Хала, Реал Мадрид...!

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby SAVAGE » Fri Apr 20, 2007 12:33 pm

Манайхан Santiago Bernabéu Stadium даа Валенсиа – г 1932/33, 1941/42 and 1989/90 оны улиралуудад грийт вин хийж байжээ...
1932/33 оны улирлын Matchday 5. Real Madrid лигийн 3 т, Valencia 6 д байсан байна. Тоглолт Христмасаар болжээ...
Тоглолтын эхний гоалыг минутын дотор хийжээ Эхний vе 4-0 р дууссан байна. Сvvлийн 45 минутанд дахиж 2 гоал хийснээр манайх 6-0 р хожжээ... Манай гоалууды гOlivares (2), Hilario (2), Luis Regueiro and Eugenio нар хийсэн байна.
Real Madrid: Zamora; Quesada, Quincoces; P. Regueiro, Valle, Gurruchaga; Eugenio, L. Regueiro, Olivares, Hilario and L. Olaso.
Valencia: Cano; Melenchón, Pasarín; Ardón, Ricart, Amorós; Torredeflot, Picolín, Navarro, Montañés and Costa.

1941/42 улиралд Real Madrid Valencia –г 5-3 р хожжээ... Хvснэгтийн 2 т Valencia, 4 т Real Madrid бичигдсэн байж... Эхний vе 2 – 1 дуусжээ... Манайхаас Alday (3), Mardones and “Chus” Alonso, Valencia гаас Mundo (2) and Gorostiza нар гоалджээ...
Real Madrid: Pacheco; Mardones II, Arzanegui; Sauto, Ipiña, Huete; Alsúa, “Chus” Alonso, Alday, Belmar and Botella.
Valencia: A. Eizaguirre; Álvaro, Ramón; Sierra Sanz, Iturraspe, Lele; Mena, Epi, Mundo, Asensi and Gorostiza.

1989/90 ын улиаралд League –т манайхан 107 goal оруулж рекорд тогтоожээ... Одоогоор Испаний лигит энэ рекордтой зэрэгцсэн баг гараагvй байна
Valencia Bernabéu зочилсон энэ тоглолт Matchday 3 байжээ... Эхний vе 3-2 – р дууссан бєгєєд дараагийн vед манайхан дахин 3 гоал хийж 6-2 р хожжээ... Hugo Sánchez (2), Míchel (2), Butragueño and Schuster нар манайхаас гоалдсон бол Valencia гийн 2 гоалыг Toni and Arroyo нар хийжээ...
Real Madrid: Buyo; Chendo, Sanchís, Ruggeri, Gordillo; Míchel, Schuster, Hierro (Solana, 66'), Martín Vázquez (P. Llorente, 56'); Butragueño and Hugo Sánchez.
Valencia: Ochotorena; Quique, Camarasa, Boro, Torres Orenga; Arroyo, Fernando, Nando (Tomás, 45'); Eloy, Toni and Zurdi (Subirats, 45').
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby SAVAGE » Fri Apr 20, 2007 12:36 pm

Реал Мадрид Сан гийн 10 жилийн ой болсон байна. Сангийн захирал Carlos Abella Martín, Хvндэт ерєнхийлєгч Alfredo Di Stéfano, Ерєнхийлєгч Ramón Calderón, ахлагч Raúl González, Iker Casillas нарыг 10 жилийн ойн Элчин сайдаар нэрлэжээ.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby spain man » Fri Apr 20, 2007 3:47 pm

2002-2003 оны аваргуудын лиг Quarter-final 2003 оны 4 сарын 8 . Сантьяаго Бернабуэ. Эхний тоглолт. Ман Ю vs Реал
Ман Ю улаанаа өмсч 4-5-1 буюу Бартез, Гари, Рио, Браун, Силвьестр хагасаар Батт Кийн Скоулз гурав төвдөө Бэкс баруунд Гиггз зүүнд довтлогчоор Рууд гарсан бол Реал үндсэн цагаанаа өмсч 4-2-3-1 гэсэн тактикаар Касиллас, Салгадо, Иерро, Эльгара, Карлос хамгаалалтанд 2 цэвэрлэгчээр Консешио, Мака тэгээд зүүнд Зидан, төвд Раул, баруунд Фигу довтлогчоор Роналдо нар гарчээ. Шүүгчээр Шведийн шүүгч Фриск байсан.
Ингээд тоглолт эхэлж Ман Ю бөмбөгийг тоглолтонд оруулав. Тэд бөмбөгөө хойш татаж Кийн зүүн талруу диагонольдсон пасс хаясан ч манайхан бөмбөгийг тасалж чадлаа. Ингээд удалгүй анхны аюултай цохилтыг карлос хоёр дохь минутанд Зиданы уралдуулсан бөмбөгөнд зүүн талаар орж ирэн хурц өнцгөөс цохьсон ч бөмбөг хаалганы гадуур.
3 дахь минутанд Мака фигугаас ирсэн бөмбөгийг Зиданд тавьж Зизу хаалганы чанх урдаас 25 орчим метрээс цохисон нь хаалганаас холуур өнгөрлөө. Үүний дараахнаас Ман Ю төвд тасалсан бөмбөгөө Гарид өгч Гари хоёр ч удаа эзэнгүй кросс хаятаахлаа.
Тоглолтын 9 дэх минутанд Скоулзын хөөргөсөн бөмбөгийг Йерро зайлуулахдаа Руудын мөрөн дээр дараад үсэрсэн тул фрийкик өгөв. . Ингээд зүүн талаас 20 орчим метрээс Бэкс цохисон ч бөмбөг хаалтанд орж ойгоод ирснийг Батт нэмсэн ч Иерро блокдож амжлаа.
10 минут Сильвестрийн хажуугийн шугамнаас бөмбөг 16 руу шидэж оруулсныг Эльгара мөргөж зайлуулсан ч Гиггз дээр очиж Гиггз шууд цохисныг нь касиллас гайхалтай хаалаа. Булан. Бэкс ийн буланг Иерро хажуугийн шугамаар гаргав. Дахиад л хажуугийн шугамаас Гари бөмбөгийг 16 руу орууллаа. Бөмбөгийг скоулз мөргөснийг манай ахмад Руудыг харсаар байгаад унаж татуулсан ч бөмбөг сулхан бсан тул Касиллас хялбархан бариад авав. Гэхдээ шүүгч шүгэл үлээлээ. Скоулзыг бөмбөг хүлээж авахдаа алдаа хийсэн гэж үзсэн аж. Хэсэг дарамтлуулсэн манайх
бөмбөг гаргаж Фигу зүүнээр орж ирэнгүүтээ хойш нь 16 шугам дээр Зиданд хаялаа Зидан бөмбөгөө засаад баруун тийшээ хуурмаг хөдөлгөөн хийтэл Гари Рио Кийн гээд түүний 4 чөтгөр бүчээд авав. Энэ үед Зидан аль хэдүйн суларсан Фигуд зүүнээрээ хөнгөхөөн гэгч нь хаялаа. 16 ын шугамны зүүн гадна тал шугам дээр байсан Фигу тосгуулаад шууд баруун хөлийн дотороор эргүүлэгтэй цохилоо. Бөмбөг дотогшоо гайхалтайгаар эргэсээр Бартезын баруун дээд буланд орлоо. ГООООЛ Кросс байсан уу эсвэл цохилт байсан уу үүнийг ганцхан фигу л мэдэх байх . Гэхдээ Бартез Кросс гэж бодсон нь гарцаагүй. Мань эр зангасан ч үгүй харсаар байгаад алдчихав. Аймшигтай гоол. Мань эр хэсэг харжийснаа долоовор хуруугаа сарвагнуулан гүйлээ. Бернабуэ даяар тэр чигээрээ босон алга ташиж Фигу Фигу хэмээн орилолдох нь сүртэй. Тоглолт цааш үргэлжиллээ.
15 дахь минутанд Бэкс хаалттай цохилт цохих боломж олдов. Карлос түүнээс бөмбөг салгахдаа бөмбөгөнд гар хүрчихсэн нь энэ. Ингээд Бэксийн цохисон ч түүний кроссыг Браун очиж мөргөж чадсангүй. Дажгүй л боломж. Яг үүний дараахан Зидан төвөөр бөмбөг эзэмшингүүт Гари түүнрүү гүйн очлоо яг энэ үед Зизу эзэнгүй зүүн талруу бөмбөгөө явууллаа. Карлос бөмбөгний хойноос сум шиг гүйсэн ч бартез гарч ирэн бөмбөгийг цохиход Карлосд ойн нүүрний шугамаар гарлаа. Хэрэв хаалганы урд байсан бол Бартез баг алах байлаа. Үзэгчид Карлосд алга ташаа л...... Гиггз дээр салгадо алдаа хийн фрийкик болсон ч онцын аюул тарьсангүй.
19 дэх минут Бернабуэ даяар шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн уухай хадав. Учир нь Фриск Роналдо бөмбөгөн дээрээ давуулалт хийж байгаад баруун тийшээ дарангуут Браун дэгээдэж унагасныг 11 өгөхөд хангалтгүй гэж үзсэнд байлаа. Уул нь 11 гэдэг нь давталтаас тодорхой харагдаж байв. Үүний дараахан нь Флавиогийн голоос өгсөн пассыг Раул гүйцэд тогтоолгүй Бартез д бариулчихав.
23 дахь минутанд Фриск дахин нэг зүйлийг анзаарахгүй өнгөрөөв. Бартез 16 гадна бөмбөгөнд санаатайгаар хүрч тогтоосныг бас л анзаарсангүй. Баттын кросс хаалга даван нислээ. Уул нь сайн шүүгч сэн. Удалгүй манай талд боломж гарав. Фигу баруун хойноос 16 руу кросс хаяхад Раул урагш сугарч мөргөх гэсэн боловч үс нь шүргээ л өнгөрлөө. Үүний дараахан рууд баруун талаас хүчтэй цохисон боловч хамгаалагчийн биенээс гарч булан. Буланг Гиггз хийсэн ч бөмбөг эргэлтэндээ нүүрний шугамаар... Баруун буланг Гиггз зүүн буланг Бэкс хийж байсан. Тоглолтын 28 дахь минут. Карлос зүүнээр асар хурдан цөмөрч орж ирснээ Гаритай тулангуутаа бөмбөгөө зүүн хөлийнхөө ар талаар баруундаа дарж төв рүү орж ирээд Зизуд хаяад гүйсэн ч скоулз таслан цөлөх гээд Флавиод өгчив. . Флавио Карлосруу дамжууллаа. Карлос бөмбөг авуут хуурмаг хөдөлгөөн хийж байгаад хажуугаараа гүйн өнгөрч байгаа зизуд өгч Зизу ч бөмбөгийг өөр дээрээ удаасангүй хамгаалагчдын зүүн талаар гүйх Раулд хаялаа. Раул 16 ын орчим бөмбөгийг баруунаараа тогтоогоод хагас эргээд зүүн хөлөөрөө Бартезийн бага талд цохилоо. ГОООООЛ. Төгс төгсгөл гэж энэ байх. 2-0 . Гэхдээ манайхан дайраад л.... Роналдо 4 ийн эсрэг ганцаараа тулснаа 25 орчим метрээс сулхаан цохисон ч цохисон ч гэж Бартез руу пасслаад л.....
32 дохь минутанд Реал булан хийж цэвэрлэсэн бөмбөгийг нь Карлос шууд цохисон ч хаалганы гадуур......... Мань хүн өнөөдөр сайн байнаа.
34 минут Уэльс эр тооны гамшиг тарихаа шахлаа. . Гиггз талбайн төв орчимд Макагаас бөмбөг таслан Флавиог аргалж хурд хийн Эльгарагийн хажуугаар бөмбөгөө гарган хуурах гэсэн ч Эльгарагийн хөлд нь ойн Руудад очлоо. Рууд бөмбөгөө туусаар хаалганы зүүн талаас цохисон ч гадуур.... Йерро хажуунаас нь зууралдаагүй бол ч гай болох байсан нь эргэлзээгүй. Тоглолтын хэмнэл удааширч эхлэв. Хоёр тал биеэ биеэрүүгээ пассласнаас урагшаа бөмбөг явуулахгүй байгаад л... хэсэг тайвширлын дараа Роналдо бөмбөг аван цохьсон ч бас л гадуур нь буудчихав. Дөнгөж дэлхийн шилдэг болоод байсан түүнийг бөмбөгтэй болуут чөтгөрүүд шаваад тоглуулхгүй байв. Зизу дээр ч бас бөмбөг авуут хоёр хүн очиж байсан. . Рууд Бэкс 2 ханатай тоглосон ч Карлос Бэксд плакат тавьж унагалаа.
43- минут Скоулз отон тоглолтонд орж манайд бөмбөгийг шилжүүлэв. Нэгдүгээр хагасын сүүийн минутанд Мака Батт дээр алдаа хийж Бэкс фрийгээ хийсэн ч мака бөмбөгийг 16 гаас мөргөж гаргаснаар эхний хагас өндөрлөлөө.
2 хагс намдуухан эхлэлээ. Роналдо оффсайд. Роналдо Гаригийн хажуугаар спинээ хийгээд гарах гэсэн боловч Гари бөмбөгийг гаргаж амжив.
48 минут Йерро Рууд дээр алдаа хийж Ман Ю фрийкик хийсэн нь өөрсдийг нь хүнд байдалд оруулах нь тэр. Ралу төвд бөмбөг авуутаа баруун жигүүррүү Фигу руу хаяж Фигу Роналдо 2 хоёрын эсрэг хоёр гараад ирлээ. Гэхдээ фигу жигүүрээр цөмөрсөнөө хурдаа саан Брауны урдаас бөмбөгөн дээгүүр алхалт хийж байх зуур эсрэг Чөтгөрүүд 16 руу орж байрлалаа эзэлж амжлаа. Гэхдээ тэд Роналдо руу хошуурч байх зуур Раул 16 ын гадна ганцаараа үлдсэнийг ажигласан Фигу бөмбөгөө раулд хаялаа. Раул ч хаалганы чанх урдаас 20 гаруй метрээс ганцаараа тайван гэгч нь засч байгаад цохьсон нь хаалганы баруун буланд орлоо. Гоол. Хөөрхий Бартез сунаад сунаад хүрсэнгүй. 3-0 манайх айдгаа авдартаа хийх нь энэ. Одоо Ман Ю д сонголт үлдсэнгүй. Рууд 20 орчим метрээс цохьсон ч Икер байрандаа байлаа.
51 Флавио шоудаж ирээд цохисон ч хаалганы гадуур. Ман Ю гийнхан прессинг идэвхтэй хийж эхэлсэн үр дүнгээ өгч Скоулз Зизу гаас бөмбөг таслан Гарид хаялаа. Гари баруунаараа орж ирээд хөндлөн хаясныг Гиггз 7-8 метрээс цохьсныг нь Касиллас хаасан ч бөмбөгөө зайлуулахдаа руудын толгойд бэлдээд өгсөнөөр Гоол орж мань эрийн рекордод туслалцав. Уул нь Зизугаас Скоулз бөмбөг салгахдаа алдаа хийсэн дээ. Фриск л өгөөгүй болохоос биш. Фриск нэг л хайнга байсан.
56 мин манайх булан хийж Риогийн зайлуулсныг карлос цохьсон ч дахиад л гадуур.
57 минут. Рууд Бэкс Гиггз гурав манай хамгаалагчдыг нилээн сандаргаад авлаа. Гиггз Руудад 16 руу хаяж Рууд Баруунаараа орж ирж байгаа Бэкс д тавьж өгсөн ч цохилт нь хаалганы урдуур явж өнгөрлөө. Сэр солилцоо хийж бага зэрэг бэртэлтэй Сильвестрийн оронд Оши г оруулж ирэв. Хоёрдугаар хагасд Маню гийн тактик 4-4-2 болсон нь анзаарагдаж байлаа. Скоулз зүүнээр Гиггз Руудыг дэмжиж ард нь тоглосон. Солилцооны дараахан Зидан Макагийн тавьж өгснийг хориод мэтрээс баруунаараа цохисон ч шувуу буудав. Манайх булан хийж Эльгара шал худлаа унаж татаа л..... Гиггз Рууд Бэкс гурав манай 16 дотор бужигнуулаад авав. Гиггз 16 дотор орж ирээд Руудад хаяж Рууд баруунаараа орж ирж байгаа бэксд тавьж өгснийг бэкс цохисон ч хаалганы урдуур өнгөрлөө. Роналдо Гаригийн баруун талаар гарах гсн боловч мань эрийг Гари таклдаад фрийкик цохихоор болов. Карлос 30 орчим мэтрээс шууд цохисон ч Бартез хялбархан барьж авлаа.64 мин Гари Зизуг бөмбөггүй үед зүүн хөлөнд таклдаад шар авбаа. Ингэснээр дараачийн тоглолтыг өнжих нь ээ. Роналдо зүүнээр орж ирэн цохисон ч хаалганы урдуур.
66 мин Ман Ю булангийн цохилтыг хийж скоулз мөргөсөн ч хаалган дээгүүр..
71 Рууд шар карт.
74 Мин Бэксийн баруунаас хийсэн кроссыг Руудыг мөргөхөөс өмнө Касиллас амжиж барьж авлаа.
75 минут 16 ын шугам дээрээс Скоулз цохисон ч салгадо блокдож амжлаа. Зөрүүлээд Раул 16 ын гаднаас буудсан ч хаалганы гадуур мань эр хошуугоо цорвойлгоо л кккк.
77 мин скоулз Зизу дээр алдаа хийн шар бас л дараагийн тоглолтыг өнжих боллоо.
80 минутанд Ман Ю гийн нэг аюултай довтлогоо явж өнгөрөв. Ошигийн кроссдоод бэкс хүрсэн ч манайхан зайлуулахдаа Гиггз д өгчихлөө. Гиггз гарид хаяж гари нульсан боловч бас л хаалганы гадуур. Раул дриббиль хийх гэсэн боловч Оши түүнээс бөмбөгийг салгаж чадав.
84 минут Боске одоо л сэлгээ хийв. Роналдог Гутигээр орууллаа. Фердинанд Раул дээр нилээд хүнд такл хийсэн ч Фриск шар өгсөнгүй ээ. Фэргий нууц зэвсгээ Гари гийн оронд орууллаа.
86 мину т Фигу маш гоё орж ирэн 16 метрийн шугам дээрээс цохисон ч хаалганы баруун талаар хусчихав. Карлос Бэкс дээр алдаа хийгээд л..... Бэксийг Карлос гаргаахгүй байсан. Бэкс чөлөөт цохилтоо цохиод хамгаалагчдын толгойноос ирсэн бөмбөгийг Сульшер цохьсон ч Йерро блокдов. Үүний дараахан Карлос зүүнээр асар орж ирэн хөндлөн дамжуулалт хийхэд Браун Гутиг бөмбөггүй байхад 16 дотор таклдлаа. 11 өгвөл өгөхөөр л харагдаж байв. Зизу Оши дээр алдарт эргэлтээ хийж гарч ирээд л..... Зизу бөмбөгөө үнэхээр гоё эзэмших юм аа. Тоглолтын туршид өсгийгөөрөө дамжуулах харахгүйгээр дамжуулах , гээд л гоё гоё элэмэнт үзүүлж байсан. Йерро Сульшер дээр дахиад маш цэвэрхэн таклдаж бөмбөгийг салгаад урагш явуулсан ч манайхан цагаа барьчих бодолтой байх шиг.. угаасаа 90 дэх минут болж байлаа. Нэмэлтэд Айл фрий цохьсон ч хаалганы урдуур гарч хажуугийн шугамаар гарлаа. Рой тоглолтын сүүлд шар аваад л... Тоглолтын цэгийг Карлосын хаалгаруу чиглээгүй цохилт дуусгалаа. Сайхан хожиж байж билээ
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Fri Apr 20, 2007 3:57 pm

ёооё энэ тойм бичих чин миний ажил биш юм байна. Дурсамж тоглолтууд оруулаад байя гэсэн яасан ч гэцуу юм хөөрхий дөө мууу ЭЭС. :mrgreen: Байнга ингэж зовдог гэхээр. Цаг ч их авах юм байна зүгээр мэдээгээ оруулаад байжийя.

Манайхан Мексикийн шинэ Уго Санчес гэгдэж байгаа 16 тай бацааныг элсүүлэх гэнэ. найкын явуулсан тв ийн шоугаар 5 мянган хүүхдээс шалгарсан жаал юм байна. Andoni Cabrero гэдэг бацаан юм байна. Өөрөө бол манайд ирэх асар дуртай байгаа бололтой
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Nomer 10 » Fri Apr 20, 2007 5:29 pm

Браво. Гоё болжээ, тухтай сууж байгаад уншлаа. Хариу тоглолтыг нь нэг завандаа оруулахыг хичээгээрэй. Тэр тоглолт болоогүй бол өнөөдөр Мик тэргүүтэй нөхдүүд хоосон буунуудыг эсвэл улаан чөтгөрүүдийг дэмжээд явж байх байсан биз :RD
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby .boldoo. » Fri Apr 20, 2007 5:34 pm

Манай 4-3 хожсон тоглолтын тоймыг бичээч. Хүмүүс тэр тоглолтыг илүү дурсдаг шд. Роналдо гэж гай хэт трик хийгээд л ..
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Mojul » Fri Apr 20, 2007 7:32 pm

òýð õàðèó òîãëîëò á¿¿ð ãàéõàìøèãòàé. áè÷íý áëã¿é äýý
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Lampard » Fri Apr 20, 2007 8:04 pm

ene zaluu chini haa saigui arabaar bicheed yavad baih yumaa
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby barca forever » Fri Apr 20, 2007 8:16 pm

[quote="SAVAGE"].....
1989/90 ын улиаралд League –т манайхан 107 goal оруулж рекорд тогтоожээ... Одоогоор Испаний лигит энэ рекордтой зэрэгцсэн баг гараагvй байна....
ter yed chin la liga 22 bagtai baguud 42 toglodog bailaa gej . xervee 2004-2005 ond liga 20 bagtai baguud 38 togloj baixad manai barca ene record iig xongoxon evdvel evdex baisan daanch denduu ert avarga bolood tegeed . suuliin togloltuudad eto'o g pichichi bolgox geed, daraa jiliin pichichi maani jooxon azguiteed baisan gej
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby a_odko » Fri Apr 20, 2007 8:37 pm

Savage :eek: :eek:
Испани залуу хариу тоглолтыг нь бичнээ.... Тэгээд удахгүй алдрын танхимдаа оруулна.а...:eek:
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby El Payaso » Fri Apr 20, 2007 9:27 pm

тэр фигогийн гоол миний харсан хамгийн уран гоолуудын нэг байж билээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Nomer 7 » Sat Apr 21, 2007 10:12 am

Миний vзсэн тоглолтуудаас тэр хамгийн гоё тоглолт.

Сэвэж гvvд жоб мєн испaни залуу
:eek:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Mojul » Sat Apr 21, 2007 3:36 pm

Lampard wrote:ene zaluu chini haa saigui arabaar bicheed yavad baih yumaa


уг нь монголоор л бичээд бсан сорри
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Mojul » Sat Apr 21, 2007 4:13 pm

бэкс болон торрэс гэмтлээс эргэн ирж дараагийн тоглолтод орох болжээ.

SQUAD LIST
GOALKEEPERS: Casillas & Diego López
DEFENDERS: Ramos, Cicinho, Helguera, Cannavaro, Pavón, Marcelo, Salgado & Torres
MIDFIELDERS: Guti, Gago, Diarra, Robinho, Raúl, Reyes & Beckham
STRIKERS: Higuaín, Cassano & Van Nistelrooy
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Seikoni » Sun Apr 22, 2007 10:29 am

за сайхан хожил авлаа.. Сүүлийн жилүүдэд хоёр талд нь нухсан тохиолдол гараагүй.. Валенсигийнхан бүгд л бараг тоглосон боловч Бернабэуд хожлоо манайх авлаа..Цом ойрхон байна...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Seikoni » Sun Apr 22, 2007 10:31 am

el payaso wrote:тэр фигогийн гоол миний харсан хамгийн уран гоолуудын нэг байж билээ...
тэр тоглолт ч гайхалтай тоглолтуудын нэг болсон.. 2002-2003 оны улирлын хамгийн шилдэг нь дараагийн 4-3аар дуусдаг тоглолт болох байх..
Фигогийн гоолын хувьд ярих юм байхгүй.. Гайхалтай л гэж хэлхэээс өөр үг олдохгүй.. ССТВ-5ын Фиго Реалдбайхдаа хийсэн хамгийн гоё гоолуудын нэгт тэр гоолыг оруулсан байна лээ..
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Seikoni » Sun Apr 22, 2007 10:51 am

2005 онд шөвгийн 16-д хожигдсон.. тэр хоёр тоглолтод хоёуланд нь Буффоны ачаар Ювэ цаашаа гарсан.. тэр Карлосын цохилтууд, тэр Фигогын цохилт гээ л бүгдийг нь Буффон муу гайгийн ачаар...
Өмнөх 2003 онд бас Фиго пенальти алдаад.. Буффон нээрээ лайтай гар шүү..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby a_odko » Sun Apr 22, 2007 12:44 pm

Сэрж чадалгүй 1 үеийн сүүлээр үзлээ...2-р үед экс Реал Мори Хаокин- кросоор гоол хийсэн бол тэрнээс хойш 2 тал нэг л замбараагүй тоглолт үзүүлж байхад Капелло яг хэрэгтэй үед Бекс-г гаргасан даа... Тоглолтыг илт сэргээжж чадсан. Рамост ч гоё дамжуулалт өгч гоол болсосон бол Робино Рүүд нарт тус тус нэг боломж гаргаж өгсөн ч дандаа дээшээ цохиод байна лэ.
Бекс-г улам л шүтэж байна да..
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby spain man » Sun Apr 22, 2007 12:48 pm

Барса Валенсиа хоёрыг энэ жил гаргасангүй ээ. Болоо доо. Манай хоёр залуу хамгаалагч гайхалтай :-D Торрес кросс тун давгүй хийх юм аа. Одоо хамгаалалт тал дээрээ сайжирчихвал ч. Рамос гэж хоёр давхарт үнэн мангас гарч ирж байна даа. Барсад хийдэг мөргөлт ч бас л бриллант. Энэ ч бас ялгаагүй.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Sun Apr 22, 2007 12:50 pm

a_odko wrote:Бекс-г улам л шүтэж байна да..

Уул нь дахиад ганц жилийн гэрээ хийчихсэн бол манайд л хэрэгтэй байсан даа
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Mojul » Sun Apr 22, 2007 12:58 pm

Капелло тэнэгтээгүй бол гэрээгээ сунгах бсан блгүй
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Аагий » Sun Apr 22, 2007 2:21 pm

a_odko wrote:Капелло яг хэрэгтэй үед Бекс-г гаргасан даа... Тоглолтыг илт сэргээжж чадсан. Рамост ч гоё дамжуулалт өгч гоол болсосон бол Робино Рүүд нарт тус тус нэг боломж гаргаж өгсөн ч дандаа дээшээ цохиод байна лэ.
Бекс-г улам л шүтэж байна да..


Бекс-н цохилтууд гоё байна лээ.Тоглолтыг үнэхээр сэргээсэн. Шөнө нойроо хассаны хэрэг гарсан шүү
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Nomer 7 » Sun Apr 22, 2007 11:32 pm

spain man wrote:
a_odko wrote:Бекс-г улам л шүтэж байна да..

Уул нь дахиад ганц жилийн гэрээ хийчихсэн бол манайд л хэрэгтэй байсан даа



Харин тиймээ.хэлээд юу гэхэв.

Oдoo Барса манайхаас 1 тоглолт дутуу байгаа.бас Сэвиллья энэ 2 хожигдох хэрэгтэй бна.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Sun Apr 22, 2007 11:33 pm

Бэк хэрэгтэйл дээ. тvvний кроссууд бол маш хэрэгтэй.

Тэгээд ч Галакси гэж дэмий юм яриаал.Ернь Мадридад зодог тайлсан бол.гоё бхгvй ю?
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby a_odko » Sun Apr 22, 2007 11:39 pm

Капелло Бексийг их л магтжээ... Би тоглолтын өмнө түүнээс байдал ямар байгааг асуухад тэр бүх юм зүгээр гсэн. Тиймээс би 2-р хагасаас гаргасан юм. Тэр 90 минут тоглоход хараахан бэлэн биш байсан гэжээ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron