Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Apr 27, 2012 7:49 pm

За баярт мэдээ.
74 кг-д барилдсан Өнөрбат маань эхний тойрогт хийлээд, 2-р тойрогт Вьетнамын бөхийг, 3-р тойрогт хятадын бөхийг, мөнгөн медалын төлөө туркийн бөхийг ялж алтын төлөө Унгарын бөхтэй барилдахаар шалгарч үлджээ. Ямар ч байсан олимпийн эрхээ авчихлаа. Баяр хүргэе.
Харин бусад бөхчүүд маань:


55 кг-д Даваахуяг Азарбажен, Германы тамирчдыг эхний 2 тойрогтоо ялчихаад солонгосын тамирчинд ялагдаж хасагдсан байна.
60 кг-д Баянмөнх эхний тойрогтоо Узбекстаны тамирчинг ялаад 2-р тойрогтоо хойд солонгосын тамирчинд ялагдсан байна. Дагах барилдаанд их британы тамирчинг ялаад одоо Албамын тамирчинтай барилдаж байгаан байна. Хэрвээ ялвал хүрлийн төлөө киргизтаны бөхтэй барилдана.
66 кг-д Мянганбаяр эхний тойрогтоо ялаад 2-р тойрогт туркийн бөхд ялагдаж тэмцээнээ дуусгаж.
Last edited by kayo on Fri Apr 27, 2012 7:53 pm, edited 1 time in total.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Apr 27, 2012 7:51 pm

84 кг-д Өсөхбаяр эхний тойрогтоо японы бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгажээ.
96 кг-д Ганзориг эхний тойрогтоо Вьетнамын бөхийг ялаад 2-р тойрогтоо унгарын бөхөд ялагдаж ажлаа дуусгав.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Apr 27, 2012 11:42 pm

Өнөрбат маань Унгарын бөхийг ялснаар алтан медаль авжээ. Бусад эрэгтэй жинд медаль авж чадсангүй. Өнөрбат 66 кг Батзоригтой их үзэж дарагдаад байдаг байсан жин өгсөөд харин эрх авчихлаа. Баяр хүргэе. Эрэгтэйчүүд ямар ч байсан хоёр эрхтэй боллоо.

Маргааш эмэгтэйчүүд барилдана.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby bure » Sun Apr 29, 2012 7:33 pm

за манай эмэгтэй 3 бөx 3-уулаа эрxээ авчээ сайн бна олимпод Отгонцэцэг Насанбурмаа 2-ыг юм дуулгаж мэднэ дээ эрэгтэй бол xудлаа боллоо л доо одоо нэмж эрx бол ер нь xэцүү дээ за ингээд эмэгтэй бөxчүүд маань олимпод бүтэн багаараа ороx нь ээ амжилт xүсье... :mongol: :mongol: :mongol:
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby Raldii » Sun Apr 29, 2012 7:54 pm

Одоо дахиад тэмцээн байгаа юмуу. Байвал Г,Мандахнаранг явуулаасай. Дэлхийд хүчтээ өрсөлдөх л хүний нэг дэ
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Чөлөөт бөх

Postby Yes Man » Sun Apr 29, 2012 8:15 pm

Одоо 5 сарын 4 -нөөс 6 хүртэл хоёр дахь тэмцээн байгаа л юм шиг байна..... Одоогоор эрэгтэй бол 2 эрх авсан..... 74 -кг жинд Өнөрбат, 120 -д Чулуунбат нар.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Sun Apr 29, 2012 9:57 pm

Манай эмэгтэйчүүд хүчтэй байна, гурван жинд гурвуулаа финалд, 2 нь алт, 1 нь мөнгө. Олимпоос нэг медаль бол хараал байгаа.
Эрэгтэй хөнгөн жин чинь уг нь манай гол жингүүд, одоо болтол эрх аваагүй байдаг.

Наранбаатар өвөлжин германы лийгд барилдсан бэлтгэл бол янзын л байгаа даа, барилдуулахгүйн байхдаа, олимпийн эрхийг бол өлхөн авах хүн.

Мандахнаран ч гэсэн азийн аварга хүн эрхийг бол амархан л авах ёстой доо. Ер авж явахгүй, дан залуу хүүхдүүдийг авж яваад байхын.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Apr 30, 2012 5:01 pm

Финляндын Хельсинк хотноо болох олимпийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн

2012 оны 05-р сарын 04-06-ны өдрүүдэд Финляндын Хельсинк хотноо болох олимпийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг Монголын чөлөөт бөхийн холбооны мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн дараах бүрэлдэхүүнтэй баталсугай.

Эрэгтэй баг:
55 кг МУГТ Б.Наранбаатар
60 кг- ОУХМ Г.Мандахнаран
66 кг ОУХМ Б.Батзориг
84 кг СМ О.Үйтүмэн
96 кг ОУХМ Д.Хүдэрбулга

Дасгалжуулагч:
А.Цэдэнсодном /Ахлах дасгалжуулагч/
Б.Баяраа /Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/

Шүүгч:
Б.Төмөрбаатар /Олон улсын 1-р зэрэглэлийн шүүгч/
Эмч:
Ч.Насанбат / БТСГ-ийн спорт анагаах ухааны албаны эмч/
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby Bayaraa » Mon Apr 30, 2012 6:51 pm

kayo wrote:Манай эмэгтэйчүүд хүчтэй байна, гурван жинд гурвуулаа финалд, 2 нь алт, 1 нь мөнгө. Олимпоос нэг медаль бол хараал байгаа.
Эрэгтэй хөнгөн жин чинь уг нь манай гол жингүүд, одоо болтол эрх аваагүй байдаг.

Наранбаатар өвөлжин германы лийгд барилдсан бэлтгэл бол янзын л байгаа даа, барилдуулахгүйн байхдаа, олимпийн эрхийг бол өлхөн авах хүн.

Мандахнаран ч гэсэн азийн аварга хүн эрхийг бол амархан л авах ёстой доо. Ер авж явахгүй, дан залуу хүүхдүүдийг авж яваад байхын.


Манайхан саяын эрх авах тэмцээнд эрэгтэйчүүдийнхээ хоёрдугаар шигшээг явуулсан юм. Өмнөх тэмцээнтэй их ойрхон байсан болохоор дарааллан 2 эрхийн тэмцээнд орох нь бөхчүүдэд маань их хүнд байсан. Тийм болохоор тактикийн хувьд энэ тэмцээнийг зориуд өнжөөд сүүлийн тэмцээнд нь сэргэлт сайнтай байхаар бодож нэгдүгээр багаа бэлдэж байгаа юм. Наранбаатар маань эрх авчих байхаа. Тэгээд ч саяын тэмцээнээр жингийн сайн 3 нь эрхээ авчих болохоор сүүлийн тэмцээнд илүү хөнгөхөн байх нь гарцаагүй. Гэхдээ эрх авна гэдэг маань дөнгөж эхний алхам ... миний хувьд эрэгтэй шигшээгээс ч нээх юм хүлээхгүй л байгаа даа.
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Re: Чөлөөт бөх

Postby Хашка » Mon Apr 30, 2012 7:01 pm

Мандахаа, Наба хоёрт л горьдлого байгаа даа
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Tue May 01, 2012 8:23 am

Батзоригийг хүлээж байгаа шүү.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby bure » Fri May 04, 2012 10:24 pm

Мандаxнаран Армяны бөxөд ялагдаж олимпийн эрx ингээд будаа боловаа гэж уг нь иx найдаж байсан юмсан...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri May 04, 2012 10:45 pm

Батзориг, Мандахнаран 2 олимп явахгүй боллоо гэж. Одоо ганц Наранба л үлдлээ дээ.
Уг нь манай хөнгөн жин дэлхийд гайхуулж байсан сан, одоо олимпийн эрхээ ч авж чадахгүй байх гэж.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby bure » Fri May 04, 2012 11:19 pm

Үйтүмэн Польшийг xожвол эрx аваx юм бна Xүдэрбүлга мултарчээ...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby ider » Fri May 04, 2012 11:55 pm

Хаанаас хараад байна???
Манай Чөлөөт нээрээ асар том уналтад орчихлоо шүү. Бааз суурь ч байхгүй. Энэ нэг балиаар Үндэсний Бөхийн дүрэм өөрчлөгдөөсөй. Гүзээнээс өөр юу ч байхгүй. Уурагаар бордсон залуучууд. Одоо энэ Үндэсний Бөхийн балай цол дүрэм нтр нь ингээд Их спортдоо нөлөөлж байна даа с**.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Sat May 05, 2012 12:05 am

Үйтүмэн 84 кг-д Польшийг ялснаар олимпийн эрх авах болзол хангажээ.
Ёстой хэний ч санаанд ороогүй нэг эрх нэмэгдчихлээ, болж байна.

Наранбаатар одоо Азербажены бөхтэй эрхийн төлөө барилдаж байна. Өмнө нь нэг ялж нэг ялагдаж байсан гэсэн байхаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Sat May 05, 2012 12:09 am

За Наранба ямар ч байсан арам зааж эрхээ авлаа.
Эрэгтэй 4, эмэгтэй 4н бөх явах нь дээ. Наранба л эрэгтэйчүүдээс ганц найдвар даа, өөрийх нь сүүлийн олимп, найдаж байна шүү
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Saiza » Sat May 05, 2012 12:12 am

Чөлөөт эрэгтэйгээс медаль горьдохгүй байгөө.. гэнэт нэг нь цоордоггүй л юм бол..
ямарч бсан авсан хүнүүстээ баяр хүргэе..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Чөлөөт бөх

Postby ider » Sat May 05, 2012 12:33 am

За Наранбаатар л авсан бол болоо доо. Наранбаатар одоо 3 дах Олимпдоо орж байгаа хүн. Хур их туршлага, сэтгэл зүй сайтай айх юмгүй үзэх биз дээ. Дээрээс түүнээс хүмүүс хуучин шиг ихийг хүлээхээ больсонийг хэлэх үү дарамт багатай сайхан л үзэж дээ. Манай хөнгөний мундагууд Зүүнбаян, Пүрэвбаатар нар иймэрхүү насан дээрээ л сайхан амжилтаа гаргасан байдаг. Амжилт.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Чөлөөт бөх

Postby uundaa » Sat May 05, 2012 2:31 am

Мандахнаранд их найдаж байсан юмсан, харамсалтай юм болжээ, дээр эхнийхээрээ л авах байсан. Хүдэрбулга ч гэсэн Астанад атгаад л алдсан сураг байсан. За юу ч гэсэн 2 хүн маань нэмж эрх авлаа. Наранбаатар гавьяатдаа, Үйтүмэнд баяр хүргэе ээ
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Mon May 07, 2012 12:51 pm

За яамай яамай, хоосон байснаас. эрчүүдэд нь нээх найдахгүй л байгаа. Чулуунбат л арай найдлагатай байж магад, Нааба-д нээх найдахгүй бгаа ч бас горьдох маягтай, ккк. хүүхнүүд нь харин юм аваад ирж мэднэ шүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon May 07, 2012 2:23 pm

одоо амжилт л хүсээд дээлийнх нь захыг мушгаад л сууж байх үлдэж дээ. :gold
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby El Payaso » Mon May 07, 2012 2:51 pm

хүнд жингүүд ч худлаа л даа... Наба одоо хэдтэй юм бэ?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Чөлөөт бөх

Postby mugi19 » Mon May 07, 2012 3:16 pm

80 оных, 32-той. Германы Лигт хоёр жил барилдчихсан, уг нь бэлтгэл энэ тэр боломжын л байгаа даа..,
Гэхдээ эрэгтэй чөлөөтөөс нэг их найдаж хараад байх хэцүү л юм. Олимпод орж байгаа нь л сайхан юм даа.., Манай эмэгтэй чөлөөт харин бүгд медальд хүрч магадгүй шүү.., Аз од нь гийвэл юу ч дуупгаж болохоор шүү манай эмэгтэйчүүд..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Чөлөөт бөх

Postby El Payaso » Mon May 07, 2012 3:19 pm

уг нь ч бас амжилт гаргавал гаргах л нас байна даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron