх онцгой хvн гэж нэрлэдэг. Єєрєєр хэлбэл vргэлж єєрийхєєрєє л байдаг. Ингэж хэлvvлэхэдээ баярладаг уу?
- Би алдар хvндэд дуртай хvн биш. Vнэхээр заримдаа санаанд орохооргvй юм хийдэг л дээ. Жишээ нь Портотой Аваргуудын лигэд тvрvvлээд медалиа шидсэн, шагнал гардуулах ёслолд оролцоогvй гээд л. Гэхдээ УЕФА гийн цомд тvрvvлээд баярласандаа уйлж байсан.
- Єнгєрсєн улирал аварга болоод таныг Челсигээс явах гэж байна гэсэн яриа гарсан. Vнэхээр гарах гэж байсан юм уу?
- Тиймээ. Сэтгэл санааны хямралтай байсан гэх vv дээ. Би Челсигээс ємнє нэг ч багт удаан ажиллаж vзээгvйг хэлэх vv. Гэхдээ урьдах багуудад надад дэвшиж, шинэ шатанд гарах орон зай байгаагvй бол одоо би дэлхийн хамгийн хvчтэй лигийн шилдэг багийг удирдаж байна. Vvнээс илvv єєр юу хvсэх вэ. Харин Абрамович надад талбайд гарах бvрэлдхvvнийг заагаад эхэлбэл єєр баг хайж эхэлнэ дээ.
- Жозе тоглолт бэлтгэлийн дараа та яаж амардаг вэ?
- Квадроцикл унах дуртай байсан ч багийн даатгалаар хориглогдсон тул теннис тоглох, дугуйт тэшvvрээр гулгах гээд л хvvхдvvдтэйгээ єнгєрєєдєг.
- Кино vздэг vv?
- Vзнээ, гэхдээ ямар кино vзэхийг би биш хvvхдvvд шийддэг. Сvvлийн vед дандаа л Бетмэн гэх мэт хvvхдийн хит кинонууд vзсэн. Дуртай жvжигчин Хопкинс.
- Театр?
- Театрт vзэх юмыг эхнэр шийддэг. Ер нь би тоглогчдоосоо єєр хvн захирахгvй юм шиг байгаа.
- Хєгжим?
- Дуртай альбом маань "Пинк Флойд"-ын Сар. Мєн Брайан Адамс, Фил Коллинз, Стингийг шvтдэг.
- Дуртай хошин шогийн жvжигчин?
- Челсигийн массажчин Били Маккалок. Терригийн найз гэж байгаа. Ямар ч алиалагчаас тэр тусмаа мистер Бинээс ч илvv алиа гар бий.
Матч сэтгvvлээс орчуулсан Сугараа [/font]
olloo.mn