Жүдо

Moderator: Бөхийн модууд

Re: Жүдо

Postby Г.Баяраа » Wed Dec 28, 2011 12:36 pm

Жүдөгийн сүлд дуу ю билэ олж өгөөч
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Жүдо

Postby Цоомоо » Thu Mar 29, 2012 10:49 am

Улсын аварга болж байгаа, хүмүүс сонирхохгүй байна уу.
Яагаад ямар ч пост алга байна аа?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жүдо

Postby borts » Tue Apr 10, 2012 5:09 pm

мундагууд нь оролцоогүй таг чиг байх шиг байна шдээ
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Wed Apr 11, 2012 2:04 am

Эрэгтэй 60 кг:

Алт: Ч.Болдбаатар
Мөнгө: Д.Амартүвшин
Хүрэл: Д.Төмөрхүлэг
Хүрэл: Д.Баярмагнай


Эрэгтэй 66 кг:

Алт: А.Батсуурь
Мөнгө: Б.Хишигбаяр
Хүрэл: Э.Энхбаяр
Хүрэл: Б.Мөнхсайхан


Эрэгтэй 73 кг:

Алт: Х.Цагаанбаатар
Мөнгө: Г.Одбаяр
Хүрэл: Ц.Нарантогтох
Хүрэл: Д.Дөлгөөн


Эрэгтэй 81 кг:

Алт: О.Ууганбаатар
Мөнгө: Х.Цогтгэрэл
Хүрэл: Н.Дагвасүрэн
Хүрэл: Г.Түвшинжаргал


Эрэгтэй 90 кг:

Алт: Б.Жанчивдорж
Мөнгө: Б.Амбасэлмаа
Хүрэл: С.Батбаяр
Хүрэл: Б.Баттөр


Эрэгтэй -100 кг:

Алт: Д.Анар
Мөнгө: Э.Энхбат
Хүрэл: Д.Пүрэвдорж
Хүрэл: Б.Батдорж


Эрэгтэй +100 кг:

Алт: Б.Тэмүүлэн
Мөнгө: А.Давааням
Хүрэл: Н.Батсуурь
Хүрэл: Д.Ганхуяг


Эмэгтэй 48 кг:

Алт: Ц.Хандсүрэн
Мөнгө: Г.Саранзаяа
Хүрэл: Г.Отгонцэцэг
Хүрэл: Ж.Чанцалдулам


Эмэгтэй 52 кг:

Алт: А.Цолмон
Мөнгө: Б.Бат-Эрдэнэ
Хүрэл: Ч.Буманцэцэг
Хүрэл: Ч.Аззаяа


Эмэгтэй 57 кг:

Алт: Д.Сумъяа
Мөнгө: Б.Нарангэрэл
Хүрэл: А.Батзул
Хүрэл: Б.Нарантуяа


Эмэгтэй 63 кг:

Алт: Ц.Цэрэннадмид
Мөнгө: М.Нямжаргал
Хүрэл: Б.Дашням
Хүрэл: Г.Одонжаргал


Эмэгтэй 70 кг:

Алт: Ц.Наранжаргал
Мөнгө: О.Мөнхцэцэг
Хүрэл: Л.Алтанчимэг
Хүрэл: Ж.Мөнхтуяа


Эмэгтэй -78 кг:

Алт: Ц.Цэрэнханд
Мөнгө: Т.Баасанжав
Хүрэл: М.Ууганжаргал
Хүрэл: Н.Нямтуяа


Эмэгтэй +78 кг:

Алт: Д.Цэрэнханд
Мөнгө: Б.Мөнхтуяа
Хүрэл: Г.Гантогос
Хүрэл: Д.Золжаргал
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Wed Apr 11, 2012 2:06 am

Ийм л улсын аварга болсон байна даа, эзэнгүй ч гэмээр юм шиг.., Гол тамирчид нь жин өгсөх нь өгсөөд, зарим нь бүүр ороогүй юм шиг байна. Олимпын жил гээд их л нөөж байгаа юм болов уу даа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby Khosoo » Wed Apr 11, 2012 7:25 am

УУЛ нь 4 жилдээ нэг БОЛДОГ бүх ард түмний спартакиад шд. МАНАЙ энэ спартакиад ер нь бүтэхгүй ээ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Жүдо

Postby aaya_bt » Fri Apr 13, 2012 3:49 pm

manaih judo.gooor undesniii league.tei bolmooor yumaaaa teguuul manai judo hogjiliiinhooo zamd neg moson oroh baihdaaa......
aaya_bt
 
Posts: 53
Joined: Sun May 08, 2011 3:02 pm
Location: mgl-ub

Re: Жүдо

Postby borts » Tue Apr 24, 2012 9:10 pm

"Лондон-2012" олимпийн наадмын эрхийн оноо олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох Азийн АШТ энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохиогдоно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ баг өнөөдөр эх орноосоо мордож байна. Олимпийн эрхийн болзлоо биелүүлсэн тамирчид нь чансаа, эрэмбээ ахиулах зорилго тээн явж буй бол хараахан эрх аваагүй жүдочид маань Лондонд хүч үзэхийн төлөө сүүлчийн дайралтаа хийх юм.
Ташкентийн дэвжээнд өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй
60 кг Ч.БОЛДБААТАР
66 кг С.МИЯАРАГЧАА
73 кг С.НЯМ-ОЧИР
81 кг О.УУГАНБААТАР
90 кг Э.ЭНХБАТ
-100 кг Б.ТЭМҮҮЛЭН
+100 кг Н.БАТСУУРЬ
Эмэгтэй
48 кг М.УРАНЦЭЦЭГ
52 кг М.БУНДМАА
57 кг Д.СУМЪЯА
63 кг Ц.МӨНХЗАЯА
70 кг Ц.НАРАНЖАРГАЛ
-78 кг П.ЛХАМДЭГД
+78 кг Д.ЦЭРЭНХАНД
Дасгалжуулагч: О.БАЛЖИННЯМ, Х.БОЛДБААТАР, Д.БАТТУЛГА, Х.ЭРДЭНЭТ-ОД, Х.ТОМИТА
Шүүгч: Д.ЭНХТҮВШИН
Албаны төлөөлөгч: Д.ДОРЛИГЖАВ, М.БӨХБАТ, Б.ПАГВА
Эмч: СЭНГЭЭ, Э.ЭНХБАЯР, Н.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Сурвалжлагч: Д.БАЯРСАЙХАН
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: Жүдо

Postby Yago » Fri Apr 27, 2012 5:27 pm

http://ijfloadbalancer-815525828.eu-wes ... he=english
Манайхан боломжийн үзэж байгаам байна.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Жүдо

Postby borts » Fri Apr 27, 2012 7:05 pm

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Узбекистаны нийслэл Ташкент хотноо “Лондон-2012” олимпийн наадмын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглож байна.

Энэ сарын 27-29-нд үргэлжлэх тивийн аваргын эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 63, 70, -78 ба +78 кг-ын жингийн барилдаан болж байгаа юм. Эдгээр жинд Монголын тамирчдаас Ч.Болдбаатар /60 кг/, С.Мияарагчаа /66 кг/, С.Ням-Очир /73 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/, Ц.Наранжаргал /70 кг/, П.Лхамдэгд /-78 кг/, Д.Цэрэнханд /+78 кг/ нарын тамирчид өрсөлдөж байна.

Тэмцээний хэсгийн барилдаанууд өндөрлөж, медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс тодроод байна. Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд нар аваргын төлөө барилдах эрхтэй болсон бол эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Ч.Болдбаатар, 66 кг-д С.Мияарагчаа, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал, +78 кг-д Д.Цэрэнханд нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна.

Харин ОУХМ С.Ням-Очир /73 кг/ хэсгийн барилдаанд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Тэрбээр эхний тойрогт хийлж, удаахь тойрогт Японы бөх Шохей Онод цэвэр ялагдсан юм.

60 кг-ын жинд ОУХМ Ч.Болдбаатар Афганистан болон Тайванийн бөхчүүдийг ялж, БНСУ-ын жүдочид ялагдсанаар хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин А Ламуситэй барилдахаар болжээ.

66 кг-ын жинд барилдаж буй ОУХМ С.Мияарагчаагийн тухайд эхний барилдаанд Саудын Арабын Сулиман Хамадыг цэвэр, дараа нь Ираны Вахид Банаг мөн цэвэр ялснаар хэсгийн аварга болсон. Харамсалтай нь, мөнгөн медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчин Чой Мин-Ход цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болж байна. Түүний өрсөлдөгч нь Киргизстаны жүдоч Ислам Байалинов юм.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн төлөөлөгч ОУХМ Ц.Мөнхзаяа Иран, Туркменистаны бөхчүүдийг цэвэр ялж, дараа нь БНСУ-ын жүдоч Жун Да-Унг мөн цэвэр ялснаар аваргын төлөө барилдахаар болоод байна. Тэрбээр одоо Японы тамирчин Ёшиэ Уэнотой хүч үзнэ.

70 кг-д барилдаж буй Ц.Наранжаргалын тухайд хэсгийн барилдаанд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын жүдочид ялагдсан. Гэхдээ дагах барилдаанд зодоглож, Пакистаны бөх Фоузиа Мумтазыг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин Чен Фейтэй барилдахаар болоод байна.

ОУХМ П.Лхамдэгд /-78 кг/ эхний тойрогт хийлж, дараа нь Ираны Сахар Чагхалвандыг цэвэр ялснаар хэсгийн аварга болсон. Улмаар Японы Томоми Окамураг юүко үнэлгээгээр ялснаар аваргын төлөө Хятадын тамирчин Жан Жехуйтай барилдахаар болжээ.

Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг-ын жинд барилдаж буй Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын тухайд хэсгийн барилдаанд Японы бөх Нанами Хашигүчид дийлдсэн ч тус жинд долоон бөх зодоглож буй тул манай тамирчин хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ким На-Ёнгтой барилдахаар болоод байна
http://sport.news.mn/content/105654.shtml
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Fri Apr 27, 2012 10:06 pm

Ц.Мөнхзаяа Уэно-д ялагдаж мөнгөн медаль, С.Мияарагчаа, Ц.Наранжаргал нар тус бүр өрсөлдөгчөө ялснаар хүрэл медаль хүртлээ..,
Ч.Болдбаатар Өвөр Монголын Алмас-т ялагдсанаар шагналт байранд орлоо..,

Бусад бөхчүүд одоо барилдах гэж байна..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Fri Apr 27, 2012 10:32 pm

П.Лхамдэгд алтан медаль авч Ази тивийн хошой аварга боллоо :-D :mongol:
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby borts » Fri Apr 27, 2012 11:08 pm

my.agapimu wrote:П.Лхамдэгд алтан медаль авч Ази тивийн хошой аварга боллоо :-D :mongol:

:mongol: :mongol: :mongol: :-D :-D :-D
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: Жүдо

Postby bure » Sat Apr 28, 2012 5:38 pm

48 кг болон 52 кг-д барилдаж буй Уранцэцэг Бундмаа 2 аваргын төлөө барилдаx эрэгтэйчүүдээс Батсуурь xагас шигшээд японы бөxтэй тус тус барилдаx юм бна бусад бөxчүүд бүгд мултарчээ аан 57-ын Сумьяа xүрлийн төлөө xятадын бөxтэй барилдаx байсан.
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Жүдо

Postby bure » Sat Apr 28, 2012 9:17 pm

Уранцэцэг алт Бундмаа мөнгөн медаль тус тус авчээ Бундмаа одоо ч азийн аваргын xэдэн ч мөнгөтэй болов доо японд дандаа даруулаx юм даа за яаxав лондонгоос xариугаа авна биз манай эмэгтэй тамирчид сайн орлоо штээ багаараа 2-т орсон байxаа...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Жүдо

Postby mugi19 » Sun Apr 29, 2012 6:29 pm

bure wrote:Бундмаа одоо ч азийн аваргын xэдэн ч мөнгөтэй болов доо

6-дахь мөнгөн медалиа зүүлээ дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Sun May 06, 2012 6:47 pm

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос “Лондон-2012” олимпийн наадамд зодоглох эрхээ шууд авч буй 252 тамирчны нэрсийг зарлалаа. ОУЖБХ-ны дүрмийн дагуу эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, эмэгтэйчүүдийн долоон жинд чансаагаараа эхний 14-т эрэмбэлэгдсэн бөхчүүд шууд Лондонг зорих эрхтэй болж байгаа юм. Ингэснээр нийт 252 бөх олимпийн эрхээ авч байна. Монголын жүдочдын тухайд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд нийт 12 тамирчин олимпийн эрх бүхий байрлалд эрэмбэлэгдээд байгаа. Гэхдээ аль жинд ямар тамирчнаа илгээхээ улс нь шийдэх тул Монголын нийт найман жүдоч Лондонгийн татамид хүч сорих болж байна. Эрхээ шууд авч буй тамирчдыг танилцуулбал:

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг /596 оноо, 9-рт/, Г.Болдбаатар /594 оноо, 12-рт/, Ч.Болдбаатар /550 оноо, 15-рт/
66 кг: Х.Цагаанбаатар /1164 оноо, 2-рт/, С.Мияарагчаа /890 оноо, 9-рт/
73 кг: С.Ням-Очир /860 оноо, 5-рт/
-100 кг: Н.Түвшинбаяр /896 оноо, 5-рт/, Б.Тэмүүлэн /622 оноо, 13-рт/

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг /690 оноо, 5-рт/
52 кг: М.Бундмаа /1302 оноо, 2-рт/
63 кг: Ц.Мөнхзаяа /814 оноо, 7-рт/
-78 кг: П.Лхамдэгд /900 оноо, 7-рт/

Олимпийн наадмын эрхийн оноо олгох уралдаан, тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард өрнөсөн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс дуусгавар болж, ОУЖБХ ийнхүү эцсийн байдлаар олимпод зодоглох тамирчдын нэрсийг гаргаж байна. Гэхдээ тус холбооны тивүүдэд эрх олгох дүрмээр дээрх 252 тамирчнаас гадна дахин 100 жүдочид олимпийн наадамд хүч үзэх боломж олгоно, ингэхдээ нэг улсаас нэг л тамирчинг сонгох ажээ. Тэдгээр 100 тамирчны нэрсийг тавдугаар сарын 10-нд зарлах юм байна.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby Yes Man » Sun May 06, 2012 7:05 pm

Энхбат ч азгүй нөхөр юмаа..... Гэхдээ тэгээд найдвартай эрхээ авч чадахгүй хүн ч медал авна гэдэгт итгэлтэй биш юм дөө....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Sun May 06, 2012 7:20 pm

Сүүлийн үед олигтой амжилт гаргаж чадсангүй л дээь гэхдээ нэмэлт нэг эрхээр манайхаас бараг Энхбат авах биздээ, өөр сонголт бол бага байгаашд, нэг жинд явж болдог бол Мияарагчааг сонгож болох юм, энэ 2 л хамгийн өндөр магадлалтай нь юмдаа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby Yes Man » Thu May 10, 2012 2:32 pm

Нэг жинд хоёр хүн явж болдоггүй тийм дүрэм байхгүй гээд вайхадаа.....
Гэснээс эмэгтэй 57 кг жингээс Сумьяа эрх авчээ....
Бас л эвгүй барилдаантай хүн дээ... Шал лав арчихгүй, эв нь таараад од нь байвал медал зулгааж мэдэх л хүн шүү.....

Энхбат начин харамсалтайм даа.... Гэхдээ тэгээд нэгэнт эрхээ аваагүйгээс хойш яах вээ дээ..... Энэ жил наадмаар заанаа аваасай даа......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Жүдо

Postby galaa039 » Fri May 11, 2012 2:48 pm

Yes Man wrote:Нэг жинд хоёр хүн явж болдоггүй тийм дүрэм байхгүй гээд вайхадаа.....
...


Олимпод бол нэг жинд нэг улсаас нэг л хүн орно.

Алан ёсны сайт дээрээ хүртэл эхний 24-т нэг улсаас 3 хүн байвал хамгийн өндөр оноотойг нь тооцоод эсвэл гээд будынх нь нэрийг жагсаасан байгаа.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Жүдо

Postby mugi19 » Fri May 25, 2012 10:24 am

ОХУ-ын нийслэл Москва хотноо тавдугаар сарын 26, 27-нд болох чансаа өндөр “Их дуулга”-ын тэмцээнд зодоглох Монголын жүдочид өнөөдөр хойд хөршийг зорилоо. Түрүүлсэн бөхөд чансааны 300 оноо, мөнгө, хүрэл медальтнууд 180, 120 оноо олгох тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцох ажээ.

Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр буюу 26-нд эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бол сүүлийн өдөр үлдсэн жингийн аваргууд тодрох ажээ.

Москвагийн “Их дуулга”-д барилдах Монголын багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар
66 кг: С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
81 кг: Г.Түвшинжаргал
-100 кг: Б.Тэмүүлэн

Эмэгтэй:

52 кг: М.Уранцэцэг
63 кг: Ц.Мөнхзаяа
-78 кг: П.Лхамдэгд
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Fri May 25, 2012 10:30 am

Ерөнхийдөө Олимпод гол найдлага тавьж буй жүдочдоо авч үлдсэн болов уу гэж бодож байна. 60 кг-инй хоёрын дунд гол өрсөлдөөн болох болов уу, яг хэн нь Олимпод явахыг эндээс шийдэх болов уу..,
С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа, П.Лхамдэгд нарын хувьд жиндээ орох гэсэн асуудал багатай учраас явж байгаа байх.., Бусад тамирчид ихэнх нь жиндээ орох гэж 5-6 кг хасдаг болохоор Олимп болтол өөр тэмцээнд орохгүй л болов уу..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Sat May 26, 2012 6:46 pm

Москвагийн их дуулгад 60-д Төмөрхүлэг, Болдбаатар 2 хүрлийн болзол хангаад байна, Төмөрхүлэг Азербайжины MUSHKIYEV, Ilgar-тай, Болдбаатар Японы TAKATO, Naohisa-тай барилдана. Собиров өмнөх тойрогт TAKATO, Naohisa-д ялагдсан байна. Манай хоёр финалдаж болохоор л байна даа..,

66-д Мияарагчаа эхний тойрогт хийлж, дараагийн хоёр тойрогт хоёр Унгарыг ялсанаар мөн хүрлийн болзол хангасан, одоо Узбекийн FARMONOV, Mirzahid-тай барилдана.

73-д Ням-Очир эхний тойрогт хийлж дараагийн тойргуудад Тажик, ОХУ-ын хүчтэй өрсөлдөгчдийг ялснаар хүрлийн болзол хангаж одоо өмнөх тойрогт манай Одбаярыг ялсан Японы NISHIYAMA, Yuki-тай барилдана.., Энэ жинд Одбаяр шагналт 5-р байранд орсон..,

52-д жин өгсөж орсон Уранцэцэг нэг хийлж, нэг ялж 3-р тойрогт Бразилийн MIRANDA, Erika-д ялагдсанаар шагналт 5-р байранд орлоо..,

63-д Мөнхзаяа эхний 2 тойрог хийлж 3-р тойрогт ОХУ-ын жүдокаг ялснаар мөн хүрлийн болзол хангасан бөгөөд одоо Германы TRAJDOS, Martyna-тай барилдана..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Sat May 26, 2012 7:00 pm

Уг нь Их дуулга гэдэг утгаараа их нэр хүндтэй тэмцээн боловч цаг үеээсээ болоод их л чансаа доогуур тэмцээн болж байх шиг байна. Орон орны Олимпод зодоглох тамирчид бараг ирээгүй байна, цөөн хэдэн жүдока л байна, ихэвчлэн 2, 3 номерийнхон ирсэн, дээр тоо нь цөөхөн байна. Бараг бүгд эхний тойрогт хийлж байна, зарим нь хоёр хийлж байна, барилдаан хийлгүйгээр шагналт байранд ороод, нэг ялаад л медаль дээр буугаад л..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron