1-р хэсэг
Эхлэл1974 оны дэлхийн раллигийн Түр дэ Корсэгийн гараанд 23 настай нисгэгч Мишэл Мүтон 12-р байранд орлоо. Энэ бол түүний анхны дэлхийн раллигийн гараа байсан юм. Харин тэрээр тэр жилдээ эмэгтэйчүүдийн Европын раллид аварга цол хүртсэн. Дараа нь Мишэл Мүтон Түр дэ Корсэд дахин оролцохдоо 7-р байранд орж амжилт нь ахисан юм. Мөн 1974 онд 24 цагийн Лэ Мансд эмэгтэйчүүдийн ангилалд мөн л тэргүүлсэн. Лэ Мансд гаргасан гайхалтай амжилтаа хожим 2008 онд дурсан ”Би урдаа байгаа машин бүхнийг гүйцээд л байсан, надад хэн ч саад болж чадаагүй, би яг л зам дээр ганцаараа юм шиг л давхиж байсан. Багийн холбоогоор Мишэл чи пит стоп авах цаг боллоо, одоо зогс гэж хэлхэд би зогсмооргүй санагдсан. Яагаад гэвэл надад бүх зүйл амархан санагдаж байсан.” гэж ярьж байлаа.
Үүнээс хойш түүнийг олон ивээн тэтгэгчид анхааралдаа авч хөдөлгүүрийн тос үйлдвэрлэгч Францын Элф компани түүнтэй хамтран ажиллах болов. 1976 онд Мишэл Алпин Рэно А110 машинаар дэлхийн раллигийн Монтэ Карлод 11-р байранд орлоо. А110 загвар харин Санрэмогийн гараанд оролцоогүй бөгөөд Мишэл Мүтон шинэ А310 загвараар Түр дэ Корсэгийн раллид дахин оролцов. 1977-1980 оны жилүүдэд түүний машин нь Фиат, Порш гэх мэт брэндүүд байсан бөгөөд жинхэнэ оргил амжилтууд эхлэх цаг нь хараахан болоогүй байжээ.
2-р хэсэг
Хуулийн сургуулийн танхимаас уралдааны жолооны ардТүүний төрсөн газар, түүний бага нас ралли зохиогддог Франц дахь Равиэра тосгонд өнгөрсөн. Тэрээр төрсөн цагаасаа л энэ уралдаантай ойрхон байлаа. Мэлрэг цэцэг болон сарнай үржүүлэх аж ахуй эрхэлдэг ноён Мүтоны гэр бүлд 1951 онд төрж, дунд сургуулиа төгсөөд хуулийн сургуульд элсэн орсон болов ч тэрээр сургуулиа дундаас нь хаяж жолоо мушгих амьдралд эргэлт буцалтгүй оржээ. Мишэл 14 настай байхаасаа эхлэн аавыхаа Ситроен CV2 машинаар давхидаг байлаа. Хожим 1972 оноос түүний хувьд ралли уралдаан мөрөөдөл нь байхаа больжээ. Мишэлийн найз Жиан Тиаби түүнд хамтран бэлтгэл хийх санал тавьснаар 1973 онд найзыхаа чиглүүлэгч жолоочоор Монтэ Карлогын раллид оролцсон нь ралли уралдаан түүний амьдрал нь болох эхлэл тавигдсан байна. Анхны оролцсон уралдаанаас хойш хэдэн уралдааны дараагаас Мишэлийн аав түүнд уралдаанд өөрөө жолоодож оролцхыг санал болгов. Ингээд түүний сонголтыг аав нь дэмжиж Алпин Рэно А110 машин авч өгсөн байна.
3-р хэсэг
Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй1980 онд дэлхийн раллигийн шинэхэн баг Ауди Спорт 1981 оноос Мишэл Мүтоныг багтаа элсүүлэх болсон мэдээлэл гарлаа. 1981 оны эхний ралли болох Монтэ Карлод Мишэл оролцлоо. Харамсалтай нь шатхуун дамжуулагч нь бохирдож хөдөлгүүрт саатал гарснаас Монтэ Карлогийн раллиг дуусгаж чадаагүй. Үүний дараа Португалийн раллид тэрээр нийт 7 үед ялж нийлбэр дүнгээр 4-р байранд орсноор тухайн үедээ түүний хамгийн том амжилт болсон юм. Харин Санрэмогийн цардмал замтай раллид Мишэл Мүтон түрүүлсэн нь дэлхийн раллигийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн түрүүлсэн үйл явдал байлаа. 1981 онд түүнтэй олон шилдэг домогт нисгэгчид өрсөлдөж байсан. Түүний ялалт нь залуухан бүсгүй домогт шилдгүүдийн дундаас ялалт авсан гэдгээр онцлог. Хожим тэрээр тэр үеийн дурамсжыг талаар дурсан “Энэ бол миний хувьд зүгээр ч нэг ялалт байгаагүй ээ, энэ бол сүүлийн өдрийг хүртэл үргэлжилсэн тулаан байсан. Манай машинд тормозны асуудал гарсан гэдгийг чиглүүлэгч Фабриазиа надад сануулсаар байсан. Энэ гэмтлээс болоод бид багагүй хугацаа алдаж байлаа. Бид эхний 3 өдрийн гарааны дараа 2-р байранд явж байгаа Ватанинээс дөнгөж 32 секүндээр түрүүлж байсан. Сүүлийн өдрийн шөнийн гарааны өмнөх өдөр зочид буудалдаа нойр хүрэхгүй унтаж чадаагүй. Маргааш өглөө гараа гарах газарт ирээд Фабриазиаруу хараад: Одоо бид бүхнийг мартах хэрэгтэй, бид раллид түрүүлж явна. Багийн бүх найдвар бидэнд үлдсэн. Бид ялах ёстой” гэж хэлж байснаа ярьсан юм.
1981 оны сүүлээр нийлбэр дүн гархад Мишэл Мүтон 8-р байранд оржээ. Түүний хувьд тэр жил олон олон техникийн саатлууд учирч байсан ч тэрээр жилийн нийлбэр дүнг сайн амжилттай өндөрлүүлж эмэгтэй хүнд байхгүй ур чадварыг эрчүүдийн эсрэг гаргасан байлаа.
1982 он. Тэрээр шинэ улиралд мөн л ялалт авч чадсан. Нээлтийн гараа болох Монтэ Карлод 3-р байранд явж байлаа. Харамсалтай нь алдаа гаргаж осолд орсон. Осол болох үед тэрээр 110 км цаг хурдтай явж байлаа. Хөлөндөө гэмтэл авсан ч тэрээр 5-р байранд орсноос гадна Кол дэ Түриний уулын замд хамгийн хурдан цаг үзүүлсэн. Үүний дараа Португалийн раллид өөрийн раллигийн замнал дахь 18 үед ялалт авсан амжилтаа гаргаад байлаа. Харин Акрополисийн раллид Хэнри Тоивонэн, Волтэр Роүл нарыг түрүүлснээр тэрээр дэлийн аваргын төлөөх оноогоор тэргүүн байранд явж байсан Волтэр Роүлийн ард ердөө 20 онооны зөрүүтэй нэхэж байлаа.
Эмэгтэй хүнд дэлхийн раллигийн аварга цол хамгийн ойр ирсэн нь энэ байлаа.
Бразилийн раллид Бразил нисгэгч Томас Фуш аймшигт осолд орсон харамсалтай тохиолдол гарсан. Мишэл Мүтон Волтэр Роүл нарын хооронд дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөн ширүүн өрнөх болов. Энэ удаа гараанд дэлхийн хамгийн хурдан эмэгтэй 8 дахь удаа хамгийн хурдан цаг үзүүлсэн. Тэрээр Бразилийн раллид түрүүлж түүний араас мөн Ауди багийн нисгэгч оржээ.
4-р хэсэг
Шийдвэр гаргах мөчАуди баг Африкийн 1200 км-н марафон гараанд оролцох төлөвлгөөгүй байлаа. Мишэл Мүтоныг дэлхийн аваргын төлөө ингэж сайн өрсөлднө чинээ санаагүй байх. Дэлхийн анхны эмэгтэй аварга дэлхийн раллид тодрох мөчийн төлөө Ауди баг марфонд оролцох шийдвэр гаргав. Энэ бол Кот Диворын ралли байлаа. Уралдаан эхлэхийн өмнөхөн Францаас Мишэлийн аавын бие нь тааруухан байна гэсэн мэдээ иржээ. Энэ мэдээ Мишэлд хүнд цохилт болсон ч тэрээр уралдаанаа үргэлжлүүлхээр шийдсэн байна. Эхний өдрийн гараанд Мишэл Ханну Миколагаас 8 минутын өмнө, гол өрсөлдөгч Волтэр Роүлоос хагас цагийн өмнө явж байлаа. Цаг агаар гадаа +30 хэм, уралдааны машин дотор +70 хэм байлаа. 500 км-н дараах байдлаар тэрээр тэргүүлэгч Воүлтэроос нэг цагаар тэргүүлж эхэлсэн болов ч хурдны хайрцагт гэмтэл гарснаар 25 минут алджээ. 3 дахь өдрийн гараанд 2 өрсөлдөгч бараг ижил цаг үзүүлсэн байна. Мүтон арын өрсөлдөгчөөсөө 18 минутын зайтай марафон гарааг түрүүлж явна. 3, 4-р байранд яваа Toyota Celica баг тэднээс хэдийнээ 2 цаг гаруй хугацаагаар хоцорсон байлаа. 3 дахь өдрийн байдлаар Мүтон Волтэрийг ялхын тулд ердөө 2 оноо авхад л хангалттай. Өөрөөр хэлвэл сүүлийн өдөр Волтэр Роүл түрүүлсэн байлаа ч Мишэл Мүтон ердөө эхний 3 байранд орход л дэлхийн аварга болох юм. Энэ бол бараг л дэлхийн раллигийн анхны эмэгтэй аварга Мишэл Мүтон гэж хэлж болхоор үзүүлэлт.
Сүүлийн өдрийн уралдаанд Мүтоныг техникийн саатлууд зовоон тарчлааж эхлэв. Улмаар эхний хяналтын цэгт бүртгүүлхэд Роүл, Мүтон нар цагийн үзүүлэлтээр бараг зэрэг явж байсан байна. Гэвч даруй 600 км туулсны дараа Мишэлийн машин эвдэрчээ. Тэрээр сүүлийн боломжоо ашиглан техникийн саатал гарсан Ауди куаттрогоо жолоодон явсан ч ердөө 5 км яваад түүний машин цаашид уралдах боломжгүй болов. Ингээд Волтэр Роүл 2 дахь удаа дэлхийн аварга боллоо. Харин раллигийн замд охин Мишэл Мүтоноо хөтлөн оруулж байсан ноён Мүтон охин нь дэлхийн анхны эмэгтэй аварга болох боломж нь хэдхэн км-ийн наана үгүй болсон тэр мөчид насан эцсэлсэн байлаа. Волтэр Роүл үүнийг мэдсэн даруйдаа аварга цолноосоо татгалзах хүсэлт гарган Мүтоныг аварга болох боломж олгосон болов ч Мүтон хүлээн зөвшөөрөөгүй байна. Волтэр Роүл энэ талаар “Тэр бол эмэгтэй хүн, түүнийг эмэгтэй хүн гэж хэлж байгаа минь түүний ур чадварыг үгүйсгэж байгаа хэрэг биш шүү, тэр энэ хэцүү өрсөлдөөнд үнэхээр гайхалтай байсан” гэж хэлсэн байна. Воүлтэр өөрийн ялалтыг азаар авсан ялалт гэж хэлэх болов.
Мишэл Мүтоны хүчтэй өрсөлдөгчид нь тухайн цаг үедээ дэлхийн раллигийн домогт тамирчид байлаа. Тэрээр “Би эдгээр мундаг өрсөлдөгчдийг ялахын тулд биш, зүгээр л тэдэнтэй ижил хэмжээнд байхыг хичээдэг байсан” гэж хэлдэг. 1986 оныг хүртэл раллид уралдсан гайхалтай бүсгүйн сүүлийн ралли нь түүний анхны оролцсон ралли буюу Түр дэ Корсэ байсан юм. Хожим 1988 онд дэлхийн авто спортын аваргуудыг нэгэн дор цуглуулан өрсөлдүүлдэг Race Of Champions буюу аваргуудын уралдааныг санаачлан өдийг хүртэл зохион байгуулж байна. Мишэл Мүтон ирээдүйд дэлхийн раллиг хөгжүүлэх үйлсийн төлөө Дэлхийн авто спортын холбооны раллигийн ерөнхий менежерээр 2011 онд томилогдсон. Мөн Францын засгын газар мөн онд Напалеон Бонапартын нэрэмжит одонгоор түүнийг шагнажээ.
Дэлхийн авто спортын үзэгчид Мишэл Мүтоныг хамгийн хурдан эмэгтэй хэмээн нэрэлдэг бөгөөд алдарт автоспорт сэтгүүлээс түүнийг дэлхийн хамгийн өндөр амжилт гаргасан эмэгтэй жолооч хэмээн өргөмжилсөн билээ. Мишэл Мүтон одоо ч гэсэн дэлхийн раллид амжилт гаргасан хамгийн сүүлийн эмэгтэй нисгэгч хэвээр үлдсэн.
Мишелийн хэлсэн үг.
“You are always sliding. One side, the other side, its like a ballet. It’s like a dance. It’s fantastic.”
- Michele Mouton