Льюс Хамилтон Төрсөн огноо: 07/01/1985
Баг: Мкларен
Яс үндэс: Англи
Индэр: 45
Оноо: 772
Ялалт: 17
Анхны уралдаан: 2007 оны Австралийн Гранд При
Анхны ялалт: 2007 оны Канадын Гранд При
Сүүлд түрүүлсэн гараа: 2011 оны Абу Дабигын Гранд
Оролцож байсан Гранд При: 94
Дэлхийн аварга: 1 /2008/
Хамгийн бага цагаар түрүүлэх : 1 (x17)
Хамгийн хурдан цаг үзүүлсэн байрлал тогтоох: 1 (x21)
Льюс Хамилтон2008 оны Формула 1-н дэлхийн аварга Льюс Карл Давидсон Хамилтон 1985 оны 1 сарын 7 нд Английн Хертвордширийн Стевенэдж хэмээх жижиг хотод мэндэлжээ.Түүнд Америкийн богино зайд гүйгч тамирчин Карл Льюсийн нэрийг өгчээ.Түүний аав Энтони Хамилтон хүүгээ нисгэгч болоход их нөлөөлжээ. 1995 оны 12- р сард 10 настай байхдаа Хамилтон нэгэн авто спортын шагнал гардуулах үер Мкларены багийн эзэнд “ Сайн байна уу, намайг Льюс Хамилтон гэдэг би танай багт орж уралдмаар байна “ гэж хэлсэн гэдэг. Үүнээс 3 жилийн дараа Мкларен Мерседес-Бенз түүнийг залуу нисгэгч бэлтгэдэг хөтөлбөртөөө оруулжээ. Бритиш Формула Рено, Европын Формула 3 цуврал болон ЖП 2 тэмцээнүүдэд оролцож түрүүлсэнээр тэр мэргэлжилтнүүдийн хараанд өртөх болж 12 жилийн дараа 2007 онд Мкларен багт Формула 1- т дэвшин уралдах болов.Хэдийгээр Вилли Т. Риббс 1986 онд Ф1 д туршин нисгэгч байсан ч Льюс Хамилтон Ф 1-д уралдаж буй анхны өнгөт арьст нисгэгч юм. Мөн тэрээр Indianapolis Motor Speedway уралдаанд түрүүлсэн анхны өнгөт арьст нисгэгч юм.
Льюсийн өвөө 1950- д онд Гренадагаас Англи руу цагаачлан ирж эндээ суурьшжээ. Льюсийн эцэг эх нь түүнийг 2 настай байхад салж, тэр ээжтэйгээ болон хойд эгч Никола , Саманта нартай 12 нас хүртлээ хамт амьдарчээ. 12 нас хүрээд Льюс аав, хойд ээж Саманта болон түүний хүү Николастай хамт амьдрах болов. Хэдийгээр Николас саа өвчтэй ч тэр бууж өгөлгүй 2011 оны эхээр Total Control Racing гэрээ байгуулж 2011 оны Renault Clio Cup –д уралдах болов.
1991 онд Хамилтоны аав радио сонтрол машин авч өгчээ.
Льюс ч тэрүүгээр анхныхаа тэмцээнд оржээ. Дараа жил нь Үндэсний BRCA тэмцээнд оролцон 2-р байрыг эзлэв.Үүний үр дүнд аав нь түүнд анхны Картингийг 6 настай байхад нь Кристмасын баяраар бэлэглэв. Аав нь түүнд сайн уралдаанч болохын тулд сургуульд сурч маш их хөдөлмөрлөх хэрэгтэй гэж захидаг байв. Аав нь ч гэсэн хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөдөг байв. Хааяа бүүр зэрэг 3 ажил хийх үе байлаа. Дараа нь тэрбээр өөрийн компьютерийн компанитай болсноосоо хойш хүүгийнхээ уралдаанд бүхий л цагаа зарцуулах болов.
Хамилтон The John Henry Newman мөн Хертвордширийн Стеневиджийн Католикийн сургуульд суржээ. Тэр уралдаанд их сонирхолтой байсан ч хааяа сургуулийн найз одоогийн Английн хөлбөмбөгийн шигшээ багийн хагас хамгаалагч Эйшли Янгтай хөлбөмбөг тоглодог байжээ. Хэрвээ би Ф1 д уралдаж чадахгүй байсан бол би хөлбөмбөгчин болох байсан гэж нэгэнтээ дурсан ярьж байжээ. Мөн тэрээр Арсенал багийн үнэнч хөгжөөн дэмжигч.Ер нь л Льюс спортод авьяастай нэгэн бөгөөд сургуулийнхаа крекитийн багт тоглодог байжээ. Хожим нь 2011 оны 2-р сард Хамилтон Кеймбриджийн урлаг шинжлэх ухааны сургуульд элсэн оржээ.
2007 оны 9 сард Хамилтон илүү их туршлага хуримтлуулахын тулд Швецарьт нүүж ирж амьдрах болов. Швецарьт Ф1- н нисгэгчид болох дэлхийн аварга Михаел Шумахер, Кими Райкконен , Алонсо нар амьдардаг байна.
Льюс 2007 оны 11 сараас Америкийн охидын Pussy cat dolls хамтлагын хуучин гишүүн дуучин Николь Шейзэнгертэй болзож эхэлсэн ч тэд 2010 оны Туркийн Гранд При- д анх хамтдаа олны нүдэнд харагджээ. 2011 оны 9 сард хоёр тийшээ болсон ч удалгүй эргэн нийлж одоо хэр нь хамтдаа байгаа билээ.
2009 оны 3 сарын 18 нд Хамилтоныг түүний Vodafone McLaren Mercedes уралдааны хувцастайгаар лааны тосон баримлыг нь Мадам Тоссейд бүтээжээ.
КартингХамилтон 1963 онд 8 настайдаа анх картингаар удалдаж эрэлжээ. Анхны тэмцээн болох Rye House Kart Circuit-д түрүүлж гараагаа амжилттай эхлэв. Улмаар Кадет түвшин лүү ахив. Льюс Мартен Хинесийн Zip young Guns гэх Картингийн багт уралддаг байв.Кадет түвшинийхээ Junior Yamaha д 1997 онд дэвшин уралдах болж үнэндээ 1998 онд Рон Деннис түүнтэй холбоо барьсаны дараагаар Английн Super one цувралд 2 удаа түрүүлээд байв. Деннис Хамилтоныг Мкларены нисгэгч бэлтгэх хамруулж байлаа. Хамилтон үргэлжлүүлэн Intercontinental A-д 1999 онд, 2000 онд Формула А, 2001 онд Formula Super A д дэвшин оролцох болов. Формула А болон Formula Super А уралдаанд МВМ багаас оролцож одоогын Формула 1-н Мерседесд урадлдаж байгаа Нико Росберг байв. Түүнийг Их британы нисгэгчдийн клубыхан өсөж буй од хэмээн нэрлэдэг байв.
Формула Рено болон Формула 3Хамилтон 2011 оноос Формула Реногийн өвлийн цувралаас уралдаж эхлэв. Тэрбээр хүснэгтийн 5-рт жагсан өвлийн цувралыг дуусгав.2002 онд Formula Renault UK-д Манор Мото спорттой хамтарч оролцов.Хамилтон нийт 3 гараа, 3 байрлал тогтоох гараанд түрүүлэв. Дараагийн жилдээ ч Манортаа үлдэж нийтдээ 10 ялж 411 оноотойгоор түрүүлсэн бол удаах байранд орсон нисгэгч Алейкс Лойд 2 ялж 377 оноог авсан байна. Цаашлаад Английн Формула 3 уралдаанд дэвшив. Гэвч Льюс тэр улиралдаа тийм ч сайн уралдаж чадаагүй юм. Эхнийхээ л уралдаан дээр багийн хамтрагч Тор Грейвистэй мөргөлдөн эмнэлэгт хүргэгдэв. Удалгүй эдгэрч Ф3 Европын цуврал урадаануудад Манортай хамтран 2004 онд уралдаад уралдсан ч 5- р байрт жагсан уралдаанаа дуусгажээ. Түүнчлэн тэрээр Macau F3 Гранд При-д түрүүлжээ. 2002 оны сүүлээр Силвер Стөүний зам дээр Мкларенийг туршин жолоодов. Хамилтон 2005 оны Европын цуврал тэмцээнүүдээс нийт 20 раундаас 15 д нь ялалт байгуулжээ. Түүгээр ч үл барам Зандвоортод болсон Формула 3 Марлборо Мастерт түрүүлэв. Английг авто спорт сэтгүүлээс гаргасан”2005 оны шилдэг 50 нисгэгчид “ жагсаалтад Льюс 24-р байрамд эрэмбэлэгджээ.