ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Moderator: Сагсан бөмбөг модууд

Д12, Нэш нар ирснээр Коби аваргын бөгжөө 6 болгож чадах уу?

Yes
13
72%
No
3
17%
Maybe
2
11%
 
Total votes : 18

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Cho$In » Sun May 13, 2012 1:42 pm

peace5 wrote:Коби шидэлтээ багасгаад Газол Байнум 2-р тоглоод байвал эднийх хол явна даа...
Одоогоор лигт байгаа төвийн хамгийн хүчирхэг хослолтой баг шүү дээ...

Мэмфисийн 2 баавгайг мартаагүй биз дээ :sup:
GAME TIME
User avatar
Cho$In
 
Posts: 82
Joined: Sat Mar 31, 2012 4:29 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby borts » Sun May 13, 2012 2:03 pm

peace5 wrote:
Norman_Whiteside wrote:
peace5 wrote:Норман багт чин илүүдээд байгаа нөгөө дундаж Газол чинь нэг иймэрхүү ккк...
За ашгүй ашгүй танайх Тандертай арай өөр үзэх байлгүй дээ...

Kkkkk yahav tsaadahad chin uurandaa hed yum helsen uhaarsan bololtoi


Газол чинь НВА-д ч Олон Улсад ч Мегастар гэдэгээ баталчихсан хүн шүү дээ...
Чи л дундаж энэ тэр гээд байгаа болохоос хэхэ

Мундаг шүүдээ Бооостонд шаалгадаг жил КЖ-д элэглүүлээд тэр зунжингаа хүчний бэлтгэл хийгэээд бүүүүр аймар болцышдээ
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Хулганаа » Sun May 13, 2012 2:04 pm

tsaanaaa l neg deer uyeesee l hoish neeh zewuun bag shvv neeh suga bj yg heregtei uyd neeh sain toglool hojchihdog tanai dasgaljuulagch neeree unen muu dasgaljuulagch shig sanagdaad bhiin talbaidaa tuldaa demjigchidiihee uuhain door l hojih shig bolloo
za tgd manaitai bas 7 tsuwral gargaad 7 dohi dree hojigdooroi :ногоон:
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Sun May 13, 2012 2:04 pm

Play-by-Play дээр энэ хэсэгт Газоль алж байна аа :ногоон:

07:19 Bryant Jump Shot: Missed
07:18 Bynum Rebound (Off:7 Def:7)
07:18 Bynum Tip Shot: Missed
07:16 Gasol Rebound (Off:5 Def:6)
07:16 Gasol Rebound (Off:6 Def:6)
07:16 Gasol Tip Shot: Missed
07:16 Gasol Tip Shot: Missed
07:16 Gasol Rebound (Off:7 Def:6)
07:16 Gasol Tip Shot: Missed
07:13 Gasol Rebound (Off:8 Def:6)
07:13 Gasol Tip Shot: Missed
07:12 Gasol Rebound (Off:9 Def:6)
07:12 Gasol Tip Shot: Missed
07:10 Gasol Rebound (Off:10 Def:6)
07:10
[LAL 78-75] Gasol Layup Shot: Made (17 PTS)
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby borts » Sun May 13, 2012 2:07 pm

Таандэр дээр өндөрүүдээрээ л сайн тоглуулаасай алдааны асуудалд эртхэн оруулаад явбал оноогоо хялбар авааад хожиход дөхөм юмдаа
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby АРАВТ » Sun May 13, 2012 2:07 pm

Бүгдээрээ сайн байцгаана уу? Ойрд ажил ихтэй форум орсонгүй. Тоглолтоо бүтэн сууж үзлээ, сандалаасаа ч босч чадсангүй үнэхээр галзуу тоглолт боллоо.
2010 оны сүүлийн финалын тоглолтоос хойш ийм гоё багийнхаа тоглолтыг үзсэнгүй :sad::
Коби харин Төвийн хоёроо тоглуулсан нь үр дүнд хүрлээ нийлээд 39 оноо 35 самбар 8 блок 7 ассист 2 бөмбөг таслалт хийлээ, үнэхээр үр дүнтэй тоглолоо. Өнөөдрийнх шиг Газоль өөрийгөө мотивацжуулаад тогловол манайх хол явнаа, дээрээс Байнум зүтгэвэл доор тоглох баг ховордоо. Байнумын сүүлийн алдаа нь дээр их санаа зовлоо азаар Жавал нь бэртсэнгүй босоод ирлээ. Дэмий юм хийлээ, хоижих нь тодорхой болцон 5 секунд дутуу байхад алдаа хийгээд нөгөөх нь айхтар бэртцэн бол торгуульдаад ОКС-н эсрэг давуу талаа ашиглаж чадахгүй, эсрэгээрээ сул тал болох дөхлөө, азаар гайгүй өнгөрөх шиг боллоо. гэхдээ Плейоффт иймэрхүү алдаа байжил байдаг шт. Денверийн залуучууд үнэхээр мундаг тоглолоо, Жорж Карл сүүлийн 9 жил эхний тойргоосоо мултарч байсан гэв үү яав, тоглолтоо үзээд сайн харсангүй. Дараа жилээс Чандлер, Фернандес эд нар нь ирээд эвгүй баг болохоор байна шүү. Энэ цувралд Галлинари л их муу тоглолоо азаар. Сайн тоглосон бол эвгүйтэхээр байлаа. За ямартай ч Денверт амжилт хүсье, сайхан цуврал боллоо :beer
За тэгээд Энхтайвантай ч юу ярих вээдээ Фишер шиг яг чухал шидэлтүүдийг орууллаа. Оноогоо бариулаад эвгүйтэж байхад өөртөө итгэлтэй 3аас хийгээд тэгээд араас нь Блейк хийсэн тэр үе тоглолтыг эргүүлэхэд чухал нөлөө байлаа гэж...
Блейк өнөөдөр бараг кареерийнхаа хамгийн сайн тоглолтыг хийлээ, хамгаалалтандаа ч дажгүй, шидэлтийн хувьд ярих юм байсангүй, хэрэгтэй тоглолтон дээр цоорсонд их баяртай байна. ОКС дээр Блейк өдөр бүр ингэж сайн шидэхгүй одоо Рамон маань зоригтой оролт хийгээд Вестбрууктэй тулмаар байна, Рамон бас л ухаалаг тогтолт гаргаж байна лээ хурдан довтолгоон дээр хоёр хүн өөр дээрээ аваад Кобид гоё хаясан даа харин ч нэг...
Коби их ядралттай байв уу яав, бага шидэж, багаа дажгүй тоглуулж чадлаа. Өөр дээрээ хоёр хүн аваад цаашаа дамжуулаад л цаана нь илүү дамжуулалт яваад хэд ч сулрав... Тэгээд ч Аффлало Кобиг их сайн хаах юм лай чинь их ядраалаа салахгүй... Мундаг юмаа хамгаалалт... Одоо амарч аваад Сефолошагын эсрэг л тоглоно доо. Сүүлд эхнэр Венесса нь ирцэн Коби охидоо тэврээд тэр хоёрын харьцаа дажгүй л байгаа санагдлаа. Аштай юу даа энэ хэрэгтэй үед сэтгэл санааны хямралгүй тоглоно гэдэг... Саяны тоглолт бас л 2010 оны Бостоны эсрэг финалын 7 дахь тоглолт шиг л санагдаад байлаа. Фишер маань байсан бол яг хэрэгтэй оноо авах байсан даа гэж бодож байтал Блейк хийж чарлуулдаг байна шт :D
За дараагийн зогсоол Оклахома хот...
Литтле рок Фишер ах маань хүлээгээд сууж байгаа хуучин багийнхаа эсрэг халуухан цуврал болно доо. Бас Харден Энхтайван хоёрын дуел... Улиралын сүүлийн мөчид онооны аваргаа алдсан Коби 3 улирал дарааллан онооны аварга, энэ жилийн бүх оддын тоглолтын МВП Дюрантын эсрэг...
Байнум, Газоль - өнөө цагийн самбарын шилдэг хослол гэгдээд байгаа хоёр маань Блок Парти хийгч Газолийн нутагт нэгт Ибака болон хортой, шартай заналт Селтикс байсан Перкинс нарын тулаан болох нь дамжиггүй...
Where Black Mamba Happens..
User avatar
АРАВТ
 
Posts: 70
Joined: Mon May 07, 2012 7:24 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Sun May 13, 2012 2:10 pm

2010 оны Бостонтой хийсэн финалын 7 дахь тоглолтоос хойшхи хамгийн их догдлуулсан тоглолто байлаа. Газоль тэ үед мөн л сайн байж 18 самбар авсан, тэдгээрээс яг тал нь буюу 9 нь довтолгооны самбар байсан бол өнөөдөр 17 самбар авсны 11 нь довтолгооных. Нэмээд Байнум 9 довтолгооны самбар багаараа нийт 24.

Коби 4 дүгээр үед 2хон шидсэн эхнийхийгээ алдсан нь 2 дахиараа хутгаллаа. Денвер гэхдээ үнэхээр мундаг байлаа. Баяр хүргэхээс өөр аргагүй. :-D
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Sun May 13, 2012 2:13 pm

Пау, Блэйк гээд энэ тоглолтоо цувралын 5 дах дээр л гаргацийн гэхэд асуудалгүй хожиж байсан газар байсан дөө... унхиагүй юмнуудаас болж 2 дараалж хуниулсан, эрхбиш нэг иймэрхүү тоглолгүй яахав... :eek:

Гэснээс Дэнвэр-тэй таарсан нь манайд харин ашигтай зүйл болох талтай л юм байна... Окл-н залуус Дэнвэр шиг л хурдан тоглоно, гэхээр саяны цуврал манайд овоо бэлтгэл болчиж байгаам биш үү...

Коби өнөөдөр шууд болон шууд бишээр маш их довтолгоо найруулж, дамжуулалт хаяж, багийн тоглолтыг 1-т тавьж тоглов...мань хүн тэгээд за тэгээд довтлохгүй байж байснаа сүүлд 3-с ганц шидээд л бараг шийдчиж байгаам... агуу тоглогч аргагүй л анги шүү...

Газол тэр нэг айлын самбарт бараг 6 хатгаж байж 1 оруулвуу яав... тэрийг хараад бүр инээд хүрээд... :-o ... нэг дор шууд довтолгооны самбар 6-г авчдаг...

Сүүлд бөмбөг булаацалдаан их болвоо... яг л 10-н жилийн охидуудын тоглолт шиг л бужигнасан юмнууд... :-o ... бүр инээд хүрээд...

Майк Браун нээрээ арай л дасгалжуулагч гэхэд хэцүү хүн юмаа... жаахан болохгүй бол л Коби-г оруулахийн... мань хүн 48 минутын тоглолтонд 45 мин гарантай тоглож байх жишээний... Газол, Байнум, Артэст 3 ч ялгаагүй 40 гаран мин тоглов... тэхэд Дэнвэр-с Лаусон л 42 мин тоглосон байна, 2 тоглогч нь 30+ мин... бусад нь бүгд жигд 20+ мин...
Ерөөсөө тоглогчдын илүү байдлаараа л нэг юм хүчиндэж хожлоо...

За тэгээд эцэст нь Окл-н залуусын амралт нь ихэдчихсэн байгаасай...

peace5 wrote:Байнум... (mannn
Торгуулах вий дээ...


Юу.. Байнум гэж... нээх сүртэй юм байгаагүй шт... зүгээр л энгийн алдаа л байсан... Харин ч тоглолт тодорхой болчоод байхад МкГий үхэх гэж байгаам шиг чичирч байгаад өөрөө гэмтэх гэж байдаг т1 л байхгүй юу... Байнум-с лав сүртэй эвгүй юм хийгээгүй дэг...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Sun May 13, 2012 2:16 pm

Барнаба wrote:
За тэгээд эцэст нь Окл-н залуусын амралт нь ихэдчихсэн байгаасай...
8 хоног дараалж амарсны дараа тоглосон 14 багийн 6 нь хожигдож байсан гэнэ лээ.

АРАВТ wrote:Жорж Карл сүүлийн 9 жил эхний тойргоосоо мултарч байсан гэв үү яав, .

9-ийнхээ 8-т нь. Манайхтай нэг бүсийн аваргын төлөө тоглоогүй юу
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby АРАВТ » Sun May 13, 2012 2:18 pm

Коби үнэхээр агуу тоглогч шүү, ядралттай нээх зүтгэсэнгүй юу яасан, багийн тоглолт гоё хийлээ. ямартай ч эвгүй байсан үед чухал МВП шидэлтээ хийж буцаад багтаа давуу тал үүсгэж, хожлын хатгалтаа хийлээ.
Тоглолтын дараа хувцас солих өрөөний самбар
Image
12 хожил үлдлээ... Урагшаа Лейкерсчүүдээ :gold :gold :gold
Last edited by АРАВТ on Sun May 13, 2012 5:00 pm, edited 1 time in total.
Where Black Mamba Happens..
User avatar
АРАВТ
 
Posts: 70
Joined: Mon May 07, 2012 7:24 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby АРАВТ » Sun May 13, 2012 2:35 pm

Майк Браун ч тэгээд ямар ч гэмээр юм хэлэх үг алга даа... Анхнаасаа л Рик Адельманыг авсан бол бүсээ ч тэргүүлэхийг үгүйсгэхгүй. Миннесота багийг ямар сайн удирдсанийг бид харлаа. Улирлын турш залуу багийг Плейоффт өрсөлдүүлж, сүүлд одууд нь гэмтсэн ч гэсэн сүүлийн хожигдлууд дандаа чанартай сайн хожигдлууд байсан шт. Яагаад түүнтэй гэрээ хийлгүй Браунтай хийчихэвдээ...
Ямартай ч Браун Блейкт өртэй хоцорлоо. Манай хүн ч шидэлтээ олоод дараа, дараагийн тоглолтуудад Фишер ахынхаа өөдөөс бөмбөгдөөд өгөөсэй.
Last edited by АРАВТ on Sun May 13, 2012 5:01 pm, edited 1 time in total.
Where Black Mamba Happens..
User avatar
АРАВТ
 
Posts: 70
Joined: Mon May 07, 2012 7:24 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Sun May 13, 2012 2:48 pm

Lakers vs. Thunder: Round Two

Game 1: Mon., May 14 Lakers/OR/Nuggets at Thunder 8:30PM TNT

Game 2: Wed., May 16 Lakers/OR/Nuggets at Thunder 8:30PM TNT

Game 3: Fri., May 18 Thunder at Lakers/OR/Nuggets TBD ESPN

Game 4: Sat., May 19 Thunder at Lakers/OR/Nuggets TBD TNT

Game 5: Mon., May 21 Lakers/OR/Nuggetsat Thunder TBD TNT

Game 6: Wed., May 23 Thunder at Lakers/OR/Nuggets TBD ESPN

Game 7: Sun., May 27 Lakers/OR/Nuggets at Thunder TBD TNT
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Sun May 13, 2012 2:50 pm

Жеани Басс ер нь дараа жил Зэн багшийг авчирах төлөвтэй шүү.. тэрээр нэг тиймэрхүү ярилцлага өгчээ

Jeanie Buss hints at Phil Jackson returning to coaching next year

Rumors have been swirling for months about Phil Jackson and the Knicks - Jeanie Buss only but added fuel to the fire with some comments on the “Mason and Ireland” show, according to HOOPSWORLD:

Jeanie Buss, who has been dating Jackson since 2001, added credence to the rumors during an interview with “Mason and Ireland” on ESPN 710. She agreed with the hosts when they speculated that Jackson would return to the sideline in the near future.

It seems that Jackson is in good health, too:

“He’s got his energy back,” Buss said. “As a matter of fact, I overheard him making plans to play tennis when he’s back in Montana with one of his friends. He hasn’t played tennis, I don’t think, in 8 years. The knee replacement really is one of those operations that has such a high success rate. It gets people back to riding their bikes or playing golf or playing tennis. It really is a miracle. It’s one of those things that because of Phil’s schedule he wasn’t able to take the time to get the surgery and do the rehab. Now he’s done it, and I do think he has his energy back. Now he’s going to spend his time? I don’t know. I’m happy for him, that he’s out of pain, after watching him suffer for the last few years.”
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby eL cuote » Sun May 13, 2012 3:15 pm

Аваргууд зангарга заажээ.Одоо л жинхэнэ цус гарнадаа.
C.H.E.L.S.E.A
eL cuote
 
Posts: 855
Joined: Sun Jun 19, 2011 2:39 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Sun May 13, 2012 3:16 pm

Image
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby АРАВТ » Sun May 13, 2012 4:23 pm

Плейоффын 2 дугаар шат:
Image
/41-25/ Лейкерс вс Тандер /47-19/ Playoff Round 2 “Blood Battle”
Эхний тойрогтоо Лейкерс үхлийн 7 дахь тоглолтонд Денвер Наггетс багийг хожсоноор өнгөрсөн жилийн аваргуудыг шүүрдсэн Оклахома Тандер багтай тоглохоор болоод байна. Хоёр багийн тоглолт тоглолт бүрд гайхалтай болдог ба энэ бол жирийн нэг улирлын ээлжит тоглолт биш энэ бол ПЛЕЙОФФ. Хожсон нь Бүсийн аваргын төлөө тоглох эрхийг авах хариуцлагатай цуврал эхлэхэд бэлэн болоод байна.
Хоёр баг улиралд 3 тоглоод нэгд нь Лейкерс хожсон бол үлдсэн хоёрт нь Тандер илүүрхсэн. Тандер улиралд илүү тоглосон гэхэд болно гэхдээ энэ бол Плейофф. Улиралд Тандер 47-19 амжилт үзүүлж бүсийн хоёрдугаар байраар плейоффт шалгарсан. Улмаар Даллас Маверикс багийг шүүрдэж хэрхэн хүчтэй байгаагаа харуулж хоёрдугаар шатанд олон хоног амарсны эцэст Лейкерс багтай тоглохоор болоод байна. Хоёр багийн тоглолт ихээхэн ач холбогдолтой “дайн” бүхий цуврал болох нь дамжиггүй юм. Учир нь хоёр баг 2010 оны эхний шатанд таарч тухайн үед /доорх бичлэгээс үзнэ үү/ Пау Газолийн эцсийн хатгалтаар цувралд 4-2оор хожиж улмаар аялалаа үргэлжлүүлж хожсоор НБА-н аварга болсон.
http://www.youtube.com/watch?v=GklQlH1z_KE
Мөн улирлын сүүлийн тоглолтон дээр Метта маань Харден дээр бүдүүлэг алдаа гаргаж лигээс долоон тоглолтын торгууль хүлээж, өнөөдөр Денвертэй хийсэн 7 дахь тоглолтонд итгэмээргүй тоглож хожсоноор Хардены эсрэг тоглохоор болоод байна. Тэр хоёрын өрсөлдөөн хэрхэх бол... Метта бол Денвертэй хийсэн тоглолтын дараа сэтгүүлч та хоёрын дуел дахин гархаар боллоо хэрхэн хүлээж авч байна гэхэд: “Надад сагсан бөмбөг тоглох л чухал байна, энэ бол хоёрдугаар шат, хамгийн сайнаа гаргаж тогломоор байна, өөр асуудал алга”.
Гэхдээ энэ хоёроос илүү Метта маань Дюрантыг хэрхэн хамгаалахаас цувралын хувь заяа ихээхэн нөлөөлөх болно. Дюрантыг ажилгүй болгодог лигийн цөхөөн сайн хамгаалагчдын нэг бол яахын аргагүй Метта. Сүүлийн гурван жилийн онооны аварга Меттагийн эсрэг хэрхэн тоглох бол...
Тандер баг залуу үеийн их гурвалыг цуглуулсан хэмээн экспертүүд үзэж байгаа. Тэр гурав хэрхэн хол явах бол, Маверистээ хийсэн цувралын сайн тоглолтоо үргэлжлүүлэх болов уу? Үнэндээ тэдэнд аварга авахад туршлага дутаж магад, тэрнээс бусад тал дээр тэд үнэхээр авъяаслаг тоглогчидтой. Энэхүү сул талаа нөхөхөөр Фишертэй гэрээ хийсэн. Фишер ч хэргээ гаргаж Маверикстэй хийсэн цувралд сайн тоглож, хэрэгтэй оноо явахгүй ойртсон үед шидэлтүүдээ унагаж байлаа. Плейоффт 8.3 оноо 2 самбар дундчилж байгаа нь нотолгоо болно. Фишер төрөлх багийнхаа эсрэг хэрхэн тоглох бол, Лейкерс багийг дэндүү сайн мэдэхийн хувьд хамгаалалтын хувьд хэрхэн хамгаалах талаар тактик боловсруулахад ихээхэн тус болох нь дамжиггүй юм...
Коби... Надад зургаа дахь аваргын бөгж хэрэгтэй байна гэсээр плейоффыг эхлүүлсэн тэр улирлын төгсгөлд Дюрантад онооны аваргаа алдсан. Одоо бол өөрийгөө жинхэнэ харуулах цаг ХЭН нь ОНООНЫ АВАРГА байв гэдгээ....
Самбар доорхи тулаан... Лейкерсийн хувьд өнөө цагийн төгч хослол буй гэгдээд байгаа. Харин Тандерийн хувьд энэ жилийн шилдэг хамгаалагчдын тоонд зүй ёсоор элсээд байгаа Блок Парти Ман Ибака нутаг нэгт Газолийн эсрэг /Олипт хамтдаа гараанд гарч болох эсхүл Марк Газолийн сэлгээгээр/. Харин Байнумыг будагтай талбайд ноёрхуулахгүй байх үүргийг Перкинс үүрнэ. Түүнийг эзгүйд 2010 оны Финалд Бостонг Лейкерс хожиж аварга авсан. Энэхүү тоглолтонд Перкинс оролцоогүйдээ одоо хүртэл харамсаж явдаг. Тоглосон бол Байнум самбар доор илүүрхэж хожихгүй байсан гэдэг бодол эргэлдсээр л... Хор шартай үзэх биз...
Холбогчийн хувьд Тандер хавь илүү. НБА стар Вестбруук болон ахмад туршлагатай Фишер байна. Харин Лейкерст хамгаалалт муутай, орон гаран Стив Блейк, болон ирээдүй гэгдээд байгаа Рамон Сейшонс нар байна. Вестбруукын хурдтай, тэсрэлттэй оролт болон шидэлтийг хэрхэн хамгаалахаас ихээхэн зүйл шалтгаална. Браун Блейкт итгэл хүлээлгэж тоглолтын эцсийн 5 минутанд талбайд байлгаж байгаа үед Блейк ВестБруукыг хамгаалахад хэцүү. Шийдвэрлэх үед Коби өөрөө хамгаалвал дээр юм шиг...
Сэлгээний тоглолгчид энэ цувралд маш том зүйлийг авчрана. Тандерийн хувьд сэлгээ сайтай баг. Энэ жилийн шилдэг зургаа дахь тоглолч Меттад тохойдуулсан Харден болон Фише, Коллисон, Күүк нар гарна. Эсрэг талаас Блейк, Жордан Хилл, Матт Барнес нар тоглоно. Тандер сэлгээний тоглогчидоор илүү гэхэд болно. Гарааны тоглолчидыг Плейоффт үзүүлсэн статаар авч үзвэл:
Оноо Самбар О.Дам Блок Б.Тас Д.Хувь
Төв Байнум 16,7 12,3 1,4 4 0,2 0,512
Перкинс 3,8 6,3 0,5 0,7 0,2 0,385
Хүчний довтлогч Газоль 12,9 9,1 4,3 2,4 0,7 0,427
Ибака 11 6,8 0,5 3,2 0,5 0,625
Жижиг довтлогч Метта 15 5 2 2 4 0,333
Дюрант 26,5 7,5 3,8 1,7 1 0,455
Хамгаалагч Коби 29,1 4,6 5 0,2 1,1 0,448
Сефолоша 3,3 1,8 1,5 0,5 0,5 0,385
Холбогч Сейшонс 11,7 3,4 4 0 0,5 0,388
Вестбруук 22,3 3,8 4,3 0 2,25 0,453
Сэлгээ Блейк 7,4 2,4 3 0,2 0,8 0,432
Харден 18,3 5,5 4,3 0,25 2,5 0,500
Лейкерс нийт багаараа нэг тоглолтонд дунджаар 42 %-тай довтолж, 3-аас 31 %-тай, торгуулийн шидэлт 71 %-тай, самбар 47,4, 21,4 ассист, 5,8 бөм.тас, 9,4 блок, 12 удаа бөмбөг алдалт, 96,3 оноо дундчилж байна.

Тандер нийт багаараа нэг тоглолтонд дунджаар 46 %-тай довтолж, 3-аас 38 %-тай, торгуулийн шидэлт 84 %-тай, самбар 39,2, 17,5 ассист, 8,7 бөм.тас, 7,2 блок, 12,75 удаа бөмбөг алдалт, 99,8 оноо дундчилж байна.

Миний таамаг: Лейкерс 4 – Тандер 3. Танийхаар цуврал хэрхэх бол?
Хож эсвэл гэртээ харь!!!
Where Black Mamba Happens..
User avatar
АРАВТ
 
Posts: 70
Joined: Mon May 07, 2012 7:24 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby El Payaso » Sun May 13, 2012 4:43 pm

Гоёо мөртлөө инээдтэй тоглолт болов оо ккк... бараг хорин оноогоор хожиж яваад л бариулж байх юм... за ОКС тэй аль болох олон тоглолт гаргаж байж нухуулаарай даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Sun May 13, 2012 4:47 pm

El Payaso wrote:Гоёо мөртлөө инээдтэй тоглолт болов оо ккк... бараг хорин оноогоор хожиж яваад л бариулж байх юм... за ОКС тэй аль болох олон тоглолт гаргаж байж нухуулаарай даа...

өөрсдийгөө хичээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Sun May 13, 2012 5:02 pm

Денвер вс Лэйкерс

Өнөөдрийн тоглолтод Газоль 23 оноо, 17 самбар /нэг дор 5 довтолгооны самбар/, 6 дамжуулалт, Метта эргэн ирснээ зарлаж 15 оноо, Блэйк ПО-ийн карьерийнхаа хамгийн их 19 оноо, Байнум 16 оноо, мөн ПО-ийн карьерийн хамгийн их 18 самбар, Коби 17 оноо, 8 дамжуулалт гээд жинхэнэ багийн тоглолт гаргаж дараагийн шатанд шалгарч чадлаа.

“Бид идэвхитэй байж, будагтай талбайд илүү сайн тоглосон. Хором бүрт өөрсдийн чадахаараа зүтгэл гаргаж самбараа хашиж байлаа. ” Газоль

Тай Лавсон Харрингтон нар тус бүр 24, Аффлало 15 оноо оноо авсан ч багаараа 19 удаа бөмбөгөө алдаж 4 дүгээр үед 27 шидэж 7хоныг нь оновчтой болгосон. Денвер түүхэндээ дөнгөж 3 дахь удаагаа 7 тоглолт гаргаж байгаа бөгөөд сүүлийн 9 улирлын 8-т нь эхний шатнаасаа мултарч байгаа тэдгээр тоглолтуудад өнөөдрийнх шиг сэтгэл хөдөлгөсөн, ана мана үзсэн тоглолт байгаагүй.

“Маргааш эсхүл тэрний дараагийн өдөр уйтгар гуниг арилан алга болно, тэгээд тэднээр бахархах болно. Би хэзээ ч улирлын төгсгөлд хувцас солих өрөөнд залуусаараа бахархаж байгаагүй..... Үнэхээр их биений хүчний тоглолт боллоо. Тэдний биеийн хүч бидний хурдыг арай гэж л яллаа. Бид хожиход хангалттай их шидсэн, гэвч ердөө л самбараас хангалттай их авч чадсангүй.” Жорж Карл.

Метта эргэн ирж холын зайнаас 4 удаа оновчтой шидсэнээс гадна багийнхаа хамгаалалтыг илт хүчирхэгжүүлсэн. Түүний хамгаалалтан дор Миллер, Галло нар 19 шидэж 2хон оруулсан.

“Тэр цаасан дээр тодорч харагдахыг хүсэж тоглоогүй ч үнэхээр гайхалтай байлаа. Тэр бидний төлөө өнөөдөр ер бусын тоглосон” хэмээн Жонсоноор шүүмжлүүлж халагдах аюул нүүрлээд байсан Браун хэлж.

Маш муу 6 дахь тоглолтынхоо дараа Газоль цоо шинэ хүсэл тэмүүлэлтэйгээр эргэн төрж, багийнхаа сэтгэл зүйн лидер байж чадлаа. Кобигийн хувьд онооны лидер болоогүй ч багийн найруулгыг гайхалтай хийж Блэйкийг 6 дахиа алдталаа 5 дараалан 3-аас хийхэд нь тусласан.

Манайх түүхэндээ цувралын 7 дахь тоглолтыг 16 удаа гэртээ хийснээс 15-т нь үүнээс 1969 оны Бостоны эсрэг финалаас хойш 11 дараалан хожлоо. Мөн 2006 онд Санст 7 дахь тоглолтод хожигдсоноос хойш 3 дараалан 7 дахь тоглолтод хожлоо. Тухайн үед 3-1 харьцаатай хожиж яваад хожигдож байсан бөгөөд түүнээс хойш НБА-д ийм тохиолдол гараагүй байна.

Кобигийн хувьд карьертаа 6 удаа 7 дахь тоглолтод оролцсоноос 5-т нь хожлоо.
Манайх энэ жил анх удаа хагас сайны орой гэртээ тоглож байгаа юм байна. 2 удаа хагас сайнд тоглосон нь өдрийн цагаар байж. Өнөөдрийн тоглолтыг урд эгнээнээс Justin Timberlake болон Jessica Biel, Kanye West болон Kim Kardashian, Barry Diller болон Diane Von Furstenberg гэсэн хосуудаас гадна Julie Bowen, Zac Efron and The Game нар үзсэн байна.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby АРАВТ » Sun May 13, 2012 6:33 pm

Лейкерс болон Наггетс багууд хоорондоо ПО-д таарсан тохиолдлууд

Лейкерс болон Наггетс багууд түүхэндээ өнөөдрийн тоглолтыг оролцуулаад 178 удаа тоглож байжээ. Эдгээрээс 150 тоглолтыг улирлын тоглолтонд, харин үлдсэн 28 тоглолтыг ПО-д хийжээ.
Улирлын тоглолт:
Лейкерс 98 удаа, Наггетс 52 удаа тус бүр хожиж байж. Энэ нь Лейкерс улиралд 0,653 хувьд хождог гэсэн стат байна.
Харин ПО-д өнөөдөр 28 дахь тоглолтоо хоорондоо хийж, үүний 21-д Лейкерс хожсон байна. Энэ нь ПО-д таарсныхаа 0,750 хувьд нь хождог гэсэн үг.
Бүх үеийн ПО-д таарсан байдал:
2012 Western Conference 1st Rd L.A. Lakers 4 - 3 Denver Nuggets
2009 Western Conference Finals L.A. Lakers 4 - 2 Denver Nuggets
2008 Western Conference 1st Rd L.A. Lakers 4 - 0 Denver Nuggets
1987 Western Conference 1st Rd L.A. Lakers 3 - 0 Denver Nuggets
1985 Western Conference Finals L.A. Lakers 4 - 1 Denver Nuggets
1979 Western Conference 1st Rd L.A. Lakers 2 - 1 Denver Nuggets

Түүхээс үзвэл Денвер өнөөдөр түүхийн эсрэг тоглосон ба хожсон бол 1-3аас хойш өрсөлдөгчөө хожсон 8 дахь тохиолдол болох байж. Мөн Лейкерсийг түүхэндээ анх удаа ПО-д өвдөг сөхрүүлэх байж. Нэг ёсондоо Лейкэрс 6 – 0 Наггетс.
Where Black Mamba Happens..
User avatar
АРАВТ
 
Posts: 70
Joined: Mon May 07, 2012 7:24 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Mish » Sun May 13, 2012 6:42 pm

угаас л хожих байсан...арай удаачлаа...
Тандер-г одоо яах юм байгаан...Тайвнаа ирсэн бас ч учиртай...
тээд 2 өндөрөө зөв ашиглахад л аваад шидчинэ лд...

Аравт гээд гоё гишүүнтэй болжээ :eek:
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby АРАВТ » Sun May 13, 2012 6:43 pm

Лейкерс болон Тандер багууд хоорондоо ПО-д таарсан тохиолдлууд
Лейкерс болон Тандер багууд түүхэндээ 260 удаа тоглож байжээ. Мэдээж Оклахома хотруу Тандер баг нүүхээсээ өмнө Сиатл хотын Суперсоникс гэдэг нэртэй байсан. Эдгээрээс 224 тоглолтыг улирлын тоглолтонд, харин үлдсэн 36 тоглолтыг ПО-д хийжээ.
Улирлын тоглолт:
Лейкерс 137 удаа, Н Тандер 87 удаа тус бүр хожиж байж. Энэ нь Лейкерс улиралд 0,612 хувьд хождог.
Харин ПО-д өнөөдөр 36 дахь тоглолтоо хоорондоо хийж, үүний 25-д нь Лейкерс хожсон байна. Энэ нь ПО-д таарсныхаа 0,694 хувьд нь хождог гэсэн үг. Мэдээж Тандер болсон үеээс хойш 2010 оны ПО-д таарч Лейкерс 4-2-оор илүүрхсэн.
Бүх үеийн ПО-д таарсан байдал:
2010 Western Conference 1st Rd L.A. Lakers 4 - 2 Oklahoma City Thunder
1998 Western Conference Semis L.A. Lakers 4 - 1 Seattle Supersonics
1995 Western Conference 1st Rd L.A. Lakers 3 - 1 Seattle Supersonics
1989 Western Conference Semis L.A. Lakers 4 - 0 Seattle Supersonics
1987 Western Conference Finals L.A. Lakers 4 - 0 Seattle Supersonics
1980 Western Conference Finals L.A. Lakers 4 - 1 Seattle Supersonics
1979 Western Conference Semis L.A. Lakers 1 - 4 Seattle Supersonics
1978 Western Conference 1st Rd L.A. Lakers 1 - 2 Seattle Supersonics

Түүхээс үзвэл Тандер баг Сиатл хотын баг байхдаа 1978-1979 оны улирлуудад хоёр жил дарааллан ПО-д хожиж байж. Тэрнээс хойш таарсан бүрдээ хожиж 6 дарааллан хожоод байна. Стат манай талд байна даа. Одоогийн байдлаар ПО-д Лейкэрс 6 – 2 Тандер.
Last edited by АРАВТ on Sun May 13, 2012 6:45 pm, edited 1 time in total.
Where Black Mamba Happens..
User avatar
АРАВТ
 
Posts: 70
Joined: Mon May 07, 2012 7:24 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Төрналдо » Sun May 13, 2012 6:45 pm

За метта-г оруулахгаад 7н тоглолт гаргадаг том риск байшүү :ногоон:
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby АРАВТ » Sun May 13, 2012 7:08 pm

Велком бак Метта Ворлд Пийс
Image
Тоглолтын дараа Л.А хотын The Times хэмээх сонинд өгсөн ярилцлагаас:
Сэтгүүлч: “Тоглолтын тухай?”
Метта: “... Би өнөөдөр сайн тоглолтоо гаргахыг л хичээлээ. Формоо алдалгүй хамгаалалт болон довотолгоонд жигд оролцох шаардлагатай байсан. Үүнийгээ ч хийж чадлаа. Бид хожсон.
Сэтгүүлч: “Та бүсийн хагас шигшээд дахин гурван долоо хоногийн өмнө тохойлдсон Хардентай нүүр тулах нь, энэ талаараа”
Метта: “Мэдээж энэ бол тухай үеийн сэтгэл санаанаас гарсан үйлдэл байсан. Надад санаа зовох юм алга. Зүгээр л сагсан бөмбөг тогломоор байна. Хүмүүс юу хүссэн тэрийгээ ярьж болно шүү дээ, гэхдээ энэ нь Оклахома хотод том ярианы сэдэв байгаа гэж сонссон, гэхдээ энэ нь надад нөлөөлөхгүй зүгээр л сайн тоглох хэрэгтэй байна. Тэдний юу гэж бодож байгаа нь миний санааг огт зовоохгүй байна. Харин тэдний хувцас солих өрөөнд Дерек Фишер байгаад л би их санаа зовж байна. Тэр бидний эсрэг яахаа хамгийн сайн мэднэ.”
Метта: “Бү зүгээр л сайн тоглохыг хүсч байна. Анх би Л.А-д ирэхдээ хэрвээ бид аварга болж чадахгүй бол намайг буруутгаарай гэж би хэлсэн. Тэгээд 2010 оны Финалын 7 дахь тоглолт болоход хүн болгон л хэрвээ бил хожихгүй бол чамайг буруутгана шүү гэсэн. Тэгээд л би тэр үдэш өөрийнхөө болон Лейкерсийн хамгийн гайхалтай тоглолтуудын нэгийг хийсэн...” бла бла гээд ганц хоёр юм ярьж...
Where Black Mamba Happens..
User avatar
АРАВТ
 
Posts: 70
Joined: Mon May 07, 2012 7:24 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby AG » Sun May 13, 2012 7:26 pm

Ээ хөөрхий ад үзэгдээд байсан Гасол нь авраа шивдээ
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron