ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Батбаяр » Sat Apr 28, 2012 7:29 pm

энэ яадаг яаж тогтоодог үнэлгээ юм?
Батбаяр
Миланиста
Миланиста
 
Posts: 2556
Joined: Mon Aug 13, 2007 6:03 pm

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby enzo » Sat Apr 28, 2012 7:53 pm

Тоглогчдын үнэ ханш юм бишүү.. сая еврогоор.. тоглогчдын өөрийн өртөг байдаг даа тэрийг л бичсэн байна гэж ойлгож байна..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Батбаяр » Sat Apr 28, 2012 8:22 pm

Гэснээс маргааш 47 дээр 18 цагаас бүгд очоорой.
Батбаяр
Миланиста
Миланиста
 
Posts: 2556
Joined: Mon Aug 13, 2007 6:03 pm

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Sat Apr 28, 2012 10:50 pm

enzo wrote:Тоглогчдын үнэ ханш юм бишүү.. сая еврогоор.. тоглогчдын өөрийн өртөг байдаг даа тэрийг л бичсэн байна гэж ойлгож байна..


Улирал эхэлсэнээс хойш манай тоглогчдын үнэ ханш 53 сая еврогоор өссөн байна. Хамгийн их үнэлгээ өссөн тоглогчдыг Видаль, Маркизио, Барцальи, Буффон нар хошуучласан байна.

Новаратай хийх маргаашийн тоглолтыг УЕФА-гийн Ерөнхийлөгч, манай домог Мишель Платини үзэж таарах юм байна. Манай хүний эхнэр нь Новарагаас гаралтай юм уу даа.... Даанч маргааш Новарад их устай аадар бороо орох тухай цаг агаарын мэдээгээр зарласан байна.... тэгвэл ч тоглолт бас хойшилж магадгүй л юм... арай ч 1999-2000 оны улирал устай талбайд Перужиатай тоглож, Лациод аваргаа алддаг шиг болохгүй биз...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Г.Баяраа » Sun Apr 29, 2012 12:06 am

Ювентустай дурласан Дель Пьерогийн унтаршгүй хайр

Image


2012 оны 4 сарын 11-ны өдөр Лацогийн эсрэг Алессандро Дель Пьеро Ювентусын төлөө 289 дахь гоолоо оруулсан билээ. Оруулсан гоол болгоныхоо дараа тэрээр яг л галзуурсан мэт нүдээ гялалзуулан, хэлээ гаргаад өөрийн багийн үнэнч фенүүдийн дэмжигчдийн өмнө очиж гоолын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаа ч гэсэн Ювентусын фенүүд танил дүр зургаа дахин харахын хажуугаар домогт ахлагчынхаа эцэж цуцашгүй их эрч хүч, хүсэл тэмүүллийг дахин нэг удаа бахадсан бизээ.

Учир нь тэр энэ жил 37 настай. Мэргэжлийн хөлбөмбөгчдийн хувьд энэ бол зодог тайлаад, амар тайван амьдрахад болохоор “өндөр” нас боловч Дель Пьеро яг л 19 настайдаа энэ багийн төлөө дебутээ хийж байсан үеийнх шигээ амжилт ялалтын оргил өөд тэмүүлсээр байна.

Ялангуяа энэ жил түүний хувьд өөрийгөө ингэж дайчилж зүтгэх чухал шалтгаан байгаа. Туриний клуб 2003 оноос хойш анх удаа “албан ёсоор” Сери А лигт түрүүлэхэд ойрхон ирээд байна. Албан ёсоор хэмээхийн учир нь Ювентус 2006 онд Скудетто хүртэж Италийн аварга болсон боловч “Кальчиоколи” хэмээх дуулиант хээл хахуулийн хэргээс болж энэ түрүүгээ хураалгасан юм. Үүгээр ч зогсохгүй Италийн доод лиг рүү “хөөгдөж” 100 гаран жилийн түүхэндээ байгаагүй гутамшигтай үеийг туулсан билээ.
Италийн нэгэн сэтгүүлчийн тодорхойлсноор “Сөнөж буй онгоцноос зугтаж буй харх” мэт тухайн үеийн Ювентусын ихэнхи шилдэг тоглогчид өөр баг руу дайжсан юм. Харин багийнхаа төлөө зүрх сэтгэлээ зориулсан цөөн хэдэн үнэнч тоглогчид Туриндаа үлдсэн бөгөөд тэдний нэг нь Дель Пьеро байлаа. Үүнийгээ тэрээр “Жинхэнэ жентельмен эр хүн хэзээ ч хадагтайгаа орхиж явдаггүй хэмээн” тайлбарласан байдаг.
Ювентусыг “Италийн найз бүсгүй” хэмээн хочилдогийг бодож үзэх юм бол түүний энэ үг гүн утга агуулсан байж болох юм. Италийн шигшээ багийн гол цөмийг үеийн үед зөвхөн Ювентусаас бүрдүүлж ирсэн баримт бий.
Аугаа баг гэдэг хэзээд аугаа чигээрээ үлддэг болохоор “Кальчиополи”-гийн дуулиан ч гэсэн Ювентусын нэр хүндийг гүн сэвтүүлж чадаагүй. Тэд ердөө дараа жил нь буюу 2007 онд дээд лигтээ эргэн ирсэн бөгөөд түүнээс хойш “алдагдсан” 28 дахь түрүүгээ дахин эргүүлж авахаар тэмцсээр байна. Энэ бүх хугацаанд Алессандро Дель Пьеро ч бас багтайгаа үргэлж хамт байсаар ирсэн юм.
Энд би та бүхэнд дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд өөрийгөө домог хэмээн альхэдийнэ хүлээн зөвшөөрүүлсэн энэ гайхалтай тоглогчын намраас товч хүргэхийг хүссэн юм.

Дель Пьерогийн түүх 1974 оны намар , Конельяно хэмээх Италийн жижигхэн хотоос эхэлсэн юм. Эцэг эх нь жирийн ажилчин хүмүүс байсан бол хөлбөмбөгт дурлах сэтгэлийг тэрээр ахаасаа өвлөж авчээ. Түүний ах Стефано, мэргэжлийн хөлбөмбөгт хүчээ сорьж Сампдориягийн төлөө тоглож байсан боловч бэртэл гэмтлээс болж мөрөөдлөө орхиход хүрсэн юм. Харин өөрийнхөө хүрч чадаагүй тэр оргилд дүүгээ хүргэхийн төлөө Стефано бүх зүрх сэтгэлээ зориулахаар шийджээ.

Бяцхан Дель Пьерогийн мөрөөдөл дэлхийгээр аялаж, олон хүмүүстэй уулзаж танилцах байлаа. Гэхдээ түүний гэр бүлд хангалттай мөнгө байгаагүй учраас тэрээр шуудангийн машины жолооч болоод дэлхийгээр аялана хэмээн боддог байжээ. Харин хөлбөмбөг түүнд энэ мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалсан юм.
7 настайгаасаа Дель Пьеро орон нутгийн Сан-Вендемьано багт тоглож эхэлсэн бөгөөд түүнийг 13 настай байхад Падова багийн скаутууд анзаарч багтаа элсүүлэхээр санал тавьжээ.
Италийн хойд хэсэгт байдаг энэ багийн академид суралцахын тулд бяцхан хүү гэрээсээ анх удаа холдох хэрэгтэй болсон байна. Энэ бол мэргэжлийн хөлбөмбөгч болохыг хүсч байгаа хүүхэд бүрийн туулж гарах ёстой шалгуур учраас эцэг эх нь ч хүүгээ явуулахыг зөвшөөрсөн байна.

Энэ бол Дель Пьерогийн карьер төдийгүй амьдралын чухал алхам байсан юм. Энэ шилжилтийнхээ талаар тэрээр “Сан-Вендемьаногоос Падова хүртэл ердөө 77 км-ийн зайтай байдаг юм. Гэхдээ надад асар хол юм шиг санагдаж байлаа. Одоо эргээд бодоод байхад тэр 77 км-ийн зайнд миний хүүхэд насны хамгийн том аялал хийгдсэн юм шиг санагддаг” хэмээжээ.

Падовад үе тэнгийн олон жаалуудтай хамт тэрээр их зүйлийг сурч, өөрийгөө ч олонд бага багаар таниулж байлаа. Зөвхөн клубын түвшинд ч биш шигшээ багийн түвшинд тоглох ирээдүйтэй хүү энд бэлтгэгдэж байгаа гэдгээ тэрээр үргэлж сануулж байв.

1992 оны 5 сарын 15-нд түүний карьерийн хоёр чухал үйл явдал зэрэг тохиолоо. Эхнийх нь мэргэжлийн түвшинд хийсэн анхны тоглолт, нөгөөх нь анхны гоол. Мессинаг 5-1-ээр хожсон тоглолтонд Дель Пьеро уг баяраа тэмдэглэсэн бөгөөд Ювентусаас өөр багийн төлөө оруулсан цорын ганц гоол нь энэ болон үлдсэн гэдэг.

Шинээр гарч ирж байгаа авьяаслаг залуу тоглогчдыг том багууд хөрөнгө мөнгө, алдар хүндээрээ даллан авчирдаг бичигдээгүй хууль хөлбөмбөгт бий. Дель Пьеро ч энэ уламжлалаас гажсангүй. Түүнийг Италийн томчууд болох АС Милан, Интер, Фиорентина, Ювентус гэсэн багууд сонирхож агентуудаа Падова руу илгээж байв.

Тэдний дундаас Италийн хамгийн олон дэмжигчтэй, хамгийн алдартай баг Ювентусын хар цагаан өмсгөл Дель Пьерогийн сэтгэлд хамгийн их нийцсэн байлаа. Ингээд тэрээр Бианконеритэй хамт хийх урт удаан аялалынхаа замд гарсан юм.

“1993 оны 6 сарын 28-нд би үүрд Хар-цагаануудын төлөө зүтгэхээр гарын үсгээ зурсан юм”

Дель Пьеро тухайн үед 19 настай байлаа. Түүнийг ирэх үед Ювентусын дахин сэргэлтийн үе таарсан бөгөөд Марчелло Липпигийн удирдлага дор Роберто Бажжо, Жанлука Виалли, Фабрициа Раванелли тэргүүтэй шижигнэсэн залуус гялалзаж байлаа. 1994 – 95 оны улиралд эдгээр залуус 9 жилийн дараа Ювентуст лигийн түрүүг дахин авчирсан бөгөөд мөн Италийн цомыг ч давхар өргөсөн юм.

Харин Дель Пьеро энэ үед ах нараасаа туршлага хуримтлуулан, талбайд гарах мөчөө хүлээн сэлгээнд суудаг байлаа.
Харин дараа жилээс түүний авьяас чадварыг Марчело Липпи бүрэн ашиглаж эхэллээ. Ялангуяа Аваргуудын лигт түүний оруулсан 6 гоол Ювентусыг түрүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Финалын шатанд тэд Недерландын Аякс клубтэй Ром хотод учраа таарсан бөгөөд үндсэн цаг, нэмэлт цаг 1 : 1-ээр тэнцэж торгуулийн цохилтоор ялагчын хувь заяаг шийдэх болоход Туриний баг 4-2-оор ялалт байгуулсан билээ.

“Ийм гайхалтай, мартагдашгүй мөч амьдралд цорын ганцхан л тохиох байх. Яагаад гэвэл тэр үед мэдэрсэн зүйлээ би ахиж хэзээ ч мэдэрч чадахгүй”

Түүний багт үзүүлэх нөлөө жил ирэх тусам нэмэгдсээр байлаа. Үүний хажуугаар багийн амжилттай жилүүд ч үргэлжилсээр байсан юм. 1997 оны улиралд Бианконеричууд 24 дэх лигийн түрүүгээ хүртсэн бөгөөд түүний дараа жил Алессандрогийн карьерийн хамгийн амжилттай улирал өнгөрсөн юм.
Сери А лигт тэрээр 21 гоол, Аваргуудын лигт 10 гоол оруулсан бөгөөд баг нь дахин лигтээ түрүүлж дахин фенүүдээ баярлууллаа. Хэрвээ тэд энэ эрчээрээ Аваргуудын лигт түрүүлсэн бол төгс дубль болох байв. Гэвч харамсалтай нь Амстердамд явагдсан финалын тоглолтонд Реал Мадридад 1-0-ээр дийлдсэн юм. Үүний дараа жил Ювентус мөн Аваргуудын лигийн финалд шалгарсан ч Германы Боруссия Дортмундад ялагдаж дахин азгүйтлээ.

Ер нь Дель Пьерогийн карьерийн хамгийн азгүй дурсамжууд Аваргуудын лигтэй холбоотой гэж хэлж болно. 2003 оны финалд хар-цагаанууд нэн нутгийн АС Милантай учраа таарсан боловч торгуулийн цохилтоор дийлдсэн юм. Ийнхүү тэрээр дөрвөн ч удаа аваргуудын лигийн финалд оролцсон хэрнээ зөвхөн ганцыг нь л өргөж чадсан билээ.

1999 онд тэрээр Удинезегийн эсрэг хийсэн тоглолтын үеэр өвдгөө бэртээж улирлыг бараг дуустал өнжиж байсан юм. Энэ үйл явдлыг тэрээр “Миний карьерийн хамгийн том гуниг” хэмээн нэрлэж байсан.
Ювентусын амжилт тэр улиралд уруудаж лигтээ 6-р байранд шалгарсан нь түүний багтаа ямар чухал нөлөөтэй тоглогч болохыг харуулж байна.

Бианконеригийн фенүүд түүнийг ‘Il Fenomeno Vero’ хэмээн нэрлэдэг. Энэ нь “Жинхэнэ гайхамшиг” гэсэн утгатай бөгөөд Шүдэрхэг Роналдргийн “Гайхамшиг” гэсэн нэрнээс үүсэлтэй. Туриний багийн дэмжигчид Дель Пьерог түүнээс илүү гайхалтай гэсэн утгаар ийнхүү нэрлэдэг аж.
Дээрхи харамсалтай бэртлээс хойш Дель Пьеро болон Ювентус дахин лигийн түрүү хүртэж чадаагүй. Харин Марчело Липпи 2001 онд эргэж ирснээс хойш Ювегийн бүрэлдэхүүн Буффон, Тюрам, Недвед гэсэн авьяаслаг залуусаар хүчирхэгжиж улмаар нэгэн сэтгэл догдлуулам өрсөлдөөнтэй улирлын эцэст аваргын цомоо эргүүлэн авч байсан юм.

Улирлын сүүлийн тойрогт аварга авахад ердөө ганц оноо хэрэгтэй байсан Интер Милан Лациод 4 – 2-оор дийлдэж харин Ювентус 2-0-ээр Удинезег буулган авснаар Турин хотод Скудетто очиж байлаа.
Дель Пьеро тэр улирлын талаар “Таван сарын таван гэдэг нэг үг шиг санагддаг. Бүх л Ювентусын фенүүд энэ үгийг үүрд дурсаж явах ёстой юм шиг санагддаг”
Дараагийн улиралд Ювентус дахин түрүүлж 27 дахь Скудеттогийн баяраа тэмдэглэсэн юм. Тэдний энэ амжилтыг одоо болтол ямар ч Италийн баг эвдэж чадаагүй байгаа.
Тэр улиралд Юве төгс дубль хийж болох байсан ч харамсалтай нь Аваргуудын лигийн финалд нэг нутгийн АС Миланд торгуулийн цохилтоор дийлдсэн юм.
Дель Пьеро цохилтоо амжилттай гүйцэтгэсэн боловч Трезеге, Залаета, Монтеро нар цохилтоо алдсанаар тэд дубль хийх боломжоо алдсан юм.

“Энэ бол спорт. Аз жаргалтай мөчүүд байх боловч заримдаа АС Миланд торгуулийн цохилтоор ялагдсантай адил харамсалтай зүйл ч тохиолдоно. Тэр үед үнэхээр хэцүү байсан
2006 оны зун Дель Пьеро хөлбөмбөгч бүрийн хүсэн мөрөөддөг тэр оргилд гарч чадсан боловч удалгүй энэ бүх аз жаргал нь салхинд хийсэх адил алга болсон билээ.

Оны эхэнд тэрээр Италийн цомд Фиорентинагийн эсрэг хет-трик хийснээр Жанпьеро Бонипертигийн 182 гоол оруулсан амжилтыг эвдэн Ювентусын бүх цаг үеийн мэргэн бууч болсон юм.
Мөн улирлын сүүлийн тойрогт Бариг буулган авснаар Ювентус 28 дахь түрүүгээ хүртэж Дель Пьорогийн хувьд дахин нэг амжилттай улирал үргэлжилж байв. Гэвч Италийн хөлбөмбөгийг доргиосон хээл хахуулийн асуудал дэгдсэнээр бүх зүйл орвонгоороо эргэсэн юм.

“Биднийг тойрсон маш олон маргаан дэгдэж байсан. Гэхдээ улирлын турш хичээсэн учраас бид аварга авах бүрэн эрхтэй. Би болон багийн андууд маань үргэлж урагшаа тэмүүлж аварга болохыг зорьж байдаг. Ювегийн энэ сэтгэлзүй хэзээ ч зогсохгүй”

Ювентус тэрхүү маргаантай улирлыг 91 оноотой дуусгаж тоглогчид нь Италийн аварга гэсэн нэр хүндтэйгээр Германыг зорьж байлаа.
2006 оны дэлхийн аварга эхлэхэд Италичуудыг урьдын адил түрүүлэх нэр дэвшигчдээс хассан байв. Гэвч тэд гайхалтай сайн хамгаалалт болон багийн тоглолтынхоо ачаар өрсөлдөгчдөө ээлж дараалан буулган авсаар хагас финалд үлдсэн. Зохион байгуулагч орон Германтай хийсэн уг тоглолт 90 минут гоолгүй үргэлжилж улмаар нэмэлт цаг сунгасан билээ.
Энэ шийдвэрлэх үед Фабио Гроссо Германчуудад “үхлийн цохилт” өгч улмаар Дель Пьеро нэгэн гайхалтай гоолоор тоглолтын эцсийн цэгийг тавьж байлаа. Хэдийгээр үүнээс өөр гоолыг тэрээр тэмцээний үеэр оруулаагүй боловч түүний хичээл зүтгэл Италийн багийн амжилтанд чухал нөлөө үзүүлж байсан.

Берлинд явагдсан финалын тоглолт ч үзэх харах зүйл ихтэй болсныг та бүхэн санаж байгаа. Зиданы мэдрэмжтэй торгуулийн цохилт, Матераццигийн тэнцээний гоол, тэгээд мэдээж Зизугийн мөргөлт.
Торгуулийн цохилтоор ялагчыг шийдэх болоход Дель Пьеро багийнхаа 4 дэх цохилтыг гүйцэтгэж амжилттай оруулсан. Италичууд 5 : 3-аар ялалт байгуулж Дель Пьрогийн гайхалтай карьерт дутагдаж байсан цорын ганц шагнал боло дэлхийн аваргын цом түүнд ирсэн юм.
Гэвч Итали орныг аз жаргалд умбуулсан энэ ялалтын баяр бараг эхлээ ч үгүй байхад хээл хахуулийн хэрэгт орооцолдсон багуудын шийтгэлийг танилцуулах нь тэр.
Хамгийн хүнд шийтгэлийг Ювентус амсаж аваргын түрүүгээ хураалгаснаас гадна доод лиг руу унах хүнд шийтгэлийг амссан билээ.

Энэ үйл явдлын дараа Ибрагимович, Тюрам, Виера гээд олон шилдэг тоглогчид нь тэднийг орхиж Дель Пьеро, Недвед, Буффон гээд цөөн хэдэн үнэнч тоглогчид үлдсэнийг нийтлэлийн эхэнд дурьдсан.
“Энэ багтай маш бат бөх холбоогоор холбогдсон. Энэ харилцаа магадгүй хэзээ ч тасрахгүй байх”
2007 онд Ювентус дээд лигтээ эргэн ирснээс хойш Дель Пьеро багийнхаа алдагдсан нэр хүндийг сэргээхээр өдийг хүртэл тэмцсээр байна.

Тэрээр өдгөө Ювентусын төлөө 700 гаруй тоглолтонд оролцоод байна. Түүнийг зөвхөн хөлбөмбөгийн талбай дээр ч биш талбайн гадна явуулдаг буяны үйл ажиллагаагаар нь олон хүн хүндэлдэг.
Түүнийг тодотгох үгс бол аугаа хөлбөмбөгч, сайн эцэг, эр нөхөр бас домог.
Ювентуст үлдээж байгаа түүний хамгийн том хөрөнгө оруулалт бол цом шагнал, гоол, хөрөнгө мөнгө биш харин Дель Пьеро шиг болох юмсан гэсэн хүсэл мөрөөдлөөр хүмүүжиж байгаа энэ багийн дараачийн ирээдүйн залуу халаа болсон хөвгүүд билээ.
Эцэст нь домогт дасгалжуулагч Ариго Саччигийн хэлсэн үгээр нийтлэлээ өндөрлөе.

“Тэрний тоглолтыг харж , түүнтэй нэг үед амьдарч байснаараа бид нар азтай хүмүүс”

Блиц анкет
Нэр – Алессандро Дель Пьеро
Төрсөн огноо – 1974.11.9
Төрсөн газар – Конельяно – Итали
Өндөр – 1.73 м
Дугаар – 10
Байрлал – довтлогч, хагас хамгаалагч


http://www.youtube.com/watch?v=zdp-pUlFmr0
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby kamizake » Sun Apr 29, 2012 3:16 am

wow
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby fanaticalantifanatic » Sun Apr 29, 2012 3:50 am

:-D :eek: :eek: :eek: админ ч хаяа ингээд жинтэй гое бичлэг хийдэгдээ :D
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby fanaticalantifanatic » Sun Apr 29, 2012 4:31 am

Image
7 настай Алекс аавтайгаа, анхны цомтойгоо
хэвээрээ л бгаам шvv :D
эндээс
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Sun Apr 29, 2012 9:46 am

Гайхалтай бичлэг оруулжээ. :-D Ахлагчийн гаргаж өгөх сүүлийн тоглолтод Скудеттогоо авах нь тодорхой болсон байгаасай. :gold
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby RBK » Sun Apr 29, 2012 9:58 am

Forza Juve wrote:Гайхалтай бичлэг оруулжээ. :-D Ахлагчийн гаргаж өгөх сүүлийн тоглолтод Скудеттогоо авах нь тодорхой болсон байгаасай. :gold

:eek:
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Sun Apr 29, 2012 10:00 am

ALKAHOLIK wrote:
Forza Juve wrote:Гайхалтай бичлэг оруулжээ. :-D Ахлагчийн гаргаж өгөх сүүлийн тоглолтод Скудеттогоо авах нь тодорхой болсон байгаасай. :gold

:eek:


Үлгэрийн юм шиг кареер нь Цомоор дуусвал яг л кино гэсэн үг
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Sun Apr 29, 2012 9:36 pm

User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby RBK » Sun Apr 29, 2012 9:40 pm

Ийм эрт эхлэх байсиймуу?? Гэсэн чинь 2:0 болгочихлоо...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Sun Apr 29, 2012 9:42 pm

ALKAHOLIK wrote:Ийм эрт эхлэх байсиймуу??


Борриелоо сдаа лаажийнаа.Мань Эхний Вучи-гийн гоолыг харж чадсангүй ээ хоцорч орж ирээд.

2-0
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby enzo » Sun Apr 29, 2012 9:51 pm

өө с** 10с биш бсан юмуу
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby RBK » Sun Apr 29, 2012 9:54 pm

Лемон цагийн хуваарин дээр ажиллацан байна...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Sun Apr 29, 2012 9:55 pm

enzo wrote:өө с** 10с биш бсан юмуу


9-өөсий.Вучи-л аймар гоол хийсэн юм шиг байна харж чадсангүйээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Sun Apr 29, 2012 10:08 pm

Видааааааааааааааааааааааааааааааааааааал Гоол 3-0 нүджийнаа

Гэхдээ гоолын өмнө Борри бараг 110 хувийн боломж алдсан
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby RBK » Sun Apr 29, 2012 10:11 pm

Гоё довтолгоо явлаа даа... :italy
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Sun Apr 29, 2012 10:14 pm

Буффоны класс хаалт 500 дах минутандаа гоол алдаагүй явж байна уу даа
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby RBK » Sun Apr 29, 2012 10:22 pm

4-0...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Sun Apr 29, 2012 10:23 pm

Вучин гоол 4-0 Новара бүр сүр сүлд нь үхчижээ.Түрүү тойрогт Наполи-г хядаад байсан бусуу

Элиа орж ирлээ.Одоо Ахлагчийг гоолдуулмаар байна.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby enzo » Sun Apr 29, 2012 11:12 pm

хэй 15:00 чинь 22 биш юмуу? 21 гэхээр тэгээд одоо 6хан цагийн зөрүүтэй болж байна уу, урд нь ийм байгаад би анзаараагүй байна уу эсвэл цаг өөрчлөгдсөн юмуу хэхэ..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Sun Apr 29, 2012 11:13 pm

Элиад Бараг л май гоол хий гээд 3 сайхан дамжуулалт пирло хаялаа.

Өөрөө нэгийг нь ч хийсэнгүйээ. Уг нь техник сайтай юм.Даанч тэгээд биедүүлээд байхын.\

Дурын баагий нь ирээл мөргөхөд нисчихийн.Зиаз сайхан ялалт 6-7 гоол хийх боломж байлаа.гэхдээ хамаагүй.

7 тоглолт дараалсан хожил 35 дах тойрог дараалан хожигдоогүй Лиг-ийн шинэ рекорд.

85-86 оны улирал Алдарт Ван Бастен Гуулит, Райкаард 3-н тогтоосон рекорд бололтой.33 тойрог байсныг 35 болголоо.

Одоо Лечче-г талбай дээрээ Калъяри-гийн талбайд , Атланта-гийн гэрт 3-хан тоглолт үлдлээ. Форза Юве
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Sun Apr 29, 2012 11:13 pm

enzo wrote:хэй 15:00 чинь 22 биш юмуу? 21 гэхээр тэгээд одоо 6хан цагийн зөрүүтэй болж байна уу, урд нь ийм байгаад би анзаараагүй байна уу эсвэл цаг өөрчлөгдсөн юмуу хэхэ..


Яагаав Европ-д цаг наашилсан шүү дээ андаа.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 16 guests
cron