Плейоффын 2 дугаар шат:/41-25/ Лейкерс вс Тандер /47-19/ Playoff Round 2 “Blood Battle”
Эхний тойрогтоо Лейкерс үхлийн 7 дахь тоглолтонд Денвер Наггетс багийг хожсоноор өнгөрсөн жилийн аваргуудыг шүүрдсэн Оклахома Тандер багтай тоглохоор болоод байна. Хоёр багийн тоглолт тоглолт бүрд гайхалтай болдог ба энэ бол жирийн нэг улирлын ээлжит тоглолт биш энэ бол ПЛЕЙОФФ. Хожсон нь Бүсийн аваргын төлөө тоглох эрхийг авах хариуцлагатай цуврал эхлэхэд бэлэн болоод байна.
Хоёр баг улиралд 3 тоглоод нэгд нь Лейкерс хожсон бол үлдсэн хоёрт нь Тандер илүүрхсэн. Тандер улиралд илүү тоглосон гэхэд болно гэхдээ энэ бол Плейофф. Улиралд Тандер 47-19 амжилт үзүүлж бүсийн хоёрдугаар байраар плейоффт шалгарсан. Улмаар Даллас Маверикс багийг шүүрдэж хэрхэн хүчтэй байгаагаа харуулж хоёрдугаар шатанд олон хоног амарсны эцэст Лейкерс багтай тоглохоор болоод байна. Хоёр багийн тоглолт ихээхэн ач холбогдолтой “дайн” бүхий цуврал болох нь дамжиггүй юм. Учир нь хоёр баг 2010 оны эхний шатанд таарч тухайн үед /доорх бичлэгээс үзнэ үү/ Пау Газолийн эцсийн хатгалтаар цувралд 4-2оор хожиж улмаар аялалаа үргэлжлүүлж хожсоор НБА-н аварга болсон.
http://www.youtube.com/watch?v=GklQlH1z_KEМөн улирлын сүүлийн тоглолтон дээр Метта маань Харден дээр бүдүүлэг алдаа гаргаж лигээс долоон тоглолтын торгууль хүлээж, өнөөдөр Денвертэй хийсэн 7 дахь тоглолтонд итгэмээргүй тоглож хожсоноор Хардены эсрэг тоглохоор болоод байна. Тэр хоёрын өрсөлдөөн хэрхэх бол... Метта бол Денвертэй хийсэн тоглолтын дараа сэтгүүлч та хоёрын дуел дахин гархаар боллоо хэрхэн хүлээж авч байна гэхэд: “Надад сагсан бөмбөг тоглох л чухал байна, энэ бол хоёрдугаар шат, хамгийн сайнаа гаргаж тогломоор байна, өөр асуудал алга”.
Гэхдээ энэ хоёроос илүү Метта маань Дюрантыг хэрхэн хамгаалахаас цувралын хувь заяа ихээхэн нөлөөлөх болно. Дюрантыг ажилгүй болгодог лигийн цөхөөн сайн хамгаалагчдын нэг бол яахын аргагүй Метта. Сүүлийн гурван жилийн онооны аварга Меттагийн эсрэг хэрхэн тоглох бол...
Тандер баг залуу үеийн их гурвалыг цуглуулсан хэмээн экспертүүд үзэж байгаа. Тэр гурав хэрхэн хол явах бол, Маверистээ хийсэн цувралын сайн тоглолтоо үргэлжлүүлэх болов уу? Үнэндээ тэдэнд аварга авахад туршлага дутаж магад, тэрнээс бусад тал дээр тэд үнэхээр авъяаслаг тоглогчидтой. Энэхүү сул талаа нөхөхөөр Фишертэй гэрээ хийсэн. Фишер ч хэргээ гаргаж Маверикстэй хийсэн цувралд сайн тоглож, хэрэгтэй оноо явахгүй ойртсон үед шидэлтүүдээ унагаж байлаа. Плейоффт 8.3 оноо 2 самбар дундчилж байгаа нь нотолгоо болно. Фишер төрөлх багийнхаа эсрэг хэрхэн тоглох бол, Лейкерс багийг дэндүү сайн мэдэхийн хувьд хамгаалалтын хувьд хэрхэн хамгаалах талаар тактик боловсруулахад ихээхэн тус болох нь дамжиггүй юм...
Коби... Надад зургаа дахь аваргын бөгж хэрэгтэй байна гэсээр плейоффыг эхлүүлсэн тэр улирлын төгсгөлд Дюрантад онооны аваргаа алдсан. Одоо бол өөрийгөө жинхэнэ харуулах цаг ХЭН нь ОНООНЫ АВАРГА байв гэдгээ....
Самбар доорхи тулаан... Лейкерсийн хувьд өнөө цагийн төгч хослол буй гэгдээд байгаа. Харин Тандерийн хувьд энэ жилийн шилдэг хамгаалагчдын тоонд зүй ёсоор элсээд байгаа Блок Парти Ман Ибака нутаг нэгт Газолийн эсрэг /Олипт хамтдаа гараанд гарч болох эсхүл Марк Газолийн сэлгээгээр/. Харин Байнумыг будагтай талбайд ноёрхуулахгүй байх үүргийг Перкинс үүрнэ. Түүнийг эзгүйд 2010 оны Финалд Бостонг Лейкерс хожиж аварга авсан. Энэхүү тоглолтонд Перкинс оролцоогүйдээ одоо хүртэл харамсаж явдаг. Тоглосон бол Байнум самбар доор илүүрхэж хожихгүй байсан гэдэг бодол эргэлдсээр л... Хор шартай үзэх биз...
Холбогчийн хувьд Тандер хавь илүү. НБА стар Вестбруук болон ахмад туршлагатай Фишер байна. Харин Лейкерст хамгаалалт муутай, орон гаран Стив Блейк, болон ирээдүй гэгдээд байгаа Рамон Сейшонс нар байна. Вестбруукын хурдтай, тэсрэлттэй оролт болон шидэлтийг хэрхэн хамгаалахаас ихээхэн зүйл шалтгаална. Браун Блейкт итгэл хүлээлгэж тоглолтын эцсийн 5 минутанд талбайд байлгаж байгаа үед Блейк ВестБруукыг хамгаалахад хэцүү. Шийдвэрлэх үед Коби өөрөө хамгаалвал дээр юм шиг...
Сэлгээний тоглолгчид энэ цувралд маш том зүйлийг авчрана. Тандерийн хувьд сэлгээ сайтай баг. Энэ жилийн шилдэг зургаа дахь тоглолч Меттад тохойдуулсан Харден болон Фише, Коллисон, Күүк нар гарна. Эсрэг талаас Блейк, Жордан Хилл, Матт Барнес нар тоглоно. Тандер сэлгээний тоглогчидоор илүү гэхэд болно. Гарааны тоглолчидыг Плейоффт үзүүлсэн статаар авч үзвэл:
Оноо Самбар О.Дам Блок Б.Тас Д.Хувь
Төв Байнум 16,7 12,3 1,4 4 0,2 0,512
Перкинс 3,8 6,3 0,5 0,7 0,2 0,385
Хүчний довтлогч Газоль 12,9 9,1 4,3 2,4 0,7 0,427
Ибака 11 6,8 0,5 3,2 0,5 0,625
Жижиг довтлогч Метта 15 5 2 2 4 0,333
Дюрант 26,5 7,5 3,8 1,7 1 0,455
Хамгаалагч Коби 29,1 4,6 5 0,2 1,1 0,448
Сефолоша 3,3 1,8 1,5 0,5 0,5 0,385
Холбогч Сейшонс 11,7 3,4 4 0 0,5 0,388
Вестбруук 22,3 3,8 4,3 0 2,25 0,453
Сэлгээ Блейк 7,4 2,4 3 0,2 0,8 0,432
Харден 18,3 5,5 4,3 0,25 2,5 0,500
Лейкерс нийт багаараа нэг тоглолтонд дунджаар 42 %-тай довтолж, 3-аас 31 %-тай, торгуулийн шидэлт 71 %-тай, самбар 47,4, 21,4 ассист, 5,8 бөм.тас, 9,4 блок, 12 удаа бөмбөг алдалт, 96,3 оноо дундчилж байна.
Тандер нийт багаараа нэг тоглолтонд дунджаар 46 %-тай довтолж, 3-аас 38 %-тай, торгуулийн шидэлт 84 %-тай, самбар 39,2, 17,5 ассист, 8,7 бөм.тас, 7,2 блок, 12,75 удаа бөмбөг алдалт, 99,8 оноо дундчилж байна.
Миний таамаг: Лейкерс 4 – Тандер 3. Танийхаар цуврал хэрхэх бол?
Хож эсвэл гэртээ харь!!!