by Цогоо » Wed Apr 25, 2007 7:11 am
Дэвид Дэин чинь харин ч Стан Кроэнкэтэй нийлчээд байсан юм биш үү? Петер Хилл-Вүүд тэргүүтэй захирлуудын зөвлөл мань эрийг тэрнээс нь болж жийсэн гэж би ВВС дээрээс харсан. Хэрвээ Кроэнкэ үнэхээр манайхыг авах гээд байгаа бол Дэинтэй нийлэхэд хувьцаа нь овоо юм болох байх аа. Тэгээд Петер Хилл-Вүүдийн хэлснээр бол захирлуудын зөвлөл хувьцаагаа зарахгүй ядаж 12 сар болно гэсэн. Энэ нь магадгүй шуугианыг намжаах гэсэн оролдлого байж болох юм. Кроэнкэгийн 12,19 + Дэиний 14 гэхээр 26,19%
Жилийн дараа Арсэн Вэнгэрийн гэрээний хугацаа дуусна. Өөрөө бол яахав энэ залуу багаа амжилтанд хүрэхийг харна энэ тэр гэсэн байна лээ. Ер нь хамаг хөлбөмбөгтэй холбоотой асуудлыг Дэвид Дэин хийж, Вэнгэрийг өмгөөлдөг байсан. Энэ нь байхгүй болчихоор Вэнгэрт бас хэцүү л байх байх. Энэ хоёр бүүр 1982 онд танилцаж найзалцгаасан гэнэ билээ. Вэнгэрийн байр суурь эргэлзээтэй болонгуут зарим тоглогч нарынх бас эргэлзээтэй болж байгаан. Росицки, Хлэб, Фабрегас, Жильберто, Турэ, Диаби, Клиши, Ван Перси гэх мэт.
Дэвид Дэинийг халагдсантай холбогдоод Ж-14 Аосеналтай холбоо барьж манайхыг төлөөлөх хүнийг нь асуусан юм байна. Ж-14ийн дүрмээр бол клубын албан ёсны төлөөлөгч Ж-14т байх ёстой байдын байна. Манай хүн уул нь тэдний ерөнхийлөгч нь байсан юм. Ж-14ийнхөн 5 сарын 16 нь Глазгод хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх юм байна.