Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby Nomer 10 » Tue Apr 24, 2007 10:34 pm

Энхтүвшин гэж хүний бичсэнүүдийг 5 цагаригт уншиж эхэлснээс хойш түүний бичсэн бүхнийг унших хоббитой болчихсон гэх үү дээ. Үнэхээр сайхан бичдэг. Хөгширдөггүй, харьдаггүй Мальдини гэж ямар сайхан хэлсэн байнаа. Европын хөлбөмбөгөөс хол Америкийн спортууд үзэж байгаа болохоор энд гэхдээ бага зэрэг алдаа гаргачихжээ. Эхнийх нь гэвэл Ливерпүүлийн хамгаалалтыг сул гэчиж. Ямар ч дасгалжуулагчийн аазгайг хүргэж байгаа хамгаалалтын эгнээ шүү дээ. МанЮ дээр сүүлийн үед бужигнуулж буй Смитийг дурддаггүй юм аа гэхэд Кэррикийг заавал дурсмаар. Тэр ачааны хүндээс үүрэлцэн гарах гол хүний нэг. Хамгаалалтынхнаас бараг хамгийн гол хүн нь гэж болох Видичийг бичээгүй байна.

Тэрнээс гадна энд нэг юм байх юм. 5 цагариг дээр үед Сольскяр гэдэг байснаа нэг дугаартаа гэнэт Сульшер гэх ёстой байжээ гэж зарлаад тэрнээс хойш дандаа Сульшер гэдэг болсон. Тэрийг дуурайгаад монголчууд Сульшер гээд сурчихсан. Спортын ганц гол хэвлэлээ дагах нь тэдний зөв. Гэхдээ Европын хөлбөмбөгт Сольскяр гэдэг билээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Tue Apr 24, 2007 10:56 pm

Image

Моуриньо ч нээрээ хөгжилтэй гар юм аа, бодохоор инээд хүрээд байх юм. 2 жилийн өмнө Барсатай Челси таарахад шүүгч Фрисктэй эвгүй харьцсаны улмаас Байернтай хийх 2 тоглолтыг өнжиж байсан билээ. Гэтэл 2-ууланд нь мань хүн дунд нь хутгалдаж амжиж. Тэгэхдээ бүр угаалгын хувцасны хайрцаг ашиглаж. Эхний тоглолт Стэмфорд Бридж-д болоход өглөө эртээ гэгч мань хүнийг стадион дундуур алхалж байхыг хүмүүс харсан байна. Тэгж байгаад үзэгдэхгүй болохоор нь тэгсгээд мартацгаажээ. 6 цагийн дараа тоглолт эхлэхэд мань эр гэтэл тоглогчдын хувцас солих өрөөнд жижиг зурагт асаачихсан, инээд нь хүрээд гараа үрээд сууж байсан байна. Сайхан гар яаж тийш шургаж амжив аа гэтэл тэр хайрцган дотор ороод дээрээсээ угаах хувцаснуудаар бүтээлгэжээ. Тэр тоглолт болдог өдөр цаг агаар их сайхан байхад туслах коуч нь өвлийн ноосон хар малгай өмсөөд сууж байсан. Энэ тухайд манай форумын архагууд санаж байгаа байх, бөөн л маргаан болж байсансан. Гол рольд нь Баваригаа өмгөөлж Б, нөгөө талаас С 2 тоглосон санагдаж байна. Мань хүн чихэвчээ далдлах гэж тэрийг өмссөн нь мэдээж. Жирийн үед малгай гээчийг мэддэггүй хүн гэж байсан даа. Ахлахынхаа зааврыг сонсоол тоглогчдоо удирдаж байсан хэрэг. Хувцас солих өрөө тул хагас үед ЖМ тоглогчиддоо өөрийн биеэр заавар өгсөн нь мэдээж. 2-р үед хаалгачдын трейнер нь байн байн 00 гүйгээд байсан, тэр тоолондоо ам цагаан зурвас урагш дамжуулаад байсан нь телевизийн камерт өртөөд байсан. Тоглолтын дараа ЖМ өнөө хайрцагтаа дахиж ороод угаалгын өрөө рүү хүргэгдэж шөнө болохыг хүлээж байгаад шөнө болонгуут сэтгэл хангалуун гэгч нь цэнгэлдэхийг орхижээ.

Хариу тоглолт гэтэл Мюнхенд тун өндөр хяналттай байж. Гэсэн ч мань хүн дахиад л нөгөөх аргаа хэрэглээд, Челсигийн тусгай юмс гээд ороод явчиж. Олимпиа-ийн нэг ажилчны яриагаар Челсигийн кабинаас аварга том дуутай чанга яригч сонсогдоод байсан гэжээ. Мань хүн бачимдсандаа заавраа орилж өгч байсан биз. Романы харгалзагчид уг кабиныг манаж байсан тул хүмүүс зүрхшээж ойртож чадаагүй юм байх. Лондоны 2 ч сонин энэ тухай өнөөдөр мэдээлжээ. Хэдий шар сонингууд гэж үл тоож болох ч халуун байхад ноосон малгайтай сууж байсан, 00 байн байн явсан, цаас дамжуулагдсан, стадионы ажилчны яриа зэрэг нь оргүй хэрэг биш болохыг баталж буй. УЕФА гэхдээ тэр үед хяналтаа явуулсан, одоо чухал тоглолтын өмнө ийм хэрэг босгоод хэрэггүй гэж үзсэн бололтой.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby mick » Wed Apr 25, 2007 1:37 am

Харж л байгаарай манай Челси түрүүлнэ.8-)
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Khosoo » Wed Apr 25, 2007 2:32 am

Тэр Сольшерийн асуудал чинь Японд Тойота каап дээр ирэхэд боссон асуудал юм шиг байналээ. Янз янзаар л хэлээд байх шиг.гэхдээ Сольшер нь зөв байхаа.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nomer 10 » Wed Apr 25, 2007 7:58 am

2006/07 улирлын Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт, Манчестер Юнайтед - Милан

Эхний тоглолт, Олд Траффорд цэнгэлдэх, 75000 үзэгч

Image Image

МанЮ 8 жилийн өмнө түүхэндээ 2 дэх удаагаа Европын аварга болохдоо Италийн 2 багийг нугаслаад финалд Германы Бавариг ялгуусан ялалтаар хожин аваргалж байсан билээ. Милан гэтэл эсрэгээр ЧЛ-ийн түүхэнд МанЮ-тай 3 удаа таарахдаа бүгдэд нь гомдоож байсан. Аль нь эцсийн мөчид туйлын үнэнээр тодрох вэ? Тоглолтыг тоймлогч миний бие чөтгөрүүдийн улаан фэн тул эхнийхэд нь найдан, Мөрөөдлийн театрын тайзан дээр гарахаар бэлдэн зогссон 2 багийн тоглогчдыг бахархсан харцаар харан тоглолт эхлэхийг тэсэн ядан хүлээлээ. Миланыхан түрүүлж байраа эзлээд эсрэг багийнхнаа ирэхийг хүлээн зогсоно. Домогт ахмад Мальдини нь Манчестерийн ахмад Нэвиллыг орлон буй Гиггзийг байрандаа ирж зогсонгуут гар барьж харагдав. Дараа нь өөрөөс нь холгүй орших Рүүнийтэй ч гар барин мэндээ мэдэлцлээ. Рүүний мөн Гаттузотой инээмсэглэн гараа барилцав. Хамгийн сонирхолтой нь хамгийн их анхаарлын төвд байгаа Кака Роналдо 2-ын байдал байлаа, гэвч 2-уулаа ард зогссоноос болоод тэдний аяглал телевизийн камерт өртсөнгүй. Роналдо Какагаас жаахан хойно зогсох Мальдинитэй нэг шугамд жагсжээ. Энэ 2-ын хэн нь илүү талаар сүүлийн үед дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд сүрхий маргаан дэгдээд байгаа билээ. Энэ тоглолт нэгийг хэлнэ бус уу. 2 багийн тоглогчдын царайд хурдхан тоглохсон гэхээс яаран буй сэтгэл хөдлөл нь ажиглагдана. Сталлонегийн Роки киноны аянд тоглогчид Олд Траффордын ногоон зүлгэн дээр хөлөө тавьлаа.

Гарааны бүрэлдэхүүнийг ажиглалаа. Ромаг машинддаг бүрэлдэхүүндээ Сэр Алекс 4 өөрчлөлт хийжээ. Өнгөрөгч вийкэндээр гэмтсэн Риогийн оронд зүүн захаас Хайнцег татан авчирч, түүний байрлалд Эвраг тавьсан бол довтолгооны шугамд байсан Смитийг банзанд суулган, Гиггзийг урагш довтолгооны бүсэд оруулжээ. Түүний байсан газарт Скоулзыг зоож. Хамгаалалт маань аймаар өрөвдөлтэй харагдаж байсан ч одоо яаая гэхэв дээ, байгаа материалаа ашиглаал үзээд байхаас. Анчелотти Бавариг талбайд нь дээрэлхсэн бүтэцдээ харин торгуулиас багтаа эргэн ирсэн Жилардиног Инзагигийн оронд багтаасан нь тэдний цорын ганц өөрчлөлт байв. Ингээд цөс ихтэй, эрч хүчээр дүүрэн, гал халуун Залуу Нас намбалаг буурьтай, хат суусан Туршлагын өөдөөс сөрөн зогссон гайхамшигт тоглолт эхлэх нь тэр ээ.

Санасныг бодвол харьцангуй тайван эхлэл байлаа. Гэрийн эзэд бөмбөгийг илүүтэй эзэмшин урагш дайрах хандлагатай байсан бол зочид жаахан замбараа муутай бужигналдана. Түүнийх нь хариу өөрсдөд нь 5 дэх минутад ирлээ. Скоулз Рүүнийд өндөр пасс хаяхад улайрсан бух мэт галзуу англи цээжин дээрээ аваад цохитол Нэста эцсийн мөчид хөлөө тавьж амжив. Ингээд булан. Гиггз баруун булангаас хаалганы урд руу хаяхад Роналдо ганцаараа үсрээд мөргөчихөв. Ойрхон байсан Зеедорф яаж ч чадсангүй. Ялимгүй сул мөргөлт байсан тул Хайнце гоол болгон гүйцээхээр 2 гараа дээшээ өргөн зүтгэхэд Гаттузо түүнд саад хийхээр хамаг чадлаараа мэрийлээ. Энэ үед булангаас бөмбөг ирэх үед байрлалаа зөв олж чадаагүй байсан Дида бөмбөгийг зайлуулахаар үсрэн гар хүрсэн ч өмнөх 2 тоглогчид шахагдан дөнгөж хуруугаараа л хүрэв. Гэсэн ч тор луу алдчихваа. Эцсийн мөчид түүний гар хүрсэн ч энэ бол цэвэр Роналдогийн гоол байлаа, учир нь Дидад аврах боломж байгаагүй.

Image

Ингээд санамсаргүй гэмээр эхлэл сайхан боллоо. Милан Рома биш ч гэсэн цаашаа орох гоолыг нь хүлээж эхэллээ. Энэ гоолны дараа Милан жаахан сэхээ орж урагш тоглох болов. Гэхдээ л гол дүрд Манчестер тоглосон хэвээр. Роналдо талбайн голоос анхныхаа дрибблийг хийсээр торгуулийн шугамд нэлээн ойртож ирээд буудсан ч аюул болж чадсангүй. Гиггз Эвра 2-ын хослолыг мөн л Нэста эцсийн мөчид зогсоолоо. Энэ удаа нөгөө булангаас. Дахиад л Роналдо мөргөв. Гэхдээ энэ удаад Дидад барьж авахад хэцүү биш байлаа. Кака нэлээн холоос буудаж, Миланы довтолгооны салхийг хагалсан ч сүйдтэй юм болсонгүй. Роналдо 3 тоглогч дундуур сүлжиу буудаад багийн 3 дэх буланг авлаа. Гоол ордог булангаас дахиад л Гиггз. Кэррик шууд л зүүн хөлөөрөө хуссан ч Дида барьчихлаа. Ингээд эхний 15 минут дуусахад манайхан манай дош гэсэн шиг тоглолтыг харуулсан бол Милан тун үлбэгэр харагдав.

Оддо баруун талаас Амброзинид тун осолтой пасс хаясан ч өнөөх нь хэргийг нь гаргаж дийлсэнгүй, ван дер Сард сул ороод ирсэн бэлэг байлаа. Үүний дараахан Пирло багийнхаа анхны буланг хийхэд Кака эхэлж хүрсэн ч тэртээ холуур бөмбөг талбайгаас гарсан. Миланы тоглолт илт сэргэсэн нь мэдэгдэж байлаа. Манайхаас Рүүний Кэррик нар хаалганы урд бөмбөг салгаад явж ч байх шиг. 22 дэх минутад хов хоосон газраас Кака гоолдчихдог гэнэ дээ. Зеедорф өөрийнхөө талаар харайлгаж явснаа Какад онцгой уран пасс хаяхад өнөөх нь 2 тоглогч дундаас сугарч гараад урагш хэд өнхрүүлснээ зүүн талаас цохиод гоолдчихсон. Хайнце унаж таклдах гээд яаж ч чадсангүй. Ван дер Сар Какагийн хөдөлгөөнийг даган хөдөлж хамаг ачааллаа баруун хөл дээрээ төвлөрүүлсэн байсан тул бөмбөгөнд хүрч чадсангүй. Эсрэг хөл дээрээ шууд тулгуур аваад үсрэх боломж байсан бол ч... Флетчерийн барууны дамжуулалтыг Гиггз мөргөсөн ч хаалганаас нэлээн дээгүүр өнгөрлөө. Милан бөмбөгөө гарган довтолж, Оддо баруун талаараа манаргаснаа төв рүү хаяхад Хайнце тасалж чадав. Хэрэв энэ пасс зорьсон чигтээ очсон бол аюул болох байлаа. Миланы урд гарсан 2 хүн сул байсан юм. Роналдо Гаттузогийн толгойг эргүүлэн хажуугаар нь өнгөрөх үед өнөөх нь алдаа хийж зогсоолоо. 25 орчим метрээс хаалттай цохилт. Ингээд 2 дэх 15 минут өнгөрлөө, энэ хугацаанд миланчууд илэрхий давуу байсан.


Роналдо айлын хананы гол руу бөмбөгөө зоож орхилоо. Энэ хаалттай цохилтын дараахан манайх маш аюултай юм хийнгээ алдав. Ахмад маань зүүнээр бужигнуулаад төв рүү хаяхад Рүүнийгийн хөлний үзүүр л дутлаа. Хүрсэн бол ч бараг л гоол байсан болов уу. Манайхан гоолондоо санаа амраад хойшоо татаж байгаад гоол алдаад баларсан, эндээ дүгнэлт хийн урагш илэрхий түрж эхлэв. 36 дэх минутад Роналдо хориод метрээс айхтар хүчтэй буудсан ч Дида хаачихав. Аймаар буудалт байсан даа. Гэтэл нэг минутын дараа гайтай юм болох нь тэр. Дахиад л хов хоосон газраас нөгөө л Кака гоолдчихлоо. Нэлээн зайнаас ирсэн пассыг Флетчерээс урьтаж аван түүнийг хуураад гарах гэтэл хажуугаас нь Хайнце шахлаа. Дундуур нь мөргөөд бөмбөгөө хоосон зай уруу гаргатал Хайнце дахиад л нойтон хамуу шиг дагав. Тэгэнгүүт нь Кака хөлнийхөө үзүүрээр дээш өшиглөж түүнийг давуулан нөгөө талд нь гаргалаа. Хайнце ч салахгүй дагах гэтэл Эвра гэж нэг мангар тэр холоос гүйж ирж үсрээд манай хүнийг дээрээс нь дараад хамтдаа унацгаалаа. Үсрэх шаардлага огт байгаагүйсэн, туршлагатай хамгаалагч бол илүү тайван хандаж болох байсан газар даа. Америк хөлбөмбөгийн цэвэрлэгч шиг л байлаа, өөрийнхөө хүнийг гэхдээ зайлуулж айлд цэвэрлэгчээр ажиллахдаа ч яахав. Нэгэнт ганцаараа үлдсэн хойно Кака аз жаргалаа эдлэн торгуулийн шугам дээрээс ван дер Сарын хажуугаар өнхрүүлж гоолдлоо. Энэ гоол дээр цэвэр Эврагийн буруу байсан юм.

Image

Какагийн 2 гоолыг 2-ууланг нь алдахгүй байх боломж бол байсаан, гэхдээ тэр яах ч аргагүй 2 гоол хийчихлээ. Ялангуяа 2 дэх гоолон дээрээ бөмбөг авсан үеэсээ хойш хийсэн үйлдэл нь бол үнэхээр тасархай байлаа. Тэр багаа ганцаараа аваад гарч чадах хүн гэдгээ ил тод харуулсан. Роналдо харин яаж байна, тоглолт дуусах болоогүй тул азнаж л байя даа. Дүгнэлт хийхэд арай л эрт байна. Кака гоолныхоо дараа дахин нэгийг оруулах шахав. Нэлээн холоос мангар хүчтэй буудсан даа, ван дер Сар сандралтай байдлаар бөмбөгийг холдуулсан. Эвра гэж нэг бүтэлгүй гар буланд айлын хүн дээр шал дэмий алдаа хийгээд тэгээд зогсоогүй шүүгчийн шийдвэрийг эсэргүүцээд шар авчихлаа. Дараагийн тоглолтыг алгасах болов. Бүх хүн гэмтэлтэй байхад ингэх ч гэж, түүний оронд гарах хүн нь түүнээс илүү муу байдаг. Талбай дээрээ хожигдож байна, хариу тоглолтод Эвра хүртэл байхгүй гэхээр дотор битүү харанхуй. Ядаж Силвестре байсан болоосой гэж бодогдоод, түүнийг ямар их үгүйлж байнаа. Хааяа мангартдаг ч ийм үед түүний хэрэг асар их байна даа, чааваас гэж. Цаг дуусахын өмнө Пирло нэг чөлөөт цохилт хийсэн. 3 дэх 15 минутад манайх илүү түрэмгийлсэн ч гоол алдчихсан болохоор миланчуудыг илүү байсан гэхээс, Какагийн тэр буудалт ч гэсэн бас айлгасан даа.

Хагас үеэр Ферги хүчирхэг захиасаа хэлэх нь мэдээж гэж бодсон чинь дотор бага зэрэг онгойж байнаа. Мальдини ядарсан уу, гэмтсэн үү 2-р үе эхлэхэд талбайг орхижээ. Оронд нь Бонера орж ирсэн байлаа. Роналдо мангар холоос буудсан ч булан авч дөнгөв. Баруун булангаас ирсэн бөмбөгийг Кэррик заавал хийх ёстой байсийм даа. 2 дэх шонгийн урд орь ганцаараа байсан тэр даанч чадсангүй ээ, хаалганы хажуугаар сүн. Муу гэхэд маш муу цохилт. Ийм юм алдвал найдлага байхгүй болноо доо. Нэг мөргөлдөөний дараа Броччи Гаттузогийн оронд гарч ирлээ. Паузын өмнөхөн тэр Эвратай мөргөлдөж унаад бас нэлээн удаан хэвтсэн юм. 2 хүн нь гэмтэж гараад, оронд нь 2 сулавтар тоглогч орж ирсэн нь найдвар төрүүлж байна шүү. Манайхан одоо илэрхий давуу байна. Роналдо талбайн голоос бөмбөг аваал урагш зүтгэх юм, түүний ур чадварт эргэлзэхээ больсон болохоор бөмбөгөө таслуулна гэж айх явдалгүй байлаа. Өмнөхөө бодвол амиатахгүй байгаа тул урд хэн байгааг харж суулаа. Рүүд маань байсансан бол хэд хэдэн удаа бодов. Рүүний ганцаараа баахан юмнуудаар хүрээлүүлчихсэн, дээрээс нь нуруу намхан. Бас заримдаа хойно хамгаалалт уруу харайгаад урд хоосроод байлаа. Роналдо аргаа бараад өөрөө хэд хэдэн удаа дайрч үзсэн. Аргагүй л урд хүчин мөхөсдөх гээд байлаа. Кэррик ч олигтой хань болж чаддаггүй. Нөгөө л Кака дахиад 2 ч удаа ойрхон зайтай алчих шахлаа. Пирло Зеедорф нарын пассыг гэхдээ тэр гоол болгож чадсангүй, 2-уулаа л хаалганы зүүн талаар гарсан. Урт амьсгаа авч тайвшрах хэцүү, гэхдээ л жаахан санаа амрав. Аль нэг нь гоол болсон бол тэгээл энэ жил ойлгомжтой болох байлаа. Уг нь ч 2-р үе эхлээд манайхан урагшаа алж байна л даа. Английн баг болохоороо маш өндөр хурдтай, пассаа нэгэндээ сархийтэл хаяад л. Үзүүштэй шүү. Гэхдээ эцэст нь хөдөлмөрийн үр шим ирдэг юм байнаа, ажил хийвэл ам тосдоно гэж үнэн үг :eek:
Нэгнээ мэдэрсэн сайхан пассууд дамжуулалцаж байснаа Скоулз дээр ирэнгүүт мань хүн удаан ч бодсонгүй айлын 2 3 хамгаалагчийн дээгүүр давуулан хаалганы урд руу хаялаа, янзтай уран пасс даа. Рүүний асар их хурдныхаа хүчээр хүч түрэн орж ирээд цохин Дидагийн биетэй ойлгон барин ГООЛ.

Image

2-р үеийн эхний 15 минутад бид мэдээж илүү байсан, түүнийхээ хүчийг ч гаргаж чадлаа. Тэр олон дайралтан дунд нэг ингэмээрсэн дээ.

Рүүнийгийн гоол бүгдийг зоригжуулжээ. Өнөө урагш явахгүй байсан довтолгоо чинь юу болов оо гэмээр л байлаа. Ар талаа бараг хаяад бүгд л урагшаа. Нэгнээ ойлголцоно ч гэж жигтэйхэн. Хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо гэдэг тул ард нээх санаа зовсонгүй ээ. Кака Гиггз 2 маргалдаад 2-уулаа шар авчихлаа. Какаг дахиад нэг шар авчихаасай гэж хүсч байлаа, тэгвэл тэгээл ойлгомжтой. Ганц хөдөлгүүр нь үгүй бол Милан будаа. Өмнө нь нүдэнд дэндүү дулаахан харагддаг байсан Пирло маань хүртэл араатан болж харагдаал хэхэ. Флетчер торгуулийн талбай дотроос бараг л гоодох шахсан ч Дида гай чинь бариад авчихлаа. Миланд Гаттузогийн араатан тоглолт аргагүй л дутагдаж байв. Гиггзийн төв рүү хаясан пасс тун эвгүй байсан ч Дида барьчихсан. Кака Скоулз дээр алдаа хийж манайд чөлөөт цохилт ирлээ. Роналдо энэ жил сурсныгаа гаргах болуу гэтэл Гиггз цохьдог юм байна. Гэхдээ муугүй цохилт байсан, хаалганы хажуухнаар сүнгэнэсэн. Роналдо голын шугамны зүүн урдхан талд жинхэнэ шоу харууллаа. 2 тоглогчийн дундуур нүдэндээ итгэхийн аргагүй дриббл хийгээд цааш Рүүнийд хаяв. Давталтаар гарах байх гэж хүлээсэн ч гарсангүй, дахин дахин хармаар хууралт байсан даа. Рүүнийг гэтэл айл дэгээдэж манайд дахиад л хаалттай цохилт ирэв. Энэ удаа Гиггз гүйж өнгөрөөд Роналдо цохих байх гэтэл Гиггз дахиад цохилоо. Ханан дээгүүр маш нарийн гаргаж тун сайхан буудсан даа. Энэ Дида гайг яаая даа, гоол болох зөндөө юмыг барьж байна даа өнөөдөр. Нөгөө гэмтлээ гээд байсан, яагаад талбайд гараад ирсэн хог вэ. 2 дэх 15 минут дахиад л манай давамгайлал дор болсон. Манай залуус гоолондоо урамшаад, бас Мөрөөдлийн театрт суух үзэгчдийнхээ уухайгаар зүгээр л нисч байсан.

О'Шигийн ойрын цохилтыг өнөөх л Дида барьж авлаа. Пирлогийн хаалттай цохилтыг ван дер Сар барьж авсан нь ойрд үзэгдээгүй сонин тохиолдол байв. Какагийн сүүлийн 2 дайралтыг эс тооцвол манай хүн балиашиг хийж байсан юм. Кака нэг дайрах гэж оролдсон ч Хайнце энэ удаа алдаа гаргасангүй. Гиггзийн пассыг Флетчер гоол болгох санаатай байсан ч дахиад л Дида. Энэ нээрээ яадаг муу гурил вэ, тэр олон довтолгооны нэгэнд нь Зайлуул энэ нэг гоолдож баярлаг гэж бодохгүй, хүн муутай л нөхөр юм даа. Милан ч 10-уулаа хаалган дээрээ овоороостой олон жил болж байна даа. Жила л ганцаараа дунд хэрд. Роналдо аргагүй л лигийн шилдэг юм даа, дрибблээ хийснээ мунаг хүчтэй буудсан. Мэдээж Дида. Тэрэнд хэлэх үг алга, гоол гээл орилоод боссоныг хэлэх үү, уур ч хүрэх шиг. Гоуркуфф Жилагаар солигдсон ч одоо бүр 11-үүлээ өөрийнхөө талбайд зогсдог болчихлоо. Манайх ч уг нь баллаж байна л даа, сэтгэл таттал пасслаад л. Ямар ч сайхан хурдтай юм. Гэхдээ өмнөх 2 15 минутаа бодвол энэ удаад бага зэрэг цуцсан нь мэдэгдэж байсан. Гэхдээ л Ферги сэлгээ хийхгүй гүрийсээр. Ядарч цуцахыг үл мэдэх залуу нас байхад сэлгээ хийж цаг алдах нь дэмий гэдгийг хашир чоно мэдэлгүй дээ. Яадаг ч байсан гүрийтлээ үзээд нэг гоол хийгээд дуусгах хэрэгтэй байна. Цаг дуусч байгаа тул бараг л худлаа боллоо доо. 60 70-аад онд л тэгж бужигнуулж байхдаа гоолдох байсан юм. Ингээд үндсэн цаг дууслаа. Зеедорф гэж нэг мундаг эр классаа харуулж бөмбөг Миланд шилжсэн. Нөгөө Милан чинь тэгсэн бүр ичээнээсээ гараад сүргээрээ дайрч манайхыг шүршихээр шийджээ дээ. Хашир туршлагатангууд тун гоомой алдаа хийлээ дээ. Манчестер Юнайтедын асар их хурд бол контр аттакын аюултай байдлыг дор нь бий болгодог гэдгийг 90 жил ухаарсан хэрнээ 91 дэх жилдээ таг мартжээ. Манай ахмад Рүүнийтэйгээ нийлээд дайрлаа. 3 хамгаалагч тэнд явна. Гиггз цаадахад чинь ямар гоё хаяв аа. Шрек ч гэсэн хориод метрээс ганган хуссан даа. Нэста Дида 2-т ямар ч боломж байсангүй ээ.

Image

Ингээд ямар ч байсан энэ ялалт бол манайхны ажлын үр дүн байлаа, тун шударга. Дида сайн байгаагүй бол ч бүр л баллах байлаа даа. Нөгөө маргааны тухайд бол Кака хэдийгээр галзуу 2 гоол хийсэн ч маргаанд эцсийн цэг таьж чадсангүй ээ. Роналдо талбай дээрх манай хамгийн гол хүн хэвээр байсан, бараг бүх довтолгоо түүгээр дамжиж байлаа. Багийнхандаа нөлөөлж буй байдлаараа илүү байсан гэж бодож байна, үүнийг даанч статистикээр хэмжих аргагүй юм даа. Хариу тоглолтын дараа л үнэн мөн нь ялгарна. Мөрөөдлийн театртаа гайхамшгийг бүтээж чадлаа. Италийн 2 багтай 2 тоглоод 10 гоол хийлээ, үүнээс илүү яах юм бэ. Хариу тоглолтод тэнцэх талаар бодох хэрэггүй, дахиад л уран довтолгоогоо гарган тоглох хэрэгтэй. Энэ жил манайх аргагүй л Европын хамгийн уран тоглолттой баг байгаа. Тэрэндээ дулдуйдаж сулхан ар талаа түр мартий. Онцгой их кайф өгсөн хожил байлаа, хэдэн жилдээ яригдах тоглолт болсон буй заа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Nice one..

Postby ebe » Wed Apr 25, 2007 8:13 am

Nice one..Good job...
Nomer 10 saixan bichjee...bichdeg yum baina...tsaashdaa bichix ch baix...
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Postby Nomer 10 » Wed Apr 25, 2007 8:15 am

Сая бага зэрэг засвар хийлээ, дахиад умшимз. Цаашдаа бичнээ, тойм бичиж эхлээд овоо хэдэн жил болсоон хэхэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby El Payaso » Wed Apr 25, 2007 9:17 am

за тасархай тоглолт үзлээ дээ... ууг нь Милан эхний үед хамаагүй илүү тоглосон... тэгсэн энэ Анчеллоти надад ерөөсөө таалагдадгүйм тэр зангаараа гаруудыг 2-р үед татчихлаа... тэр эрчээрээ дайраад байсан бол Кака хет трик хийхгүй юу... төв МАНЮ-ийн тоглолтыг гол эвдэж байсан Гаттузо байхгүй болсон нь ч их нөлөөлсөн... гэхдээ миний дэмжиж байсан Миланд ямар ч байсан ашигтай үр дүн гэж бодож байна... одоо нутагтаа 1-0 эсвэл 2-1 гээд л аваад хаячихна... МАНЮ ийм хамгаалалттай явах юм бол элэглүүлэхээр харагдаж байна лээ... Евра өчигдөр ямар муу байваа... тэр Хэйнцег дайрч унагаж байгаа нь хэхэхэ... Какагийн 2 гоол хоюулаа уран байсаан... эхнийх нь бөмбөгөнд хүрэнгүүтээ өнхрүүлчихсэн Хэйнце Саар 2 яаж ч чадаагүй л дээ... сүүлд Эвра мангартсан ч гсн тэр хүртэл хийсэн Какагийн хөдөлгөөнүүд бас л тасархай байсан шүү... багаа чирээд гарлаа надад ч фэнтэзи оноо зөндөө бэлэглэлээ... хэхэхэхэ... МАНЮ-ийн 2 дахь гоол уран байсан... Рүүний ч сүүлд хүчиндсэн дээ... тэр хэн азгүйтэж төвд бөмбөгөө таслуулчихсан бэ? миланаас...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gankhuu » Wed Apr 25, 2007 9:25 am

Тоглолтын өмнө нь л би битгий хамгаалаасай л гэж бодож байсан. Хамгаалаад л алдлаа.

Энэ жил хамгаалч алдсан хамгийн том тоглолтууд Интер, Рома, Бавари

Үргэлж л хамгаалж алддаг мөртлөө л хамгаалаад л гэхдээ л МанЮ-гийнхан өөрсдөө мэдэж байгаа боломж манайд өндөр байсаар байгаа
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Жавхлан » Wed Apr 25, 2007 9:27 am

:-D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Gooner » Wed Apr 25, 2007 9:37 am

2-2оор дуусахлаар нь МанЮ-г одоо Сан Сирод очиж 2-0-оор хожих нь л гэж бодож суулаа даа:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby rednasca » Wed Apr 25, 2007 9:37 am

Гаттузогийн оронд ирсэн Брокки алуур хийсэн......8+)
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby zigo » Wed Apr 25, 2007 9:51 am

Сайхан тойм. Дида энэ өдөр дэндүү сайн байгаагүй бол МАН 5, 6 гоол хийх байлаа. Бас Рио, Гарри нар байсан бол МАН ганц ч бөмбөг алдахгүй байлаа. Бэлтгэлийн хувцастай сууж байгаа Рио, Видич, Гарри, Парк, Саха нарыг харуулахад МАН-ын тал нь тэнд сууж байгаа юм шиг л сэтгэгдэл төрсөн шүү. Би Ганнерсын төлөө догдолдогч энэ шөнө МАН-ы төлөө маш их догдоллоо. Яагаад гэвэл энэ баг Английнх, Милан бол "*мх**" Италийнх.
Энэ тоглолтын хамгийн супер гоол бол Скоулзын уран дамжуулалтаар хийсэн Рүүнийгийн гоол байсан гэж бодож байна. Кака ч маш сайн байж үүргээ тун гарамгай биелүүллээ. Жолоочгүй машин гэдэг шиг хамгаалалтгүй хамгаалалтын шугамыг хөнгөхөн давж байлаа. Гэхдээ энэ байдал 2-р үеийн 60-д минут хүртэл л үргэлжилсэн билээ. Би тэгээд эндээс Миланы гол хүч нь Гатузо юм байна даа л гэж ойлгож авлаа. Бас 2-р үе эхлэхэд Малдини сэлгээнд суунгуут би ч дотроо их л найдвар тавьсан маань оносон шүү. Яагаад гэвэл тэр талбайд байхад амьд домгийн аз хийморь багийнханаа түшиж байгаа юм шиг санагдаад байдаг юм. За ямартай ч 7 хоногийн дараах дахин нэг гайхамшигтай тоглолтын дараа Кака юу Роналдо юу гэдэг дээр халуун яриагаа өрнүүлье дээ. :beer
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Mr S » Wed Apr 25, 2007 10:02 am

Nomer 10 wrote:Image

Моуриньо ч нээрээ хөгжилтэй гар юм аа, бодохоор инээд хүрээд байх юм. 2 жилийн өмнө Барсатай Челси таарахад шүүгч Фрисктэй эвгүй харьцсаны улмаас Байернтай хийх 2 тоглолтыг өнжиж байсан билээ. Гэтэл 2-ууланд нь мань хүн дунд нь хутгалдаж амжиж. Тэгэхдээ бүр угаалгын хувцасны хайрцаг ашиглаж. Эхний тоглолт Стэмфорд Бридж-д болоход өглөө эртээ гэгч мань хүнийг стадион дундуур алхалж байхыг хүмүүс харсан байна. Тэгж байгаад үзэгдэхгүй болохоор нь тэгсгээд мартацгаажээ. 6 цагийн дараа тоглолт эхлэхэд мань эр гэтэл тоглогчдын хувцас солих өрөөнд жижиг зурагт асаачихсан, инээд нь хүрээд гараа үрээд сууж байсан байна. Сайхан гар яаж тийш шургаж амжив аа гэтэл тэр хайрцган дотор ороод дээрээсээ угаах хувцаснуудаар бүтээлгэжээ. Тэр тоглолт болдог өдөр цаг агаар их сайхан байхад туслах коуч нь өвлийн ноосон хар малгай өмсөөд сууж байсан. Энэ тухайд манай форумын архагууд санаж байгаа байх, бөөн л маргаан болж байсансан. Гол рольд нь Баваригаа өмгөөлж Б, нөгөө талаас С 2 тоглосон санагдаж байна. Мань хүн чихэвчээ далдлах гэж тэрийг өмссөн нь мэдээж. Жирийн үед малгай гээчийг мэддэггүй хүн гэж байсан даа. Ахлахынхаа зааврыг сонсоол тоглогчдоо удирдаж байсан хэрэг. Хувцас солих өрөө тул хагас үед ЖМ тоглогчиддоо өөрийн биеэр заавар өгсөн нь мэдээж. 2-р үед хаалгачдын трейнер нь байн байн 00 гүйгээд байсан, тэр тоолондоо ам цагаан зурвас урагш дамжуулаад байсан нь телевизийн камерт өртөөд байсан. Тоглолтын дараа ЖМ өнөө хайрцагтаа дахиж ороод угаалгын өрөө рүү хүргэгдэж шөнө болохыг хүлээж байгаад шөнө болонгуут сэтгэл хангалуун гэгч нь цэнгэлдэхийг орхижээ.

Хариу тоглолт гэтэл Мюнхенд тун өндөр хяналттай байж. Гэсэн ч мань хүн дахиад л нөгөөх аргаа хэрэглээд, Челсигийн тусгай юмс гээд ороод явчиж. Олимпиа-ийн нэг ажилчны яриагаар Челсигийн кабинаас аварга том дуутай чанга яригч сонсогдоод байсан гэжээ. Мань хүн бачимдсандаа заавраа орилж өгч байсан биз. Романы харгалзагчид уг кабиныг манаж байсан тул хүмүүс зүрхшээж ойртож чадаагүй юм байх. Лондоны 2 ч сонин энэ тухай өнөөдөр мэдээлжээ. Хэдий шар сонингууд гэж үл тоож болох ч халуун байхад ноосон малгайтай сууж байсан, 00 байн байн явсан, цаас дамжуулагдсан, стадионы ажилчны яриа зэрэг нь оргүй хэрэг биш болохыг баталж буй. УЕФА гэхдээ тэр үед хяналтаа явуулсан, одоо чухал тоглолтын өмнө ийм хэрэг босгоод хэрэггүй гэж үзсэн бололтой.


хожлын төлөө......... зорилгынхоо төлөө бүхнийг хийнэ гэдэг гайхалтай..............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby El Payaso » Wed Apr 25, 2007 10:25 am

за нэг хайрцганд орж хэвтсэн л юм байна ш дээ... нэг их юм гийгүүлцийм шиг л байхын... лол...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby zigo » Wed Apr 25, 2007 10:45 am

el payaso, за нэг хайрцганд орж хэвтсэн л юм байна ш дээ... нэг их юм гийгүүлцийм шиг л байхын... лол...


Үгүй Моурино өргөстэй тор доогуур мөлхөөд, дайсны шуурган гал дундуур гүйгээд, танкны сумыг цээжээрээ хаагаад, адаг сүүлд нь ууртай нохойд бөгсөө уруулан байж дотогш нэвтэрсэн гэсэн. Түүнийг үнэлээч. :help:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Bayara » Wed Apr 25, 2007 1:43 pm

Үнэхээр сайхан тоглолт үзлээ дээ. МанЮ-ийн хамгаалалт нээрээ муу байнаа. Ялангуяа тэр Эвра бол ёстой хэрэггүй гар. 2дохь гоолын буруутан, дээр нь хэчнээн ч бөмбөгөө алдаваа. Кака үнэхээр супер байлээ. Биширмээр. Кака-г Английн лигийн аль нэг баг авчаасай. Гаттусо-г сууснаас хойш Милан гэж баг байхгүй болчихсон. Айлын тоглолтыг эвдээд, довтолж чадаад байдгийн учир нь Гаттусо-д байдаг юм байна гэж ойлголоо. МанЮ ч тэгээд балбаж балбаж ямар ч байсан хожил авч чадлаа. Тун чухал үр дүн гэж бодож байна. Хариу тоглолт бас нэг иймэрхүү өрнөж 2:2 харьцаагаар тэнцэх байхаадаа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Devil 7 » Wed Apr 25, 2007 2:39 pm

kaka,gattuso ch yahav sain baisan.DIDA l novsh.Ter bgaagui bol 4, 5 goal hiih baisiin
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Postby El Payaso » Wed Apr 25, 2007 3:33 pm

Жозе болон Рафа нар тоглолтын өмнө бие бие рүүгээ үг шидэлцээд л... Моуриньо манай тоглогчидийг бодоход улаанууд физакалийн хувьд илүү фреш байгаа гэснийх нь хариуд Рафа чи хэрвээ ямар нэг цом авахыг хүсч байгаа л бол шилдэг багтай байх хэрэгтэй... Би хувьдаа Челси манайхаас хэд дахин илүү хөрөнгийг тоглогчидийн трансферт зарцуулж байгааг мэдэх юм байна... тэхээр тэднийг хангалттай сайн багтай гэж бодож байна гэжээ... Мөн Моуриньо Улаанууд Дрогбад карт өгч улмаар Анфилдэд гаргахгүй байна гэж хэлсэн юм уу даа... тэрнийх нь хариуд Моуриньо 2 жилийн өмнө Алансог Эйдурын жүжиглэлтийн ачаар ингэж байсан.... магадгүй Моуриньо өөрөө ийм юм хийдэг хүн болохоор тэгэж бодсон байх... надад Дрогба талбай дээр байх эсэх нь тийм ч чухал биш гэжээ... Мөн цааш нь ярихдаа би ягаад Хөхүүд байнга бүр зүйлд гомдоллож байдагийг би ойлгохгүй байна... тэд байнга л өөрийн проблемуудаа яриж байдаг... гэтэл Проблем бидэнд бүгдэд нь л тулгардаг энэ бол ганцхан хөхүүдэд тусаад байдаг зүйл биш гэжээ... Бид бол харин тоглолтонд яаж ялах вэ? Яаж клийн шийт хийх вэ? Яаж гоол хийх вэ? Гэдэгт л илүү анхаардаг... өнөөдөр орой ч бид үүнийгээ харуулахыг хичээх болно гэжээ...

Chelsea (from): Cech, Cudicini, Hilario, Ferreira, Geremi, Diarra, Terry, Boulahrouz, A Cole, Bridge, Makelele, Essien, Mikel, Lampard, Drogba, Shevchenko, Kalou, Wright-Phillips, J Cole.
Liverpool (from): Reina, Finnan, Arbeloa, Carragher, Hyypia, Agger, Riise, Pennant, Gerrard, Alonso, Sissoko, Mascherano, Fowler, Kuyt, Bellamy, Crouch, Dudek, Zenden.

Гсн тоглогчидийг 2 баг маргааш Стэнфордод авч ирнэ гэнэ… Карвалю тоглож магад гээд байсан энд харин алга…
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby TJ » Wed Apr 25, 2007 3:42 pm

Энэ тоглолт ч ширүүхэн юм болох нь дамжиггүй, Рийсегийн цохилт хөхүүдэд гамшиг авчрах болтугай.
TJ
 

Postby UNIVERSE » Wed Apr 25, 2007 4:22 pm

Devil 7 wrote:kaka,gattuso ch yahav sain baisan.DIDA l novsh.Ter bgaagui bol 4, 5 goal hiih baisiin


Амар юм ярих юм. Ийм том хэмжээний, ийм том зорилгын төлөө тэмцэж буй багын хаалгач тэр зэргийн сэйв хийнэ ш дээ. Дида сайн сэйвүүдийг хийсэн. Гэхдээ байдаггүй зүйл биш, тийм сэйвийг хийлгээд, давж байж л хожлын гоол ирнэ...
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby El Payaso » Wed Apr 25, 2007 4:41 pm

Rafa vs Jose /rival between two great managers/

Image

Челси болон Ливерпүүлийн хооронд болж байгаа аваргуудын лигийн эхний тоглолт нь уг 2 багийн одоогийн 2 менежерүүд удирдах болсоноос хойшхи 14 дэхь тулаан юм... Рафа болон Жозе нар 2005 оны 6-р сард 12 өдөрийн зайтайгаар англид газардсан бөгөөд ирсэн цагаасаа эхлэн тус тусын багтаа амжилт дагуулж буй дэлхийн шилдэг менежерүүд юм...
2 менежер примершипед ирсэн цагаасаа эхлэн сонирхолтой харилцаатай байсан бөгөөд нэг ёсны дасгалжуулагч хоорондын ривалыг бий болгожээ...
Уг харилцааны талаар Рафа нэгэн удаа хэлэхдээ ирсэн цагаасаа хойш бид маш сайн найзууд байсан бид тэднийг АЛ-ын семифиналд хожих хүртэл бидний харилцаа их сайн байсан... харин тэр цагаас хойш түүний бодол өөрчлөгдсөн хэмээн дурсчээ...
2005/2006 оны улиралд шинээр англид ирэгсэд нийт хоорондоо 3 тулсан бөгөөд тухай бүрт нь Жозе ялж байлаа... Үүнд лигийн 2 тоглолт болон Карлингийн финалын тоглолтууд орно... Харин улирлын төгсгөл дэхь АЛ-ын тулаанд Рафа энэ бүхэнийг эвдсэн бөгөөд Луйс Гарсиагийн гоолын ачаар Улаанууд Түркийг зорих эрхийг авч байсан билээ... Гэвч энэ гоол Жозе Моуриньод таалагдсангүй... 2005/2006 оны улиралд дуусахад Жозе лигийн тайтле болон карлингийн цомыг гардсан байсан бол Рафа АЛ-ын анхны цомоо авсан байлаа...
Улирал дууссан ч бүх юм дууссангүй дараа жил нь тэд ахиад л АЛ-ын группын шатанд нүүр нүүрээ харалцах нь тэр... Энэ үед Жозе АЛ-ын семифиналд тэд бидэнд гоол хийж чадаагүй үүнийг ч бид нотолж тэднийг ялах болно гэж мэдэгдэж байлаа... Энэ бүх хугацаанд тэсвэртэйгээр чимээгүй байж ирсэн Рафагийн тэвчээр энэ үед л барагдсан бөгөөд Португаль эрийн чарисма бүхийн зан ариншинг тэвчиж чадсангүй... Хэсгийн тоглолтуудын дараагаар тэрээр хэвлэлийн бага хуралд ярихдаа: Надад 2-3 жилийн өмнө Арсенал маш их таалагддаг байлаа... тэд гоол хийдэг мөн үзүүштэй тоглодог бас ялдаг байсан... Одоо Барса Милан үүнийг хийж байна... Гэтэл зарим хүмүүс ягаад Челсиг дэлхийн шилдэг гээд байгаам бэ? Би ойлгохгүй байна гэж хэлсэн нь Португаль эрийн дургүйг хүргэв... Үүний дараа Анфилдед болсон лигийн тоглолтонд Португаль эр Рафаг 4-1 ээр бут ниргэснийхээ дараа бид дэлхийн шилдэгүүд биш бол Хотон шувуунууд 4-1 ээр хожигдож байдаг хэн бэ? Гсн утгатай зүйлийг ярижээ...
Үүний дараагаар 2 баг ФА цомын семифиналд таарсан билээ... тоглолт Рафагийн ялалтаар өндөрлөж тэрээр анхны ФА-ийн цомоо хүртэхэд нэг алхамаар ойртсон билээ... Харин гайхал Жозе та нар талбай дээр шилдэг баг нь ялсан гэж бодож байна уу? тэгвэл үгүй шүү гэж хэлээд шүүгч Грэхэм Полийг буруутгасан бөгөөд бид лигийн тоглолтуудад тэднийг өршөөхгүй байх болно... нийт 2 улирлын туршид лигийн тоглолтуудад авсан онооны зөрүү 65... Тэд яхав зарим нэг тоглолтонд надад сюрприз баридаг гэхдээ биднийг 65 оноо зааглаж байгаа гэдгийг тэд бүү мартаг гэж ярижээ...
Нийт лигийн тоглолтуудад таарсан 6 тоглолтын 18 онооны 15-ыг нь челси авч байжээ...
Энэ үе хүрхэд 2 менежерийн найрсаг харьцаа үгүй болсон байлаа...
2006 оны зун Коммунити Шиелдэд 2 баг ахиад л таарч Рафа ялалт байгуулсан бол 1 сард болсон примершипийн тоглолтонд Ливер 2-0 оор хожисноор Рафа анх удаа лигийн тоглолтоос Жозегоос оноо салгалаа...

RAFAEL BENITEZ
Born: Madrid, Spain
Age: 47
Clubs managed: Castilla B, Real Madrid Youth, Real Madrid Under-19s, Real Madrid B, Real Valladolid, Osasuna, Extremadura, Tenerife, Valencia, Liverpool
Major honours: Spanish League 2002, 2004, Uefa Cup 2004 (with Valencia), 2005 Champions League, 2006 FA Cup (with Liverpool)

JOSE MOURINHO
Born: Setubal, Portugal
Age: 44
Clubs managed: Benfica, Leiria, Porto, Chelsea
Major honours: Portuguese League 2003, 2004, Uefa Cup 2003, Champions League 2004 (with Porto), English Premiership 2005, 2006, Carling Cup 2005 (with Chelsea)

Image
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby UNIVERSE » Wed Apr 25, 2007 4:54 pm

Сайхан тойм байна.

Хүмүүс хаана үзэх вэ? Гэртээ үзье гэж бодож байтал зарим нь айришдъяаа гээд догдлуулаад байх юм?
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby chukcha2002 » Wed Apr 25, 2007 4:57 pm

Єчигдєр ёстой алаан боллоо шvv. Єдрийн тал шахуу вагонд явж байгаад тоглолтоос 10хан минутын ємнє амжиж гэртээ хариад, буцаж гарч vзлээ.

Анчелoтти давуу талтай болонгуутаа хэт хамгаалдаг нэг зангаа тавихгvй юм. Гаттузо дээр нь гараад явчихдаг, баларсан юм.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Тэрри_10 » Wed Apr 25, 2007 5:01 pm

UNIVERSE wrote:Сайхан тойм байна.

Хүмүүс хаана үзэх вэ? Гэртээ үзье гэж бодож байтал зарим нь айришдъяаа гээд догдлуулаад байх юм?

Айришд үзнэ биздээ манайхан
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron