AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Бээгий » Thu May 10, 2012 8:43 pm

Чуугий wrote:Неста,Пиппо,Зийдорф,Гаттузо энэ хэдийг ахиж Миланы өмсгөлтэй харахгүй гэхээр сэтгэл хоосон оргиод явчих чинь. :sad:
Ван Боммэл ПСВ-тэй ирэх 7 хоногт гэрээ хийнэ гэнэ.
Бүгдэд Миланы төлөө хийсэн бүхэнд нь баярлалаа.

:-D :-D :sad:
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby ..::Affictor::.. » Thu May 10, 2012 8:43 pm

Амьд домог үргэлж шүтсээр ирсэн шүтээн минь. :sad::
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Rosso Neri » Thu May 10, 2012 8:51 pm

Аль 2 сард л явна гээд шийдчихсэн байсан гэнэ. Тиаго Силва түүнийг нэг жил үлдэхийг ятгасан бололтой. Мөн багийн зүгээс ч түүнд нэг жилийн гэрээ санал болгосон байна. Гэвч тэр нэгэнг шийдвэрээ гаргасан учир өөрчлөхийг хүсээгүй бололтой. Одоо ямар нэг багтай гэрээ хийгээгүй байгаа бололтой. Америк явахаас ч нэг их татгалзаад байхгүй гэнэ. Угаасаа манай хүн Миами-д өөрийн гэсэн сууцтай.
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Чуугий » Thu May 10, 2012 9:43 pm

Нестагийн хэвлэлийн бага хурал.
Үзсэн дотор сонин болж байна шүү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Жонон » Thu May 10, 2012 10:06 pm

:italy Баяртай Неста хийсэн бүхэнд чинь баярлалаа. Миланы агуу хамгаалагч нарын нэг байлаа. Харамсалтай.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby bekbilguun » Thu May 10, 2012 10:09 pm

ааяааяаяа.. Милан клуб ч хамгаалагчидаараа алдартай шүү... Одоо ирээдүй нь Силва бна даа...
өмнөхүүдийг нь дурсаад илүүц биз..
bekbilguun
 
Posts: 265
Joined: Wed Dec 01, 2010 11:16 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Doyo » Thu May 10, 2012 10:52 pm

Чуугий wrote:Неста,Пиппо,Зийдорф,Гаттузо энэ хэдийг ахиж Миланы өмсгөлтэй харахгүй гэхээр сэтгэл хоосон оргиод явчих чинь. :sad:
Ван Боммэл ПСВ-тэй ирэх 7 хоногт гэрээ хийнэ гэнэ.
Бүгдэд Миланы төлөө хийсэн бүхэнд нь баярлалаа.


Милан гэхээр л угаасаа санаанд ордог хэд байнадаа. Миний уг нь 2 дохь хайртай баг юм байгаам шд. :eek: :eek:
User avatar
Doyo
Kopites
Kopites
 
Posts: 1252
Joined: Thu Jun 05, 2008 5:00 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby fanaticalantifanatic » Thu May 10, 2012 11:09 pm

“I don’t know what the future will look like for Milan, because a lot of players will be leaving Milan now.
If you spend money on new players and offer renewals then you’re able to stay the highest level but I don’t know what Milan will do. :sad:
Who will be the future Nesta? He is already here. It’s Thiago Silva,”
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby BTR » Thu May 10, 2012 11:23 pm

Image


ALESSANDRO NESTA Энэ тvvх 1976 оны гуравдугаар сард эхэлсэн юм. Энэ сарын 19-нд төмөр замын ажилчин Жузеппа Неста, тvvний эхнэр Мария нар 4,1 кг хvvтэй болж, Алессандро гэсэн нэр хайрлажээ. Сандро хvv бусдын л нэгэн адил өсч томрон, сургуульд суралцав. Хичээл тарсны дараа тэр найзуудтайгаа ихэвчлэн хөлбөмбөг тоглоно. Харин тэр vед хэн ч тvvнийг өдгөө бидний мэддэг алдартай хөлбөмбөгч болно гэж төсөөлөөгvй байлаа. 1984 оны есдvгээр сарын нэгэн өдөр Сандро өөрийн эцэг Жузеппа болон Фернандо ахтайгаа хамт хот оров. Учир нь тvvний ах нурууны өвчтэй байжээ. Эмч ахыг нь vзээд спортоор хичээллэхийг зөвлөсөн байна. Харин Фернандо хөлбөмбөгийг сонгожээ. Сандро ч ахаасаа хоцрохыг хvсээгvй тул ааваасаа гуйж байгаад Фернандогийн араас секцэнд орсноор хөлбөмбөгийн алдарт замнал нь эхэлсэн юм. “Лацио”. Өөр юу ч биш Алессандро эхэндээ чөлөөт хамгаалагчийн байрлалд тоглодог байлаа. Тvvний тоглолт дасгалжуулагчийн анхааралд дорхноо өртжээ. Удалгvй хэд хэдэн багийн скаут тvvн рvv шуналын харц унагаад байв. Чухам тэр vе Нестагийн ирээдvйн амьдралыг шийдсэн чухал мөч байлаа. Эхэндээ “Рома” залуу одыг хамгийн их сонирхож байсан. Сандро ч Ромын клубт ороход татгалзах зvйлгvй байв. Гэвч эцэг нь энэ тухай сонсохыг ч хvссэнгvй. Зөвхөн “Лацио”, өөр юу ч биш. Ингэснээр аав нь “Рома”-гийн хvсэлтийг тасалдуулж дөнгөв. Бодож байсан ёсоор “Лацио” залуу тоглогчийг элсvvлэх хvсэлтээ илэрхийлсэн байна. Сонгон шалгаруулалтад 300 гаруй залуу хөлбөмбөгч орсон боловч Сандро “Лацио”-гийн гишvvн болох эрхийг тvвэггvй авчээ. Шинэ багтаа тэр амархан дасав. Бэлтгэл хийхийнхээ хажуугаар хичээлээ ч орхисонгvй. 1989 онд Сандро өөрийгөө ялж чадсан гэж болно. Тэр жил залуу тоглогч 22 см өсчээ. Эмч нар vvнийг нь хөлбөмбөгөөр хичээллэсний ач гэж хэлсэн байна. Бие өсөхийн хэрээр амжилт нь өсч эхлэв. Анхны амжилт нь тvvнд өсвөрийн багт ирлээ. 1991 оны зургадугаар сарын 16-нд “Лацио” өсвөрийн лигийн финалд “Падова”-г буулган авчээ. 1993 оны зун Алессандро vндсэн бvрэлдэхvvний цугларалтад хамрагдахаар Австрийг зорилоо. Залуу тоглогч дасгалжуулагч Дино Зоффын хараанд өртсөн нь энэ. Улирлын өмнөх бэлтгэл дээр Алессандро маш амжилттай тоглож, дасгалжуулагчийн итгэлийг хvлээсээр байлаа. Энэ нь тvvнд энэ улиралд vндсэн бvрэлдэхvvнд багтах юм биш байгаа гэсэн итгэлийг төрvvлж байсан юм. Үнэхээр улирал дуусахаас өмнө буюу 1994 оны гуравдугаар сард Зофф 18 настай Нестаг “Удинезе”-гийн эсрэг тоглолтод талбайд гаргалаа. “Би тvvнийг яг л салхинд хийссэн навчис шиг чичирч байсныг сайн санаж байна. Тэр vед Сандро талбай дээр vнэхээр сайн байсан шvv. Би хэзээ ч тvvний авьяас чадварт эргэлздэггvй байлаа” хэмээн Дино Зофф хожим энэ талаар дурсчээ. 1994 онд Ромын клубт Зденек Земан ирэв. Тэр ирэнгvvтээ гурван довтлогчтой хувилбараар тоглож эхэлжээ. Тиймээс тэр улиралд “Лацио” олон гоол оруулж, мөн олныг алдаж байлаа. Тэр vед тvvний баг яг л шархадсан юм шиг харагдаж байсан юм. Тоглогчид нь багийнхаа тоглолтод сэтгэл дундуур байв. Сандро ч талбайд гарах нь багасчээ. Анхны амжилт 1995 онд Алессандрогийн амьдралын хамгийн чухал vйл явдал тохиолдлоо. “Лацио” улсынхаа аваргад тааруухан өрсөлдөж, хvснэгтийн дундуур байр эзэлсэн бол UEFA-гийн цомын хоёрдугаар тойргоос мултарсан байв. Арваннэгдvгээр сарын дундуур тэр найзуудтайгаа Элба арал дээр амарч байлаа. Гэтэл залуучуудын шигшэ багийн дасгалжуулагч Чезаре Мальдини тvvн рvv гэнэт утасдав. Залуучуудын Европын АШТ-ий урьдчилсан шатанд Украинтай хийх тоглолтод тоглуулахаар дуудсан нь тэр байж. 19 настай Нестагийн хувьд энэ дуудлага оргил өөд тэмvvлэх замын эхлэлийг тавьж өгсөн юм. Уг тоглолтод Неста голлох vvрэг гvйцэтгэж, украин залуусыг 2:0-ээр хожсоноор италичууд Европын АШТ-д оролцох эрхтэй болжээ. Зургаан сарын дараа тэр Барселонд сvvлчийн шийдвэрлэх гоолыг хийснээр талбайн эзэн испаничуудыг цуврал торгуулийн цохилтоор хожиж, Итали оронд Европын аваргын хэргэмийг авчирлаа. Энэ явдал дорхноо шигшээ багийн дасгалжуулагч Арриго Саккигийн анхааралд өртөж, томчуудын багт багтан жинхэнэ Европын АШТ-д оролцох vvд хаалгыг нээж өгөв. Хэдийгээр шигшээ багийн 22 тоглогчийн тоонд багтсан ч “Евро-96”-д тэр сэлгээнд суусаар цагийг өнгөрvvлжээ. Үvнээс гурван сарын дараа Алессандро шигшээ багтаа анхны тоглолтоо ДАШТ-ий урьдчилсан шатанд учраа таарсан Молдавын эсрэг хийлээ. Энэ мөчөөс хойш тэр шигшээ багтаа байнга дуудагдаж, тоглолт болгонд нь оролцох болжээ. Учир нь Арриго Сакки vvрэгт ажлаа хvлээлгэн өгч, Чезаре Мальдини ерөнхий дасгалжуулагч болсон байлаа. Мальдини залуу хамгаалагчийн юу чаддагийг хэнээс ч илvv мэдэх тул, шигшээ багийн хаалга Нестагийн өмнө vргэлж дэлгээстэй байсан юм. Эрикссонтой хамт “Лацио” дахиад л дасгалжуулагчаа солилоо. Энэ удаа Земаны оронд “Сампдори”-г гайхамшигтай удирдаж байсан, Шведийн мэргэжилтэн Свен Горан Эрикссон Ромын багт ирэв. Тvvний анхны улирал санаснаас илvv амжилттай өнгөрчээ. Хэдийгээр Сери-А-д долдугаар байр эзэлсэн ч Италийн цомыг хvртэж, UEFA-гийн цомын финалд шалгарав. Шигшээд тэд нутаг нэгт “Интер”-т дийлдсэн юм. Харин дараагийн улирлыг “Лацио” таруухан эхлэв. Гэвч улирлын дундуур гайхамшгийг бvтээж, 16 дараалан ялсан байна. Энэ гэнэтийн амжилтынхаа хvчинд тэд улирлын төгсгөлд хоёрдугаар байр эзэлжээ. Тvvгээр ч vл барам Италийн цомын финалд “Милан”-ыг буулгаж авахад Неста гол баатраар тодров. Эхний тоглолтондоо “Милан” 1:0-ээр хожоод байв. Хариу тоглолт тун ширvvхэн өрнөж, 47 дахь минутад Альбертини “Лацио”-гийн хаалганд гоол хийх vед бvх зvйл ойлгомжтой болсон санагдаж байлаа. Гэвч тийм биш байжээ. “Лацио” дараалан хоёр гоол хийж, байдлыг арай дээрдvvлэв. Одоо дахиад ганц гоол. Хvсэн хvлээсэн тэр гоолыг Неста оруулж чадсанаар Ромын баг vнэмшмээргvй ялалт байгуулсан байдаг. Энэ ялалтын дараа Чезаре Мальдини тvvнийг ДАШТ-д оролцох шигшээ багт урилаа. Хамгийн анхны ДАШТ нь Сандрод тийм ч сайхан дурсамж vлдээсэнгvй. Хэсгийн сvvлчийн тоглолтоо италичууд Австритай хийсэн бөгөөд эцсийн vр дvн тодорхой байлаа. Харамсалтай нь тоглолт эхлээд тавхан минутын дараа Алессандро гэмтэл аван талбайг орхих нь тэр. Энэ хvнд гэмтлийн улмаас тэр ДАШТ-ийг орхисон юм. Зуун саяар vнэлэгдэх ялалтууд ДАШТ-ий дараа “Лацио” санаанд багтамгvй их мөнгө буюу 109 сая доллараар шинэ тоглогчдыг худалдан авав. Салас, Михайлович, Консейсао, Коуту, Вьери, Де Ла Пенья, Станкович зэрэг одод Ромын клубийг зорьжээ. Гэхдээ улирлын эхний тоглолтуудад Неста, Вьери хоёр гэмтлийн улмаас оролцсонгvй. Тэр улиралд “Лацио” дэндvv олон боломжийг ашиглаж чадалгvй алдсанаар “Милан”-ы ард хоёрт оржээ. Харамсалтай байсан боловч мөнгөн медальтайгаа эвлэрэхээс аргагvй. Харин Алессандр энэ хооронд ур чадвараа ахиулсаар, дэлхийн шилдэг хамгаалагчид тооцогдох болоод байлаа. Тэднийг ганц тайвшруулсан зvйл нь “Лацио” цомтой багуудын цомын тэмцээнд тvрvvлсэн явдал байлаа. Финалд Эктор Куперын удирдсан “Мальорка”-г буулгаж авсан юм. Зун нь Виери “Лацио”-г орхилоо. Харин тvvний оронд Симеоне, Верон, С.Инзаги нар ирсэн байв. Ромын клуб урьдын адил хvчтэй байгаагаа харуулж, Европын супер цомын төлөөх тоглолтод “МЮ”-г буулган авлаа. Шийдвэрлэх гоолыг Марсело Салас хийжээ. Тэр улиралд “Лацио” урьдынх шигээ сайн тоглохгvй байсан боловч аваргын төлөөх тэмцлээс хараахан хасагдаагvй л байлаа. Тэгж явсаар сvvлчийн тойргийн тоглолт бvгдийг шийдэхээр болжээ. Гэтэл санаанд оромгvй зvйл болж дундаж баг “Перужиа” тэргvvлэгч “Ювентус”-ыг 1:0-ээр хожсоноор “Лацио”-г аварга болоход том тус хvргэсэн юм. Гэхдээ энэ нь тэдний сvvлчийн тvрvv байлаа. Зун нь Бельги, Голландад болсон Европын АШТ-д италичууд хэцvvхэн өрсөлдөгчөө буулгаж авсаар финалд шалгарсан ч эцсийн мөчид ялалтаа алдсаныг хөлбөмбөгийн хорхойтнууд санаж байгаа бизээ. Дахиад л гартаа байсан алтан медалиа алдчихав. Удалгvй шинэ улирал эхэллээ. Өнгөрсөн жил дээд зэрэглэлийн довтлогч дутагдаж буйг ойлгосон “Лацио” зун нь Креспо, Лопес болон Перуцци, Дино Бажог эгнээндээ элсvvлжээ. Харин тус багийг Консейсао, Алмейда, Эрикссон нар орхисон байна. Сандро урьдын адил гайхалтай сайн тоглосоор, багийнхандаа хожих итгэл найдвар авчирсаар. Тэр ч байтугай “France Football” сэтгvvлийн газраас зарладаг Европын шилдэг хөлбөмбөгчийг тодруулах санал асуулгад тавдугаар байр эзэлжээ. Энэ бол хамгаалагч хvний хувьд том амжилт байв. Гэвч “Лацио”-гийн амжилт уруудсаар байлаа. Италийн АШТ-д гуравдугаар байр эзэлсэн бол Италийн цом, Аваргуудын лигт ямар ч амжилт гаргасангvй. 2001 оны зун гэхэд баг нь дампуурлын ирмэг дээр ирсэн байв. Энэ хvнд vед бvгд л багаа орхин явж байсан боловч Неста vлджээ. “Милан”-ы төлөө 2002 оны наймдугаар сард Неста 30,2 сая еврогоор vнэлэгдэж “Милан-”-ыг зорилоо. Энэ мэдээг сонссон “Лацио”-гийн балиашгууд Ромын гудамжинд бослого гаргах дөхжээ. Гэвч ирээдvйгээ бодвол энэ нь зөв алхам байсан юм. “Милан”-д ирсэн эхний улиралдаа л тэрбээр амжилт, ялалтыг дагуулж, түний ирсэн эхний хоёр улиралд Милан Ювентусыг хожиж Аваргуудын лигийн аварга, Италийн цом, Европын супер цом болон Скудеттог хүртжээ. 2004-2005 онд ч “Милан” муугvй хvч vзэж Сери-А, Аваргуудын лигт хоёуланд нь дэд байр эзэлсэн юм. 2006-2007 оны улиралд гайхалтай тоглолтоор Милан Аваргуудын лигийн аварга болоход хана хэрэм мэт байсан хамгаалалтын шугамд тоглож байсан домгуудын нэг яах аргагүй Алессандро байлаа. 2007 оны 8 дугаар сард мөн Европын супер цом, тэр жилээ клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Россенеричуудын мандан бадралт, өгсөх уруудах аль ч үед нэгэн зүрх сэтгэлээр зүтгэсэн Неста Италийн шигшээ болон “Милан”-ы сольшгvй тоглогч, түүхэнд үлдэх шилдэг тоглогч домогт хамгаалагчдын нэг хэвээр байсаар байх болно. Милан багийн хана хэрэм мэт хамгаалалтын шугамыг Тиаго Силватай хамтаар амжилттай үргэлжлүүлсээр 2010-2011 оны улиралд Скудетто хүртэж, тэр жилээ Италийн супер цомын эзэн болсон. Өнгөрсөн оны зун Милан багтай гэрээгээ нэг жилээр сунган энэ зун хүртэл хийсэн байна. Италийн шигшээ, АС Милан багийн үе үеийн домог болсон шилдэг хамгаалагчдын нэг яахын аргагүй тэрээр өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар төрөлх багаа орхих шийдвэрийг гаргасан бөгөөд өнгөрсөн хугацаанд бүхий л зүйлээ шигшээ баг, клубтээ зориулсантай маргах хүн байхгүй биз ээ. Тэрээр Лацио клубт 261, Миланд 318 карерынхаа туршид нийт 579 тоглолтонд оролцжээ. Мөн шигшээ багтаа 78 тоглолтонд оролцсон үзүүлэлттэй байна. Россенеричуудын цайз хэрэм мэт хамгаалалтын шугамыг нэгэн үед нэр төртэйгээр авч явсан түүний гайхалтай амжилтыг хэзээ ч мартах учиргүй бөгөөд цаашид ч үргэлжлүүлэх Аллессандрогууд(ТС) байсаар байх болноо.
Түүний амжилтууд
Lazio
Serie A (1) :2000
Coppa Italia (2) : 1998, 2000
Supercoppa Italiana (2) : 1998, 2000
UEFA Cup Winners' Cup (1) : 1998-99
UEFA Super Cup (1) : 1999
Milan
Serie A (2) : 2004, 2011
Coppa Italia (1) : 2003
Supercoppa Italiana (2) : 2004, 2011
UEFA Champions League (2) : 2003, 2007
UEFA Super Cup (2) : 2003, 2007
FIFA Club World Cup (1) : 2007
[edit]International
Italy national team
UEFA Under-21 European Championship Gold medal (1) : 1996
FIFA World Cup (1) : 2006
Individual
Serie A Young Footballer of the Year: 1998
Serie A Defender of the Year: 2000, 2001, 2002, 2003
UEFA Club Football Awards Best Defender: 2003
UEFA Team of the Year: 2002, 2003, 2004, 2007
UEFA Euro Team of the Tournament: 2000
FIFPro World XI: 2005, 2007
FIFA 100
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby fanaticalantifanatic » Fri May 11, 2012 5:00 pm

Пирло: "Милан надад нэг жилийн гэрээ санал болгосон, харин би 3 жилийг хүссэн тэгээд ч би бусад гэрээ нь дуусаж байгаа тоглогчдоос залуу байсан."

"Гэхдээ гол шалтгаан нь Аллегри хамгаалалтын урд миний оронд Амбро, МвБг тоглуулах гэсэн. Би талбай дээр байрлалаа өөрчлөх хэрэгтэй болсон, би миланд "үгүй, баярлалаа" гээд Юувег сонгосон."

"Миланд би хэрэггүй болсон гэж шийдсэн нь уулзалтын явцад л мэдэгдсэн." Football Italia

Гэснээс Юуве чинь дараа жил бараг пот 3аас гэсэн байсан, тэгээд Сити 2оос, Дортмунд бараг 4өөс юмуу :ногоон: :RD
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby LeMoN » Fri May 11, 2012 6:42 pm

Би бол Реал Юве Аякс Дортмунд гэж таарвал жинхэнэ классик сугалаа болно.Даанч ингэж тааруулахгүй биз
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Forza Juve » Fri May 11, 2012 7:38 pm

Нестагийн шагналууд дээр 2006 оны ДАШТ гэж бичээд, ичмээр дамшиг юм даа :RD Агуу хамгаалагч ч юм үнэнээрээ л сайхан л даа. Уг нь багтаад явсан, эхний тоглолт дээр нь тоглосон ч гэмтээд нутаг буцсан, агуу хамгаалагчгүйгээр, Италийн хөлбөмбөгийн хорт хавдар гэгдэж байсан Матерацци орлож, 200% үүргээ биелүүлж, аварга бололцоход их хувь нэмэр болсон доо :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby LeMoN » Fri May 11, 2012 7:54 pm

нэгэн үеийн дэлхийн шилдгүүд нүдэн дээр зодог тайлаад дууслаа шүү

Неста Канна Дель Пиеро Малдини Одоо араас нь Инзаги Тотти гээл бас л аймар нэрс шүү
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby BTR » Fri May 11, 2012 8:07 pm

Forza Juve wrote:Нестагийн шагналууд дээр 2006 оны ДАШТ гэж бичээд, ичмээр дамшиг юм даа :RD Агуу хамгаалагч ч юм үнэнээрээ л сайхан л даа. Уг нь багтаад явсан, эхний тоглолт дээр нь тоглосон ч гэмтээд нутаг буцсан, агуу хамгаалагчгүйгээр, Италийн хөлбөмбөгийн хорт хавдар гэгдэж байсан Матерацци орлож, 200% үүргээ биелүүлж, аварга бололцоход их хувь нэмэр болсон доо :ногоон:


Сонин л ойлголт байна. Гайхав
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Бээгий » Fri May 11, 2012 8:43 pm

BTR wrote:

:-D :-D
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Yabraa » Fri May 11, 2012 10:44 pm

Forza Juve wrote:Нестагийн шагналууд дээр 2006 оны ДАШТ гэж бичээд, ичмээр дамшиг юм даа :RD Агуу хамгаалагч ч юм үнэнээрээ л сайхан л даа. Уг нь багтаад явсан, эхний тоглолт дээр нь тоглосон ч гэмтээд нутаг буцсан, агуу хамгаалагчгүйгээр, Италийн хөлбөмбөгийн хорт хавдар гэгдэж байсан Матерацци орлож, 200% үүргээ биелүүлж, аварга бололцоход их хувь нэмэр болсон доо :ногоон:

.. Үнэнээрээ сайхан гээд сэлгээнд суусан тоглогчдоо чи тоглоогүй юм чинь дэлхийн аварга биш, Неста чи гэмтээд манайх дэлхийн аварга болчлоо дахиад сайн гэмтээд бай гээд шагнал өгөөд, гэртээ ТВ-ээр хараад сууж байсан юм чамд дэлхийн аварга болсон ямар ч хамаагүй гэх байж. Амьдралдаа ийм утгагүй юм сонсож байсангүй, антидна гэхэд хэмжээтэй баймаар юм.
Last edited by Yabraa on Fri May 11, 2012 11:30 pm, edited 1 time in total.
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Чуугий » Fri May 11, 2012 10:58 pm

BREAKING NEWS: Gattuso and Inzaghi announce Milan exits :sad:
OFFICIAL: Yepes has extended his contract to 2013.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby fanaticalantifanatic » Sat May 12, 2012 10:14 am

Image

маргааш уйлчих байхдаа...Берлускони, Галлиани тэгж байгаад хөгийн 2 новш юмаа, хэдэн жил бусдын юмыг цуглуулчаад өөрсдийхдөө хайнга хандаж байнашд...зодог тайлсангүйээ
клубын хувьд л шинэ хуудас нээгдэж байгаа юмуудаа...ахлагч маань л үлдэх шив

уйлмаар юмаа...яагаад скудетто авав, авсангүйв нтр гэсэнд энд тэнд Пирлогийн нэр тодоор тууж явах юм :sad:
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby BTR » Sat May 12, 2012 1:32 pm

36 настай Епес үлдэж 36 настай Неста явж, 34 настай гаттузо явж, 36 настай Зеедорф үлдэх гээд байна уу даа. Мэдэж л байдаг байгаадаа.
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Чуугий » Sat May 12, 2012 1:40 pm

Неста,Гаттузо,Пиппо энэ хэдийн хувьд бол өөрсдийнх нь шийдвэр л дээ.
Багийн зүгээс шинэ гэрээ санал болгосон өөрсдөө үлдэхгүй гээд байгаа.
Иепесын гэрээ сунгалтан дээр л гайхаад байна.
Зийдорф бол явах нь ойлгомжтой.
Ирэх улиралд Кассано 10 дугаартай тоглох юм яригдаад байсан.
Робсон бас явж таарах нь Галлиани шинээр довтлогч авна гээд байгаа эхний сонголт Тевез дараа нь Баллотелли гэсэн тэгэхээр Пато ч бас яаж ч магадгүй байдалтай байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Чуугий » Sat May 12, 2012 1:43 pm

Маргаашийн тоглолт 21:00с байгаа даанч гаргах тв алга.
Гаргасан бол бөөндөө үзэж домгуудаа үдэж өгөхгүй юу.
Сэтгэл хоосроод сонин байна шүү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Чуугий » Sat May 12, 2012 1:54 pm

Сүүлийн тоглолтон дээрээ
-------------Amelia-------------
Abate - Nesta - Mexes - Zambrotta
Gattuso - Van Bommel - Boateng
-------------Seedorf--------------
-----Ibrahimovic - Inzaghi----------
гэж гараасай гэсэн хэхэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby A Nesta » Sat May 12, 2012 1:59 pm

Неста Каннавора энэ хоёр залуу намайг хөлбөмбөгийг үзэх танин мэдэхэд асар их нөлөө үзүүлж тус спортоос авах асар их кайфыг бэлэглэж хамгаалалтын урлагыг дэлхийд гайхуулж шүтээнүүд минь юм даа.Цаг цагаараа байдаггүй гэж бид нэгэн үеийн домогт тоглогчидоосоо ээлж дараалан зодог тайлахыг нь харж байна даа.Залуучууд Неста-гийн талаар сайхан нийтлэл оруулж санаж байгаад талархаж байна.Уул нь ЛАЗИО-доо зодог тайлаасай гэж их хүссэн ч тэгсэнгүй дээ. :sad::
Italy-world best team
A Nesta
 
Posts: 95
Joined: Mon Jan 21, 2008 9:17 pm
Location: UB

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby Хашка » Sat May 12, 2012 2:22 pm

LeMoN wrote:нэгэн үеийн дэлхийн шилдгүүд нүдэн дээр зодог тайлаад дууслаа шүү

Неста Канна Дель Пиеро Малдини Одоо араас нь Инзаги Тотти гээл бас л аймар нэрс шүү



Нөгөө Занетти нь тоглоол гүйжийлээ. Яг л 18-т шиг :ногоон:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: AC MILAN 2011-12 ***Il club piu titolato al mondo***

Postby LeMoN » Sat May 12, 2012 3:28 pm

Хашка wrote:
LeMoN wrote:нэгэн үеийн дэлхийн шилдгүүд нүдэн дээр зодог тайлаад дууслаа шүү

Неста Канна Дель Пиеро Малдини Одоо араас нь Инзаги Тотти гээл бас л аймар нэрс шүү



Нөгөө Занетти нь тоглоол гүйжийлээ. Яг л 18-т шиг :ногоон:


Тэрийг тооцохгүй наадах чинь алдаатай тоглогч нтр :ногоон:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests
cron