НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby RBK » Tue Feb 28, 2012 6:23 pm

Яриад л байдийшд... Чи уншдгүймуу??...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Khosoo » Tue Feb 28, 2012 7:55 pm

ёстой гоё яриа болжээ. ОДООГИЙН энэ бааварлаад бгаа бөхчүүд шар дэвжээн дээр гарвал амьтан болнодоо кэкэ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Nomer 10 » Wed Feb 29, 2012 12:22 am

Саяхан нэг хуучивтар 5 цагариг үзсэн чинь том Сүхбатын ярилцлага байсан, олоод оруулчих буянтай хүн бнуу. Маш гоё ярилцлага болсон байсан, хүмүүс үзэг.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby munkhbayar_AC » Wed Feb 29, 2012 10:00 am

Энэ хэдийг бол одоогийн нөхдүүдтэй харьцуулшгүй мундаг хүмүүс. Бодит байсан байдлыг гоё хэлжээ
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jugder_08 » Wed Feb 29, 2012 11:41 am

Сонин шүү. Хүн бүр одоо үеэ чамалж өнгөрсөн үеийг магтацгаадаг. байгаагаан байхгүй мэт сэтгэдэг
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Wed Feb 29, 2012 11:52 am

Тиймэрхүү туйлшрал байдаг л даа.
Гэхдээ л энэ хэдийн үеийн барилдаанууд бүхэн гоё болдог байсан.
Тэр үедээ л баясаад үзээж явж байхдаа дахин олон тохиохгүй нэгэн үеийг үзэж байна гэж мэдэрдэггүй байж.
4-өөс эхлээд л Пунцаг, Ганаа заанууд арай зөөлөн ам аваад, Өсөхөө, Сумъяа, Сүхбат сайн начингууд амлаад, Ганбат - Батзориг 2 хоорондоо тунаад л . Ганбат - Батзориг 3 дээр олон удаа тунаж байсан даа. Ганбатыг зогсоодог гол хүн нь бараг Батзориг байсан санагддаг.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jugder_08 » Wed Feb 29, 2012 12:23 pm

6 зааны үе гоё байсан. үе үеийн шилдгүүд байхаар амьтад нэг цагт төрчихсөн.

Одоо ч бас сайхан байна. Бүгд жигд болчихсон таахын аргагүй бүгд үзэж тараад байдаг хэдхэн бөхийн барилдаан биш маш олон бөхчүүдийн жигд өрсөлдөөн.
Олон бөхийн сургуулиуд бэлтгэл сургуулилт байнга хийгээд жийдээ хөгжөөд байгаа юм.

Шодох асуудал, хулхи цолтонгуудтай сайн тэмцээд авбал
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Yes Man » Wed Feb 29, 2012 12:33 pm

Одооны бөхчүүдийг би нээх сайн байна гэж бодохгүй байгаа....
Ерөөсөө уран барилддаг бөх байхгүй болчихоод байгаа.... Дээр үед чинь зургаан заанаасаа авхуулаад уран барилдаанч бөхчүүд олон байлаа шдээ... Доржсамбуу, Мягмарсүрэн, Батзориг, Одгэрэл эдэр начин байхад л.... Дээр нь Жамьянпүрэв эдэр гээд......

Одоо уран барилддаг бөхчүүд гэвэл их цөөхөн болчихсон... Бас бүгд жин нэмээд хачин тарган юмнууд л үзээд байгаа.... Бүгд мэх хийх биш барьц шодохыг хүлээж барилдаад байгаа нь таалагдахгүй байна.... Ялангуяа хоёр ижил зиндааны хүчтэнүүд хоорондоо тэгж барилдахаар уран гоёо барилдаан л үзэх гэдэг...
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Wed Feb 29, 2012 12:42 pm

jugder_08 wrote:Одоо ч бас сайхан байна. Бүгд жигд болчихсон таахын аргагүй бүгд үзэж тараад байдаг хэдхэн бөхийн барилдаан биш маш олон бөхчүүдийн жигд өрсөлдөөн.
Олон бөхийн сургуулиуд бэлтгэл сургуулилт байнга хийгээд жийдээ хөгжөөд байгаа юм.

Би бол өөр талаас нь хардаг.
Тэнцүүхэн, хэн нь хэнийгээ болчихсоныг хүмүүс сайхан өрсөлдөөнтэй гэдэг.
Энэ дээр санал нийлдэггүй.
Бөхийн чанар сайжраагүй, жин нь л нэмэгдэж байгаа байх.
Хэн нь хэнийгээ гэхгүй адилхан түвшний л хүмүүс гэсэн үг. Энэ нь маш сайн түвшнийхэн ч юм уу, муу ч юм уу мэдэхгүй. Би бол энэ хэд бүгдээрээ нээх сайн жигд түвшинд биш, яахав дээ нэг тийм дундаж хэмжээнд бүгд байгаа л гэж боддог. Ядаж л тэр зөвхөн штанг өргөөд, үндэс барилдаад, уураг уугаад, витамин, тариа хусаад байгаа одооны энэ бөхчүүд гээд Сумъяа аваргын хэлсэн үнэн. Хийж байгаа бэлтгэл нь бүгдийнх нь нэг хэвийн, штанг, үндэс л байгаам чинь аргагүй л дээ.
Олон талын барилдаан юу ч байхгүй, шоддог л хүмүүс.
Хийдэг мэх нь асар цөөрсөн.
Одоо хэн хөл авч байна, хэн хонгодож байна.
Сэрвүүгээс ямар барилдаан гарч байна.
Сүүлийн хэдэн жил наадамд түрүүлж үзүүрлэсэн хүмүүсийн ихэнх нь өндөр биетэй бөхчүүд.
Дүрэм нь ийм байгаа юм чинь тэд тааруулж барилдахаас ч яахав.

Тэгээд нэг хогийн юм нь,бид нар энд таавар уралдуулаад тэр гайгүй явна. Тэр түрүүлж үзүүрлэнэ. Тэр харцага цолоо нэмж Заан болно гээд л хараад сууж байхад 5-ын даваан дээр найраа хийгээд л өгчихдөг.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Kro » Wed Feb 29, 2012 12:51 pm

Пунцаг гарьд анх начин болчхоод өрнөөсөө саллаа гээд баярлаж байсым гэсэн. Зайлуул тэр үед начин боллоо гээд хэдэн ч төгрөг өгдөг байсым дээ. Эд нарын үед бараг л худалч хүнд хоосон хонохгүйн төлөө л барилддаг байсым бишүү...
Тэгэхэд одооны бөхчүүд начин болоход л хамаг асуудлыг нь шийдчих дэмжлэг авч байшд. Энэ нь эргээд нөхдүүдийг амжилтандаа ханахад хүргээд байх шиг.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Wed Feb 29, 2012 12:54 pm

Нөгөө талаар энэ уул уурхай, эдийн засгийн өсөлт гээд шинэ баячууд их төрж байна.
Нэг нэгэндээ гайхуулах гэсэн хэнээтэй гарууд олон бий.
Эд нар нь тэгээд найрааны мөнгө, дараа нь цолны мялаалга гээд бодит байдлаас асар хол их мөнгө тоохгүй хаядаг болж.
Бөхчүүдэд бол нэг талаас сайн л даа, амьдрал ахуйд нь.
Г
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Nok » Wed Feb 29, 2012 1:29 pm

Дээр нь 80-аад оны бөхийн элитүүдийн удам сүморүү явах ч нөлөөлсөн л байх. Дагвадорж, Даваажаргал, Бямбадорж, Хүчитбаатар, Ундрах эд нар бүгд үндэсний бөхийн томчуудын хүүхдүүд. Түвдэндорж, Мөнхбат аварга, Долгорсүрэн, Давааням заан...... гээд мундаг улсуудын хүүхэд, ач нар яавч муу барилдахгүй нь тодорхой. Харин ч энэ 6 залуу зааныг залгаад дараагийн үе болоод гарцгаах байсан байх. Хэрвээ эднүүс байсан бол хүчний хуваарилалт нэлээд өөр байх байсан биз.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ХАЛИУН » Wed Feb 29, 2012 2:05 pm

намайг лав одооны бєхчїїд яг тэр їеийнх шиг гэгэлзїїлж ориллуулхаа лав больсон. би чинь найзуудтайгаа 3-р зурс хїртлээ 12-ны орой бїр жижигхэн наадмалдаг байв шт. сэтгэл аймаар хєєрцєн энэ тэр. одоо бол яахав дээ. 6 заан бол аргагїй л яригдах хїмїїс. одоо їед яаж байна Санжаа, Содном энэ тэр гээл ярьж байна тэр хэд нь сїїлийн їед бол їсрээд л байгаа.
ер нь бол наадмын дунд шєвгийн ядаж 5 нь жил бїр баттай байдаг бол энэ чинь жинхэнэ кайф гэж боддог юм шт. їлдсэн нь їнэхээр яс їзээд сьюрприз бариад гараад ирнэ биз. тэгэхгїй ноднингын 8-аас нь 2 нь байвал их юм болоод байхаар сонин л юм. ер нь спорт чинь эрэмбэтэй бахй тусмаа л гоёо штээ.
аварга нь аврагаараа арслан нь арслангаараа сайхан, тэгэхгїй їсэрч ойчоод їнэн урамгїй.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Барнаба » Wed Feb 29, 2012 2:30 pm

Энэ янзаараа бол нээрээ зодог шуудаг өмссөн, том талбай дээр барилддаг сумо л болж хувирах гээд байна шүү дээ... :ногоон:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jugder_08 » Wed Feb 29, 2012 2:33 pm

Барнаба wrote:Энэ янзаараа бол нээрээ зодог шуудаг өмссөн, том талбай дээр барилддаг сумо л болж хувирах гээд байна шүү дээ... :ногоон:


хэхэ. Бодлогын хувьд зөв болоод барилдааны шодолтыг зөв аргаар шийдчих юм бол гайгүй болно оо. Аяндаа бөхчүүд болон сургуулиуд их спортоор суурилсан бэлтгэл хийх хэрэгтэй ойлгоор тэгээд ирнэ лдээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Fri Mar 23, 2012 6:04 pm

Аймгийн арслан П.Бүрэнтөгс: Цол авсан барилдаанууд хамгийн сайхан даа

Увс аймгийн Давст сумын харьяат, "Увс нуур" дэвжээ, ТЦ-4 ХХК-ны бөх аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгстэй Монгол цэргийн баярын барилдаан дээр уулзаж ярилцсан юм.

-Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг монгол цэргийн баярын мэндтэй хамтатган хүргье?

-За баярлалааа. Бөх сонирхдог ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргье.

-Таныг Олимп сургуулийн Бүрэнтөгс гэдгээр хүмүүс их мэдэх байх, хэдий үеэс барилдаж, бас Олимп сургуультай хэрхэн холбогдсон тухай дурсамжаас ярилцлагаа эхэлье?

-Нутагтаа 10 жилийн сургуулиа төгсч ирээд 2008 онд Олимп сургуулийн оюутан болсон. Харин барилдаж эхлэхийн хувьд бол 6-р ангиасаа л ноцолдож эхэлсэн дээ.Тэгээд өдий болтол үндэсний бөхөөрөө хичээллэж байна.

-Бэлтгэл сургуулилтаа одоо хаана хийж байгаа вэ?

-"Увс нуур" дэвжээн дээр нутгийн ах нартайгаа хамт мөн "Алдар" спорт хороонд харьяалалтай болохоор хааяа тэндээ очиж бэлтгэл хийж байна даа.

-Аймгийн начин цолтойгоо хэдэн жил барилдсан билээ?

-Хоёр жил барилдсан. Тэгээд 2010 онд Баян-Өлгий аймгийн 70 жилээр 256 бөх барилдахад найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн дээ.

-Улсын наадамд хэдэн жил барилдаж байна?

-Улсын наадамд гурван жил барилдсан. Эхний жил аймгийн начин цолтой барилдаад хоёрын даваанд у.н Д.Лхагвадоржид унаад, дараа жил нь гурвын даваанд тэр үеийн аймгийн арслан, одоогийн у.н Б.Сангисүрэнтэй тунаж барилдаад унасан. Өнгөрсөн жилийн наадмаар шинээр начны болзол хангасан у.н Ч.Цогбаярт өвдөг шороодсон доо.

-Таныг А.Сүхбат аваргын гарын шавь нарын нэг гэдэг. Аваргатай хэдий үеэс багш шавийн баридлага тогтоосон бэ?

-Олимп сургуульд орсон цагаасаа л багш шавийн барилдагатай болсон доо. Миний алдаа дутагдалыг их хэлж өгч зөвлөдөг. Өдий зэрэгтэй яваа маань багшийн минь ач тус. Багшдаа их баярлаж явдаг шүү гэдгээ энэ дашрамд хэлье.

-Биеийн жин өндөр хэд байна?

-Өндөр 192 см жин 135 кг л байна даа.

-Бөхийн удамтай билүү, бас танай удмыхан биерхүү хүмүүс байдаг уу? Та үеийхнээсээ нэлээд биерхүү шүү дээ?

-Манай аав нутагтаа өндөр Пүрэвээ гэж алдартай хүн бий. Ер нь манайхан биерхүү хүмүүс байдаг даа. Бөхийн удам гэвэл цоорч барилдаж байсан хүн байхгүй ээ , тухайн үедээ зүгээр цэрэгг ч юм уу, сум багдаа ноцолддог сумын цолтой ганц нэг хүн л бий дээ.

-Үндэсний бөхөөс өөр спортоор хичээллдэг үү? Уг нь их спортоор хичээллэх нь эргээд үндэсий бөхдөө их хэрэгтэй гэх юм билээ?

-Тийм л дээ. Гэхдээ одоохондоо үндэсхий бөхөөр л хичээллэж байна.

-Барилдахаас өөр ямар хоббитой вэ?

-За даа, барилдахаас өөр зүйлд ч маруухан даа (Инээв). Гэхдээ хааяа ном унших , тэмдэглэл хөтлөх дуртай.

-Сүүлийн хоёр жил Увс нутгийхан сайхан наадлаа шүү дээ. Төрийн наадмын түрүү бөхчүүд хоёр жил дараалан танай нутгаас тодорлоо?

-Өө, их сайхан наадсан шүү манай нутгийхан. Хоёр ах маань бидэнд их зүйлийг зааж зөвлөдөг. Өнгөрсөн жил манай нутагт баруун бүсийн их даншиг Увс хурд-2011 наадам болсон энэ наадамд би нутгийн гурван ахтайгаа их шөвөгт үлдсэн. Их билэгшээж байгаа.

-Таны үеийнхнээс хамгийн эвгүй өрсөлдөгч гэвэл хэн бэ? Барилдаан таардаггүй ч юм уу...?

-Яг эвгүй гэх өрсөлдөгч байхгүй дээ. Бүгдэнтэй нь л барилдаад давахдаа даваад, унахдаа унаад л явж байдаг.

-Таныг бөхийн хүрээнийхэн сүүлийн үед жин их нэмж байна гэлцэх нь дуулдаад байгаа?

-Харин жаахан жин нэмээд байгаа /Инээв/ .Гэхдээ одоо жингээ барьж байгаа.

-Бэлтгэлийн горимийг яаж хийж байна? Цээжнээс, суугаа хэдийг шахаж байна?

-Бэлтгэлийн горим бол бусад бөхчүүдийн л адил. Нэг их бусдаасаа онцгойрсон юм алга. Цээжнээсээ 100 суугаад 120-130-ын хооронд шахаж байна даа.

-Та бөхийн өргөөнд болсон барилдаануудад нэлээд хэдэн удаа түрүүлж, үзүүлэж, шөвгөрсөн байх шүү?

-Ноднин жил цагаан сарын АЦЦБЗБ-ийн барилдаанд түрүүлсэн. Энэ жил Талх чихэр ХХК нэрэмжит барилдаанд түрүүлсэн. Шөвгийн дөрөвт бол нэлээн олон удаа үлдсэн. Аймгийн начин цолтой байхдаа гэхэд 10 гаруй шөвгөрсөн байдаг.

-Сайхан мартагдашгүй баридаанаасаа эргээд дурсвал...?

-Цол авсан барилдаан л сайхан даа. Ялангуяа аймгийн арслан болсон барилдаан бүр сайхан. Өмнө нь аймгийн арслан цол горилж хоёр гурван ч газар очоод цолгүй буцаж байлаа.

-Аль аль аймгийн наадамд цол горилж очиж байв?

-Төв аймгийн наадамд очоод Гурвын даваанд одоогийн у.н Б.Батмөнхтэй тунаад унаж байлаа. Мөн Дорнод аймагт тавын даваанд Ш.Мөнгөнбаатар арсланд унаж байсан. Бас бүх цэргийн баяраар Ховдын Б.Пүрэвсайхан арсланд унасан даа.

-Өөрийн тань хүндэлж явдаг бөх гэвэл?

-Өөрөөсөө дээш цолтой ахмад бүх бөхчүүдээ л хүндэлж явдаг. Энэ завшааныг ашиглаад нийт залуу бөхчүүддээ ахмад бөхчүүдээ хүндэлж, жудагтай сайхан барилдъя гэж уриалж байна.

-Ойрын ирээдүйн зорилго гэвэл?

-Улсын цолонд л хүрэх зорилготой байна даа. Зорилгодоо хүрэхийн төлөө бас их хичээж байна /инээв/.

-Таны бусад бөхчүүдээс ялгарах барилдааны онцлог юу вэ?

-Жаахан чацархуу болохоор золгооны барьцнаас арай давуу байх болов ууу даа. Өөр ч ялгарах онцлог байхгүй дээ. Бусдын л адил.

-Хамгийн анх улсын цолтой ямар бөхтэй барилдаж байв, мөн хэн гэдэг цолтныг анх давж байв?

-Анх 2007 онд байхаа, Магалжав харцгатай таараад унаж байсан. Улсын цолтон гэвэл аймагтаа Тулгаа зааныг давж байлаа. Заалны барилдаанд Хатансайхан начиныг нэг хаяж байсан Баасандорж зааныг бас нэг хаяж байсан.

-За ярилцлагаа өндөрлье.Та манай сониноор дамжуулаад хэн нэгэнд мэндчилгээ хүргэх боломжтой?

-Намайг дэмжиж тусладаг нутгийн сайхан ах нартаа , ТЦ-4 ХХК хамт олондоо "Увс нуур" дэвжээний хамт олондоо мөн багш нартаа баярлаж явдгаа хэлье.

Ч.Доржбат
Эх сурвалж: "Бөх" сонин

<САНАКА
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Bambagar » Sat Mar 24, 2012 9:51 am

Нокын хэлсэн юутай үнэн этр.
Тэр уран мэх гарахгүй байдаг гэдэг маань минийхээр бол бөх хөгжсөнтэй холбоотой байх. Бүдүүрлээ л гэнэ, удлаа л гэнэ. Ер нь үндэсний бөхийн ялалт өрсөлдөгчийг яаж ийгээд л шороодуулах болохоос оноо авахгүй. Ниппон нь өндөр оноотой ойр зуурын дарж ойчих, барьц сонгоо мэт нь бага оноотой биш болохоор нэг ёсондоо тактик талдаа болчоод байгаан боловуудаа. Хөлбөмбөгт Марагийн, Пэлэгийн нтр багийн талыг нь хуурч гоолддог байдал одоо бараг бүрэн халагдаж байх шиг байна. Тэрэнтэй адилхан уран мэх гэдэг маань илүү шоу талдаа ч юм шиг. Дээхэн үед бол өмсдөг, дүүгүүр, сээрэн дунгуй нтр гээл байсын гэнэ лээ, одоо тэр мэхийг хийгээд хүн унагана гэхэд хэцүү. Ялалт л чухал болохоор нэг талаасаа тийм мэх давтахгүй байгаа нь нэг талаар зөв мэт. Аливаа зүйл хөгжих тусам мөхөл рүүгээ явдаг ч гэж ярьдаг.
Нокын хэлсэн дээр бол үнэхээр санал нэг байна.
2000-07 онд 6 зааных байсан, тэр үед нь Дагваа нтр 20-27той залуучууд гараад ирсэн бол ёстой алаан болох байсан байлгүй дээ
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Chiluun » Wed May 09, 2012 2:07 pm

Луу жилийн тэргүүн дэвжээ тодруулах "Нутагаа дуурсгана" барилдаанд хамгийн олон даваатай яваа Увс аймгийн харьяат аймгийн заан Төрөөгийн Баасанхүүг "Улсын цолд ойрхон бөх" булангийн зочноор урьж ярилцлаа.

-Сайн байна уу? Хоёулаа ярилцлагаа "Нутгаа дуурсгана" барилдааны талаар эхэлье. Одоогоор хэд барилдсанаас хэдэн даваа аваад байгаа вэ?

-Нийт 36 барилдаж 34 даваа аваад байгаа. Эхний өдөр Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээний аймгийн арслан Л.Цэрэнтогтоход, шигшээ барилдаанд Архангайн аймгийн арслан Л.Шинэбаатарт өвдөг шороодсон.

-Хэзээнээс үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн бэ? Бөхийн замд орсон түүхээсээ хуваалцахгүй юу.

-Миний том ах Даваадорж сумын заан, ах Мягмаржав аймгийн арслан цолтой хүн байдаг. Багаасаа хоёр ахыгаа даган барилддаг байсан. Анх 2006 онд Тэс сумын биеийн тамирын багш Баттогтохын удирдлаган доор бэлтгэл хийж үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн.

-Бөхийн удамтай юу?

-Манай аав залуудаа барилдаж байсан. Ээжийн талаас бөхийн удамтай сайн барилдаж явсан аймгийн хурц арслан Арслан, Сундуй гэдэг бөхчүүд байсан.

-Анхны цолоо хаана авч байсан бэ?

-Манай аймагт аваргуудын нэрэмжит тойргийн барилдаан болдог. 2008 онд энэ барилдаанд 28 даваагаар хоёрт ороод аймгийн начин болсон. 2009 онд Увс аймгийн баяр наадмаар долоо давж, үзүүр, түрүүнд төрсөн ах Мягмаржавтай үлдээд аймгийн заан цол хүртэж байлаа.

-Төрсөн ахтайгаа үзүүр түрүүнд үлдэхэд ах чинь "Би түрүүлье" гэсэн үү, эсвэл яс үзэв үү?

-Ах маань тэр үед аймгийн заан цолтой байсан, надад цаашид цолоо ахиулах боломж байгаа учраас ахыгаа арслан болгоё гэж бодсон юм.

-Улсын баяр наадамд хэдэн удаа зодоглосон бэ?

-2011 оны баяр наадмаар анх барилдаж гурав даваад дөрвийн даваанд улсын заан Ч.Батзоригт өвдөг шороодсон.

-Улсын наадмаас хойшхи барилдаанаа эргэн харвал...

-Сүхбаатар аймгийн наадамд очиж үзүүрлэсэн. Увсынхаа баярт очоод дөрөв даваад П.Бүрэнтөгс арсланд унасан. Заал танхимын барилдаанд ихэвчлэн 16-д үлддэг дээ. "Наурузын баяр"-т зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн.

-Одоо сурдаг уу? Дунд сургуулиа хаана төгссөн бэ?

-Сурахгүй байгаа. Үндэсний бөхөөр дагнаж, хажуугаар нь самбо, жүдогоор хичээллэдэг. Дунд сургуулиа төгсеөгүй, тавдугаар ангиасаа гараад хөдөө мал маллаж байгаад бөхийн спортыг сонгосон юм.

-Самбо, жудогоор гаргасан амжилт гэвэл?

-Самбоор 2009 онд залуучуудын УАШТ-ий хүрэл, жүдогоор оюутны УАШТ-ий хүрэл медальтай.

-"Увс нуур" дэвжээнд хэзээнээс эхэлж бэлтгэлээ хийсэн бэ?

-2011 онд О.Балжинням аваргын удирлагад бэлтгэл хийж эхэлсэн. Өөрөөсөө харыдангуй том биетэй хүмүүстэй барилдаж бэлтгэл хийхээр хувийн амжилтад эерэгээр нөлөөлсөн байх. Одоогоор манай дэвжээний багшаар гавьяат тамирчин Г.Жамсран ажиллаж байгаа. Багш маань голдуу сэрвүү барьцнаас барилдахыг зөвлөдөг.

-Бөхчүүд дотороо нэлээн жижиг биетэй харагддаг. Биеийн өндөр, жин хэд бэ?

-Өндер 174 см, жин 87 кг.

-Ихэвчлэн өөрөөсөө том биетэй бөхчүүдтэй барилдахад ямар байна?

-Өөрөөсөө том бехчүүдтэй барилдахад нь харин ч амар байдаг. Хөдөлгөж байгаад шийдсэн мэхээ хийн, хурдтай барилдахыг хичээдэг юм.

-Анх ямар барилдаан дээр ямар улсын цолтонг өвдөг шороодуулж байв?

-Өнгөрсен жил заан цолтнуудын нэрэмжит барилдаанд нэгийн даваанд улсын начин Б.Баянжаргалыг зүүн хонгодоод давж байсан.

-Таны голчлон хийдэг мэх?

-Хонгодох, баруун мордох, хутгах мэхийг ихэвчлэн хийж барилддаг.

-Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд тодрон гарч ирсэн бөхчүүдээс хэнийг дэмждэг вэ?

-Монголын улсын далай даян аварга А.Сүхбатын барилдааныг үзэх дуртай, дэмждэг байсан. Аваргыг зодог тайлахад өөрийн эрхгүй нулимс унагаж, их харамссан. Одоо ид барилдаж байгаа бөхчүүдээс Ц.Содномдорж харцагын барилдаан их гоё.

-Одоо нас хэд хүрч байна.

-1988 онд төрсөн, 24 настай.

-Дотно найзалж нөхерлөдөг бөх гэвэл?

-Олон сайхан найз байгаа. Аймгийн арслан Хайдав, Ганням, Бүрэнтөгс, ах нараас аймгийн заан Ганзориг нартай илүү дотно найзалдаг.

-Та "Нутгаа дуурсгана" барилдаанд хамгийн олон даваатай яваа. "Хасу" лигт ямархуу амжилт үзүүлж байна.

-"Хасу" лигт сайн амжилт үзүүлээгүй. Хоёр, гурав алхаад дэвжээний захад тулаад өөрийн гэсэн барилдаанаа сайн гаргаж чадахгүй байгаа тал бий. Харин "Нутгаа дуурсгана"-д өмнө нь таарч үзээгүй бөхчүүдтэй тойргоор барилдаж байгаа болохоор сайхан барилдаан гаргахыг хичээж байна.

-Таны ирээдүйн зорилго.

-Өөрийнхөө хэмжээнд сайхан барилдан улсын цолтны гэр бүлд багтаж, бөхөө дээдэлдэг ард түмнээ уран хурц, дайчин шуурхай барилдаанаар баясгахыг хичээх болно.

-Ярилцсанд баярлалаа.

-Танай сониноор дамжуулан намайг үргэлж дэмжиж байдаг Т.Өлзийсайхан, П.Товуудорж ахдаа болон ТЭЦ-4 комани, "Талын гал" ХК-ий Санжаа ах, "Увс нуур" дэвжээний нийт бөхчүүддээ баярлаж талархсанаа илэрхийлье.

Эх сурвулж: "Таван цагариг"
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby АЖИГЛАГЧ » Fri May 11, 2012 9:27 am

Nok wrote:Дээр нь 80-аад оны бөхийн элитүүдийн удам сүморүү явах ч нөлөөлсөн л байх. Дагвадорж, Даваажаргал, Бямбадорж, Хүчитбаатар, Ундрах эд нар бүгд үндэсний бөхийн томчуудын хүүхдүүд. Түвдэндорж, Мөнхбат аварга, Долгорсүрэн, Давааням заан...... гээд мундаг улсуудын хүүхэд, ач нар яавч муу барилдахгүй нь тодорхой. Харин ч энэ 6 залуу зааныг залгаад дараагийн үе болоод гарцгаах байсан байх. Хэрвээ эднүүс байсан бол хүчний хуваарилалт нэлээд өөр байх байсан биз.

:eek:
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Raldii » Fri May 11, 2012 9:35 am

Бөх одоо бол хөгжихөө больсон ш дэ. 6 залуу зааны үед хөгжлийнхөө дээд цэгт хүрчихсэн. Өөрөөр хэлбэл Нямдорж гуайн ухааны цараанаас давчихсан байгаам. Одоо мэргэжлийн талруугаа орж байж нэмж хөгжинө.
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby АЖИГЛАГЧ » Fri May 11, 2012 10:16 am

MANDAKHT wrote:У.а У.Мижиддорж: Санжаадамбыг надаас том цолтой бөх болоосой гэж горьдох юм
Үндэсний их баяр наадамд нэг үзүүрлэж, 17 шөвгөрсөн хүчит арслан У.Мижиддоржтой ярилцлаа. У.Мижиддорж арслан 80 насандаа шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм. -Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор гавьяат тамирчин хэмээх хүндтэй цол авсанд баяр хүргэе? -Баярлалаа. Гавьяат тамирчин цол авсандаа их баярласан. Ардчилсан Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга нарт маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Өмнө нь хэд хэдэн удаа гавьяатад тодорхойлуулж байсан юм. Даанч өгөөгүй. Гэтэл ардчилсан ерөнхийлөгчөөс авах хувьтай байж л дээ. -Гавьяат болсноо мэдээд хэрхэн баярлав? -Шагнал гардуулах ёслолоос нэг өдрийн өмнө надад Ерөнхийлөгчийн тамгын газраас утасдаж мэдэгдсэн. Надруу залгаад “Танд гавьяат цол олгож байна. Маргааш ирж аваарай” гэсэн. Хүн гэнэт сонсохоороо их балмагдаж, баярладаг юм билээ. Хэдийгээр баярлаж байгаа ч гэсэн дотроо “өөр хүн надаар тоглоод байгаа юм болов уу” гэсэн бодол төрж байлаа. Сэтгэл их хөөрсөн. Яг л хүүхэд шиг. -Улсынхаа их баяр наадамд нэг үзүүрлэж, 17 шөвгөрсөн хүчит арслан маань хэдэн настайгаасаа даа улсын баяр наадамд зодоглож эхэлсэн бэ? -Анх Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяр наадамд зодоглож байлаа. Тэгэхэд би 19 настай байсан юм. Энэ наадамд Архангай аймгийн Хашаат сумаас морьтой ирж барилдсан юм даг. Тухайн үед их л юм бодож наадамд ирсэн. Яагаад гэвэл өмнө нь би Депутат сонгууль, Майн баярын барилдаанд түрүүлчихээд өөрийгөө их мундаг сүрхий бөх болчихлоо гэж бодсон. Тэгээд улсын наадамд ирээд Их монгол гуай, буур Жамъян гуай, боохой Данзан гуай, Түвдэндорж гуай, Чимэд-Очир гуай зэрэг бөхчүүдийг хараад сүрдсэн шүү. Тэдний зогсолт, дэвээ, шаваа нь сүртэй харагдаж байгаа юм чинь. Тэгж байтал наадам ч эхэллээ. Анхныхаа наадамд би нэг давж ч чадалгүй нутаг буцаж байсан юм. Дараа жил нь арай сайжирч гурав даваад, дөрвийн даваанд Чимэд-Очир аваргад унасан. Ер нь бөх болоход хажуугийн хүн их дэм болдог. Би хөдөө адуу малтай ноцолддог хүн байсан. Морь уургалж, эмнэг сургана. Найз Дашдаваатайгаа их барилдахаас гадна манай нутаг чинь наадамч, наргианчаараа алдартай юм. Бас сайн сайн бөхчүүдээрээ алдартай. Тэгээд л нутгийнхаа бөхчүүдийг хараад ийм бөх болох юмсан гэж бодно. Яагаад ч юм би бөхөөс өөр зүйл боддоггүй байжээ. Адуу, маланд явахдаа хүртэл завсраар барилдаад л… Дээл тэсгээхгүй шүү дээ. Бөхөнд их дуртай. Манай нутгийн миний үеийн хүүхдүүд бараг бүгд л тийм байсан. Хонинд явахдаа бөөндөө цуглаж байгаад барилдана. Сүүлдээ барилдаандаа анхаарлаа хандуулаад хонь малаа мартах тохиолдол хүртэл гарч л байсан. Бүр шөнө хүртэл барилдаж “Унт гээд л загнуулж байлаа шүү дээ”. Тэгж байтал Дорноговийн Рашаантын байцаан өнгөрүүлэх газарт цэргээр очсон /Одоогийнхоор Эрээн хот/. Манай ангийн дарга барилдаанч, биеийн тамирт дуртай хүн байсан. Бөөрөнцөг, зээрэнцэг шиднэ. Ер нь спортын тал бүрийн авьяастай байсан шүү. Дарга надтай барилдаж, биеийн тамирын дасгал их хийлгэдэг байсан нь тус болсон гэж боддог. Даргынхаа ачаар бие хаа ч гайгүй болж, нэлээд чангарсан. Тэгээд 1954 онд Дорноговь аймагт болсон барилдаанд очиж зодоглоод түрүүлсэн юм. Ингэхдээ бүр Батсуурь аваргыг хаяж түрүүлсэн гээд бод доо. Түүнийг нэг их мундаг сайндаа ч даваагүй. Аварга намайг дунгуйлдаж сэгсрэхээр нь тогтоод хонгодоод суйлчихсан. Хүн амьтан ч шуугиад ирлээ. Тэгэхээр нь жаахан эмзэглээд элэг бүсээ тайлаад тахимаа өгөх гэсэн чинь “Юу ярьж байгаа юм бэ. Чи давсан. Залуу хүүхдийн урмыг хугалж болохгүй” гээд их жудагтай байсан. Ер нь бол барилддаг цэрэг их ирдэг. Бээжин аварга байна. Түүнтэй анх малгайг нь шүүрч танилцаад сайхан найзууд болж байлаа. Миний цэргийн малгай нэлээд хуучрахаар нь шинэ цэргийг дээрэлхэх санаатай малгайг нь шүүрсэн чинь эргэж хараад миний цамцны энгэрийг зад татсан. Дараа нь Бээжинтэй сайхан найзууд болж, олон барилдсан шүү. - Хэдэн онд улсын цолонд хүрч байсан бэ? - 1955 онд тав давж улсын начин боллоо. Дараа жил нь Түвдэндорж аваргаар долоо давж заан цол авсан. Тэр үед би 24-тэй, Түвдэндорж аварга 40 нас хүрч байсан юм. Түүний барилдааныг ерөнхийд нь мэддэг болохоор залуу хүний авхаалж самбаа гаргаж заан цолонд хүрсэн. Хэрвээ аваргыг ид байхад нь барилдсан бол би хаана нь ч хүрэхгүй. Агуу их аварга шүү дээ. Ёстой ховор төрөх хүн. Заан цол авснаасаа хойш улсын наадамд завсаргүй 10 шөвгөрсөн. Би гурван үеийн бөхчүүдтэй барилдаж явсан. Улсын наадамд нэг үзүүрлэхдээ доод үеийнхээ Мөнхбат аварга өвдөг шороодсон. -Таныг Дамдин аваргыг дийлдэггүй байсан гэж сонссон. Хэрвээ Дамдин аваргад өвдөг шороодоогүй бол улсын наадамд хэд ч түрүүлж мэдэх бөх байсан гэж ярилцдаг юм билээ? -Хэчнээн ч удаа таарч барилдсан юм бүү мэд. Тэр хүнийг яагаад дийлэхгүй байгаагаа өөрөө ч ойлгоогүй. Эхлээд бид хоёр тунадаг байлаа. Биднийг хэн ч амлахгүй. Явсаар байгаад Дамдин аваргатай тунана. Гэтэл Дамдин аварга цол ахиад намайг амладаг болсон. Аварга сүүлд нь нэлээд амташсан бололтой. Намайг их л амархан давдаг байсан юм. Дамдинг давлаа гэхэд цаана нь түрүүлэх найдвар бага. Яагаад гэвэл тэр үеийн бөхчүүд чинь их нягт, чанга барилдаантай байсан. Ер нь цолоо ахиулна гэдэг хэцүү шүү. Энгийн жишээ хэлэхэд Бадамсэрээжид гээд жинхэнэ барилдаанч айхтар арслан байлаа. Ингэж явсаар улсын наадамд 17 шөвгөрсөн дөө. Ер нь бөх гэдэг бол насны асуудал юм. -1955 онд сугалаа сугалж барилддаг байсан юм билээ. Энэ талаар яриа өрнүүлээч. Ямар учраас сугалаагаар барилдуулсан юм бол? -Тэр бол ер нь шал дэмий ажил байсан юм. Би одоо хүртэл тэр сугалаанд дургүй явдаг. Дээрээс л шийдсэн. Хэрвээ сугалаагаар барилдвал цолны хэрэг гэж байхгүй шүү дээ. Монгол бөх гэдэг чинь олон мянган жилийн уламжлалтай ард түмний бүтээл шүү дээ. Жинхэнэ цэнгэлийн манлай байхгүй юу. Хэрвээ Төв цэнгэлдэхэд бөх барилдуулахгүйгээр наадам хийнэ гэвэл олон хүн лав цуглахгүй дээ. Үндэсний бөх бол жинхэнэ бөх юм. Ер нь бол монголчууд үндэсний бөхийг их харах болжээ. Эрийн гурван наадамтай мөртлөө бөхийг голчлон харж байна. Монгол үндэсний бөхийг би дэлхийн бөхийн хаан л гэж боддог. Яагаад гэвэл ард түмнээ жинхэнэ утгаар нь баярлуулж чадаж байна шүү дээ. Өмнө нь монгол бөхийг дутуу үнэлэх үе гарч л байсан. Харин Монголын үндэсний бөхийн холбоо гэж байгуулаад бөхөө байранд нь тавьж байна. Орчин үетэйгээ нийцүүлэн бөхийн журам гаргах ёстой байсныг Р.Нямдорж тун сайн гүйцэлдүүлж байгаа юм. Орчин үеийн хэллэгээр яривал менежмент сайтай ажиллаж байна. -Монгол бөхийн дэг жаягийн талаар таны байр суурийг сонсмоор байна. Ялангуяа одоогийн бөхчүүдэд таны үеийнхэн шиг нарийн дэг жаяг, ёс суртахуун гэж байна уу? -Энэ асуудал нь эртнээс уламжлалтай юм. Ахмад үеэ хүндлэх, архи тамхинаас зайлсхийх, хэрүүл хараал зэргийг цээрлэх ёстой. Одоо бол хоёр бөх ойролцоо унах юм бол буруу хараад дэвдэг болчихож. Бас наадамд тав давчихаад гараа зангидаж өргөөд гүйж байна. Хэн нэгнийг занаад байгаа ч юм шиг. Энэ бол ёс суртахууны доголдол юм. Өнгөрсөн жилийн наадмаар харин цөөхөн гарах шиг болсон. Уг нь бол хангарьд шувуу шиг тайван дэвээд явах нь сайхан харагддаг шүү дээ. Дээр үеийн бөхчүүдээ хүндлэхдээ ахмадын өмнүүр орж яриа өдөхгүй, идээ тавганд түрүүлж хүрэхгүй. Тэр ч битгий хэл моринд нь мордуулж, буухад нь тосдог байсан юм. Гэхдээ одоогийн залуучуудыг хамаагүй муулж болохгүй л дээ. Эд нар аяндаа суралцана. Одоо ч гэсэн суралцаж л яваа. -Өнгөрсөн жил монгол бөхийг гиннесийн номонд бүртгүүлсэн том үйл явдал болсон? -Энэ бол түүхэн үйл явдал юм. 6000 бөх Төв цэнгэлдэхэд эгнээд зогсч байхад үнэхээр сүрлэг сайхан харагдаж байлаа. Барилдаж байсан үеэ дурсаад өөрийн эрхгүй нулимс унагасан. Ер нь ямар ч хүн нулимс унагах л байсан байх. Намайг ид барилдаж байхад ийм үйл явдал болсон бол гэж бодож л байлаа. Монголын үндэсний бөхийн холбооны хийж байгаа ажлыг бөхчүүд маань үнэлж байгаа биз. Яах вэ, зарим нэг ойлгохгүй хэсэг хүн байна. -Дээр үеийн бөхчүүдийн сайхан дэвээ, шавааг харуулсан эртний бичлэгүүд үзэж байлаа. Гэтэл одоогийн бөхчүүд нэг л биш ээ? -Яах вэ, бүгдийг хэлж болохгүй л дээ. Адъяахүү начны шавь нар гээд хэдэн хүүхдүүд дэвээ, шавааг тун аятайхан хийж байна. Тэр хүүхдийн Ер нь бол дэвж чаддагүй бөх сайн барилддаггүй юм. Дэвээ, шаваа чинь тухайн бөхийн сүр хүчийг илэрхийлдэг. Унасан ч, давсан ч унжийчихаад явж байгаа хүн бол яавч өөдтэй бөх биш. Бас бөхийн гайхамшгийг харуулах нэг урлаг төрөл, бие халаалт гэж хэлж болно. Бөхийн сүр жавхланг гайхуулъя, ард түмнээс баясгая л гэж бодож байвал сайхан дэвж сурах хэрэгтэй. -Ид барилдаж байх үедээ ямар мэхийг голчлон хийдэг байв. Өөрөөр хэлбэл таны дархан мэх? -Би эхлээд суйлдаг байсан. Зүүн гараараа баруун хөл рүү суйлна. Дараа нь баруун ташаагаараа тонгорно. Сүүлдээ давуулж дэгээддэг болсон шүү. Сүүлдээ зүүн гараараа баруун ташааны шуудагнаас бариад өргөдөг болсон. -Шуудагнаас өргөх нь бяртай хүний шинж үү. Ялангуяа зүүн гарандаа? -Эвсэл юм л даа. Барилдааны ур чадвартай холбоотой биз дээ. -Одоо барилдаж байгаа бөхчүүдээс хэнийг таалж байна вэ? -Нэг бөхийн нэр хэлэх нь жаахан утгагүй л дээ. Тэр, энэ гэхийн аргагүй олон бөх байна. Сүхбат аварга л гэхэд айхтар хурдан хөдөлгөөнтэй. Мэхэндээ даацтай. Үзэгчдийг өөрийн эрхгүй уулга алдуулдаг байлаа. Дараа нь өнгөрсөн жилийн наадмаар түрүүлсэн Мөнхбат аварга байна. Мэхэндээ зориулаад л дайрч байна шүү дээ. Содномдорж харцага, Санжаадамба заан гээд олон залуучуудыг хэлж болно. Барилдаж байгаа нь цаанаа л нэг өөр. Санжаадамба заан миний удмын бөх байгаа юм. Энэ хүүхдийг өнгөрсөн жил түрүүлэх болов уу гэж бодож байтал Мөнхбатыг дийлсэнгүй. Гэхдээ түүний нас залуу байгаа учраас ямар ч байсан аварга, арслан цол хүртэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Надаас өндөр цол аваасай л гэж боддог. Ер нь горьдлого бий. Сайхан сайхан залуучууд их байна. Мөн Увсын Бүрэнтөгс гээд аймгийн арсланг хэлмээр байна. Жижиг биетэй бөх нэг их хол явдаггүй. Бөх болохын тулд бие, бяр, мэх, ухаан, зориг хэрэгтэй. Энэ хэдэн шинж чанар цогцолсон хүн бол мундаг сайн бөх болно доо. -Залуу бөхчүүддээ хандаж юу хэлэх вэ? -Бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Унах тусам тэр мэхэндээ боловсорч байх ёстой. Мөн даруу төлөв бай. Аархуу зангаа барилдаан дээр л гаргах хэрэгтэй юм. Гэхдээ хий онгирч, сагсуурах биш. Өөрийнхөө бяр чадлыг өрсөлдөгч бөхдөө мэдрүүлж чадвал уран барилдаан гарах юм. Бусад үед даруу төлөв байж бусдад хүндлэлтэй бай гэж хэлмээр байна.

http://www.mongolbukh.mn


Ганц Enter дарчихаж болоогүйм байхдаа
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby АЖИГЛАГЧ » Fri May 11, 2012 10:21 am

MANDAKHT wrote:
У.а У.Мижиддорж:
Санжаадамбыг надаас том цолтой бөх болоосой гэж горьдох юм


Үндэсний их баяр наадамд нэг үзүүрлэж, 17 шөвгөрсөн хүчит арслан У.Мижиддоржтой ярилцлаа.
У.Мижиддорж арслан 80 насандаа шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм.

-Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор гавьяат тамирчин хэмээх хүндтэй цол авсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Гавьяат тамирчин цол авсандаа их баярласан. Ардчилсан Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга нарт маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Өмнө нь хэд хэдэн удаа гавьяатад тодорхойлуулж байсан юм. Даанч өгөөгүй. Гэтэл ардчилсан ерөнхийлөгчөөс авах хувьтай байж л дээ.

-Гавьяат болсноо мэдээд хэрхэн баярлав?
-Шагнал гардуулах ёслолоос нэг өдрийн өмнө надад Ерөнхийлөгчийн тамгын газраас утасдаж мэдэгдсэн. Надруу залгаад “Танд гавьяат цол олгож байна. Маргааш ирж аваарай” гэсэн. Хүн гэнэт сонсохоороо их балмагдаж, баярладаг юм билээ. Хэдийгээр баярлаж байгаа ч гэсэн дотроо “өөр хүн надаар тоглоод байгаа юм болов уу” гэсэн бодол төрж байлаа. Сэтгэл их хөөрсөн. Яг л хүүхэд шиг.

-Улсынхаа их баяр наадамд нэг үзүүрлэж, 17 шөвгөрсөн хүчит арслан маань хэдэн настайгаасаа даа улсын баяр наадамд зодоглож эхэлсэн бэ?
-Анх Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяр наадамд зодоглож байлаа. Тэгэхэд би 19 настай байсан юм. Энэ наадамд Архангай аймгийн Хашаат сумаас морьтой ирж барилдсан юм даг. Тухайн үед их л юм бодож наадамд ирсэн. Яагаад гэвэл өмнө нь би Депутат сонгууль, Майн баярын барилдаанд түрүүлчихээд өөрийгөө их мундаг сүрхий бөх болчихлоо гэж бодсон. Тэгээд улсын наадамд ирээд Их монгол гуай, буур Жамъян гуай, боохой Данзан гуай, Түвдэндорж гуай, Чимэд-Очир гуай зэрэг бөхчүүдийг хараад сүрдсэн шүү. Тэдний зогсолт, дэвээ, шаваа нь сүртэй харагдаж байгаа юм чинь. Тэгж байтал наадам ч эхэллээ. Анхныхаа наадамд би нэг давж ч чадалгүй нутаг буцаж байсан юм. Дараа жил нь арай сайжирч гурав даваад, дөрвийн даваанд Чимэд-Очир аваргад унасан.
Ер нь бөх болоход хажуугийн хүн их дэм болдог. Би хөдөө адуу малтай ноцолддог хүн байсан. Морь уургалж, эмнэг сургана. Найз Дашдаваатайгаа их барилдахаас гадна манай нутаг чинь наадамч, наргианчаараа алдартай юм. Бас сайн сайн бөхчүүдээрээ алдартай. Тэгээд л нутгийнхаа бөхчүүдийг хараад ийм бөх болох юмсан гэж бодно. Яагаад ч юм би бөхөөс өөр зүйл боддоггүй байжээ. Адуу, маланд явахдаа хүртэл завсраар барилдаад л…
Дээл тэсгээхгүй шүү дээ. Бөхөнд их дуртай. Манай нутгийн миний үеийн хүүхдүүд бараг бүгд л тийм байсан. Хонинд явахдаа бөөндөө цуглаж байгаад барилдана. Сүүлдээ барилдаандаа анхаарлаа хандуулаад хонь малаа мартах тохиолдол хүртэл гарч л байсан. Бүр шөнө хүртэл барилдаж “Унт гээд л загнуулж байлаа шүү дээ”. Тэгж байтал Дорноговийн Рашаантын байцаан өнгөрүүлэх газарт цэргээр очсон /Одоогийнхоор Эрээн хот/. Манай ангийн дарга барилдаанч, биеийн тамирт дуртай хүн байсан. Бөөрөнцөг, зээрэнцэг шиднэ. Ер нь спортын тал бүрийн авьяастай байсан шүү. Дарга надтай барилдаж, биеийн тамирын дасгал их хийлгэдэг байсан нь тус болсон гэж боддог. Даргынхаа ачаар бие хаа ч гайгүй болж, нэлээд чангарсан.

Тэгээд 1954 онд Дорноговь аймагт болсон барилдаанд очиж зодоглоод түрүүлсэн юм. Ингэхдээ бүр Батсуурь аваргыг хаяж түрүүлсэн гээд бод доо. Түүнийг нэг их мундаг сайндаа ч даваагүй. Аварга намайг дунгуйлдаж сэгсрэхээр нь тогтоод хонгодоод суйлчихсан. Хүн амьтан ч шуугиад ирлээ. Тэгэхээр нь жаахан эмзэглээд элэг бүсээ тайлаад тахимаа өгөх гэсэн чинь “Юу ярьж байгаа юм бэ. Чи давсан. Залуу хүүхдийн урмыг хугалж болохгүй” гээд их жудагтай байсан. Ер нь бол барилддаг цэрэг их ирдэг. Бээжин аварга байна. Түүнтэй анх малгайг нь шүүрч танилцаад сайхан найзууд болж байлаа. Миний цэргийн малгай нэлээд хуучрахаар нь шинэ цэргийг дээрэлхэх санаатай малгайг нь шүүрсэн чинь эргэж хараад миний цамцны энгэрийг зад татсан. Дараа нь Бээжинтэй сайхан найзууд болж, олон барилдсан шүү.

- Хэдэн онд улсын цолонд хүрч байсан бэ?
- 1955 онд тав давж улсын начин боллоо. Дараа жил нь Түвдэндорж аваргаар долоо давж заан цол авсан. Тэр үед би 24-тэй, Түвдэндорж аварга 40 нас хүрч байсан юм. Түүний барилдааныг ерөнхийд нь мэддэг болохоор залуу хүний авхаалж самбаа гаргаж заан цолонд хүрсэн. Хэрвээ аваргыг ид байхад нь барилдсан бол би хаана нь ч хүрэхгүй. Агуу их аварга шүү дээ. Ёстой ховор төрөх хүн. Заан цол авснаасаа хойш улсын наадамд завсаргүй 10 шөвгөрсөн. Би гурван үеийн бөхчүүдтэй барилдаж явсан. Улсын наадамд нэг үзүүрлэхдээ доод үеийнхээ Мөнхбат аварга өвдөг шороодсон.

-Таныг Дамдин аваргыг дийлдэггүй байсан гэж сонссон. Хэрвээ Дамдин аваргад өвдөг шороодоогүй бол улсын наадамд хэд ч түрүүлж мэдэх бөх байсан гэж ярилцдаг юм билээ?
-Хэчнээн ч удаа таарч барилдсан юм бүү мэд. Тэр хүнийг яагаад дийлэхгүй байгаагаа өөрөө ч ойлгоогүй. Эхлээд бид хоёр тунадаг байлаа. Биднийг хэн ч амлахгүй. Явсаар байгаад Дамдин аваргатай тунана. Гэтэл Дамдин аварга цол ахиад намайг амладаг болсон. Аварга сүүлд нь нэлээд амташсан бололтой. Намайг их л амархан давдаг байсан юм. Дамдинг давлаа гэхэд цаана нь түрүүлэх найдвар бага. Яагаад гэвэл тэр үеийн бөхчүүд чинь их нягт, чанга барилдаантай байсан. Ер нь цолоо ахиулна гэдэг хэцүү шүү. Энгийн жишээ хэлэхэд Бадамсэрээжид гээд жинхэнэ барилдаанч айхтар арслан байлаа. Ингэж явсаар улсын наадамд 17 шөвгөрсөн дөө. Ер нь бөх гэдэг бол насны асуудал юм.

-1955 онд сугалаа сугалж барилддаг байсан юм билээ. Энэ талаар яриа өрнүүлээч. Ямар учраас сугалаагаар барилдуулсан юм бол?
-Тэр бол ер нь шал дэмий ажил байсан юм. Би одоо хүртэл тэр сугалаанд дургүй явдаг. Дээрээс л шийдсэн. Хэрвээ сугалаагаар барилдвал цолны хэрэг гэж байхгүй шүү дээ. Монгол бөх гэдэг чинь олон мянган жилийн уламжлалтай ард түмний бүтээл шүү дээ. Жинхэнэ цэнгэлийн манлай байхгүй юу. Хэрвээ Төв цэнгэлдэхэд бөх барилдуулахгүйгээр наадам хийнэ гэвэл олон хүн лав цуглахгүй дээ. Үндэсний бөх бол жинхэнэ бөх юм. Ер нь бол монголчууд үндэсний бөхийг их харах болжээ. Эрийн гурван наадамтай мөртлөө бөхийг голчлон харж байна. Монгол үндэсний бөхийг би дэлхийн бөхийн хаан л гэж боддог. Яагаад гэвэл ард түмнээ жинхэнэ утгаар нь баярлуулж чадаж байна шүү дээ. Өмнө нь монгол бөхийг дутуу үнэлэх үе гарч л байсан. Харин Монголын үндэсний бөхийн холбоо гэж байгуулаад бөхөө байранд нь тавьж байна. Орчин үетэйгээ нийцүүлэн бөхийн журам гаргах ёстой байсныг Р.Нямдорж тун сайн гүйцэлдүүлж байгаа юм. Орчин үеийн хэллэгээр яривал менежмент сайтай ажиллаж байна.

-Монгол бөхийн дэг жаягийн талаар таны байр суурийг сонсмоор байна. Ялангуяа одоогийн бөхчүүдэд таны үеийнхэн шиг нарийн дэг жаяг, ёс суртахуун гэж байна уу?
-Энэ асуудал нь эртнээс уламжлалтай юм. Ахмад үеэ хүндлэх, архи тамхинаас зайлсхийх, хэрүүл хараал зэргийг цээрлэх ёстой. Одоо бол хоёр бөх ойролцоо унах юм бол буруу хараад дэвдэг болчихож. Бас наадамд тав давчихаад гараа зангидаж өргөөд гүйж байна. Хэн нэгнийг занаад байгаа ч юм шиг. Энэ бол ёс суртахууны доголдол юм. Өнгөрсөн жилийн наадмаар харин цөөхөн гарах шиг болсон. Уг нь бол хангарьд шувуу шиг тайван дэвээд явах нь сайхан харагддаг шүү дээ. Дээр үеийн бөхчүүдээ хүндлэхдээ ахмадын өмнүүр орж яриа өдөхгүй, идээ тавганд түрүүлж хүрэхгүй. Тэр ч битгий хэл моринд нь мордуулж, буухад нь тосдог байсан юм. Гэхдээ одоогийн залуучуудыг хамаагүй муулж болохгүй л дээ. Эд нар аяндаа суралцана. Одоо ч гэсэн суралцаж л яваа.

-Өнгөрсөн жил монгол бөхийг гиннесийн номонд бүртгүүлсэн том үйл явдал болсон?
-Энэ бол түүхэн үйл явдал юм. 6000 бөх Төв цэнгэлдэхэд эгнээд зогсч байхад үнэхээр сүрлэг сайхан харагдаж байлаа. Барилдаж байсан үеэ дурсаад өөрийн эрхгүй нулимс унагасан. Ер нь ямар ч хүн нулимс унагах л байсан байх. Намайг ид барилдаж байхад ийм үйл явдал болсон бол гэж бодож л байлаа. Монголын үндэсний бөхийн холбооны хийж байгаа ажлыг бөхчүүд маань үнэлж байгаа биз. Яах вэ, зарим нэг ойлгохгүй хэсэг хүн байна.

-Дээр үеийн бөхчүүдийн сайхан дэвээ, шавааг харуулсан эртний бичлэгүүд үзэж байлаа. Гэтэл одоогийн бөхчүүд нэг л биш ээ?
-Яах вэ, бүгдийг хэлж болохгүй л дээ. Адъяахүү начны шавь нар гээд хэдэн хүүхдүүд дэвээ, шавааг тун аятайхан хийж байна. Тэр хүүхдийн Ер нь бол дэвж чаддагүй бөх сайн барилддаггүй юм. Дэвээ, шаваа чинь тухайн бөхийн сүр хүчийг илэрхийлдэг. Унасан ч, давсан ч унжийчихаад явж байгаа хүн бол яавч өөдтэй бөх биш. Бас бөхийн гайхамшгийг харуулах нэг урлаг төрөл, бие халаалт гэж хэлж болно. Бөхийн сүр жавхланг гайхуулъя, ард түмнээс баясгая л гэж бодож байвал сайхан дэвж сурах хэрэгтэй.

-Ид барилдаж байх үедээ ямар мэхийг голчлон хийдэг байв. Өөрөөр хэлбэл таны дархан мэх?
-Би эхлээд суйлдаг байсан. Зүүн гараараа баруун хөл рүү суйлна. Дараа нь баруун ташаагаараа тонгорно. Сүүлдээ давуулж дэгээддэг болсон шүү. Сүүлдээ зүүн гараараа баруун ташааны шуудагнаас бариад өргөдөг болсон.

-Шуудагнаас өргөх нь бяртай хүний шинж үү. Ялангуяа зүүн гарандаа?
-Эвсэл юм л даа. Барилдааны ур чадвартай холбоотой биз дээ.

-Одоо барилдаж байгаа бөхчүүдээс хэнийг таалж байна вэ?
-Нэг бөхийн нэр хэлэх нь жаахан утгагүй л дээ. Тэр, энэ гэхийн аргагүй олон бөх байна. Сүхбат аварга л гэхэд айхтар хурдан хөдөлгөөнтэй. Мэхэндээ даацтай. Үзэгчдийг өөрийн эрхгүй уулга алдуулдаг байлаа.

Дараа нь өнгөрсөн жилийн наадмаар түрүүлсэн Мөнхбат аварга байна. Мэхэндээ зориулаад л дайрч байна шүү дээ. Содномдорж харцага, Санжаадамба заан гээд олон залуучуудыг хэлж болно. Барилдаж байгаа нь цаанаа л нэг өөр.

Санжаадамба заан миний удмын бөх байгаа юм. Энэ хүүхдийг өнгөрсөн жил түрүүлэх болов уу гэж бодож байтал Мөнхбатыг дийлсэнгүй. Гэхдээ түүний нас залуу байгаа учраас ямар ч байсан аварга, арслан цол хүртэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Надаас өндөр цол аваасай л гэж боддог. Ер нь горьдлого бий. Сайхан сайхан залуучууд их байна. Мөн Увсын Бүрэнтөгс гээд аймгийн арсланг хэлмээр байна. Жижиг биетэй бөх нэг их хол явдаггүй. Бөх болохын тулд бие, бяр, мэх, ухаан, зориг хэрэгтэй. Энэ хэдэн шинж чанар цогцолсон хүн бол мундаг сайн бөх болно доо.

-Залуу бөхчүүддээ хандаж юу хэлэх вэ?
-Бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Унах тусам тэр мэхэндээ боловсорч байх ёстой. Мөн даруу төлөв бай. Аархуу зангаа барилдаан дээр л гаргах хэрэгтэй юм. Гэхдээ хий онгирч, сагсуурах биш.

Өөрийнхөө бяр чадлыг өрсөлдөгч бөхдөө мэдрүүлж чадвал уран барилдаан гарах юм. Бусад үед даруу төлөв байж бусдад хүндлэлтэй бай гэж хэлмээр байна.

http://www.mongolbukh.mn


Нэг иймэрхүү, нэг тиймэрхүү
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby MANDAKHT » Fri May 11, 2012 11:47 pm

10 жилийн дараа мануусын үед бөх жинхэнэ утгаараа хөгжиж байж одооны энэ хүүхдүүд үү бла бла гээд сууж байх байхдаа. ганхуяг, мөнхбаатар, эрхэмбаяр, рагчаа, өсөхбаяр, санжаадамба гээл хагас домог шиг юм яриал... одддоооны энэ бөхчүүдддүүү гээлл..
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Chiluun » Tue May 22, 2012 7:37 am

Энэ удаагийн "Улсын цолд ойрхон бөх"-өөр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Лхагвасүрэнгийн Шинэбаатарыг танилцуулж байна. Бидний ярилцлага Монголын бүх ард түмний XIII наадмын чөлөөт бөхийн тэмцээний 96 кг-ын жинд хүрэл медаль хүртэж буй мөчтэй нь зэрэгцсэн юм.

-Хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Нийт хэдэн барилдаан хийсэн бэ?

-Баярлалаа. Эхний гурван тойрогт ялаад хэсгийн аваргын төлөө “Хүч”-ийн Н.Золбоод ялагдсан. Хүрэл медалийн төлөө Хөвсгөлийн Батчулууныг эхний хоёр үед оноогоор хожлоо.

-Чөлөөт бөхөөр хэдэн жил хичээллэж байна. Урд нь гаргасан амжилтаасаа сонирхуулбал?

-Анх 2006 оноос “Алдар” спорт хороонд Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. Өсвөр, залуучуудын УАШТ-ээс медальтай. Мөн 2008 оны спартакиадын 84 кг-д мөнгөн медаль хүртэж байсан.

-Яагаад бөхийн спортыг сонгосон юм бэ?

-Багаас барилдах сонирхолтой, спортод дуртай хүүхэд байсан. Манай ах аймгийн арслан Үйтүмэн. Ахыгаа дагаж барилдсаар бөхийн замд орсон доо.

-Эхээс хэдүүлээ вэ? Ахынхаа тухай яриач?

-Манайх найман хүүхэдтэй өнөр айл. Таван эрэгтэй, гурван эмэгтэй. Би айлын зургаа дахь хүүхэд. Манай ах Үйтүмэн 2000 оны наадмаар гурав даваад дөрвийн даваанд одоогийн улсын арслан Х.Мөнхбаатартай тунаж унасан. 2001 онд Д.Сумъяабазар аваргатай мөн дөрвийн даваанд оноолтоор таарч өвдөг шороодсон. 2001 онд автын осолд ороод нугасандаа хүнд бэртэл авснаас хойш дахиж барилдаагүй. Одоо барилдааныг минь ойроос харж зөвлөгөө өгдөг.

-Үндэсний бөхөөр авсан анхны цол юу вэ?

-Анх 2006 онд аравдугаар ангид байхдаа Батцэнгэл сумынхаа наадамд түрүүлж, сумын заан болж байлаа. 2008 онд аймгийнхаа наадамд тав давж начин, дараа жил нь түрүүлж арслан болсон.

-Танай удамд ахаас тань өөр бөх байсан уу?

-Аавын талд аймаг, сумандаа сайн барилдаж явсан бөхчүүд бий. Ээжийн талд том бие хаатай, бяртай хүмүүс байсан гэдэг. Ойрын хамаатан гэвэл аймгийн арслан Ц.Нямдорж байна.

-Арслан маань одоо хэдэн настай бэ? Биеийн өндөр, жин?

-1988 онд төрсөн. Өндөр 177 см, жин 97 кг байгаа.

-Дархан мэх гэвэл?

-Би багаасаа чө лөөтөөр барилдсан, суурьтай болохоор хөл мэх гайгүй хийж барилддаг.

-Таны хувьд хийхэд хамгийн хэцүү мэх юу вэ?

-Өмсөх мэхийг хэзээ ч хийж чадахгүй байх аа. Их хэцүү санагддаг юм.

- Үндэсний бөхөөр хэний барилдааныг харах дуртай бэ?

-Нутгийн ах нарынхаа барилдааныг үзэх дуртай. Өсөхөө аварга, Рагчаа заан, Мөнгөнцоож харцага.

- Хамгийн уран мэхээр даваа авсан барилдаанаа дурсвал

-Энэ жил Баянзүрх хайрханы барилдаан дээр улсын гарьд Ганбаатартай таараад золгооноос түрж хөөхөд нь чөлөөтийн хэвтэж цохих мэхээр давсан. Энэ л уран барилдаан болсон байж магадгүй.

-Харин хамгийн чанга өвдөг шороодсон барилдаан юу байна?

-2008 онд Архангай аймгийн наадмын зургаагийн даваанд одоогийн аймгийн хурц арслан Р.Пүрэвдагватай таарч нэлээн чангахан өвдөг шороодсоноо мартдаггүй.

-Улсын баяр наадамд хэдэн жил зодоглож байна?

-Өнгөрсөн жил анх удаа барилдаж, гурвын даваанд аймгийн заан Т.Баасанхүүд унасан.

-Барилдахын хажуугаар сурдаг уу?

-Өнгөрсөн жил ҮБТДС-ийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Одоогоор бэлтгэлээ дагнан хийж байна даа.

-Бөхийн спортод хөл тавьснаас хойш сэтгэлд тань хамгийн тод үлдсэн дурсамж юу вэ?

-2009 онд Хэнтий аймгийн баяр наадамд хоёрын даваанд өвдөг шороодчихоод орой нь машинаар Архангай руу шөнөжин явж, өглөө нь очиж барилдаад түрүүлж байсан. Хамгийн гоё дурсамж энэ юм уу даа.

-Хамгийн их баярласан үе?

-2008 онд спартакиадын 84 кг-ын жинд мөнгөн медаль хүртээд маш их баярласан. Тухайн үедээ медаль авна чинээ санаагүй л дээ.

-“Нутгаа дуурсгана” болон “Хасу” лиг хоёрт ямар амжилттай яваа вэ?

-Чөлөөтийн бэлтгэлтэй байгаа учраас “Нутгаа дуурсгана” барилдаанд Булган, Увсын бөхчүүдтэй л барилдсан. “Хасу” лигт ерөнхийдөө тогтмол барилдаж байгаа.

-“Нутгаа дуурсгана” барилдаан дээр аймгийн заан Т.Баасанхүүг ганц унаатай байхад нь давсан шүү дээ. Тэр барилдаанаа яриач?

-Улсын баяр наадмаар таараад өвдөг шороодсон байсан болохоор унаж болохгүй гэж бодож гарсан. Сугадаад дайрахаар нь баруун хөлийг нь аваад өргөж гаргаж ирээд давсан. -Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. -Танай сониноор дамжуулаад “Алдар” спорт хороо, “Ремикон” компанийн хамт олонд болон намайг үргэлж дэмжиж байдаг гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа илэрхийлье.

Б.ЦОГТ-ОЧИР / Таван Цагариг/
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ХАЛИУН » Wed May 23, 2012 9:46 am

Тавын даваа

Балбар єнгєрсєн хоёр хоногт болсон їйл явдлыг ойн тоондоо тунгаах гэсэн боловч толгойд нь юу ч орж ирэхгїйгээр барахгїй, юу ч тогтож єгєхгїй байлаа. Учир нь наадмын єглєє гэрээсээ гарснаас хойш болсон їйл явдлуудыг нэхэн санах гээд чадахгїй байсан юм. Бас цаашид яах ийхээ ч тунгаан бодож чадахгїй байгаадаа бага зэрэг ундуйцах. Гэтэл зїїн урд зїгээс саарал шинэ їеийн дээл хэлхэгнїїлэн бїсэлсэн тарган шар эр, хїрэн дээл сул бїсэлсэн єндєр бор хїний хамт єєрийг нь чиглээд ирж байгаа нь бїїр тїїр харагдав. Балбар энэ хїнийг хараад Улсын арслан Тїмэн, нутгийн нь дїї аймгийн заан Бат нар болохыг таниад угтан босож бугуй атган мэндэллээ. Тїмэн арслан хэзээ мєдгїй бєглєрєх нь її гэлтэй амьсгаадсан сєєнгє хоолойгоор
- За дїї хїї богдын уулын хойхно зїлэг ногоон дэвжээг хуулируулан тїмэн олныг шуугиулаад одтой байна даа гээд хэг хэг гэж инээв. Балбар ар шилээ илэн газар шагайсан байдалтай зєєлєн дуугаар
- Азаар л гэж бараг єєрєєс нь єєр хїн сонсхооргїй аяархан бувтнахад арслан баруун мєрєн дээрээс нь атган
- Дїї хїї улсын наадамд дєрєв давчихлаа. Арслангаар эр хїнээ баталж, аваргаар нугалаа хийж ахынхаа давааг засч єгсєн болохоор чинь ах нь чамтай яриатай. Алив намайг дагаад яв гээд цэнгэлдэхийн урд хаалга чиглэн алхлаа.
Урд хаалганы наахна олон бєхчїїд тавын давааны талаар ярилцаж, зарим нэг нь хэнтэй ч ярилцах дургїй байгаа бололтой чимээгїй нїдээ анин суух. Тїмэн арслан дагуулын хамт тїргэн тїргэн алхасаар цэнгэлдэхээс бїр гараад явчихав. Олон наймаачдын дундуур алхах арсланг наадамчин олон хїндэтгэн толгой дохиж зарим нэг нь та энэ жил тїрїїлэх ёстой шїї гэж ориллох аж. Тїмэн арслан тэр болгонтой инээмсгэлэн толгой дохиж зарим їед хоёр гараа дээш єргєн мэндчилэх нь аргагїй л арслан хїний эрэмбэ заахыг илтгэнэ. Балбар арсланг итгэлгїйхэн дагасаар цэнгэлдэхээс нэлээдгїй урагшаа байх машины зогсоол дээр ирээд зогслоо. Гэтэл дїїхэлзсэн хар жийп машинаас тїрїїний дагуул залуу Балбарыг даллаж байгаа харагдав. Балбар ч аваад удаагїй болов уу гэмээр битїї хар машины хойд хаалгаар ороод явчихлаа. Тїмэн арслан урд сандал дээрээс цээжээ эргїїлэн Балбар руу хараад


- Дїї хїїгийн нас залуу байна. Сайхан ч барилдлаа. Яахав дээр даваанд чиний унагасан аварга, арслан хоёртой таарж гэмээнэ энэ жилдээ бол би авах л байсан байх. Гэхдээ дїї хїї миний ємнєєс сєхрїїлчихлээ. Ах нь тэгэхээр гар амраасны шан бас дїїгийн аз, од эр зоригыг мялаагаад хэдэн юм єгєх гэсэн юм. Чи бид хоёр нутаг ус хол ч монгол бєхийн ариун дэвжээн дээр бєх гэж дуудуулж яваа адилхан эр хїмїїс, тиймээс ах нь дїїгээ зїгээр л эр хїний хувьд мялааж байгаа юм шїї гээд жолооны хїрдний ард суух їйтэн хуар дээлтэй хар хїн рїї толгой дохилоо. Энэ дохиог хїлээж байсан мэт жолооч мєн л цээжээ эргїїлэн Балбар руу хараад тэнгэрийн дїлий чинээ боодолтой зїйл сарвайв. Балбар энэ болж байгаа бїхэнд угаасаа толгой хїрэхгїй явсан болоод ч тэр її айх гайхах зэргэцээд ирэв. Тэгээд аяархан дуугаар
- Арслаан энэ юу вэ гэхэд. Тїмэн хг хг инээгээд.
- Ах нь дїїгийнхээ аз од, эр зоригийг їнэлээд єгч байгаа юм. Гучин бод. Ах нь єєр зїйлгїй. Ав ав. Ахын хишиг дїїд олдохгїй. Цаашид чамд ирээдїй байна. Энэ жил од чинь гїйгээд Харцага ч авах юм билїї. Тэр цагаан аз одыг чинь мялааж байгаа юм гээд єєр зїйл хэлсэнгїй машины урд хаалгаар їсрээд явчихав. Арсланг буухтай зэрэгцэн дагуул ч год їсрэн гараад явчих нь тэр. Машинд жолооч Балбар хоёроос єєр хїн їлдсэнгїй. Жолооч хоойлогоо засан
- За Арслангийн хишиг хїртсэн хїн чинь цолонд зїтгэнэ биздээ. Ах нь одоо явах ажилтай чи буухуу даа гэв.
Тїмэн гэнэтхэн 30 сая тєгрєгтэй болсон болохоор хоёр єдрийн манаралт дээр нь нэмээд сїхээр цохичих шиг болов. Автобусны мєнгєнєєс илїї мєнгє євєртєлж їзээгїй Балбар тэр их мєнгийг тїнтийлгээд євєртлєхєд яршигтай байсан тул муу бэлтгэлийнхээ хар цїнх рїї чулуудчихлаа.

Дагуулаад явчих нєхєр ч їгїй, зааж зєвлєх багш ч їгїй Балбар тавын давааны амнаас ємнє хоёр хуушуур олж идэхээр наадамчдын дундуур алхалаа. Єглєє єлєн элгэн дээрээ буцалсан ус залгилсанаас єєрєєр ходоод руугаа юм хийгээгїй Балбар таван хуушуур хоёр аяга цайг хоромын дотор цохичихоод цэнгэлдэхэд ороход тавын давааны ам зарлаж байв. Улсын Арслан Тїмэн энэ даваанд залуу бєх Балбарыг амлажээ гэхэд Балбар яагаад ч юм Тїмэн арсланд шууд буугаад єгчихмєєр санагдаад явчихлаа. Энэ бодол хаанаас, яагаад гэнэт толгойд нь орж ирээд баттай байраа эзлээд авсаныг Балбар ойлгосонгїй.
Зїїн талын засуул сонсоо .......Балбарыг амлан авч барилдая гэв ээ. Гэхтэй зэрэгцэн їлээвэр хєгжмийн марш нижигнэж алдар цолоо дуудуулсан энэ цагийн хїчитнїїд дэвэн дэвсээр зїлэг ногоон дэвжээнээ гарч ирлээ.
Тїмэн арслан Балбарыг чиглэн ирж гар бариад
- Ахын хишиг дїїд хїнддээгїй биздээ. Нас залуу байна. Цаашаа олон наадам байна. Хойтон начин болоорой гэж хэлэв її їгїй юу хоёр шуудагнаас атгаад авлаа. Барьцаа хангалттай барьсан Тїмэн арслан
- Дїї хїї ч чанга эр юмаа. Олон тїмэн харж байна битгий гулзайгаад єгєєрэй жаахан ноцолдоодох гэж шивнэв. Балбар бїїр учраа олохоо байж. Арслан унагах гээд байгаа юм уу эсвэл унах гээд байгаа юм уу. Ямар ч байсан ноцолдоодох гэсэн болохоор нь шуудагны барьцыг нь ганцхан халаад тавиулчихав. Гэтэл Тїмэн арслан нэг их том харсанаа. Дахин чимээгїй дайраад сэнжиг атгаж аваад
- Болж байна. Одоо удаад юїхэв цаг ч дєхєж байна. Ах нь хавирлаа шїї гээд баруун гараар сэнжигнээс атгасан хэвээр тэр талдаа хавирлаа. Энэ мєчид Балбар эсрэг тал руу нь єєрийн мэдэлгїй эргэчихэв. Цэнгэлдэх даяар шуугилдлаа. Балбарыг эргэхэд Тїмэн арслан хий хавирчихаж. Балбар яахаа мэдэхгїй хэсэг зогсоод арслан руу харахад тэр амандаа юм їглэн хємхий зууж арай л Балбарыг цохиод авсангїй. Балбар ч Тїмэн арслангаас зугтах мэт туг руу гїйлээ.
Цэнгэлдэхийн чимээ шуугиан дээд цэгтээ хїрчээ. Наадамчин олны уухай, нарт тэнгэрийн дор начин болсон Балбарын чихэнд сонсогдсоор.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron