Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby TRISTAN » Tue Apr 24, 2007 2:14 pm

Gooner wrote:МанЮ :

Флэтчэр---Браун---Хайнзэ----Ошэй

гэж хамгаалалт гарах хэрэг үү...:RD:-o Сүпер онигоо байна


Хэ хэ. Одоо тэгэх юм байгааз. УЕФА.ком дээр тэгээд тавичихсан байна.
Арай ч О ши, Флетчер гэсэн 2 алуурчинг хамгаалалтын 2 жигүүрт гаргахгүй байлгүй дээ. Гарвал ч баларсаан.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby El Payaso » Tue Apr 24, 2007 2:17 pm

тэгээд өөр хэнийгээ гаргах вэ дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Breathe! » Tue Apr 24, 2007 2:33 pm

Gooner wrote:МанЮ :

Флэтчэр---Браун---Хайнзэ----Ошэй

гэж хамгаалалт гарах хэрэг үү...:RD:-o Сүпер онигоо байна


Энэ бол Миланы хувьд Айййймааааар онигоо болох хамгийн том аюул.... :RD
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Gooner » Tue Apr 24, 2007 2:44 pm

Нохой жил сүүлээ шарванаа гэж...
Сүүлэн дээрээ шарвуулчлаа шүү энэ МанЮ:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby TJ » Tue Apr 24, 2007 2:50 pm

Gooner wrote:МанЮ :

Флэтчэр---Браун---Хайнзэ----Ошэй

гэж хамгаалалт гарах хэрэг үү...:RD:-o Сүпер онигоо байна


эх сурвалж нь UEFA.COM
TJ
 

Postby Gooner » Tue Apr 24, 2007 3:05 pm

Мэджийн... Зүгээр л онигоо болох хамгаалалтын гараа юм биш үү гэжийшдээ...
Ошэй бол зүүндээ нээх сайнгүй л байгаа. Хэдэн жилийн өмнө зүүндээ чунагладаг байсан гар одоо жигүүрийн хамгаалалтанд явахгүй байна лээ.
Төвд Хайнзэ Браун гэхээр 2-уулаа тийм ч өндөр биш хүчний тоглолт хийх талдаа тааруу хүмүүс шүү дээ. Заа тэгээд Флэтчэр хамгаалалтанд тоглож байхыг нь хараагүй юм байна. Чадах ч юм уу үгүй юмуу бүү мэд...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Mr S » Tue Apr 24, 2007 4:14 pm

Image

Хөхүүд болон улаануудын тоглолтыг УЭФА-н лидер шүүгчдийн нэг Мэрк шүүх гэнэ........
УЭФА хэл амнаас айж бгаа болтой.....
2005 онд энэ 2-н АЛ-н тоглолтыг Лубос Мичэл шүүж бөөн хэл ам болсон билээ....... /Луйс Гарсия-н эргэлзээтэй гоолын ачаар улаанууд финалд үлдсэн билээ/
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby El Payaso » Tue Apr 24, 2007 4:21 pm

Мерк ч дээ... нэг их олигтой амьтан санагдадгүй л юм доо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby dr.A » Tue Apr 24, 2007 4:22 pm

Manutd 2 - 0 AC milan......iim l yum bolno do
User avatar
dr.A
 
Posts: 10
Joined: Mon Apr 23, 2007 3:21 pm

Postby mick » Tue Apr 24, 2007 4:22 pm

Энэ чинь бас нэг манайд дургүй гар байгаам...Чоорт гэж...Дандаа шүүгчдээр хийлгүүлж байх юмаа, хэзээ нэг электрон юм дэмжигдэх юм бол...:sad:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Mr S » Tue Apr 24, 2007 4:24 pm

Image

38 настай Миланы амьд домог Малдини оройны тоглолтонд их итгэлтэй бгаа гэнэ...........
2005 онд 1/8-д МИЛАН МАН-г 2 удаа 1-0-р нухаж бсан билээ........
энэ удаа ч нухах болно гэнэ........ хэдий мөн К.Роналдо, Рууний зэрэг олон сайн тоглогчидтой ч нухаад л гарах юм бх аа.......
Тэд биднийг Бавариг яасныг харсан бх.......... мэдээж биднээс илүү Баваритай тоглох нь тэдэнд илүү дээр бх бсан бх..........
би энд багийнхаа ахлагчаар тоглохдоо баяртай бна.
бид сүүлийн 20 жил Европт ч тэр Италид ч ноёрхож бгаа бид АЛ-н цомыг авахыг хүсч бна гээд л Малдини ах баахан л юм ярьжээ...........

хамгийн сонин нь мань эрийг 1985 онд Европын анхны тоглолтоо хийж бхад МАН-н одоогийн лидрүүд болон Роналдо 7 сартай, харин Рууний эхийнхээ гэдсэнд бжээ........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Tue Apr 24, 2007 4:40 pm

dr.A wrote:Manutd 2 - 0 AC milan......iim l yum bolno do


эсрэгээрээ болбол баларваа гэсэн хэхэ.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby TJ » Tue Apr 24, 2007 4:47 pm

Gooner wrote:Мэджийн... Зүгээр л онигоо болох хамгаалалтын гараа юм биш үү гэжийшдээ...
Ошэй бол зүүндээ нээх сайнгүй л байгаа. Хэдэн жилийн өмнө зүүндээ чунагладаг байсан гар одоо жигүүрийн хамгаалалтанд явахгүй байна лээ.
Төвд Хайнзэ Браун гэхээр 2-уулаа тийм ч өндөр биш хүчний тоглолт хийх талдаа тааруу хүмүүс шүү дээ. Заа тэгээд Флэтчэр хамгаалалтанд тоглож байхыг нь хараагүй юм байна. Чадах ч юм уу үгүй юмуу бүү мэд...


Тэгээд uefa-г шоолж инээгээд байсым уу, Маню-г уу? 8-)
TJ
 

Postby Gooner » Tue Apr 24, 2007 4:52 pm

Oh my god ... Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Tue Apr 24, 2007 4:55 pm

Гэснээс манайх АС шиг ийм гоё олон смайлтай болохымсан тээ. Хэрүүл хийж байхад зивүүн зивүүн смайл тавиад л...:mrgreen:

Жишээ нь гэхэд Чэлси мяа гэчихээд Image эсвэл нэг иймэрхүү Image зураг тавьчихвал тээ хэхэ.
Ялангуяа сүүлийнх л гоё л доо
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby .boldoo. » Tue Apr 24, 2007 4:58 pm

:-o энэ л гоё шд. бас 8+)
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby UNIVERSE » Tue Apr 24, 2007 5:01 pm

Гоонь эр гэсэн нэрт хүүхдэд тохирсон дүрс байна :-o
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby Аагий » Tue Apr 24, 2007 5:03 pm

Өө энэ чинь гоё юм байна шт. Chelsea rock Image
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Аагий » Tue Apr 24, 2007 5:05 pm

Gooner wrote: Image зураг тавьчихвал тээ хэхэ.
Ялангуяа сүүлийнх л гоё л доо


Image Энэ бол яг Баясаа байна.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby TJ » Tue Apr 24, 2007 5:05 pm

Gooner wrote:Oh my god ... Image


Хаха айлгүй хог вэ яасан... хүүхэн хүн шиг :mrgreen:
TJ
 

Postby orangeman » Tue Apr 24, 2007 6:46 pm

Орой ч халуухан тулаан болнодоо тэсэн ядаж байнашуу Хамгийн гол нь будилаангуй маргаангуй сайхан тоглолт болоосой
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Mojul » Tue Apr 24, 2007 6:58 pm

el payaso wrote:... аяа улаан чөтгөрүүдийн хамгаалалт даан ч жул харагдаж байна даа... довтолгоогоороо л авч гарахгүй бол ч...


Байгаа нь л энэ хэд шүүдээ
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Chinga » Tue Apr 24, 2007 7:50 pm

ManU 1-1 Milan тэнцэнэ. Миланы гоал булангаас юмуу хаалттай цохилтоос 2-3 дамжин орно гэж predict хийлээ.
bərsəˈɫonə
User avatar
Chinga
 
Posts: 158
Joined: Tue Apr 03, 2007 8:25 pm

Postby Nomer 10 » Tue Apr 24, 2007 9:42 pm

Mr S wrote:38 настай Миланы амьд домог Малдини оройны тоглолтонд их итгэлтэй бгаа гэнэ...........

хамгийн сонин нь мань эрийг 1985 онд Европын анхны тоглолтоо хийж бхад МАН-н одоогийн лидрүүд болон Роналдо 7 сартай, харин Рууний эхийнхээ гэдсэнд бжээ........


Ёооё бүр биширмээр. Нээрээ л агуу хүн дээ.

Өнөөдөр манайх 3-1-ээр хожно.

Смайл нэмж тавинаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby orangeman » Tue Apr 24, 2007 10:00 pm

Чиний “Челси” юу?, Миний “Милан” уу?

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин (2007.04.23)

Европын хөлбөмбөгийн холбооны (UEFA) хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээ тоглолтын эхний “даваа” мягмар, лхагва гаригт болно. Хуучин тивийнхэн төдийгүй хөлбөмбөгийн ертөнц тэр чигээрээ л анхаарлаа энд хандуулж, чих тавьж, нүд билчээж байна. Мягмар гаригт Английн алдарт “Манчестер Юнайтед” баг цуут “Олд Траффорд” цэнгэлдэхдээ Италийн домогт “Милан” багтай эхний тоглолтоо хийх бол, маргааш нь Английн хоёр баг, бүр тодруулбал Оросын тэрбумтан Роман Абрамовичийн эзэмшдэг “Челси” төрөлх “Стамфорд бриж”-дээ нутаг нэгт “Ливерпуль”-ийг хүлээн авах юм.

Энэ жилийн Аваргуудын лигийн нэг онцлог нь хагас шигшээд хөлбөмбөгийн өлгий нутаг-Английн гурван баг үлдсэн явдал. Гэхдээ энэ нь нэг улсын гурван баг шөвгөрсөн анхны тохиолдол бас биш ээ. “Аваргуудын лиг”-ийн шөвгийн дөрөвт 2000 онд Испанийн гурав (“Барселона”, “Валенси”, “Реал”,М), 2003 онд Италийн гурав (“Интер”, “Милан”, “Ювентус”) тус тус үлдэж байв. Дээрх хоёр тохиолдолд аль алинд нь гурван баг нь шөвгөрсөн улсын баг түрүүлсэн түүхтэй. Тэгэхээр “уламжлал”-ыг бодолцвол энэ жил Английн баг түрүүлэх нь. Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэдэг дээ.

Энэ жил шөвгөрсөн дөрвөн баг аль аль нь аварга болох чадалтай, чансаатай, судер ододтой шилдэг багууд. Боломж бүгдэд нь эн тэнцүү бий. “Челси”-гээс бусад нь “Аваргуудын лиг”-т түрүүлж байсан хур туршлагатай. “Милан” зургаа, ”Ливерпуль” тав, “Манчестер Юнайтед” хоёр удаа аваргалж байсан. “Челси” хэдийгээр түрүүлж байгаагүй ч сүүлийн дөрвөн жилд гуравдахиа хагас шигшээд шалгарч байгааг бодолцох хэрэгтэй. Чухамдаа хагас шигшээ тоглолтууд ёстой “гал” гарсан, үзүүштэй, харууштай, үнэхээр гоё “тулаан” болох нь гарцаагүй ээ.

“Ливерпуль” бол хэзээний л Европын цомын тэмцээнд гаргуун сайн тоглодог баг. Энэ жил ч их өнгөтэй байна. Гол довтлогч, “горзгор” Краучийн гэмтэл бэртэл нь илааршаад, гоол оруулж эхэллээ. Бас багийн ахлагч Жеррард ч өрсөгчийнхөө хаалгыг бөмбөгөөр “мялаах” дуртай байгаа. Норвегийн Рийсе хаанаас л бол хаанаас цохидог, хаалгачдын “аранга”. “Ливерпуль”-ийн сул тал гэвэл хамгаалалт юм. Гэхдээ “Хотон шувуунууд” өрсөлдөгч “Челси”-тэй тун сайн тоглодог уламжлалтай.

Тэгвэл “Челси”...? Үнэхээр тасархай хүчтэй баг. Энэ жил оролцож буй дөрвөн тэмцээндээ дөрвүүлэнд нь түрүүлэхийг ч үгүйсгэж боломгүй. Эхнийх нь болох Лигийн цомыг хэдийнэ хүртээд байгаа. Цаашид Английн цом, Премьер лиг, “Аваргуудын лиг” тэднийг хүлээж байна. Супер довтлогч Шевченко нь одоо л нэг багтаа “идээшиж”, шийдвэрлэх гоол оруулах боллоо. “Уяа сойлго нь таарсан адуу” шиг дүүхэлзэх Дрогба тун ч “аюултай этгээд”. Тэрбээр: -Аваргуудын лигт түрүүлэхэд бидэнд тийм ч хол биш байна. Хангалттай туршлага суулаа. Энэ жил биш гэхэд ирэх жил гарцаагүй түрүүлнэ. Ер нь түрүүлтлээ л үзнэ дээ гэсэн нь нэгийг өгүүлнэ. За тэгээд Баллак, Лампард, Макелеле, Эссьен гээд “пол”-той, Карвалью, Терри, Феррейра, Эшли Коул гээд мундагчуултай, Моуриньо гээд “гавал” дасгалжуулагчтай, Абрамович гээд тэрбумтан “ноён”-той баг зөвхөн аваргын төлөө л зүтгэх нь мэдээж.

Ганц дайчин ганцаардах эсэхийг Италийн “Милан” харуулна. Гаргасан амжилт, тоглогчдын туршлагаар хангалттай баг. Хөгширдөггүй, харьдаггүй Паоло Мальдини Аваргуудын лигт дөрөв түрүүлсэн, үхэхээс бусдыг үзсэн “хашир чоно”. Хий нь гарсан бөх шиг л хүн дээ, мань Мальдини. Түүнийг талбайд гарахад л багийн уур амьсгал илт сэргэдэг гэдэг. Дээр нь “Аваргуудын лиг”-т гурван удаа түрүүлсэн, гэхдээ гурван өөр багт (“Аякс”, “Реал”.М, “Милан”) тоглож энэ амжилтад хүрсэн Зеедорф байна. 2003 онд аварга болсон “алтан” бүрэлдэхүүнээс өдгөө найм нь тоглосон хэвээр.

Мальдинигаас дутахгүй хал үзсэн Кафу, Неста гээд хамгаалагчид ар талаа алдаагүй хамгаалах биз ээ. Харин энэ жил гэмтэл бэртлээс салахгүй байгаа хаалгач Дидад бага зэрэг “практик” дутаж байж магадгүй. Ар талыг нь “хал цэргүүд” хамгаалж буй бол “дунд” нь дэлхийн аварга Гаттузо, Пирло гээд шижэгнэсэн залуучууд тоглолтыг найруулна. Дээр нь супер од Бразилийн Кака гоол оруулах “гол үүргийг” гүйцэтгэнэ. Кака энэ жилийн Аваргуудын лигийн “мэргэн буучдын” жагсаалтыг 7 гоолоор тэргүүлж байгааг хэлэхэд илүүдэхгүй биз. Дээр нь “Милан”-д хоёр дахь буюу шийдвэрлэх тоглолтыг нутагтаа хийх давуу тал бий. Бас Италийн багуудад ямар ч гоё тоглолттой багийн тоглолтыг “алж” өөрийн арга мэхэндээ оруулж чаддаг “школ” байгаа.

Манай гаригийн хөлбөмбөгийн хамгийн баян баг “Манчестер Юнайтед”. Энэ жил бас гурван “фронт”-д зэрэг, тун амжилттай “байлдаж” байна. Английн цом, Премьер лиг, Аваргуудын лиг гээд. Аль алинд нь түрүүлэх магадлалтай. Багийн дасгалжуулагч “Сэр” Фергюсонд Аваргуудын лигт түрүүлсэн, хашир дөрвөн тоглогч бий. Хаалгач Ван дер Сар “Аякс”-т байхдаа 1995 онд түрүүлж байсан бол “МЮ”-ын унаган хүүхдүүд болох Пол Скоулз, Райан Гиггз, Гэри Нэвилл нар 1999 онд аварга болж байсан.

Мэдээж “МЮ”-ын “гол хөзөр” нь довтолгоо. Нас залуу, цус шингэн ч аль хэдийнээ од болсон Уэйн Руни, Криштиану Роналду хоёрыг зогсоох тун хэцүү. Тэдний “сүүдэрт” сэлгээнд сууж буй Сульшер, Саха нарын хэн нь ч хөнгөхөн гоол оруулчих чадвартай тоглогчид билээ. Хагас хамгаалагч Скоулз, Гиггз нарын хэрхэн тоглолтыг “найруулахаас” тэдний амжилт ихээхэн шалтгаална. Сүүлийн тоглолтуудад Гиггз залуу үеийнх шигээ л гялалзсан тоглолт үзүүлж байгаа. “МЮ”-ын “толгойны өвчин” болж буй ганц зүйл нь гэмтэл бэртэл. Ялангуяа гол хамгаалагч Рио Фердинанд, Гэри Нэвилл, Эвра нар нь гэмтэлтэй байна. Тэгэхээр ар тал тэдний хамгийн эмзэг сэдэв.

Хүч тэнцүү дөрвөн баг Аваргуудын лигийн хагас шигшээд үлдээд байгаа нь хөгжөөн дэмжигч, хөлбөмбөгийн хорхойтнуудын сонирхлыг туйлын их татахын сацуу хэн нь түрүүлэх вэ гэсэн таавар маргааныг жинхэнэ өрнүүлж байгаа нь лав. “Ливерпуль” хоёр жилийн өмнө “Милан”-ыг яаж хожлоо. Чиний “Челси” чадахгүй ээ, миний “Милан” түрүүлнэ, манай “Манчестер”-ыг хараарай! гэлцэх ч сонсогдож л байна. Миний бодлоор шигшээ тоглолтод “Челси”-“Милан” үлдээд, Италийн баг аварга болох байх. Би ч “Милан”-ы төлөө балиашиглана. Яагаад гэвэл “манай” Бразилийн Дида, Кафу, Кака, Сержиньо, Оливейра, Роналдо энэ багт “данстай” билээ л.
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron