Энэрэл wrote:@Hami Fan Харин тэгээл нотолж чадаагүй л гэсэн үг биз дээ.. Эхнийхээ улиралдаа ч гэсэн тийм лаг байгаагүй.. Яг бид нарын хүсэн хүлээсэн тоглолтыг үзүүлж чадаагүй.. За тэгээд гэмтэл бэртэл.. Ерөөсөө л бүх тохироо нь бүрдэхгүй байсан хэрэг.
За тэгээд Какаг орлуулахаар авсан Өзил нь гялалзаад эхэлсэн.. Богинохон хугацаанд Реал Мадридын хэнээр ч орлуулшгүй тоглогч болж чадсан. Харин Какагийн хувьд хэдэн сарын турш бэртэлтэй байж байгаад он гаргаад ирсэн хүн шүү дээ.. Гэхдээ Моу бол Какаг гаргаад туршиж үзээл байсан.
За тэгээд энэ улирал бол хүмүүс Ди Мариаг байхгүйд лаг байсышдээ гэж магадгүй л юм. Үнэн л дээ.. Гэхдээ Ди Мариа бэртлээс ирээд манайх муудсан юм бол байхгүй л биз дээ. Яахав улирлын эхэнд хэсэг паанагтаж байгаад тэгээд хэсэг хугацааны дараа бол галзуурсан ш дээ даанч тэгдэг дээрээ гэмтсэн. Ди Мариагийн хувьд Какагаас авууштай тал нь их овсгоотой, хурдтай, тэгээд хамгаалалт руу хурдан шилждэг. Яахав Ди Мариагийн хувьд гэм нь жоохон амиа.. Ди Мариа бол угаасаа Моугийн өөрийнх нь авсан тоглогч, тэгээд тактикт нь зохицож байгаа тоглогч..
Какаг одоо бол угаасаа үлдээд дэмий гэж бодож байна.. Өөрийнхөө карьерыг бодсон нь дээр..
Энэ хэдэн өгүүлбэр үнэний ортой шүү.Би ч гэсэн ингэж л бодож байна