Өнөөдрийн онцлох тоглогч: Манай баг 3 дараалж аваргын цувралд тоглож 2 удаа үндэсний аварга болсны дараа өнгөрсөн улиралд шүүрдүүлж 4 дараалж аваргын цувралд гарах боломжоо алдсан билээ. Энэ жил солилцоогоор баахан л бужигнаан болж одоо бидний Плейоффын экс фактор болоод байгаа мөн шүүхэд дуудагдаад байгаа Жордан Хилл-ийг онцолж байна
Жордан Грейг Хилл. Тэрээр энэ жилийн Плейоффт манай багийн нууц хөзөр болон гарч ирээд байна. Солилцоогоор ирсэн даруйдаа талбайд гарахгүй байсан боловч сүүлийн тоглолтууд ирээдүйтэй хүчний довтлогч, найдвартай багийн сэлгээний тоглогч болох нь харагдаж байгаа. Өнөөдөр л гэхэд сэлгээнээс тоглон 12 оноо 11 самбар авч сайн тоглолтоо үргэлжлүүлсэн. Дараагийн шатанд Оклахомагийн эсрэг цувралд экс фактор болох магадлалтай байгаа юм.
Жордан нь АНУ-ын Жеоржиа мужын Атланта хотод 1987 оны 6 сарын 27-ны өдөр мэндэлжээ. Түүнийг 3 настай байхад ээж нь нас барж, аав болон эмээ дээрээ өссөн байна. Бага байнхын л тэрээр спортын авъяастай хүүхэд байжээ. Нэгэнтээ дурсан ярьсан байдаг: “Би хэрвээ сагсан бөмбөгчин болоогүй бол Хөлбөмбөгчин болох байсан /Америк хөл бөмбөг/” гэж. Тэрээр гачирхалтай гэмээр мэдээ хүргэхэд ахлах ангид орох хүртэлээ сагсан бөмбөгөөр хичээллэж байгаагүй юм. Ахлах ангид орох жил хүртэлээ хөл бөмбөгөөр хичээллэж байгаад гэнэт сагсан бөмбөгт эргэлт буцалтгүйгээр орсон юм. Тэрээр ахлах сургуулийн төгсөх жилүүдэд сагсан бөмбөг тоглох авъяасаа нээн илрүүлж улмаар идэвхи зүтгэлийнхээ үр дүнд Аризонагийн Их сургуульд элсэн орж чадсан байна. Сонирхуулахад Атланта хотын North Springs High School-д тоглож байхдаа одоогийн НБА-н Хьюстон багийн Chase Budinger-тэй хамт тоглож байжээ. Улмаар НБА-д ороод Хьюстон багт хамт тоглож байсан. Анхны их сургуульд орсон жилдээ л ARIZONA Wildcats сагсан бөмбөгийн багийн гишүүн болох хувьтай байв. Хилл энэ багт тоглож эхэлснээр өөрийн чадвар тэр дундаа самбараас бөмбөг авах чадюар нь улам сайжирсаар багаа ч мөн хүчирхэгжүүлж, хамгаалалттай сайн багуудын нэг болгож чадсан юм. Тэрээр коллежийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг самбараас бөмбөг авагчдын нэг байлаа. Түүний их сургуулийн багийн дасгалжуулагч нь: “Хилл бол төрөлхийн авъяастай, хурдтай, хүчтэй, түүний самбараас бөмбөг авах чадвар дэндүү сайн, хичээж чадвал түүнд их ирээдүй байгаа гэж” хэлж байжээ. Үүний нотолгоо нь тэрээр Аризонагийн Их сургуулийн түүхэнд самбараас бөмбөг авалтаараа 6-д бичигддэг нь батлаж байх шиг. Тэрээр НБА-д элсэхээс өмнөх жилээ буюу 3 дахь жилдээ 18,3 оноо, 11 самбар, 2 блок дундчилж байсанаараа All American -Pac 10 first team болон All American-Pac 10 defensive team нэрлэглэж улмаар НБА-н драфтад нэрээ өгсөн байна. Энэхүү хугацаанд 32 дабл дабл хийсэн байна. Ингээд 2009 оны драфтаар Нью Йорк хотын багт нэгдүгээр тойргийн 8 дахь сонголтоор сонгогдож байсан ямархүү тоглогч болохийг нь харуулж байх шиг. Гэвч төдийлөн НБА дахь кареер нь амжилттай эхлээгүй ба 2010 оны 2 сарын 18-нд 3 багийн солилцоогоор Хьюстон Рокетс багт очсон. Лейкерс багт ирхээсээ өмнө НБА-д нийт 47 тоглолтонд оролцож 5,2 оноо болон 3,7 самбар дундчилж байж. Анхны Лейкерст оролцсон тоглолтондоо 14 оноо, 15 самбар, 3 блокийг Оклахома багийн эсрэг хийж түүний хувьд итгэмээргүй нэгэн орой болж өнгөрсөн. Ач холбогдолын хувьд маш чухал тоглолт байсан ба хожигдвол Плейоффын 4-өөр гарах нөхцөл бүрдээд байсан юм. Түүний өндөр хувьтай довтолгоо болон самбараас бөмбөг авалт нь багт сэлгээнээс том роль болж чадсан. Үүний дараа Майк Брауны итгэлийг олон Плейоффын эхний шатанд Денверийн эсрэг хийсэн эхний болон 4 дэх тоглолтонд дабл дабл хийж багийн ирээдүй гэдгээ харуулаад байна. Денверийн эсрэг хийсэн 4 тоглолтонд 7 оноо, 9,2 самбар, 0,9 блокийг 20,1 минутанд дундчилаад байна. Тэрээр найз охиндоо гар хүрсэн хэргээр шүүхэд дуудагдаад байгаа. хэрэв шүүхээс гэм буруутай гэж шийдвэрлэвэл 10 хүртлэх жилийн хорих ял болон 10,000 доллараар торгуулах аюулд ороод байгаа билээ. Фенүүд бидний хувьд түүний хэрэг нь нааштай шийдэгдээсээ гэж залбарих л үйлдлээ. Тэрээр өсөх ирээдүйтэй хүчний сэлгээний тоглогч болох нь цаг хугацааны л асуудал болоод байна. Түүнтэй холбогдохыг хүсвэл:
http://www.facebook.com/JordanHillhttp://twitter.com/Jordanchill43http://flickr.com/JordanHillNBAНийтэлсэн: АРАВТ