by Мэргэн » Wed May 09, 2012 7:41 pm
"Хүмүүс Кобиг багийнхандаа анхаарал тавьдаггүй гэж ярьдаг. Үнэндээ эсрэгээрээ тэр багийнхандаа хамгийн их анхаарал тавьдаг" Моррис
"Коби бол миний төсөөлж байснаас ч илүү лидер" Мини Мамба
2 дахь тоглолтод Коби Байнум хоёр нийлээд 65 оноо авсан. Энэ нь тэд 65+ оноо авсан 5 дахь тохиолдол бөгөөд тавууланд нь хожсон.
Ty Lawson "Байнумын будагтай талбай дахь сүр бараа нь байнгын асуудал үүсгэж байдаг. Энэ нь Лэйкерсийн хамгаалатын түлхүүр гэдэг нь тодорхой."
Манайх улиралд нэг ч удаа хамтад нь гаргаагүй тавтыг ПО-д 2 дахь удаагаа талбайд гаргасан юм байна. Сэшинс, Блэйк, Барнес, Хилл, Газоль.
Өнөөдөр МакГий 100 дахь гоалтендин-ээ хийжээ.
Хамгийн сүүлд 4 сарын 22-нд Оклахомад 10+ оноогоор хожигдож байгаад барьж хожсоноос хойш 2 оронтой тоогоор хожигдож байгаа тохиолдолд хожоогүй л явна.
Өнөөдөр Коби back-to-back-to back трипль хийсэн. 4 минутад 4 удаа. Багаараа 4 дүгээр үед 10 шидэж 7. Сүүлийн шидэлтээ алдсан талаараа Коби "Бид хожих гавьяагүй байсан учраас сагсан бөмбөгийн бурхан бидэнд энэ тоглолтод хожихыг зөвшөөрсөнгүй"
Жорж Карл "Коби бол ер бусын тоглогч. Тэр бидний эсрэг тоглох бүртээ л намайг үхтэл айлгадаг."
Майк Браун "Денверийнхэн ирэнгүүтээ л биднийг нүдэж эхлэсэн, тоглолтын турш нүдсээр байгаад л дуусгалаа. Тэд биднээс илүү физикал байсан"
Меттагийн хамгаалалт үнэхээр үгүйлэгдэж байна. Тэр байсан бол Миллерийг Блэйк биш Коби юм уу, Метта хамгаалах ёстой байсан. Тэгэхэд л манайх хангалттай хожино. Самбар бол асуудал биш, өнөөдөр ч 48-43-аар илүүрхсэн. Хамгийн гол нь хамгаалалт.