Marco wrote:Алонсо суудлын мэдрэлийн үрэвсэлтэй болсон гэжийнэ. Энэ нь уралдаанд нөлөөлөнө дөө.
Формула -1-ийн Феррари багийн нисгэгч Фернандо Алонсо өнгөрсөн долоо хоногт өөрийн цахим хуудсандаа нэгэн фенийн асуултанд хариулахдаа 2011 оны эхнээс суудлын мэдрэлийн үрэвсэлтэй болсон талаараа бичжээ. Ялангуяа уралдаанд оролцох үед тэсвэрлэхийн аргагүй өвдөлт өгдөг гэжээ. Тэрээр “ Зарим уралдаанд би халуунтай мөртлөө уралддаг” “ Уралдаж дууссаны дараа миний хүч барагдаж байгааг мэдэрдэг” гэжээ.
Суудлын мэдрэлийн үрэвсэл хэмээх өвчинг өгзөгний мэдрэлийн үрэвсэл, бөөрний хар хуян гэж нэрлэдэг тал бий. Доороос даарах, хүнд зүйл өргөх, нурууны үед цочрол гэмтэл учрах, чийгтэй газар суусан, суугаа байршилтай ажил байнга хийдэг зэрэг шалтгаан нөхцөлөөс ихэвчлэн үүснэ. Өгзөг гуяны ар буюу гадна талыг дагаж доошоо дамжин өвдөх, заримынх нь хөл нуруу минчүүрэн бадайрах, ууц нуруу чилж, чинэрч өвддөг гэсэн шинж тэмдэгүүдтэй байдаг аж.
Өө золиг Алонсо-г уг нь Реноу-д байхаас нь харж эхэлсэн юмсан. Одоо ч тэгээд удаан суухад, байнгын даралт чичиргээнд бол бас л гол авна даа.