Цоомоо wrote:
Б план нь юу байж болох уу?
Сөрөг явах уу?
Холын пасс явах уу?
Тэртээ тэргүй 16 орчмоороо шавчаад байхад нь кк...
Холоос цохьдоггүй, 2 давхрын кросс яваагүй нь тоглогчдын ур чадвар, онцлогтой л холбоотой.
Харин нөгөө нэг сонголт хийхийн тулд нөгөөгий нь орхидог гэдэг шиг Барса өнөөгийн тоглолтыг бий болгохын тулд агаарын, мөн алсаас бууддаг, кроссдог гэх мэт Англи хэв маягийн тоглолтыг бүрэн хаясан л даа... ямар нэгэн төгс юм байхгүй гэдэг шиг, заавал юманд сул тал гэж байнаа...
Тэгээд бодоод байхад Барса одоогийн байдлаасаа илүү бараг яаж довтлох юмбдээ... гоал орохгүй бол Б план гээд хэдэн тоглогч оруулж ирээд алсаас цөм цөм цохиод, мөргөөд, кроссдоод байлтай биш... тийм бэлэн формлог тоглогчид сэлгээнд суудаг ч биш...
Барса чинь яг довтолгоондоо бол маш олон хувилбарыг тоглогчдын маш өндөр ур чадвар дээр тулгуурлан явуулдаг биз дээ... өөрөөр яаж довтлуулах вэ...