2012 оны НХЛ буюу Америкийн үндэсний хоккэйн лигийн тэмцээний плэй оффын тоглолтууд эхлэхэд хэдхэн хоног л үлдээд байна..... Ингээд дээрх зургийн дараалалаар багууд хоорондоо таарсан бөгөөд Стенлийн цомын төлөөх баруун, зүүн бүсээс шалгарч үлдсэн шилдэг 16 баг үлдээд байна......
Хамгийн өндөр амжилтыг нийт улиралын турш 51 хожиж, 22 хожигдож, 9 тэнцсэн Ванкувер Канукс баг 111 оноогоор баруун бүсийг итгэлтэй тэргүүлсэн..... Улиралын турш тун гайхалтай байсан Сэнт Лиюс Блүйс улиралын сүүлийн 10 тоглолтонд 4-3-3 гэсэн тааруухан амжилт үзүүлсэнээс болж урдаа Ванкувер -ийг алдаж 109 оноотой хоёрт баруун бүсд орсон...
Харин зүүн бүсийн тэргүүлэгчээр Нью Ёорк Рэнжерс мөн 109 оноотой тодорчээ..... Тэд сүүлийн хоёр тоглолтонд Питсбург, Вашингтонд дараалан хожигдсон нь НХЛ -ийг тэргүүлэх боломжыг нь хийсгэсэн байх юм......
Канадын алдарт од Сидне Кросби болон Оросын Евгини Малкин нараар толгойлуулсан Питсбург Стийлерс лидер тоглогч Кросби -г нилээн удаан амраасаны дараах эргэн ирэлттэй нь зэрэгцээд сэргэн мандсан ч ердөө ганц оноо дутаж Нью Ёорк Рэнжерс -ийн дараа бичигджээ..... Хэдийгээр улиралын сүүлд Бостон, Нью Ёорк Рэнжерс, Филаделфиа багуудыг хожсон ч гурван сарын сүүлээр Нью Ёорк Айсландерс гэх зүүн бүсийн дороос хоёрт явж байгаа багт хоёр дараалж хожигдсон нь тэднийг 4 -өөр гарах том түлхэц боллоо.....
Өнгөрсөн жилийн аваргууд улиралыг тун эрч муутай эхлүүлсэн ч яван чангарсаар Норт Ийст дивизоныхоо аваргаар 102 оноотой тодорч бүсдээ хоёрт бичигдлээ..... Өнгөрсөн хоёр жилд зүүний сул багуудын нэг байсан Флорайда Саут Ийст дивизоныг 94 оноотойгоор тэргүүлж гуравт үсэрсэн байна..... Харин Атлантик дивизоны Филаделфиа болон Нью Жерси нар ердөө ганц онооны заагаар буюу 103, 102 оноогоор плэй оффын 5,6 дугаар байрт оржээ..... Тэдний араас сүүлийн хэдэн жилд тогтмол плэй оффт шалгарч байгаа Вашингтон болон Оттава багууд адил 92 оноогоор 7, 8 байруудад оржээ......
Баруун бүст сул дивизоноо 97 оноогоор тэргүүлсэн Финикс гуравт бичигдсэн бол 104 оноо авсан ч Сент Лиюс -ийн дараа бичигдэж байгаа Нэйшвель хамгийн азгүй буюу дөрөвдүгээр байрт оржээ..... Харин Детройт, Чикаго зэрэг сайчуул 102, 101 оноогоор доор нь бичигдсэн байна.... Харин Сан Хосе Шаркс баг улиралын сүүлийн хоёр тоглолтоо Лос Анжлес -тэй хийж хоёр хожил авсанаар тэдний дээр 96 оноотой шалгарсан бол Лос Анжлес 95 оноогоор 8 -д оржээ.....