Роберто Фабиан Аяала...
Роберто Фабиан Аяала бол өнөө цаг үеийн хамгийн шилдэг төвийн хамгаалагчидийн нэг бөгөөд Пассарэйлогоос хойш Аргентинаас төрсөн хамгийн аугаа хамгаалагч юм... Тэр шигшээ багийнхөө төлөө гурван удаа дэлхийн аваргад оролцож, сүүлийн 10-аад жилийн туршид шигшээ багийн хамгаалалтын амин зүрх болж цохилсоор ирсэн юм... тэр өнгөрсөн 2 дахь өдөр Алжирийн шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтонд оролцосноор шигшээ багийн ахлагчийн туузыг зүүж 58 тоглолтонд оролцож алдарт Мара-ийн 57 тоглолт шигшээ багаа ахалсан амжилтийг эвдсэн бол өнгөрсөн 2-р сард Францийн шигшээг 1-0 ээр хожсон тоглолтонд оролцохдоо өөрийн найз Диего Симиеонигийн 104 тоглолт шигшээ багийнхөө төлөө хийсэн амжилтийг эвдсэн юм...
Аяала 1973 оны 4-р сарын 14-нд Аргентинийн Паранад мэндэлжээ... 1991 онд Ferrocarril Oeste –ийн залуучуудын багт элсэн орсоноор хөлбөмбөгчийн замналаа эхэлжээ… Түүнийг залуучуудын багт байх үес нь Ратон буюу Хулгана хэмээн хочлох болжээ… Энэ нь 1974 оны ДАШТ-д шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож байсан Рубен Аяалагийн хоч юм… Тэндээ тэрээр 3 жил тоглосны эцэст Ривер Плэйтийн эгнээнд шилжин орсон юм… Тэнд тэрээр шигшээ багийн дасгалжуулагч Аргентинийн өөр нэг домогт хамгаалагч Даниель Пассерэйлогийн удирдлаганд очив… Хожим шигшээ багийн дасгалжуулагч болсон Даниель Пассайрэйла хамгийн түрүүнд өөрийн шавиа шигшээ багт дуудаж байсан юм… Риверийн төлөө 1994-1995 оны хооронд нийт 40 тоглолтонд оролцожээ…
Залуу хамгаалагчийн өсөн нэмэгдэж буй авяас чадварыг Италийн Наполи анзаарч Аяалаг Италид газардууллаа… 1995-1999 оны хооронд Наполийн эгнээнд Аяала 87 тоглолтонд оролцосны эцэст алдарт Миланы АС клуб рүү хөлгийн жолоог заллаа… Тэр сүүлийн 30-н жилийн түүхэнд Миланд газардсан анхны Аргентин тоглогч байлаа... Гэвч тэрээр Миланд амжилт олсонгүй… Миланы баг Аяалагийн чадварыг хэтэрхий дутуу үнэлсэн юм... Түүнийг төвийн хамгаалагчийн байранд хэтэрхий жижиг харийн жигүүрийн хамгаалагчи хийхэд тохиромжгүй гэж үзэж байсан юм… Миланд 2 жилийг өнгөрөөхдөө тэр ердөө лигийн 24 тоглолтонд оролцсон юм... Эцэст нь 2000 онд тэрээр Куперийн удирдлаган доор тоглохоор нарлаг Испани орнийг Местеяа цэнгэлдэхийг зорьсон юм… Валенсиа түүний төлөө 6,5 сая евро төлж 3 жилийн гэрээ үзэглэсэн бөгөөд энэ гэрэ бол Валенсиагийн түүхэн дэх хамгийн чухал гэрээнүүдийн нэг байсан гэдгийг өнгөрсөн 7 жил бидэнд харуулна...
Ирсэн жилдээ л тэрээр супер тоглолт үзүүлж эхэлсэн бөгөөд түүний аймшигтай таклууд дайчин чанарын тусламжтайгаар Валенсиа АЛ-ын финалд ахин шалгарч чадсан юм... Хэдийгээр Байрнд харамсалтайгаар ялагдсан хэдий ч гсн Аяала 2000/2001 оны улирлын АЛ-ын шилдэг хамгаалагчаар тодорсон юм... Дараа жил нь Валенсиагийн хамтаар Ла лигийн цомыг хүртсэн бөгөөд түүний Малагагийн эсрэг оруулсан гоол Валенсиаг Ла лигийн аварга болгосон юм... энэ бол Валенсиагийн 31 жил хүсэн хүлээсэн цом байсан билээ...
Аяала Валенсиагийн төлөө гайхамшигтай 7 улирлыг өнгөрөөж нийт 183 тоглолтонд оролцсон бөгөөд Валенсиагийн домгуудын нэг болж хэдийнээ чаджээ...
Түүний шигшээ багийн замнал анх 1994 оноос эхэлсэн бөгөөд Риверийн дасгалжуулагч байсан Пассайрейла шигшээ багийг удирдах болсоноор түүнийг шигшээ багт урьсан юм... тэр үед Аяала 21 хэн настай байлаа... 1996 оны олимпийн шигшээ багт багтан хүрэл медаль хүртсэн бол 1998 онд шөвгийн 8-д шалгарч байсан юм... 2002 оны шигшээ багт сонгогдсон ч тэмцээний өмнө авсан гэмтэл нь түүний тоглох боломжийг үгүй хийсэн юм... Аяалаг алдсан Аргентинийн шигшээ баг түүхэндээ хамгийн муу амжилтийг энэ дэлхийн аваргад үзүүлсэн билээ... 2004 оны олимпийн наадамд мөн л шигшээ багийн өмсгөлөө өмсөн оролцож Аргентинийн хөлбөмбөгийн түүхэн дэхь анхны алтан медалийг эх орондоо авчирсан юм...
2006 оны ДАШТ-д мөн л шигшээ багтаа дуудагдан хамгаалалтийн гол ноён нурууг босгож байсан бөгөөд ДАШТ-ийн мөрөөдлийн багт багтсан юм...
Аяалагийн тоглолтын онцлог бол жижиг /173 см 75 кг/ биендээ баймгүй тоглолтыг хамгаалалтын бүсэд үзүүлж чаддаг байлаа... Тэр намхан биетэй байсан тул түүнийг эхэндээ баруун жигүүрийн хамгаалагчийн байранд тоглуулдаг байсан хэдий ч тэрээр өөрийгөө төвийн хамгаалагчийн байрлалд тоглож чадна гэдгээ алхам бүртээ харуулсаар байсан юм... Тэр өөрөөсөө тохой өндөр довтлогч нарын өөдөөс агаарын тэмцэлд ялж чададгаас гадна түүний аймшигтай таклууд эсрэг багийн довтлогчидийг хулчийлгадаг байлаа... Тэрээр өөрийнхөө агаарт тэмцэлдэх чадвар өндөр үсрэлтйинхээ нууцийг ааваасаа өвлөн авсан гэж нэгэн удаа яриж байлаа... Өнгөрсөн дэлхийн аварга болон АЛ-д Дрогбагийн өөдөөс, ДА-д Германы шигшээ багийн өөдөөс тоглосон тоглолтууд хөлбөмбөг сонирхогч хэн бүхэний сэтгэлийг хөдөлгөм... өөрөөсөө хэдэн нас залуу тохой өндөр тоглогчидийн өөдөөс тэр л бүх бөмбөгийг агаараас салгаж байсан юм...
За ингээд нэгэн гайхамшигтай тоглогчоо Местеяа алдлаа... Баяртай Аяала бас баярлалаа...
Залуухан Аяала...
Шигшээ багийн төлөө 100 дахь тоглолтоо хийснийхээ дараа
Германы шигшээ багийн эсрэг хийсэн гоол нь...
гоолдхоороо ингэж баярладаг...
бас л аймаар харцтай гар шүү...
Би Аргентинд хайртай