by Билгүүдэй » Thu Apr 26, 2012 9:25 am
Би яг 2006 оны ДАШТ-ны финал шиг нулимстай дуусгалаа.
Сэтгэл санаа нэг бол бүр дээшлээд, эсхүл бүр доошлоод их л эвгүй тоглолт байлаа.
Тоглолтоо эхнээсээ гоё удирдаад, идэвхтэй довтолж тоглоод, бүр 2 ч гоол оруулахад "За за бат юм байна." гээд их горидчихжээ.
Сүүлдээ ч манай хэд ядраад, Бенз буруу шийдвэр их гаргаад, Роналду хэрэггүй газар амиатаад болохгүй байсан л даа.
Пеналт дээр Роналду, Кака хоёр цохиод, тэр хоёроос долоон доор настртай болцон байсан ахлагч маань хаахад эгээтэй л солиорчихсонгүй.
Рамос цохих гээд ирэхэд айж байсан, айхаар ч юм цохисон доо хөөрхий.
Цохисон дараалал дэндүү хачирхалтай. Marcelo, Higuaín, Alonso, Ronaldo, Kaka гэж цохьсон бол арай өөр л дөө.
Аа бас шүүгч бол алдааг маш сайн харсан гэж хэлмээр байна. Алдаа өгөхөөргүй зарим юман дээр ч алдаа өгөөд манайд ашигтай болоод байсан л даа.
Гэхдээ түүнийхээ хариуд манай хэд хэдэн булангийн цохилт, хажуугаас гаргах бөмбөгийг (бараг захын шүүгчийн буруу гэх үү?) хураачихсан.
Өөр тэр Густавод ямар орой шар өгөв дөө. Аль эрт хандыг нь хага дарсан шар өгсөн бол тоглолт арай өөр үргэлжлэх байсан биз.
Бараг тэр нөхөр 4 шар авахаар байсан шүү.
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO