FORCA BARCA!!! 2011-12

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Цэнгүүн » Sat Apr 28, 2012 12:05 am

Sathan wrote:
boldoo moment wrote:Image


Image

+14 Тайтл...Агуу Агуу :-D


Гайхамшиг.. Gràcies Pep!

http://www.youtube.com/watch?v=vNflzAmU ... e=youtu.be
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Алтангэрэл » Sat Apr 28, 2012 12:23 am

Пепгүй, Чавигүй, Пуoйлгүй, Мессигүй Барсаг 30, 40 жилийн дараа ч бид дэмжсээр байх бoлнo...Тoглoгч дасгалжуулагч ирдэг, явдаг ч Барса-Күле нар байж л байна...

Гэхдээ өнөөдөр миа байнаа...
Рoннигын бичлэгийг үзэхээр дoтoр юм хураад нэг л эвгүй байдаг...Удаан ч үзээд байж чаддаггүйн...
Пепийн зураг, видеoг oдoo үзвэл нoйр сэргээд унтаж чадахгүй юм шиг байна...
Хэзээ нэг өдөр Барсадаа ирнэ дээ ирнэ...
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Жигүүр » Sat Apr 28, 2012 12:37 am

boldoo moment wrote:The Guardiola era (2008–2012) гээд википэдиа дээр бичигдэж... Бичигдэхээс яахав, аргагүй л Гуардиолагийн эрин үе.


Европийн хөлбөмбөгийн түүхэнд Гвардиолагийн эрин үе гэвэл яадын.
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Suugii » Sat Apr 28, 2012 1:01 am

Цоомоо wrote:Titog toglogch nar hundelnee, next year CL avh blmj duren. Ghde bi yamr ch togloltond za za Pep bgm chin gj bodood danda itgeltei bdg maani oorchlogdhn.
Setgelee zassaar :RD . Odo hna urgeljluleh ve


Золиг минь.....
За за гадаа дулаахан байгаан байна л гэж бодохоос....
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Галмандах » Sat Apr 28, 2012 1:15 am

Нэг л миа байна аааа.
Гэснээс одоо Цоомоо ах 8888 дахь бичлэгээ нэг даацтай хийнэ байгаа. 2 3 өдөр тасралтгүй уншихаар сонирхолтой гоe бичлэг хааяа хийдэг дээ... :D
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby hosko » Sat Apr 28, 2012 1:56 am

Sathan wrote:Image

Image



Яаая.... Оройжингоо албаар шахуу форумаас холдож байгаад, ажлаа амжуулж байгаад, орж ирсэн чинь их чухал зүйл болоод өнгөрчээ дээ...

Би бол нөгөө Копуудын анх гаргасан томъёоллоор бол цэвэр цусны Мадридиста :ногоон: ... Гэхдээ хамгийн анх Испаний шигшээ багийг дэмжээд, тэндээсээ Реалыг дэмжиж эхлэсэн л дээ... Тэгэхээр яах аргагүй Испани хөлбөмбөг, Испани багууддаа үнэхээр их хайртай... Сүүлийн хэдэн жил СЛ-эээс авсан таашаал маань Барсагийн хэдэн түрүү байсан гэхэд болно... 2006 онд Арсенал, сүүлийн 2 удаа МанЮ-тай таарч, түрүүлэхэд нь тэдний фэн шиг л баярлаж явлаа... Барса финалд тоглосон жил болгон финалын тоглолтыг Монголд, энд байсан ч тэр найзуудынхаа хүрээнд ЗБ хийгээд л нэг газар үздэг... Өнгөрсөн жил үзсэн групп маань уултаа хэтрүүлээд, нэг Швед найз маань баарны том дэлгэц хага шаагаад л... Хувааж сайхан төлбөрөө барагдуулж байхдаа ч сайхан хөлбөмбөг хамт үзсэн нөхөртөө гомдоогүй ээ :ногоон: ...

*************************************************

За тэгээд Пэпийн олон ч сайхан хөгжүүлсэн тоглогчид нь үндэсний шигшээ багтаа гялалзаж, амжилт үзүүлж, бүр цомуудыг бөөндөхөд үнэтэй хувь нэмэр оруулж байна... Ялангуяа Бускетсийг дэлхийн шилдэг ДМ болгож чадсанд баярладаг :eek: ... Бусад Дон Андрес, Шави ч гэх юмуу тоглогчоо бүр байг гэхэд Бускетс тийм мундаг тоглоогүй бол 10 оны ДАШТ-аар Испани Немцүүдийг нухаж чадахгүй л байсан... Пэпийн хамгийн сүүлийн шахуу шигшээд бэлдэж өгөөд байгаа хүн нь Тиаго... Энэ залуу шигшээ багийн ирээдүй болж чаднаа гэдэгт би огтхон ч эргэлздэггүй :spain ...

*************************************************

Моу багт ирснээс хойш 2 баг, 2 тоглогч, 2 дас-ын өрсөлдөөн үнэхээр гоё болж ирсэн л дээ Лигт ч тэр, СЛ-д ч тэр... Өмнө нь бол манайх үндсэндээ тун тогтворгүй үлбэгэр тоглолт үзүүлж байсныхаа гайгаар уншуулдаг байсан л даа :RD ... 2 дас-ын хувьд нэг ялгаатай зүйл дээр анх ирсэн... Пэп бол хамтдаа бас ч гэж тоглоод удчихсан баг дээр ирсэн бол, Моу-гийн хувьд эсрэгээрээ... Мэдээж Реалын тэрхүү байдал Пэрэзийн буруу бодлогоос анх үүсэлтэй л дээ... Амжилт шууд л өнөөдөр гарах юм шиг амбицлаж, олон ч сайхан дас, тоглогчдийг зүгээр л бээлий шиг л сольсон... Юу хэлэх гээд байна вэ гэхээр Моу багт ирээд 2 жил болчлоо... Манайх амжилт, дээр нь бүтэц, бүрэлдэхүүн ч тогтворжоод ирсэн яг энэ үед дээр дурьдсан 2-уудын тулааныг харах боломж олгоогүйд нь хөлбөмбөгийн фэн гэсэн өнцгөөс бол Пэпийн шийдвэрт гунигтай л байна...

******************************************************

Мэдээж Пэп явсан ч Барса гигант хэвээрээ л байх болно... Гэхдээ үл мэдэг суларна гэдэг нь хэнд ч ойлгомжтой... Мадридиста гэсэн өнцгөөс харах юм бол сайхан л хэрэг... Гэхдээ Испаний хөлбөмбөгийн (шигшээ баг тал руугаа) хөгжил 3 алхам урагшилсан байсан гэж үзэх юм бол эргээд 1 алхам ухарчихлаа л гэж үзэх байна даа миний хувьд түүний багаа орхиж буй явдлыг... Хайрин юм :sad: ... Тито нь тэгээд Б багаа сайн мэддэг хүн бас ч гэж доороос авъяас гаргаж ирэхээ мэдэх л байх гэж найдаж байна... Бартра, Делопоү, Монтояа гээд л залуусыг хурдхан л УОРЛД КЛАСС болгоосой билээ...

********************************************************
Эцэст нь Пэпийн хэлсэн энэ үг...

Pep: I could have continued, but not in the way Barca deserves... :eek:

Үнэхээр гайхалтай... Хүн чаддаг юмаа, гэхдээ чадаж байгаа тэр үедээ л хийх хэрэгтэй гэсэн мундаг философи шдээ...

************************************************************

Дээрх 2 зураг дээр бол дандаа Испани тоглогчдийн маань гаргаж байгаа реакц байгаа учраас хараад бас дагаад сонин болчихсон явж байна (нөгөө цэвэр цусны Мадридиста чинь) :ногоон: ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Цогоо » Sat Apr 28, 2012 2:27 am

Sathan wrote:Image
Хөөрхий явсан нь ч болсон юм уу дөө. Өөрийн шүтээний удирдлага доор ганц ч улирал болох нь ээ тоглож авсан нь яамай даа.

Хэдэн жилийн дараа өвөөгөө явахад ингэж гуниглах байх даа.
Эцэст нь Пэпийн хэлсэн энэ үг...

Pep: I could have continued, but not in the way Barca deserves... :eek:

Үнэхээр гайхалтай... Хүн чаддаг юмаа, гэхдээ чадаж байгаа тэр үедээ л хийх хэрэгтэй гэсэн мундаг философи шдээ...
Сүхбат аваргын түрүүлэх гэж барилдахгүйн бол барилдах шаардлага алга гэсэнтэй ижилхэн үг байна даа. :eek:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Lucifer » Sat Apr 28, 2012 2:34 am

Ямар хэцүү юм өдөр вэ. Ингээд нэг өдөр яваад өгчинө гэж хэзээ
ч санаж байсангүй ээ.
Анх дасгалжуулагчаар ирж байхад нь итгэл нэг их төрөөгүйгээ
нуух юун. Барсагийн хамгийн оргил амжилтын үе бол энэ хүнтэй
салшгүй холбоотой.

Тоглогчийн хувиар мөрөөдлийн багийг ахалж байсан бол
Дасгалжуулагчаар мөрөөдлийн баг 2т ул мөрөө үлдээлээ дээ.

Ронниг явж байхад одоо яана даа гэж бодож байхад Месси залгуулж
гарч ирсэн шиг Пепийг явахад яана даа гэж бодож байна шүү.

Хийсэн бүтээсэнд чинь баярлалаа.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Lucifer » Sat Apr 28, 2012 2:47 am

Ситигийн дасгалжуулагч болж алах вий дээ.
Тэгвэл Жавхай яах уу. :ногоон:
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby J@x » Sat Apr 28, 2012 2:51 am

Анхны тоглолтондоо хожигдож байлуу.
Одоо гэхдээ хэн дасгалжуулсан ч энэ барса нэг их өөрчлөгдөхгүй л дээ.
Моу яваад Үмбүү хүртэл манайхыг шигшээд хүргэж байсан.

Пеп гэхдээ 1 жил үзсэн бол. Реал одоо л гоё болж байна. Ирэх жил хамгаалалтаа сайжруулчихна.
ЧЛ-т 2 манчестер, Юве, Милан нар ууртай орж ирнэ. Челси, Баерн 2 ч сайжирч байна. Буучид ч бас хүчийг авсан байна.
Ийм үед Пепийн барса хэр байхыг харахыг хүссэн юмсан.
Би бол одоо 1 жил үлдээд хэр байхыг нь харая л гэж бодсон. Харамсалтай л байна
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Chintogtoh » Sat Apr 28, 2012 8:07 am

Алтангэрэл wrote:Пепгүй, Чавигүй, Пуoйлгүй, Мессигүй Барсаг 30, 40 жилийн дараа ч бид дэмжсээр байх бoлнo...Тoглoгч дасгалжуулагч ирдэг, явдаг ч Барса-Күле нар байж л байна...

:eek: :eek:
KEEP CALM AND BELIEVE IN MESSI and OUR TEAM
User avatar
Chintogtoh
 
Posts: 352
Joined: Mon May 30, 2011 10:45 am
Location: Улаанбаатар

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Chintogtoh » Sat Apr 28, 2012 8:13 am

Lucifer wrote:Ситигийн дасгалжуулагч болж алах вий дээ.
Тэгвэл Жавхай яах уу. :ногоон:

Сити, Реал л биш бол хаана ч яхав.(Сити, Реалын фанаатуудаа уучлаарай) Английг дасгалжуулаад юманд хүрвэл жинхэнэ ДОМОГ болох байхдаа.
KEEP CALM AND BELIEVE IN MESSI and OUR TEAM
User avatar
Chintogtoh
 
Posts: 352
Joined: Mon May 30, 2011 10:45 am
Location: Улаанбаатар

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby *R9* » Sat Apr 28, 2012 9:45 am

За ёстой Реалын ноёрхол албан ёсоор эхэлж байгаа юм байна.

Онигоо болохоосоо өмнө явлаадаа.

Realist wrote:Хэлээгүй юу явна гэдэг нь ойлгомжтой л байсанштдээ. Хэдэн жил манайх тогтворгүй үед сайхан жаалсандаа.
Моуриньюгын ахаараа амбаардуулаад явлаадаа


:eek:

Манайтай тоглоод ямар ч бодох шаардлагагүйгээр ажиллаа өгөх хэрэгтэй гэдгийг нь ойлгуулсан байна.

Image

Зөв цагтаа явлаа. Тэгээгүй бол элдвээр хэлүүлэх байсан байхдаа. хэхэ.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby goalman » Sat Apr 28, 2012 10:11 am

Заз үнэхээр энэ хүн агуу түүхийг бүтээсэн гэдэгтэй хэн ч маргахгүй л байх...Түүнд хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby kayo » Sat Apr 28, 2012 10:33 am

hosko wrote:

:eek:
Реалын фенүүдээс Хоског би маш их хүндэлдэг. Ямарваа юмийг шал өөр өнцөгөөс хардаг. Өрсөлдөгчөө хэрхэн хүндэлдэгийг энэ хүнээс реалын сүүлийн үеийн фэнүүд сурч аваасай гэж.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Mish » Sat Apr 28, 2012 10:52 am

Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby umbuu » Sat Apr 28, 2012 11:08 am

Realist wrote:Хэлээгүй юу явна гэдэг нь ойлгомжтой л байсанштдээ. Хэдэн жил манайх тогтворгүй үед сайхан жаалсандаа.
Моуриньюгын ахаараа амбаардуулаад явлаадаа

за танайх байтугай европын тавцанд эзэгнэсэн шүүдээ.
энэ мундаг коач
ONE UNITED
umbuu
One united
One united
 
Posts: 1359
Joined: Sun Aug 12, 2007 6:53 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby TraP » Sat Apr 28, 2012 11:15 am

umbuu wrote:
Realist wrote:Хэлээгүй юу явна гэдэг нь ойлгомжтой л байсанштдээ. Хэдэн жил манайх тогтворгүй үед сайхан жаалсандаа.
Моуриньюгын ахаараа амбаардуулаад явлаадаа

за танайх байтугай европын тавцанд эзэгнэсэн шүүдээ.
энэ мундаг коач

Нэг их эзэгнүүлсэн юм алга л байна..
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Shaggy » Sat Apr 28, 2012 11:30 am

ГАРУУД нээрээ ичихгүй пеп муу байсан гээч аймаар байлаа ийм доминант үе өмнө ни е байлуу бодох л хэрэгтэй
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby spain man » Sat Apr 28, 2012 11:36 am

Өмнө нь байлуу нтэр хэхэ... Чи хэдэн жил хөлбөмбөг үзэж байгаан? ... 100 жилийн түүхийг а, б.гүй мэддэг юм шиг ярих юм хэхэ...

За тэр ч яахав... Пэп явсан нь харамсалтай л байна... Эль Классикод бол хангалттай нүдүүлсэн болохоор хариугаа авах юмсан гсн хүсэл аймаар байлаа... Яахав эргэн ирэх л биз... Тэр үед манай нэг домог бас дасгалжуулаад сууж байгаасай...

Дараа тухтай уулзъя...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby orangeman » Sat Apr 28, 2012 11:48 am

Image
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby kayo » Sat Apr 28, 2012 11:55 am

2007-2008 оны улирал. Райкаардын сүүлийн жил. Ла лийг дэх олон дараалсан ялагдал, оноо алдалт, реалд 4-1 бут ниргүүлсэн хавар. Хар дарсан шөнүүд үргэлжилсээр лийгдээ 67 оноотойгоор 3!-р байрт орсноор дууссан.
Дахиад л нөгөө Лапортагаас өмнөх жилүүдийн гашуун үе ирэхнүү гэлтэй л байлаа.

Хөлбөмбөгийн ид шидийг үзүүлдэг Ронни маань нүдэн дээр таргалсаар, уран гоё хууралт, гоолууд нь харагдахгүй, бөмбөг алдалт нь ихэссээр, үргэлж инээж явдаг царай нь уур уцаараар сологдсон үе. Деко гэмтэл бэртэл гээд тоглохоосоо бенчид суух нь ихэссэн. Это Ронни хоёр байсхийгээл муудалцаал, багийн уур амьсгал улам муудаал, барса дотор хар хонь байгаа гэж нэг нь хэлээд шуугиан дэгдээгээд авсан.

Дөнгөж англиас ирсэн Анри тоглолтоо ойлгохгүй дэмий л шогширсон царай, Шави, Инестагийн итгэлгүй харц, Пуёолын гоол алдчихаад толгойгоо сэгсрэн орилж байгаа агшин олон үзэгдэх болсон.

Яалтчгүй дахин нэг шинэчлэл хийх хэрэг Лапортад гарсан.

Тун удалгүй Райкаард халагдаж Б багт дөнгөж нэг жил үдсэн Пеп дасгалжуулагчаар тавьсан. Бүгд л Лапортаг барсагийн домог Пеп, ЛЕ-г дасгалжуулачаар тавьж галыг түр намдаах ажил хийж байна гэж хардаж байсан. Миний хувьд бол Пепийг танихчгүй, яагаад ийм тоглогчидоосоо ч ялгарахгүй шахуу дасгалжуулагчийг тавьж байгаан бол гайхаж байсан. Барсик л ганц Пепийг манай домог гээд өмөөрч байсан нь санагдаж байна.
Image
(Пеп 4н жилийн дотор бууралтаж халзараад их өөрчлөгджээ, үнэхээр амралт хэрэгтэй энэ хүнд)

Пепийн анхны хийсэн ажил бол Ронни, Деко гэсэн багийн лидерүүдийг явуулсан. Дээрээс нь үеэ өнгрөөсөн Эдмилсон, Замбротта, Турам, гавьяа байгуулахаасаа гай болдог Олегэр, банз халаагч Эзгүэрөг явуулсан.
Оронд нь Пике (Сэр ийм хямдхан тавиад явуулахыг бодох Олегэрын өрөөсөн дугуй л байна даа гэж бодож байсан), Алвес, Кеита, Касирас, Хлебийг худалдаж авж доороос Бускутс, Педрог дээш нь гаргасан.

Роннигүй барсаг төсөөлөхөд үнэхээр хэцүү байсан, Ронниг явуулсан нь зөв буруу гэж маш олон л маргаан гарч байсан тухайн үед...

Улирлын өмнөх айлчлан тоглолтууд маш амжилттай дуусаж байсан, дан 4-0, 5-0 гээл, тэгчихээд Шави, Инеста, Пуёолын эзгүйд дан Б багийн голдуу хүүхдүүдээр тоглоод шүү. Ийм үр дүнг ойрд үзээгүй би муу багуудтай тоглосон биз гээд Пепд итгэж өгөхгүй л байсан.

Удалгүй улирал эхлэхэд нээлтийн тоглолтондоо Нумисад 1-0 хожигдчихов, дараа нь рэсингтэй талбай дээр 0-0!. Түүхэн дэх хамгийн муу улирлын гараа. Дахиад л нөгөө хоосон гоолгүй олон довтолгоонууд, хар дарсан зүүд дахиад үргэлжилэх нь гэж айж байлаа. Удалгүй спортинг 6-1р бөмбөгдөөд өглөө.

Дараа нь Бетистэй маш хүнд тоглолт хийж 80 дахь минутанд Гуджонсны гоолоор 3-2 хожсон. Багийн тоглолт илт сэргэж, эцсээ хүртэл тэмцэх нь тэмцэл нь нэмэгдсэн байсан. Нэг хотын заналт дайсан Испанёолд 1-0 хожигдож яваад 80 дахь минутанд Анри, нэмэлт цагт Мэссигийн гоолоор хожсон. Ойрд ийм комбайк үзээгүй жинхэнэ орилж хашгирч байж билээ.

Тоглолтноос тоглолтонд сайжирсаар өрсөлдөгчөө ээлж дараалан бут нирэгсээр 2009 оны хавар үхлийн циклийн үе. Лийгдээ эхлээд севилла, валенси, тэгээд СЛ-д челси дундуур нь реал, дараа нь виллериал. Энэ жилийхээс хүнд хуваарь. Реалд хожигдвол лийгээ, челсид хожигдвол СЛ-ээ алдах байлаа.

Севиллаг талбай дээрээ 4-0 бут ниргээд, Валенситай 2-2 тэнцсний дараа челситэй 0-0 гэртээ тэнцсэн. Дараа нь заналт дайсныхаа талбайд жилийн өмнө 4-1 гутамшигтай ялагдаж байсны хариугаа авж 6-2! хожиж лийг авах нь тодорхой болж билээ. Жинхэнэ цус хөөрөгсөн тоглолт болсон доо.

Дөрөвхөн хоногийн дараа Инестагийн үхлийн цохилтоор челсиг буулгаж авж жинхэнэ хөөрлийг дээд цэгт тулгаж билээ.
Анхны жилдээ трибли авснаар амжилт цомууд бөөн бөөндөө л орж ирсэн дээ.
(зааза гарах ажилтай болчихлоо, дараа л дуусгахаас :ногоон: )
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby orangeman » Sat Apr 28, 2012 11:58 am

Бекхам : " Би Пепыг хэзээ ч мартахгүй , миний achilles (шөрмөс тасрах билүү) гэмтсэн үед хамгийн эхэнд надруу залгасан хүмүүсийн нэг "
" Пеп гайхалтай коуч төдийгүй жентелман "
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby orangeman » Sat Apr 28, 2012 12:23 pm

Image
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC Barcelona 2011/12 Més que un club

Postby Хашка » Sat Apr 28, 2012 12:39 pm

Манай Моратти одоо л зангараг харуулах хэрэгтэй. Хэдэн жилийн өмнөөс л холбогдсон. Страмачиони бүтэхгүй бол Пэпийг хурдхан авчирах хэрэгтэй. Манайд требл хийвэл Моугаас дутуу гэж хэн ч хэлэхгүй
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 11 guests
cron