/античелсичүүдийн маягаар бичвэл/ Өчигдөр маню азаар, арайййййййй гэж тэнцлээ, шүүгчтэйгээ нийлээд үзээд үзээд бардаггүй ээ, найдвар тасарлаа. Диверналдо дивердаад, шүүгч улаантаад л, рүүний хийсгээд л, пэналти гэж байхаа больсон юм шиг байна ш дөөөөөөөөөөө ...
/энгийнээр/
ямар ч баг болон тамирчдад гэмтэл бол нэгдүгээр дайсан. Гол хоёр хамгаалагч гэмтсэн, Рио гэмтэл сэдэрсэн тул Видукаг барьж чадсангүй, О ши бол төвийн хамгаалалтанд худлаа юм байна. Солонгосыг цэвэр пэналти авахаар унагаагаад, шүүгч азаар пэналти өгсөнгүй. Хожигдох дөхлөө дөө. Мөн боро гүнд хамгаалж тоглосон болохоор маню-н динамикууд /Роналду, Рүүний/-н аюулыг үгүй болгож чадлаа. Одоо маню-д байдал хүнд болсон ч бас ч болоогүй ээ боломж 50-50 хувьтай болж ирлээ. Лиги улам гоё өрсөлдөөнтэй боллоо. Цаашид Челси, Маню хоёр яаж тоглохоос, өөрөөр хэлбэл өөрсдөөс нь шалтгаалах нээ, аль эсвэл нэг удаагийн жаахан алдаа л тэдний тулааныг бүрэн шийдэхчихээр байна. Тиймээс хоёр талын фэнүүд гэмтэл бага байж жинхэнэ чадвараа харуулаасай хэмээн хүсэж байгаа.
Ер нь эхнээсээ гүнд хамгаалалттай тоглох тактик барихад л Роналдугийн гайхамшгийг үгүй хийчих юм шигээ.
Одоо Маню-д Челсигээс гадна хоёр хэцүү тулаан үлдсэн, хоёул тэдний талбайд. 5-р байранд орж УЕФА-д орохоор тэмцэж буй Эвертон. Эвертон Маню-г нухаж тун магад. Хамгийн гол нь хамгаалалтаа урагш шахаж тоглохгүй, гүнд хамгаалаад, сөрөг довтлогоо хийхэд маню-д том аюул тарьна. Нөгөөх нь дэрби Сити. Сити өнгөрсөн жил талбай дээрээ Маню-г нухсан. Гэхдээ энэ жил тун муу тоглож байгаа болохоор тоглолтоос харахад хожчих найдвар бага ч дэрбинүүд эвгүй дээ. Ливерпүүл хожигдсоноос хойш маню-г бараг түрүүлчихлээ, гэхдээ хоёр найдвар байна гэж харж байсан. Нэг нь Помпэй- найдварыг минь биелүүлсэн, нөгөөх нь ЭВЕРТОН юм шүүүүүүүү.